Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 3426

 

 

     
     

 

 

 

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 6-36 тоотод  оршин суух, регистрийн дугаар УЗ 88103025, Жонгоор овогт Наранбаатарын Шинэцасын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 23 тоотод  оршин суух, регистрийн дугаар УД 85080310, Гүндэнбалын Батзоригт  холбогдох

 

Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Шинэцас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2010 онд Г.Батзоригтой танилцаж, 2011 оноос эхлэн хамтран амьдрах болсон бөгөөд бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 10 сарын 15-ний өдөр охин Б.Нандин бөгөөд бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос салж тусдаа амьдрах болсон.Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд амьдарч өсөж торниж байна.Бид салсанаас хойш тус тусын амьдралаар амьдарч ирсэн ба цаашид ч хамтран амьдрахгүй тул Б.Нандин охиныг маань миний асрамжид шилжүүлж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Шинэцасын  Г.Батзоригт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичигдсэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 23 тоот хаягаар Г.Батзоригтод мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягандаа бүртгэлтэй гэсэн тодорхойлолт Баянгол дүүргийн 19 дүгээр хорооноос ирсэн  байна.

 

Хариуцагчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн  захирамж 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гарсан ба уг захирамжийг Цагдаагийн Ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэгдүгээр газарт  2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн байна.

 

Цагдаагийн Ерөнхий газрын олон нийтийн аюулгүй  байдлыг хангах албаны хамгаалалтын  нэгдүгээр газраас Г.Батзоригийг  ирүүлэх боломжгүй тухай тайлбарыг ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д хариуцагчийн хаяг тодорхойгүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна.

 

Иймд Н.Шинэцасын нэхэмжлэлийг шүүх хүлээн  авч иргэний хэрэг үүсгэж улмаар хуульд заасан ажиллагааг явуулсаны дараагаар хариуцагч Г.Батзоригийн  оршин суудаг хаяг тодорхойгүй болсон тул дээрх хуульд заасан үндэслэлийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Хариуцагч Г.Батзоригоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах Наранбаатарын Шинэцасын  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж Н.Шинэцаст  олгосугай.

 

            3.Захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгч тус шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 

                                           ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН