| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00478/и |
| Дугаар | 641 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 641
|
|
|
|
| ||||||
|
|
|
| |||||||
|
|
| |||||||
|
|
|
|
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 29 дүгээр байрны 44 тоотод оршин суух, регистрийн дугаар ЕП 89040815, Дунжаа овогт Төмөрбаатарын Энхболдын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 43 дугаар байрны 26 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧК 74062074, Боржигон овогт Пүрэвжалын Машбатад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2013 оны 11 дүгээр сард барилга барих газар авах нэрийдлээр Машбаттай амаар тохиролцож 8 800 000 төгрөг өгсөн.Тухайн үед Машбат “Миний таньдаг хүн орон сууц барих газар газар олгож байна, хоёулаа хамтран барилга барих газар авъя” хэмээн тус мөнгийг авсан.Түүнээс хойш тус газар нь бүтэхээргүй болж, уг мөнгийг нэхсэн боловч удахгүй өгнө гэж явсаар хэсэг хугацаа өнгөрөв.Дараагийн удаа дахин мөнгө нэхэмжлэхэд өрийг цементээр барагдуулна, вагон таталтын мөнгө хэрэгтэй” гэж хэлэн 600 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар дахин авсан. Үүнээс хойш удаа дараа мөнгө нэхэмжилсэний дүнд Хаан банкны харилцах дансаар 1 900 000 төгрөг буцаан авсан.Түүнээс хойш үлдэгдэл мөнгө болох 7 500 000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байна.Иймд үлдэгдэл мөнгө болох 7 500 000 төгрөгийг Машбатаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Машбат шүүхэд гаргасан тайлбартаа:Би 7 500 000 төгрөгийг Т.Энхболдод төлөх нь үнэн, 7 500 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Энхболд хариуцагч П.Машбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагага ргажээ.
Хариуцагч П.Машбат 7 500 000 төгрөгийг төлж барагдуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж нэхэмжлэгчид барагдуулана гэж байх тул хариуцагчийг зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийн 50 хувь болох 67 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 67 475 төгрөгийг улсын орлогоос, 67 475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Энхболдын 7 500 000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч П.Машбат бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж нэхэмжлэгчид барагдуулана гэх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгөөс 67 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 67 475 төгрөгийг улсын орлогоос, 67 475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Энхболдод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН