| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/1002/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1035 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1035
2020 9 22 2020/ШЦТ/1035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003 0000 00310 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.У, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1977 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Г.У нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 8 цагийн үед .... нутаг дэвсгэр “Партизаны” замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.1-д заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, ачааны автомашины тэвшин дээр зорчигч тээвэрлэн “Suzuki Carry” маркийн 75-09 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, тэвшин дээр сууж явсан зорчигч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “....2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 09 цаг 20 минутад Г.У-аас88127378 дугаарын утсаар мэдээлснийг үндэслэн...хэргийн газрын үзлэг хийв. ...Зам тээврийн осол болсон гэх газар нь .... нутаг дэвсгэр Партизанаас Батсүмбэр сум явах замд өгсүүр хэсэгт 28/18км гэсэн дугаар бүхий шонгийн харалдаа замын ертөнцийн зүгээр зүүн талд замаас 25-30 метр зайд цагаан өнгийн 75-09 УАА улсын дугаартай ...Suzuki маркийн ачааны автомашин урдаас хойш чиглэлд харсан байдалтай ус урсдаг жалганы урд талд байрлаж байна. ...Ослын газрын зам орчны байдал нь асфальтан, тэгш өгсүүр, хуурай, суурины доторх, ...эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замтай байв...дугуйн шарвалтын мөр зүүн 37м, баруун 37.20м байлаа...” гэх баримт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-15),
2. Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСLН12278153 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн 88127378...дуудлага хүлээн авсан. 2020-07-08 09:41:16...” гэх баримт (хавтаст хэргийн 06),
3. Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 8 цагийн үед Батсүмбэр сумаас Улаанбаатар хот орохоор гарч зам дагаж алхаад явж байгаад гар өргөхөд цагаан өнгийн амьжиргаа цагаан ачааны автомашин зогсохоор нь “хот руу дөхөөд буучихъя” гэж хэлээд ачаан дээр нь гарч суусан. Тэгээд удаагүй 30 орчим минут явж байгаад машин гэнэт хоёр тийшээ дараад замын зүүн тал руу орохоор нь ачаанаас үсрэхэд машин онхолдож ачааны хэсэгт даруулсан. Тэр хэсэгхэн зуур юу болсныг мэдэхгүй машины жолооч татаж босгож байсан. Тэгээд хэсэг сууж байхад түргэний машин ирээд намайг ГССҮТөвд аваачиж өгсөн. Эмнэлэгт үзүүлэхэд зүүн хөлийн шилбэний яс хугаралтай гээд 20 хоног хэвтэн эмчлүүлж байна....гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
“...Эмчилгээний зардалд хэрэгт гаргаж өгөх баримт байхгүй. Гэхдээ осол гаргасан автомашины жолооч зардалд 640.000 төгрөг гаргаж өгсөн. Хэргийн материалтай одоо танилцаад хуралд суух шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34),
4. Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажлынхаа газрын Г.У-ын хамт 75-09 УАА улсын дугаартай Suzuki маркийн автомашинтай ...Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Цэцэгт нуга” амралтын газарт ...ажлынхаа хүмүүсийг хүргэж өгчхөөд буцаад явж байхад Батсүмбэрийн зам дагуу 50 гаруй насны эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогссон. Тэр хүн “хот руу дөхүүлээд өгөөч, эхнэр өнгөрчихсөн ажил явдалтай байна яаралтай Баянхонгор аймаг орох шаардлагатай” гэхээр нь ачаан дээрээ суулгаад цааш явсан. Тэгээд хэсэг явж байхад зам хөндлөн бөөн адуу гарч өнгөрч байгаа харагдсан. Хажуугаар нь гарах үед 2 адуу буцаж эргэхэд нь мөргөхгүйн тулд замын зүүн тал руу дарж жалга руу гулсаж ороод нэг эргэж онхолдсон. Тэгээд машинаас буугаад ирэхэд ачааны хэсэгт сууж явсан ах тэвшинд хөлөө даруулсан байдалтай хэвтэж байхаар нь машинаа хажуу тийш нь түлхэж босгоод Уцагдаа түргэн дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9101 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Духны баруун дээд хэсгээс баруун шанаа хүрсэн зулгаралттай, духны баруун хэсэгт 3 см орчим урт шархтай, оёдол тавьсан, зүүн шилбээр хавантай, урд доод хэсгээр хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, цэврүү үүссэн, өсгийнөөс ачаа бүхий татлагатай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй
2020.8.07-ны зүүн шилбэний хоёр байрлалын рентген зурагт шилбэний хоёр яс доод 1/3-р хэлтэрхий үүсгэсэн хугаралтай, зөрөөтэй харагдана.
ГССҮТ-ийн НХГС-ийн 2-р тасгийн 26568 өвчний түүхэнд: ....Өвчний түүх нээсэн 2020 он 8 сар 07 өдөр 13:03 цаг...
Хэвтэх үеийн зовуурь: Зүүн хөлийн шилбээр өвдөнө, шилэн хүзүү хөшнө, 2 мөрөөр өвдөнө...
Ерөнхий үзлэг: Биеийн ерөнхий байдал дунд. Ухаан санаа саруул. Орчиндоо харьцаатай. Байрлал албадмал...
Хэсэг газрын үзлэг: Духны орчим бяцарсан 2-3см орчим шархтай. D=S, зүүн талын хүүхэн хараа гэрлийн урвалд сул, зүүн шилбэ орчим хаван хавдар ихтэй, тавхай гадагш хазайсан эмгэг хөдөлгөөнтэй...
Онош: Тархины доргилт, дух хэсгийн няцарсан шарх, зүүн шилбэний хоёр ясны гадна хэсгийн зөрөөтэй битүү хугарал...гэжээ...ДҮГНЭЛТ
1. Б.Б-гийн биед зүүн шилбэний хоёр ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархины доргилт, духанд шарх, дух баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41),
6. Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн 41 дүгээр магадалгаанд
1. Suzuki маркийн 75-09 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1-д “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрнө.” Мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54),
7. Шүүгдэгч Г.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Цэцэг нуга амралтын газарт ажилчдын хоол хүнс хүргэж өгчхөөд буцаад танил Болдын хамт Suzuki маркийн 75-09 УАА улсын дугаартай автомашинаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа хот руу чиглэлд явж байхад замын хажууд хүн гар өргөхөөр нь зогсоход зам дөхөөд буучихъя гэхээр нь кабинд хүнтэй явсан болохоор багтахгүй гэж хэлээд явах гэхэд “ах нь ажил явдалтай яаралтай хот орох хэрэгтэй байна манай эхнэр нас барчихсан” гэхээр нь өрөвдөөд дөхүүлээд буулгачихъя гэж бодоод ачааны хэсэгт суулгасан. Тэгээд хэсэг явж байхад замын баруун талаас 2 морь гүйж гарч ирэхээр нь зогсоох гээд тоормос гишгээд хажуу тийш дарахад машин шарваж замын ховил руу гулсаж онхолдож 4-н дугуй дээшээ харчихсан. Тэр үед ачааны хэсэгт сууж явсан Б ах хөл ачаанд дарагдаад хугарчихсан байхаар нь би өөрийн 8812...78 дугаарын утаснаас цагдаа болон түргэн залгаж дуудлага өгсөн. ...би 70 орчим км/цагийн хурдтай явж байсан...Би өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Осолтой холбоотой эмчилгээний зардлын төлж барагдуулсан хохирогчтой тохиролцсон байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),
- Хохирогч Б.Б-гийн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 20-30),
- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 84, 85), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 87), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 92),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 62, 63, 64), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 70), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 76-79), “Төгс Хурц Констракшн” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 65), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 86) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.У-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г. Унь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “Төгс Хурц Констракшн” ХХК-н өмчлөлийн “Suzuki Carry” маркийн 75-09 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Батсүмбэр сумын “Цэцэгт нуга” амралтын газар ажилчдын хоол хүнсийг Ж.Э-ын хамт хүргэж өгөөд буцаж явах замдаа иргэн Б.Б-г тээврийн хэрэгслийн ачаан дээр суулган тээвэрлэж явсан байна. Ийнхүү явж байгаад ......... нутаг дэвсгэр Партизаны орчим ирэхэд түүний жолоодон явсан тээврийн хэрэгслийн урдуур адуу ороход тэрээр зогсоох арга хэмжээ авалгүй учирсан саадыг арилгах зорилгоор замын эсрэг урсгал руу дарж 37 метр орчим яваад 28/18км гэсэн дугаар бүхий шонгийн харалдаа замын ертөнцийн зүгээр зүүн талд замаас 25-30 метр зайд ус урсдаг жалганд цохигдож онхолдсоны улмаас тээврийн хэрэгслийн тэвшин дээр сууж явсан Б.Б-гийн эрүүл мэндэд зүүн шилбэний хоёр ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархины доргилт, духанд шарх, дух баруун шанаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “....2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 09 цаг 20 минутад Г.У-аас88127378 дугаарын утсаар мэдээлснийг үндэслэн...хэргийн газрын үзлэг хийв. ...Зам тээврийн осол болсон гэх газар нь .... хорооны нутаг дэвсгэр Партизанаас Батсүмбэр сум явах замд өгсүүр хэсэгт 28/18км гэсэн дугаар бүхий шонгийн харалдаа замын ертөнцийн зүгээр зүүн талд замаас 25-30 метр зайд цагаан өнгийн 75-09 УАА улсын дугаартай ...Suzuki маркийн ачааны автомашин урдаас хойш чиглэлд харсан байдалтай ус урсдаг жалганы урд талд байрлаж байна. ...дугуйн шарвалтын мөр зүүн 37м, баруун 37.20м байлаа...” гэх баримт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-15),
- Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСLН12278153 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн 88127378...дуудлага хүлээн авсан. 2020-07-08 09:41:16...” гэх баримт (хавтаст хэргийн 06),
- Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажлынхаа газрын Г.У-ын хамт 75-09 УАА улсын дугаартай Suzuki маркийн автомашинтай ...Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Цэцэгт нуга” амралтын газарт ...ажлынхаа хүмүүсийг хүргэж өгчхөөд буцаад явж байхад Батсүмбэрийн зам дагуу 50 гаруй насны эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогссон. Тэр хүнийг ачаан дээрээ суулгаад цааш явсан. Тэгээд хэсэг явж байхад зам хөндлөн бөөн адуу гарч өнгөрч байгаа харагдсан. Хажуугаар нь гарах үед 2 адуу буцаж эргэхэд нь мөргөхгүйн тулд замын зүүн тал руу дарж жалга руу гулсаж ороод нэг эргэж онхолдсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),
- Шүүгдэгч Г.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Болдын хамт Suzuki маркийн 75-09 УАА улсын дугаартай автомашинаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа хот руу чиглэлд явж байхад замын хажууд хүн гар өргөхөөр нь зогсоход зам дөхөөд буучихъя гэхээр нь кабинд хүнтэй явсан болохоор багтахгүй гэж хэлээд ...ачааны хэсэгт суулгасан. Тэгээд хэсэг явж байхад замын баруун талаас 2 морь гүйж гарч ирэхээр нь зогсоох гээд тоормос гишгээд хажуу тийш дарахад машин шарваж замын ховил руу гулсаж онхолдож 4-н дугуй дээшээ харчихсан. Тэр үед ачааны хэсэгт сууж явсан Б ах хөл ачаанд дарагдаад хугарчихсан байхаар нь би өөрийн 8812...78 дугаарын утаснаас цагдаа болон түргэн залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),
- Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батсүмбэр сумаас Улаанбаатар хот орохоор гарч зам дагаж алхаад явж байгаад гар өргөхөд цагаан өнгийн амьжиргаа цагаан ачааны автомашин зогсохоор нь “хот руу дөхөөд буучихъя” гэж хэлээд ачаан дээр нь гарч суусан. Тэгээд удаагүй 30 орчим минут явж байгаад машин гэнэт хоёр тийшээ дараад замын зүүн тал руу орохоор нь ачаанаас үсрэхэд машин онхолдож ачааны хэсэгт даруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9101 дугаар дүгнэлт “...1. Б.Б-гийн биед зүүн шилбэний хоёр ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархины доргилт, духанд шарх, дух баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41),
- Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн 41 дүгээр магадалгаанд “...1. Suzuki маркийн 75-09 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1-д “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ...”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г. Унь Suzuki Carry маркийн 75-09 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1-д “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ....”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...“Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн...” гэх шинжийг, тухайн зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь мөн тухайн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Г.У-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Г.У нь 640.000 төгрөгийг хохирол, хор уршигтай холбогдуулан хохирогчид төлсөн. Энэ талаар талууд маргаагүй бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг тус тус гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд ...учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.У, хохирогч Б.Б нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Г.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.У оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
Эрүүгийн 2003 0000 00310 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.У-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ