Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 704

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 56 дугаар байрны 09 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн  дугаар ЛМ 70051770, Тангуд овогт Хорлоогийн Энхсайханы хүсэлттэй

      Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан  хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Х.Энхсайхан шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 1992 оноос эхлэн Б.Мягмартай хамтран амьдарч, бидний дундаас 1993 онд хүү Э.Золжаргал, 1999 онд охин Э.Отгонжаргал нар төрсөн бөгөөд Б.Мягмартай албан ёсоор 2000 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүлээ батлуулсан.2000 оноос миний уушигны өвчин хүндэрч эхэлсэн бөгөөд гадаад улс руу эмчилгээнд явах шаардлагатай болсон.Тухайн үед эмнэлэгт хамт байсан хүмүүстэй нийлж визинд зуучилдаг хүмүүсээр дамжуулан ХБНГУ-ын визинд орох болсон.Зуучлагч нар нь гэр бүлийн зориулалтаар визинд орвол боломжтой гээд Орлой овогт Ласрангийн Цэгмэд гэдэг хүнтэй гэр бүл болж визинд оруулсан.Тухайн үед би Б.Мягмартай гэр бүлийн харьцаатай, гэрлэлтийн бүртгэлтэй байсан бөгөөд энэ тухайгаа хэлэхэд асуудалгүй гэж хэлж байсан.Ийнхүү Л.Цэгмэдтэй би зуучлагч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн бүртгэл дээр очиж тодорхойгүй нэг баримт дээр гарын үсэг зурж байсан.Л.Цэгмэд бид хоёрын виз гарч хамтдаа Европ руу явж Бельги улсад очоод би удалгүй ХБНГУ-руу явж, Л.Цэгмэд тэндээ үлдсэн.Би 2013 онд Монгол улсад ирсэн бөгөөд Л.Цэгмэдтэй 2000 оны 12 дугаар сараас хойш уулзаагүй бөгөөд бидний дунд хөрөнгийн харилцаа болон хүүхэд байхгүй болно.Ийнхүү 2013 онд ирээд гэрлэлтийн бүртгэлтэй холбоотой лавлагаа авахад намайг Б.Мягмар болон Л.Цэгмэд гэсэн 2 хүнтэй давхар гэрлэлтийн бүртгэлтэй гэсэн тодорхойлолт гарч ирсэн.Би Л.Цэгмэдтэй гэр бүлийн харьцаагүй, албан ёсоор бүртгүүлнэ гэж бодоогүй.Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасан заалтуудыг зөрчсөн байх тул гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

 

 

Х.Энхсайханы өмгөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Энхсайхан Б.Мягмартай гэдэг эмэгтэйтэй 1993 оноос хамтран амьдарч байгаад 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж 2000 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан.Х.Энхсайхан, Б.Мягмар нарын дундаас 2 хүүхэд төрсөн бөгөөд гэрлэгчид гэрлэлтээ 2013 онд цуцлуулаар бүртгэлийн байгууллагын лавлагаа авахад түүнийг Л.Цэгмэдтэй гэр бүл болсон бүртгэл гарч ирсэн байдаг. Х.Энхсайхан амжиргаагаа дээшлүүлэхээр 2000 онд Европ руу явах гэж зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүст хандахад гэр бүлээрээ явбал виз түргэн гардаг гээд тухайн үед Европ руу явах гэж байгаа Л.Цэгмэдтэй гэр бүл болоод явчих гэж зөвлөсөн байдаг тул гэр бүлийн тодорхойлолтыг аваад явбал виз гарах боломжтой гэж ойлгосон түүнээс Л.Цэгмэдтэй албан ёсоор гэр бүл болсон гэж Х.Энхсайхан бодоогүй, мэдээгүй байдаг.Иймд гэр бүл болох зорилгогүйгээр Л.Цэгмэдтэй гэр бүл болсон тул энэхүү гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгөхийг хүсэж байгаа гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Х.Энхсайхан Л.Цэгмэдтэй гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад  тооцуулах  тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1914 дугаартай шийдвэрээр Х.Энхсайханы нэхэмжлэлтэй Б.Мягмарт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

            Дээрх шийдвэрээс үзэхэд Х.Энхсайхан Б.Мягмар нар 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2000 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр бүртгэж гэрлэлтийн 33 дугаартай гэрчилгээг олгосон байна.

            Х.Энхсайхан хэдийгээр Б.Мягмараас гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн Х.Энхсайханы Б.Мягмартай гэр бүл байсан бүртгэл хүчинтэй байх хугацаанд  Х.Энхсайхан нь Ласрангийн Цэгмэдтэй 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг мөн өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн болох нь 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

            Өөрөөр хэлбэл Х.Энхсайхан нь 2000 оны 1 дүгээр сард Б.Мягмартай, 2000 оны 11 дүгээр сард Л.Цэгмэдтэй гэр бүл болж гэрлэлтийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн   6.2-т заасан “Эрэгтэй хүн нэг эхнэртэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

            Х.Энхсайханы 2000 оны 1 дүгээр сард бүртгүүлсэн гэрлэлт хүчинтэй байхад түүний дараагийн гэрлэлтийг бүртгэсэн байдал нь Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаантай байхад бүртгэлийг хийсэн нь буруу байна.

            Нөгөө талаар Х.Энхсайхан нь тухайн үед Л.Цэгмэдтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гэдгийг мэдээгүй, одоо өөр хүнтэй гэр бүл болж амьдарч байгаа гэх түүний өмгөөлөгчийн тайлбарыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

           

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Х.Энхсайхан нь  Л.Цэгмэдтэй гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн байх тул тэдний гэрлэлтийг  хүчин төгөлдөр бус гэж тооцох  үндэслэлтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-д заасныг баримтлан 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлсэн Хорлоогийн Энхсайхан, Ласрангийн Цэгмэд /РД-ЛК 68042202/ нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Х.Энхсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН