Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1048

 

 

 

 

 

 

 

        2020          9            25                                      2020/ШЦТ/1048

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0788) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0447 61178 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 9 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.О, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.О нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед ....... дугаар байрны орчимд Н.Э-г /12 нас 6 сартай/ бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж “ Хүү Т-ийг зодлоо” гэх шалтгаанаар унадаг дугуйнаас нь түлхэж унагах, хэвлий хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь “зүүн богтос ясны үзүүр хэсгийн далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй гэрч М.Х-ийн (насанд хүрээгүй хохирогчийн найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би М, Э, Г нарын хамт ...4 дүгээр байрны 1-р орцны сандал дээр сууж байтал...хажуугаар Т гэх хүүхэд дүү нарын хамт явж байхдаа миний гутал дээр санаандгүй шүлсээ хаясан юм. Тэгсэн Г босож ирээд “хаана ирчхээд, яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд гудам руу дагуулаад орсон. Тэгэхээр нь би ардаас нь М-ийн хамт ...орсон. Тэгсэн Т-ийн нүүр лүү Г эхлээд гараараа цохиод дараа нь Э хамар луу нэг удаа, гэдэс рүү нь нэг удаа цохисон. Би Т-ийн шанаа руу нь нэг удаа цохитол хашаатай хавсраад газар унасан. Тэр үед Т-ийн хамраас  нь цус гарсан юм. Тэр үед Т гэх хүүхдийн хамраас гарсан цус тогтохгүй байхаар нь би нойтон салфетка авч өгөөд М түүний хамраас гарсан цусыг арчиж өгөөд уучлаарай гэж хэлэхэд тэрээр юу ч хэлэлгүй яваад өгсөн... намайг гэртээ байхад...хүүхдүүд манай хаалгыг нүдээд ... “хорооны Ч эгч дуудаж байна” гэхээр нь би 13а байрны ...орцны үүдэн  дээр очтол Э уйлсан байдалтай зогсож байсан. Би Эээс “юу болсон юм бэ?” гэж асуухад тэрээр “Т-ийн аав намайг дугуйтай явж байхад ардаас гүйж ирээд жийж унагаад...” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53),

2. Насанд хүрээгүй гэрч О.Т-ийн (шүүгдэгчийн хүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ...сүмийн цуглаанд суугаад ...15 цагийн үед дүү О, Х, найз А, М нартай автобусанд суугаад гэр лүгээ ирэх замдаа 5-н давхрын буудал дээр буугаад байрны дундуур гараад явж байхад хорооны харалдаа Э, Г, Х, М гэх 4 хүүхэд сууж байсан. Бид нар тэд нарын урдуур гарахдаа гараа халаасандаа хийчихсэн явж байтал Г гэх хүүхэд нь дуудаад “гэр чинь хаана байдаг юм бэ” гэхээр нь би “42-р сургуулийн тэнд байдаг юм” гэж хэлтэл Э гэх хүүхэд нь дугуйтайгаа хүрч ирээд намайг юу ч хэлэлгүй заамдаад авсан. Тэгтэл Г гэх хүүхэд нь “хорооны энэ хавьд дэмий гудамж руу оръё” гэж хэлсэн. ...Тэгээд гудамж руу ортол ...Э миний хамар луу гараараа нэг удаа, гэдэс рүү нэг удаа цохитол Г нүүр хэсэг рүү бээлийтэй гараараа хоёр удаа цохитол...Х гэх хүүхэд нь гэдэс рүү нэг удаа элэгдээд...хашаатай хавсарч цохиход би ухаан алдаж унасан. ...Намайг босож ирэхэд М гэх хүүхэд нь ус, салфетка барьчихсан...зогсож байхаар нь...нүүр гараа угаачхаад М гэх хүүхдээс “хэн хэн гэдэг хүүхдүүд вэ” гэхэд тэрээр надад “Х” гэх хүүхдийн нэрийг хэлсэн. Тэгээд би цаашаа гүүр лүү явсан. Манай дүү аав руу яриад гүүрэн дээр түрүүлээд ирээд зогсож байсан... Удалгүй аав, ээж хоёр ирээд тэр хүүхдүүдийг хайх гээд явсан. ...Би аавыг дагаад явж байгаад ааваас салаад байр тойроод саадын тэнд явж байтал Э дугуйтайгаа явж байсан. Тэгэхээр нь би түүнийг “хөөе нааш ир” гэж дуудтал тэрээр цаашаа ...зугтаагаад явахаар нь би араас нь хөөгөөд байшингийн булан эргэтэл аав цаанаас ирж байсан. ...Би аавд “намайг зодсон хүүхдийг олчихлоо” гэхэд аав Э-ийн араас нь дагаж гүйгээд гүйцэхгүй болохоор нь Э-ийн унаж байсан дугуйны хойд дугуй руу жийсэн. ...Тэгээд дугуйны эрч нь сулрах үед аав суудал...болон үрүүлээс нь бариад зүүн тийш нь дугуйг таттал Э баруун тал руугаа унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-83),   

3. Насанд хүрээгүй гэрч О.О-ын (шүүгдэгчийн хүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сүмд цуглаандаа суучхаад ...тараад ах Т, найз А, Мнарын хамт явж байхад танихгүй хүүхдүүд “нааш ир” гээд дуудахаар нь яваад очтол “араас дагаад яв” гэж хэлсэн. ...Тэгээд байрны дэргэд хүрч ирээд хашааны хажууд зогсоогоод Э гэх хүүхэд нь ...гараараа Т ахын нүүр, гэдэс рүү нь цохисон. ...Х гэх хүүхэд нь Т ахын шанаа руу нэг удаа цохисон бөгөөд М гэх хүүхэд нь боль гэж хэлээд салгасан... Тэгээд бид нар тухайн хүүхдүүдээс салаад гэр лүүгээ харих гээд явж байхдаа би аавын гар утас руу залгаж ...ахыг хүүхдүүд зодчихлоо гэж хэлсэн....Намайг аав, Т ах хоёртой явж байхад Э дугуйтайгаа явж ...байхаар нь аав бид нар араас нь хөөгөөд гүйсэн. Тэгээд ...аав араас нь очоод гараараа түлхсэн...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 93-94),

4. Насанд хүрээгүй гэрч Т.М-ийн (шүүгдэгчийн хүүгийн найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр...найз Т, түүний төрсөн дүү болох О, Х нарын хамт явж байхад танихгүй хүүхдүүд “нааш ир” гээд дуудсан. Тэгэхээр нь бид нар яваад очсон чинь араас дагаад яв гэж хэлээд байрны ард хашааны буланд зогсоосон. ...Э гэх хүүхэд ...Тийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Х хавсарч газар унагаасан чинь Т-ийн хамраас цус гарсан. Тэр үед Э-тэй хамт явж байсан Мгэх хүүхэд боль гэж хэлээд салгасан... Э-г унадаг дугуй унаад байр тойроод зугтаасан чинь О ах Т хоёр араас нь гүйгээд байр тойроод түрүүлээд явсан...тэгээд О ах Э-ийг унадаг дугуйтай нь гараараа түлхээд унагаасан чинь Э гараа бариад босож ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90),

5. Гэрч С.Э-ийн (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг хүүхэд хайгаад явж байтал Э гэх хүүхэд газар унасан байдалтай босож ирж байсан. Унадаг дугуй нь газар унасан Э гэх хүүхэд баруун гараараа газар тулж босож ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),

6. Гэрч Д.Х-ийн (шүүгдэгчийн эхнэрийн дүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...13а байрны гадна Э...зүүн гараа нөгөө гараараа бариад дээш сойгоод өргөсөн зогсож харагдсан. Харин ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 97-98),

7. Гэрч Ш.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед...настай эгч хүрч ирээд Ч тэнд нэг хүүхдийг алах гээд байна гэхээр нь би юу болсон талаар лавлан асуухад нэгнийх нь аав бололтой нас гүйцсэн эрэгтэй хүн нэг хүүхдийг унадаг дугуйн дээрээс нь татаж унагаад дэвсээд чирээд аваад явчихлаа гэхээр нь хаана байгаа талаар асуугаад яваад очих үед 13а байрны гадаа орцны үүдэнд маргаан болоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76),

8. Насанд хүрээгүй хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ...намайг ...73 дугаар байрыг дугуйтайгаа тойрох гээд эргэх гэж байтал ...зодуулсан гэх хүүхдийн аав О гүйж ирээд намайг дугуйтай цуг жийж унагаасан. ...намайг ...баруун талаас жийж би цэцэрлэгийн хойд талд байрлах ухсан нүх рүү зүүн гараараа тулж унасан. Тэрнээс хойш миний зүүн гар өвдөж эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23),

“...Тийн аав О гэх хүн намайг анх ........ дугаар байрны хажууд дугуйнаас жийж газар унагах үед гараараа газар тулаад унасан. Тухайн үед миний зүүн гар машин их өвдөж эхэлсэн. Надад учирсан гэмтэл дугуйнаас гараараа тулаад унах үед үүссэн... Би Т-ийн шанаа руу гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85),

- Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Н.Э-ийн 2007 оны 02 дугаар сарын 14-ны өдөр төрсөн...” гэх баримт (хавтаст хэргийн 106),

- Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлд: “...Н.Э-ийн...2019.08.24-ний өдөр 12 нас 6 сар 10 хоногтой...” гэх баримт (хавтаст хэргийн 101),

 

9. Гэрч Т.Н-тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Э-гийн зүүн гарын бугуйгаар хугарсан, баруун гарын алга болон зүүн гарын тохой, өвдөг шалбарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40),

 

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10262 дугаар дүгнэлт:  

Хэсэг газрын үзлэгт: “...Зүүн гарын тохой шуунд гөлтгөнөн боолттой. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн рентген зурагт зүүн богтос ясны үзүүрийн хугарал...ДҮГНЭЛТ

1. Н.Эгийн биед зүүн богтос ясны үзүүр хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно...” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 26),

 

11. Шинжээч эмч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмтэл нь гараа атгаж байгаад цохих үед үүсэх боломжгүй. Харин шуу хэсгээр цохих цохигдоход үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

12. Шүүгдэгч Б.О-ын мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвар орчим хүргэн дүү Х болон эхнэр Э-ийн хамт машинтай явж байхад  миний дунд хүү О эхнэрийн гар утас руу залгаад ... “ааваа танихгүй хүүхдүүд ахыг зодчихлоо” гэж хэлэхээр нь ...явж очсон. Бид нарыг очсон чинь хүүхдүүд өөдөөс хүрээд ирсэн бөгөөд Т-ийн биед зүүн шанаа орчим бага зэрэг хавдартай байсан. Тэгээд хамраас нь цус гарсан талаар хэлэхээр нь би чамайг ямар хүүхдүүд зодсон юм гэж асуугаад тэр орчмоор хайгаад явж байхад нэг хүүхэд 73 гэсэн байрны хажуугаар явсан чинь хүүхдүүд ааваа тэр байна гэж хэлсэн бөгөөд нөгөө хүүхэд цааш яваад өгөхөөр нь би араас нь гүйж очоод чи яах гэж хүүхэд зодсон юм гэж хэлээд дугуйтай удаан явж байхад нь тухайн хүүхдийн бие рүү түлхсэн чинь тухайн хүүхэд дугуйнаасаа замын хажуу руу унасан. Тэгэхээр нь татаж босгож ирээд чи яахаараа хүүхэд зоддог юм бусад хүүхдүүд чинь хаана байна гэж хэлээд загнаж нөгөө хүүхдүүдийг нь заалгахаар явсан. Тэгтэл эхнэр Э байрнуудын нөгөө талаар хүүхдүүд хайж яваад таарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121),

13. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57, 60), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 59), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 61), “Интертаймент дизайн” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 69) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас  мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.О нь ...... байрны хойно, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим хүү О.Т-ийг зодлоо гэх шалтгаанаар 12 нас 6 сар 10 хоногтой бага насны хүүхэд Н.Э-ийг унадаг дугуйнаас нь түлхэж унаган эрүүл мэндэд нь зүүн богтос ясны үзүүр хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  болох нь

- Насанд хүрээгүй гэрч М.Х-ийн (насанд хүрээгүй хохирогчийн найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би М, Э, Г нарын хамт ...4 дүгээр байрны 1-р орцны сандал дээр сууж байтал...хажуугаар Т гэх хүүхэд дүү нарын хамт явж байхдаа миний гутал дээр санаандгүй шүлсээ хаясан юм. Тэгсэн Г босож ирээд “хаана ирчхээд, яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд гудам руу дагуулаад орсон. ...Тэгсэн Т-ийн нүүр лүү Г эхлээд гараараа цохиод дараа нь Э хамар луу нэг удаа, гэдэс рүү нь нэг удаа цохисон. Би Т-ийн шанаа руу нь нэг удаа цохитол хашаатай хавсраад газар унасан. ...би...13а байрны ...орцны үүдэн  дээр очоод ...Эээс “юу болсон юм бэ?” гэж асуухад тэрээр “Т-ийн аав намайг дугуйтай явж байхад ардаас гүйж ирээд жийж унагаад...” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53),

- Насанд хүрээгүй гэрч О.Т-ийн (шүүгдэгчийн хүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ...сүмийн цуглаанд суугаад ...15 цагийн үед дүү О, Х, найз А, М нартай автобусанд суугаад гэр лүгээ ирэх замдаа 5-н давхрын буудал дээр буугаад байрны дундуур гараад явж байхад хорооны харалдаа Э, Г, Х, М гэх 4 хүүхэд сууж байсан. Бид нар тэд нарын урдуур гарахдаа гараа халаасандаа хийчихсэн явж байтал Г гэх хүүхэд нь дуудаад “гэр чинь хаана байдаг юм бэ” гэхээр нь би “42-р сургуулийн тэнд байдаг юм” гэж хэлтэл Э гэх хүүхэд нь дугуйтайгаа хүрч ирээд намайг юу ч хэлэлгүй заамдаад авсан. ...Тэгээд гудамж руу ортол ...Э миний хамар луу гараараа нэг удаа, гэдэс рүү нэг удаа цохитол Г нүүр хэсэг рүү бээлийтэй гараараа хоёр удаа цохитол...Х гэх хүүхэд нь гэдэс рүү нэг удаа элэгдээд...хашаатай хавсарч цохиход би ухаан алдаж унасан. ...Би аавд “намайг зодсон хүүхдийг олчихлоо” гэхэд аав Э-ийн араас нь дагаж гүйгээд гүйцэхгүй болохоор нь Э-ийн унаж байсан дугуйны хойд дугуй руу жийсэн. ...Тэгээд дугуйны эрч нь сулрах үед аав суудал...болон үрүүлээс нь бариад зүүн тийш нь дугуйг таттал Э баруун тал руугаа унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-83),  

- Насанд хүрээгүй гэрч О.О-ын (шүүгдэгчийн хүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сүмд цуглаандаа суучхаад ...тараад ах Т, найз А, М нарын хамт явж байхад танихгүй хүүхдүүд “нааш ир” гээд дуудахаар нь яваад очтол “араас дагаад яв” гэж хэлсэн. ...Тэгээд байрны дэргэд хүрч ирээд хашааны хажууд зогсоогоод Э гэх хүүхэд нь ...гараараа Т ахын нүүр, гэдэс рүү нь цохисон. ...Хашаа гэх хүүхэд нь Т ахын шанаа руу нэг удаа цохисон... Намайг аав, Т ах хоёртой явж байхад Э дугуйтайгаа явж ...байхаар нь аав бид нар араас нь хөөгөөд гүйсэн. Тэгээд ...аав араас нь очоод гараараа түлхсэн...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 93-94),

- Насанд хүрээгүй гэрч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр...найз Т, түүний төрсөн дүү болох О, Х нарын хамт явж байхад танихгүй хүүхдүүд “нааш ир” гээд дуудсан. Тэгэхээр нь бид нар яваад очсон чинь араас дагаад яв гэж хэлээд байрны ард хашааны буланд зогсоосон. ...Э гэх хүүхэд ...Т-ийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Х хавсарч газар унагаасан чинь Т-ийн хамраас цус гарсан. ...О ах Эийг унадаг дугуйтай нь гараараа түлхээд унагаасан чинь Э гараа бариад босож ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90),

- Гэрч С.Э-гийн (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг хүүхэд хайгаад явж байтал Э гэх хүүхэд газар унасан байдалтай босож ирж байсан. Унадаг дугуй нь газар унасан Э гэх хүүхэд баруун гараараа газар тулж босож ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),

- Гэрч Д.Х-ийн (шүүгдэгчийн эхнэрийн дүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...13а байрны гадна Э...зүүн гараа нөгөө гараараа бариад дээш сойгоод өргөсөн зогсож харагдсан. Харин ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 97-98),

- Гэрч Ш.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед...настай эгч хүрч ирээд Ч тэнд нэг хүүхдийг алах гээд байна гэхээр нь би юу болсон талаар лавлан асуухад нэгнийх нь аав бололтой нас гүйцсэн эрэгтэй хүн нэг хүүхдийг унадаг дугуйн дээрээс нь татаж унагаад дэвсээд чирээд аваад явчихлаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76),

- Насанд хүрээгүй хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ...73 дугаар байрыг дугуйтайгаа тойрох гээд эргэх гэж байтал ...зодуулсан гэх хүүхдийн аав О гүйж ирээд намайг дугуйтай цуг жийж унагаасан. ...намайг ...баруун талаас жийж би цэцэрлэгийн хойд талд байрлах ухсан нүх рүү зүүн гараараа тулж унасан. Тэрнээс хойш миний зүүн гар өвдөж эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23),

“...Надад учирсан гэмтэл дугуйнаас гараараа тулаад унах үед үүссэн... Би Т-ийн шанаа руу гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85),

- Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Н.Э 2007 оны 02 дугаар сарын 14-ны өдөр төрсөн...” гэх баримт (хавтаст хэргийн 106),

- Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлд: “...Н.Э...2019.08.24-ний өдөр 12 нас 6 сар 10 хоногтой...” гэх баримт (хавтаст хэргийн 101),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10262 дугаар дүгнэлт:  “...1. Н.Э-гийн биед зүүн богтос ясны үзүүр хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдсон. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно...” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 26),

- Шинжээч эмч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмтэл нь гараа атгаж байгаад цохих үед үүсэх боломжгүй. Харин шуу хэсгээр цохих цохигдоход үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

- Шүүгдэгч Б.О-ын мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг хүүхэд 73 гэсэн байрны хажуугаар явсан чинь хүүхдүүд ааваа тэр байна гэж хэлсэн бөгөөд нөгөө хүүхэд цааш яваад өгөхөөр нь би араас нь гүйж очоод чи яах гэж хүүхэд зодсон юм гэж хэлээд дугуйтай удаан явж байхад нь тухайн хүүхдийн бие рүү түлхсэн чинь тухайн хүүхэд дугуйнаасаа замын хажуу руу унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.О нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “...хүүхэд зодлоо” гэх сэдэлтээр, бага насны хохирогч Н.Э-ийг дугуйнаас түлхэж унагаан эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг” үйлдэж учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу мөн зүйлийн 2.7 дахь заалтад заасан байна.

Иймд шүүгдэгч Б.О-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас бага насны хохирогч Н.Э болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс баримаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчоос уучлалт гуйсан зэргийг харгалзан улсын яллагчаас оногдуулсан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс Б.О-ыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх нь хууль зүйн ач холбогдолтой гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Б.О-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан ялын зорилгыг хангахын тулд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах...сургалтад хамрагдах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тэнссэн хугацаагаар тогтоох нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах ач холбогдолтой болно.

Эрүүгийн 1908 0447 61178 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-ыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О мөн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...зан үйлээс засах сургалтад хамрагдах...” мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тэнссэн хугацаанд тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

5. Энэ  хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ