| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/0031/И |
| Дугаар | 33 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 33
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн М******* суманд 1958 оны 04 сарын 17-нд төрсөн, 60 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл -6, эхнэр хүүхдүүдийн хамт М******* сумын Ц******* гол багт оршин суух, /РВ: ПИ*******/ Н******* Д******* овогт Л*******гийн Н*******ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Н*******, гэрч Ч.Т*******, Д.Ц*******маа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлт, хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1974 оноос 1977 он хүртэл М******* сумын Туяа нэгдлийн Халзан хошуу багт *******, эхийн хамт төл мал буюу төлөг маллаж байгаад 1977 онд цэргийн албанд татагдаж 1980 онд халагдаж ирээд тус нэгдлийн Ц******* гол багт / хуучнаар Халзан хошуу / бригадад саалийн болон сувай үхэр маллаж үхэрчнээр ажиллаж байсан. Түүнээс хойш 1994 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Би М******* сумын Туяа нэгдлийн Ц******* гол багаас өөр газар ажиллаж байгаагүй. Миний 1980 оны хөдөлмөрийн дэвтэр шатаж үрэгдсэн юм. Иймд 1974 оноос 1992 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Н******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Л.Н*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Л.Н******* нь М******* сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад 1974 оны 01дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2012 оны 08 сарын 21-ний өдрийн 710 тоот:”М******* сумын 1-р бригадын 1974, 1975,1976,1980, 1981, 1983-1992 оны 70-р дансыг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв” гэх лавлагаа,
- Хүсэлт гаргагч Л.Н*******ийн 1983-1992 оныг дуустал М******* сумын Ц******* гол бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн хөлсийг түүврийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ,
-1970 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1974-1975 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн”,
-Гэрч Г.Т******* шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: “Л.Н******* бид хоёр багаасаа хамт өссөн. Би 1976 онд тус нэгдэлд барилгачнаар анх ажилд ороход Л.Н******* малчинаар ажиллаж байсан. Би М******* сумын Туяа нэгдэлд жолоочоор, Л.Н******* малчнаар ажиллаж байсан ба түүнээс хойш нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажиллаж байсан” гэх мэдүүлэг
-Гэрч Д.Ц*******маа шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: “ Л.Н******* бид нар нэг нутаг усны хүмүүс болохоор би сайн мэднэ. Би 1974 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчин болоход Л.Н******* тухайн үед Ховд аймгийн М******* сумын Туяа нэгдлийн Ц******* гол бригадад үхэрчнээр ажиллаж байсан. Л.Н*******ийн эхнэр Дуламсүрэн бид нар хамт саальчин байсан. Л.Н******* 1974 оноос хойш 1992 оныг дуустал тус нэгдэлд тасралтгүй малснаар ажиллаж байсан ” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д******* овогт Л*******гийн Н*******ийг 1974 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 сарын 27-ны өдрийг дуустал, 1980 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн М******* сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.