Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 654

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 22 дугаар гудамжны 222 тоотод  оршин суух, регитсрийн дугаар ХИ 81012916, Ээж овогт Алтангэрэлийн  Батбаатарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 1 дүгээр байрны 1 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЗЮ 61053110, Жав овогт Банзрагчийн Ганаад  холбогдох

 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 1 629 644 төгрөг  гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч А.Батбаатар, хариуцагч Б.Ганаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Ганаа 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр надтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд нийт үнийн дүнгийн 10 хувь, гэрээ байгуулсан өдөр 700 000 төгрөг, шүүх хуралдааны өдөр үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон гэрээ байгуулсан.Улмаар 2015 оны 7 дугаар сарын 6-ны ны өдөр Мөнхжаргал шүүгчид хуваарилагдсан Б.Ганаагийн нэхэмжлэлтэй Т.Алтанцэцэгт холбогдох 3,807,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Кульдана шүүгчид хуваарилагдсан Б.Ганаагийн нэхэмжлэлтэй Т.Долгорт холбогдох 2,500,000 төгрөг, 2015 оны 07 сарын 22-ны өдөр Д.Хулан шүүгчид хуваарилагдсан Б.Ганаагийн нэхэмжлэлтэй Ш.Наранчимэгт холбогдох 10,670,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Наранцэцэг шүүгчид хуваарилагдсан Б.Ганаагийн нэхэмжпэлтэй Ганбадралд холбогдох 4,039,440 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Жавхлан шүүгчид хуваарилагдсан Б.Ганаагийн нэхэмжлэлтэй П.Бямбажавд холбогдох 2,280,000 төгрөгийг тус тус шийдвэрлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлсэн.Гэвч Б.Ганаа нь гэрээний урьдчилгаа төлбөр 700,  00 төгрөг өгсөн боловч гэрээнд заасны дагуу шүүх хурлын өмнө үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй.Улмаар 2016 оны 06 дугаар сард Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь Эвлэрүүлэн зуучлах төвд хандсан боловч илтэд үл тоож товлосон цагт ирээгүй болно.Иймд шийдвэрлэгдсэн хэргийн үнийн дүн 23 296 440 төгрөгийн 10 хувь буюу 2 329 644 төгрөгөөс түүний өгсөн 700 000 төгрөгийг хасаад үлдэх 1 629 644 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Батбаатар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэзээ төлөх хугацаагаа одоо тодорхой болгох хэрэгтэй.Би энэ оны наадмын баярын өмнө мөнгөө авах саналтай байна гэв.

Хариуцагч Б.Ганаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Одоогоор надад мөнгө байхгүй байна.Надад хугацаа хэрэгтэй байна.Анх бид тохиролцоход миний ойлгосноор хүнд зээлсэн мөнгө бүгд орж ирэхээр 10 хувийн төлбөрийг Б.Батбаатарт төлнө гэж ойлгож байсан.Яг хэдийд төлөх боломжтой хугацаагаа тодорхой хэлж мэдэхгүй байна.Би хүмүүст 2012 онд 20 гаруй сая төгрөг зээлсэн.Энэ мөнгө орж ирээгүй байгаа болохоор эрх зүйн туслалцаа үзүүлсэн мөнгөө би төлж чадахгүй байгаа юм.Би 2017 оны 8 дугаар сарын 01-ний дотор А.Батбаатарт 1 629 644 мөнгө төлнө гэсэн саналтай байна.Боломжтой бол энэ хугацаанаас өмнө мөнгөө төлнө гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Батбаатар хариуцагч Б.Ганаад холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 1 629 644 төгрөг  гаргуулах тухай  шаардлага гаргасан байна.

 

Шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Ганаа нэхэмжлэлийн шаардлагын 1 629 644 төгрөгийг нэхэмжлэгчид өгнө гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

 

Харин зохигчид зөвхөн дээрх мөнгийг нэхэмжлэгчид төлөх хугацаан дээр тохиролцож уг мөнгийг  2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрч байх тэдний эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41 025 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.А.Батбаатарын  нэхэмжлэлийн шаардлагын 1 629 644 /нэг сая зургаан зуун хорин есөн мянга зургаан зуун дөчин дөрвөн/ төгрөгийг хариуцагч Б.Ганаа 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр А.Батбаатарт төлж барагдуулахаар зохигчид эвлэрч  байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 025  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41 025 /дөчин нэгэн мянга хорин таван/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН