| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00740/и |
| Дугаар | 668 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 668
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, регистрийн дугаар ЦБ 44010509, Даш овогт Дашийн Сүрэндуламын О.Сарангуаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сүрэндулам шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон түүний төлөөлөгч Л.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Сүрэндулам 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр О.Сарангуатай 14/002 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулан 2 700 000 төгрөгийг, сарын 6.0 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд тохиолдолд хоног дутам гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.Уг зээлийн үүргийн гүйцэтгэл нь О.Сарангуагийн зохиосон.Цахлай нисэх гэж төрдөг 40 ангит уран сайхны киноны ”сиди бичлэг барьцаагаар хангагдахаар барьцааны гэрээг мөн бичгээр байгуулсан.Гэтэл зээлдэгч О.Сарангуа огт төлбөр төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон.Гэрээнд заасан болон иргэний үнэмлэхэд заасан хаягандаа байхгүй гээд олдохгүй байна. Иймд О.Сарангуаг эрэн сурвалжилж өгнө үү.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.Сүрэндуламын О.Сарангуаг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Д.Сүрэндуламын хүсэлт болон түүний түүний төлөөлөгчийн тайлбар, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14/002 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт зэргээс харахад Очирын Сарангуа хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Сарангуа нь иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягтаа Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 45/3 байрны 603 тоотод оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул О.Сарангуаг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Очирын Сарангуаг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Очирын Сарангуаг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.О.Сарангуа /регистрийн дугаар УХ 62041881/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагчид даалгасугай.
4.О.Сарангуа Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хоролол Энхтайваны өргөн чөлөө 45/3 байрны 603 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.Сүрэндуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН