Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1012

 

 

 

 

 

 

 

        2020         9          15                                          2020/ШЦТ/1012

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Г.Яндаг,

өсвөр насны шүүгдэгч Д.Х түүний хууль ёсны төлөөлөгч Н.Дэчин,

шүүгдэгч Х.Б, тэдний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1,

Х.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 045800373 дугаартай 2 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Д.Х, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 17 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 2. Х.Б, Монгол Улсын иргэн, 1965 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Х нь ганцаар 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр .......  тоотод оршин суух иргэн А.Н-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн “Hitachi” маркийн зурагт, чемодан, өмд цамц, зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ......  тоотод оршин суух Б.У-ийн хүүхдүүдийг нь харах нэрийдлээр гэрээс нь 40 инчийн “Toshiba” маркийн зурагт, эмэгтэй, хүний савхин жакет, эрэгтэй, эмэгтэй хүний бугуйн цаг, уулын гутал, үнэртэй ус, нүүрний крем, бурхны урд байсан 5000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 06-аас 07-нд шилжих  шөнө, Их Нарангийн хуучин эцсийн автобусны буудлын орчмоос иргэн А.О-ыг машинаасаа буугаад ирэх хооронд түүний унаж явсан 07-39 УНЛ улсын дугаартай “Toyota Сorolla” маркийн машиныг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан.

Яллагдагч Х.Б, Д.Х нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ..........  тоотод оршин суух иргэн П.Ц-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг онгойлгон хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, жимсний миксер, плать, юбка, цүнх, гутал, архи, куртик, хос шаазан морь, “Sony” маркийн жижиг зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.798.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Өсвөр насны шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: “...Би Х.Б-ын 2 охинтой найзын холбоотой. Намайг түүний гэрт нь орох үед “архи уусан тул шартаж байна” гэж зүйлийг ярьсан. Бид нар хохирогчийн гэр рүү явцгаасан. Х.Б нь тухайн айлаас эд зүйлсийг нь шуудайнд хийж, авч явсан. Тэрээр Хархорин захад хулгайлсан эд зүйлсээ зарсан...” гэв.

2. Шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би гэртээ амарч байсан. Өсвөр насны шүүгдэгч буюу Д.Х нь манай гэрт орж ирсэн. Үүнээс цааших асуудлын би мэдэхгүй байна...” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Шүүгдэгч Х.Б, Д.Х нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө .... тоотод оршин суух иргэн П.Ц-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг түлхүүр тааруулан онгойлгон нэвтэрч 32 инчийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, жимсний миксер, платье, юбка, цүнх, гутал, архи, куртик, хос шаазан морь, “Sony” маркийн жижиг зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.798.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь ........ тоотод болсон гэх ба тус газар нь ....торон хашаатай...хашаан дотроо монгол гэртэй айлд болсон байв. ...Монгол гэрийн хаалгаар дотогш ороход хаалга нь цоожгүй, ...ямар нэг эвдрэлгүй байлаа....” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 166-169),

- Хохирогч Т.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрт хулгай орсон байна гэж манай нөхөр Э.Д надад хэлсэн. Тэгэхээр нь би “юу алга” болсон байна гэж асуусан чинь тэрээр “2 ширхэг мөнгөн аяга, зурагт алдагдсан байна. Бас чиний юмнуудыг онгичсон бололтой орны чинь тэрүүгээр цацаад орхисон байна” гэж хэлсэн... намайг шалгахад манай гэрт байсан 32 инчийн Samsung зурагт, 2 ширхэг дунд болон бага гарын аяга, жимсний миксер, 2 ширхэг цүнх, 2 платье, куртик, шуб, гутал, “Eden” нэртэй архи зэрэг эд зүйлс байхгүй байсан. Би алдсан зурагтаа 300.000 төгрөгөөр, дунд гарын мөнгөн аяга 170.000 төгрөгөөр, бага гарын мөнгөн аягаа 120.000 төгрөгөөр, жимсний миксер 100.000 төгрөгөөр үнэлж байна. ...Эмэгтэй шинэ цүнх байсан тэрийгээ 60.000 төгрөгөөр, эмэгтэй Солонгосоос ирсэн тод хар өнгийн лакан цүнх 100.000 төгрөг, эмэгтэй ногоон цоохор платье 100.000 төгрөгөөр, цоохор цээжтэй хормойтой платье 50.000 төгрөгөөр, бор савхин эмэгтэй куртика 120.000 төгрөгөөр, богино түрийтэй шаргал гутлыг 50.000 төгрөгөөр хамбан цэцэгтэй юбка 35.000 төгрөгөөр, “Eden” нэртэй архи 23.000 төгрөгөөр тус тус үнэлж байна... Манай гэрийн урд байдаг Б-ны охин надад хэлэхдээ Х эгч танай гэрт орж хувцсаа солиод гараад явсан гэж хэлж байсан. Бас тэдний гэрт байдаг Б-ны эхнэрийн дүү Ч гэдэг залуу нь ярихдаа “Х юм ачна гэж микро дуудаад танай гэрээс цүнхтэй эд зүйл ачиж явсан. Б бид нар танай гэрээс архийг нь авч уусан” гэж  надад хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 172-175),

- Гэрч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би .........  тоотод байх гэрээсээ 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гараад явсан. Тэгээд би ажилтай явсаар байгаад 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож байхгүй цоож нь алга болчихсон байсан. Тэгээд гэртээ яваад ороход манай гэрийн эд зүйл сандаачсан байдалтай байхаар нь буцаж гараад урд айлын хүний утсыг аваад цагдаад дуудлага өгсөн. ...Манай урд талын айлд байдаг Х гэдэг охин надад хэлэхдээ Х-ын гэрт ирээд байдаг Х гэдэг охин 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр манай гэр лүү түлхүүр тааруулж ороод гэрт нь байсан хувцаснаас өмсөөд тэгснээ зурагт, мөнгөн аягыг аваад үнэд хүрчихмээр юм байна гэж хэлж байсан гэсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 176-178)

- Гэрч Ө.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х-тай цуг явсан чинь Х нөгөө түлхүүрээрээ гэрийнх нь цоожийг онгойлгочихсон тэгснээ гэрт нь ороод сөхдөг орны доод талаас нь 1 гутал авч өмсөөд үүдний шүүгээнээс цамц, өмд хоёр авсан ямар өмд цамц байсныг хараагүй. Тэгээд зурагтын тавиур дээр байсан алаг эрээн цүнх авсан, тэгээд бөгжний хайрцгийг нь уудлаад ээмэг, бөгж, зүүлт бүгдийг нь хосоор нь авсан...Д өвгөн орж ирээд манай гэрт хулгай ороод эд зүйл алдагдсан бас архи байсан алга болсон байна гэж хэлсэн чинь манай аав Б би Д-ийн гэрийн хаалгыг хогны саванд байсан олон түлхүүр тааруулж онгойлгож өгөөд хамт орсон. Тэгээд тэндээс 1 шил архи авсан бас ойр зуурын чихэр авсан гэж хэлж байсан... Х би чамтай орж хувцас сольдог орой таксины жолоочтой ирээд зурагт мөнгөн аягыг нь аваад явсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 222-223, 224-225)

- “...МАСТЕР” Үнэлгээ ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн...№19/056 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “...13 нэр төрлийн эд зүйлийн үнэлгээ...1.348.000 төгрөг” гэх үнэлгээ (1-р хавтаст хэргийн 183-184),

-Нас барсны бүртгэлийн лавлагаа 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ... Т.Ч ...2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр...1119673784... дугаартай нас барсны бүртгэлд бүртгэсэн...” гэх баримт (1-р хавтаст хэргийн 248),

- Шүүгдэгч Б.Б-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шиг санагдаж байна би гэртээ ганцаараа байж байсан чинь гаднаас Х ороод ирсэн. Х нь манайхаар орж гараад явдаг байсан. Тэгээд бид хоёр хамт байж байхад гаднаас манай эхнэрийн ах Ч орж ирсэн. Тэгснээ Ч надад “шар тайлах юм байна уу” гэж асуухаар нь “дүүд нь юу байх вэ” гэж хэлсэн. Тэгсэн Ч, Х-гаас “архи байна уу” гэж асуусан...Тэгсэн Ч “хойд гэрийн Д өвгөн байгаа юм уу” гэж надаас асуухаар нь би “байхгүй ажилтай байгаа” гэж хэлсэн чинь Х “Д өвгөний гэрийн цоожинд таарах түлхүүр байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би өөрийн цуглуулдаг төмрийн хогийг ухаад оосортой хэлхээтэй түлхүүрүүдийг гаргаж ирээд Х-д өгсөн. Тэгтэл Х түлхүүрийг авснаа “гурвуулаа Д өвгөний гэр рүү оръё” гэж хэлсэн. Тэгээд Ч, Х бид гурав Д өвгөний гэрт очоод Х нөгөө түлхүүрүүдээс Д өвгөний гэрийн цоожийг тааруулж онгойлгохоор би цоож түлхүүрийг нь аваад хашаан дотор нь шидчихсэн. Тэгээд би гэр дотор нь тавагтай идээнээс идээд байж байсан чинь Х гэрийнх зүүн талаас 1 шил бугын зурагтай архи аваад гаргаад ирсэн ба би тэр архийг нь мод хийгээд байдаг жижиг шуудайнд хийгээд таваг дээр байсан жоохон чихэр жимсийг хамт хийгээд аваад гарсан. Х тухайн үед хувцас хунар авч байгаа харагдсан. ...Тэгсэн Х би явлаа та хоёр наад архиа уучих гэхээр нь чи уухгүй юм уу гэсэн чинь Х би уухгүй гээд гараад яваад өгсөн. Тэгээд Ч бид хоёр нөгөө архиа хувааж уугаад тасраад уначихсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 209-210),

 

2. Өвсөр насны шүүгдэгч Д.Х нь ганцаараа:

Хулгайлах гэмт хэргийн талаар

А. 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ........ тоотод оршин суух иргэн А.Н-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн “Hitachi”  маркийн зурагт, чемодан, өмд цамц, зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр...хэрэг болсон гэх газар... тоотод..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 03-10),

- Хохирогч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрээс эхнэрийн хувцас байхгүй байсан. Хуучин өмд цамц байсан. Тухайн үед 50.000 төгрөгөөр авч байсан...Өмд цамцаа үнэлэхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 19)

- Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хөрш айлын гэрт хулгай орсон талаар мэдэхгүй байна. Харин А.Н-ын эхнэр дээр ирж уулзаад байдаг 17 настай зүс харж байсан бор охин манай дэлгүүрт орж ирээд А.Н-ын гэрт нь орох гэсэн юм. Хүн байгаа үгүйг нь мэдмээр байна. Гэрээс нь эд зүйлээ авах гэсэн юм гэж хэлээд танай хашаагаар дамжаад орчихъё нохойноос нь айгаад байна гэж хэлээд манай хашаагаар дамжиж ороод А.Н-ын гэр рүү орох гээд явж байсан. Тэгээд удалгүй манай дэлгүүрт орж ирэхдээ ягаан өнгийн хүүхдийн чемодан барьчихсан авах юм аа авчихлаа гэрт нь 3 хүүхэд байна гэж хэлчхээд явсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 23),

- Гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Х-ыг 10 жилд байхаасаа таньдаг байсан. ...2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр би 22-н товчоон дээр хадам аавын гэрт байж байхад Д.Х над руу залгаад та хаана байгаа юм гээд байнга залгаад байсан. Тэгэхээр нь би “аниа нь хадмынхаа гэрт байна хэд хоногоос ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө аавынхаа гэрт байж байсан чинь манайд хадам ах Б хадам ээж рүү залгаад А.Н-ын гэр нь онгорхой, хаалга үүд нь цоожгүй бүгд онгорхой байна гэж хэлсэн...манай гэрээс 32 инчийн Hitachi маркийн зурагт, ягаан чемодан, бас миний цагаан өнгийн хоолойтой цамц, ягаан өнгийн цамц, хөх жинсэн өмд зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 64-65)

- “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 20/004, 20/005 дугаартай үнэлгээний тайланд: “...4 нэр төрлийн эд зүйлийг...480.000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ (1-р хавтаст хэргийн 29-30, 41-43),

- Эрдэнэс” барьцаат зээлийн гэрээнд “...үйлчлүүлэгч Д.А ...эхлэх...2019...09.03-ны...Hitachi...Инч 32...дэлгэц LED...зурагт 84.900 төгрөг” гэх баримт (1-р хавтаст хэргийн 37),

 

Б. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр .....  тоотод оршин суух Б.У-ийн хүүхдүүдийг нь харах нэрийдлээр гэрээс нь 40 инчийн “Toshiba” маркийн зурагт, эмэгтэй, хүний савхин жакет, эрэгтэй, эмэгтэй хүний бугуйн цаг, уулын гутал, үнэртэй ус, нүүрний крем, бурхны урд байсан 5000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: “...хэрэг гаргасан газар... тоотод...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 73-77),

- Хохирогч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд Агэх охин над руу залгаад би өдөр гэртээ хийх ажилгүй байдаг юм. Танай ажил дээр очиж тусалдаг юм бил үү гэж ярихаар хүн багатай байна харин чи завтай байдаг юм бол маргаашаас манай хоёр хүүхдийг хараад өгөөч мөнгийг нь өгнө гэхэд тэр зөвшөөрсөн. Маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт буюу ........  тоотод А-ийг хүлээгээд байж байхад 11 цагийн орчимд манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө Э, А хоёр охиноо үлдээгээд өөрийнхөө ажил руугаа явсан. Би ажил дээрээ очоод удаагүй байхад Агэх охин залгаад ажил чинь яаж байна хүүхэлдэйн кино үзэж байна гэхээр нь би тэгж байгаад очно гээд тасалсан юм. Тэгээд 1 цагийн орчмын дараа А-ийн 8892...62 гэсэн дугаар руу залгахад утсаа авахгүй байгаад байхаар нь байн байн залгаад байхад сүүлдээ утсаа таслаад байхаар нь гэр рүүгээ яваад очиход манай 2 охин хашаан дотроо байж байсан. Харин А гэх охин алга болчихсон байсан. Тэгээд гэртээ орж үзэхэд манай зурагт болон бусад эд зүйлс алга болсон байхаар нь охин Эээс асуухад эгч нь ажилтай болчихлоо ээж нь удахгүй ирнэ гээд яваад өгсөн байсан. Бас зурагт болон өөр эд зүйлс аваад явсныг охин маань ярьсан болохоор цагдаад дуудлага өгсөн...2014 оны авч байсан Toshiba маркийн 40 инчийн зурагт 890.000 төгрөгөөр үнэлнэ. 2019 онд авч байсан савхин жекет 85.000 төгрөг, 2019 онд авч байсан эрэгтэй цаг 65.000 төгрөгөөр үнэлнэ. 2019 онд авч байсан уулын гутал 85.000 төгрөгөөр үнэлнэ. Үнэртэй ус 120.000 төгрөгөөр үнэлнэ. Нүүрний крем 20.000 төгрөгөөр үнэлнэ. 2019 онд авч байсан HUAWEI брэндийн спикер 120.000 төгрөгөөр үнэлнэ. 2018 онд авч байсан бугуйн цаг 40.000 төгрөгөөр үнэлнэ. Цүнх 45.000 төгрөгөөр үнэлнэ. Бурхны урд байсан 5000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 86-87),

- “...Х нь над руу “аниа санаа зоволтгүй, хоёр хүүхэд хүүхэлдэй үзээд байж байна. Би бантан хийгээд өгчихлөө гэж мэссеж бичиж байсан...Х эгчтэй нэг ах хамт орж ирээд дээд давхар руу гараад бурхан дээрх мөнгө авсан. Тэгэхээр нь манай охин мөнгөөр яах гэж байгаа юм гэж асуусан чинь Х нь мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн гэж надад хэлсэн....миний хохирол барагдаагүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 139-140, 141)

- Мастер Үнэлгээ ХХК-ний 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №19/106 дугаартай үнэлгээнд: “...Toshiba фирмийн 40 инчийн зурагт...450.000 төгрөг, савхин жакет...80.000 төгрөг, бугуйн цаг...65.000 төгрөг, Уулын гутал...85.000 төгрөг, Үнэртэй ус 120.000 төгрөг, нүүрний крем...20.000 төгрөг, спикер...120.000 төгрөг, бугуйн цаг 40.000 төгрөг, Цүнх 40.000 төгрөг, 5000 төгрөг буюу нийт 1.025.000 төгрөгийн хохирол учирсан” гэх эд зүйлийн үнэлгээ (1-р хавтаст хэргийн 107-108),

- “Электрон” барьцаат зээлийн гэрээ...Эхлэх 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, дуусах...2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр...үйлчлүүлэгч Д.М...Тошибо...39 инчийн зурагт...200.000 төгрөг, хүү 12.000 төгрөг...” гэх барьцаат зээлийн гэрээ (1-р хавтаст хэргийн 147)

- Гэрч Л.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ........ хороо Электрон барьцаат зээлийн газарт 2019 оны 8 дугаар сарын 01-ээс эхлэн ажиллаж эхэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хийгээд байж байхад гаднаас нэг эмэгтэй орж ирээд зурагт авах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би авна гэж хэлсэн чинь буцаж гараад хоёулаа зурагт аваад орж ирсэн. Тэгээд би зурагтыг шалгаж үзэхэд зүгээр байхаар нь зурагтыг барьцаанд 200.000 төгрөгөөр14 хоногийн хугацаатай авсан. Тэгж зурагт авахдаа хамт явж байсан М-ийн нэр дээр иргэний үнэмлэхээрээ тавьсан. ...би дараа нь Мгэж залуу руу зурагтаа авах юм уу гэж залгахад “өөрийгөө хөдөө ажиллаж байна, гээд дансаар сунгалт хийсэн. Тэгж ярихдаа “наад зурагт чинь минийх биш надтай хамт явж байсан эмэгтэй миний нэр дээр тавиад өгөөч гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би өөрийнхөө нэр дээр тавьсан юм. Надтай хамт явж байсан эмэгтэйн эгчийнх нь зурагт гэсэн” гэж надад хэлж байсан...тухайн зурагтыг М буцааж авсан. М2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр авсан... “ гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 145-146),

- Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр над руу Х залгаад намайг гэрт хүргээд өгчих би 10 дугаар хороонд эгчийнхээ гэрт байна гэж хэлсэн...тэгээд надтай уулзаад хоёулаа манай эгчийн гэрт оръё гээд хэлэхээр нь би дагаад орсон ба гэрт ороход хоёр жоохон хүүхэд байсан. Тэгэхэд Х надад эгчийнхээ хүүхдийг харж байна гэж хэлсэн. Тэгээд би цай уугаад сууж байсан чинь намайг хоёр давхарт гаръя, миний шүтээн байгаа орж мөргө гэж хэлэхээр нь би хоёр давхар руу нь гараад Х-гийн шүтээнд мөргөсөн. Тэгээд бууж ирээд цайгаа уугаад сууж байсан чинь Х миний хажууд утсаар ярьсан. Утсаар ярихдаа би аниа гарахаар боллоо гээд хоёр хүүхэд харахаар хэн ирж байгаа юм гэх зэргийн юм ярьж байсан. Би тухайн үед ямар хүнтэй ярьсныг мэдэхгүй. ...Тэгээд байж байтал Х араас зурагт бариад гараад ирэхээр нь би “энэ юун зурагт вэ, яах гэж байгаа юм” гэж асуусан чинь Х надад хэлэхдээ манай эгч үсчинд ажилладаг юм үсчний байрных нь түрээс нэхэгдээд байна зурагт ломбардад тавьчих гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би аан за за гэж хэлтэл зурагтаа машины арын сандал дээр тавьснаа за байж байгаарай, би гэрээс ахиад нэг юм аваад ирье гээд буцаж ороод пүүзэн гутал авч гарч ирсэн. Тэгэхээр нь би энэ юун гутал юм гэсэн чинь эгч өвөөд авсан юм өвөөд өгөх гэж байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд машинд суугаад бид хоёр явж байгаад Х энэ зурагтыг ойрхон тавьчих ломбард байна уу гэж асуухаар нь би энэ доор ойрхон ломбард байгаа гээд хуучин эцэс дээр байрладаг Тумбааш төвийн доод талд байрладаг нэрийг нь мэдэхгүй нэг ломбардад очсон. ...Тэгэхээр нь би тухайн зурагтыг өөрийнхөө бичиг баримтаар 200.000 төгрөгт тавьсан... Би Х-г айлаас зурагт хулгайлж байна гэж мэдээгүй. Х өөрөө хэлэхдээ манай ах хөдөө ажилладаг эгч шинэ эцэс дээр үсчин хийдэг юм. Ах хөдөөнөөс мөнгө явуулж эгчийн үсчний түрээсийн мөнгө өгнө гээд мөнгө явуулаагүй байгаа учраас эгч зурагтаа ломбардад тавьчих гэж хэлсэн гэхээр нь би итгэсэн...Х намайг нэг удаадаа авчих гэж хэлэхээр нь би өөрийнхөө мөнгөөр 258.000 төгрөгөөр ломбардаас нь буцааж авчхаад гэртээ авчраад би зурагтыг чинь авчихлаа чи мөнгөө авчраад энэ зурагтаа ав гэж хэлсэн чинь Х мөнгө байхгүй ээ байж байг гэж хэлэхээр нь би буцаагаад тус зурагтыг гэрийнхээ хойно байдаг ломбардад 200.000 төгрөгөөр тавьчихсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 149-150),

Дээрэмдэх гэмт хэргийн талаар:

В. 2019 оны 7 дугаар сарын 06-аас 07-нд шилжих  шөнө Их Нарангийн хуучин эцсийн автобусны буудлын орчмоос иргэн А.О-ыг машинаасаа буугаад ирэх хооронд түүний унаж явсан 07-39 УНЛ улсын дугаартай “Toyota Сorolla” маркийн машиныг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О о нэртэй фейсбүүк хаяг хэрэглэдэг. 2019 оны 6 дугаар сард “Deegii Aminaa Amika” нэртэй фейсбүүк хаяг руу танилцъя гээд мессеж бичсэн. Тэгсэн хариу бичихгүй байхаар нь тэгээд орхичихсон. Тэгсэн 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гэртээ байж байсан чинь орой 21 цагийн үед “Deegii Aminaa Amika” хаягтай хүнээс над руу машинтай бол ирээд Ж дээрээс аваач гэж чат ирсэн. Тэгэхээр нь би одоо очих боломжгүй байна гэж хэлсэн чинь ирээд аваач гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би тойрог дээр ярьж байгаад очоод нөгөө хаягтай эмэгтэйтэй дээр очоод танилцсан. Тэгэхэд тэр эмэгтэй өөрийгөө А гэж танилцуулсан. Тэгснээ өөрийгөө Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс цагдаа хийдэг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уулзаад Зайсан толгой орчхоод тэндээсээ буцаад өндөр настаны автобусны буудал дээр байдаг нийтийн караокед орсон...Тэгээд тэндээсээ бид хоёр Зүүн салааны эцэс рүү явсан ба явж байх замд А нь замдаа “машиныг чинь барьж үзье” гэхээр нь Зүүн салааны хуучин эцэс өнгөрөөд байдаг улаан дэлгүүрийн тэндээс А-д машинаа бариулаад зүүн салааны микроны хуучин эцэс хүртэл бариулсан. Тэнд очоод А гэр рүүгээ орчихоод ирье гээд нэг айл руу орсон ба би гадаа нь хүлээж байсан чинь удалгүй гараад ирсэн. Тэгээд тэндээсээ А хэлэхдээ Их наран орж найзтайгаа уулзъя гэж хэлээд би өөрөө машинаа бариад Их Наран руу явсан. Их наранд очоод хуучин эцэс хүрэх гэж замдаа явж байгаад миний шээс хүрээд байхаар нь машинаа зогсоогоод би шээгээд ирье гээд машинаас буусан ба А машин дотроо үлдсэн. Тэгээд би гудамжны буланд шээгээд буцаад машин дээрээ ирж байтал машиныг маань А-наад зугтаасан. Тэгэхээр нь би араас нь орилоод гүйсэн чинь А зогсохгүй яваад өгсөн...миний машиныг Их Нарангийн хуучин эцсийн автобусны буудлын орчмоос 2019 оны 7 дугаар сарын 06-аас 7-нд шилжих шөнө 3 цагийн үед машиныг маань аваад явсан...миний унаж явсан 0739 УНЛ улсын дугаартай автомашин нь аав А-ийн нэр дээр байдаг гэхдээ тус машиныг би унаж хэрэглэдэг. Би тус машиныг 5.000.000 төгрөгөөр үнэлж байна...би өөрийн 0739 УНЛ улсын дугаартай авто машинаа Х-гийн фейсбүүкийн зурган доор коммент бичсэн байсан эгч рүү нь мессеж бичээд тэр эгчийнх нь дугаарыг нь аваад тус эмэгтэйтэй утсаар ярьж байгаад уулзсан. Тэгсэн эмэгтэйд та А гэж хүнийг таних уу гэж асуусан чинь танина гэхээр нь би 0739 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн Corolla машин мэдэх үү гэж асуусан чинь нөгөө эмэгтэй мэднэ. Х нэг цагаан өнгийн Corolla маркийн машин уначихсан 1 сая төгрөгөөр зарна гээд явж байсан. Зарагдахгүй бол задаргаанд өгнө гэж байсан. Тэгэхээр нь би Х-гийн унаж яваа машин нь миний машин байгаа юм. Х миний машиныг аваад зугтаачихсан юм. Та Хг тус машиныг яасныг мэдээд өгөөч гэж хэлээд салсан. Тэгээд хэд хоногийн дараа би нөгөө эгч рүү нь залгаад машинаа асуусан чинь Х нөгөө машинаа Ботаникийн тэнд задаргаанд өгчихсөн гэж байна лээ гэж хэлэхээр нь би өөрөө машинаа хайж явж байгаад Жанжин клубийн хажууд байдаг засварын газраас машинаа олсон. Тэгээд засварын хүнтэй машинаа авах талаар уулзсан чинь засварын газрын хүн надад хэлэхдээ энэ машиныг би 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан эхний ээлжинд 400.000 төгрөгийг өгч явуулсан, үлдсэн мөнгийг нь гэрчилгээгээ авчраад өгөхөөрөө аваарай гэж хэлээд явуулсан. Тэгэхээр нь би засварын газрын хүнд би энэ машинаа алдчихсан юм гэж хэлээд цагдаатай яриулсан...Надад одоо нэхэмжлэх зүйл гэвэл би машинаа ямар ч байсан хүлээж авсан. Гэхдээ би машин авахад машины урд салхины шил хагарсан, хойд буфер хагарсан, хөгжим хагарсан, запаас дугуй байхгүй болчихсон, хойд буфер баруун урд крило гэмтсэн, зүүн хойд крыло банктай тал гэмтсэн, зүүн хойд шанаа гэмтсэн, ар талын кузов гэх мэт эд зүйлүүд эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 245-245)

- Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт байх хугацаандаа манай хүүхдүүдийг хардаг байсан. Орой үдэш байнга гардаг байсан. Шөнийн 2-3 цаг болж байхад тогтмол ирдэг. Манай гэрт амьдарч байх хугацаанд Хг хулгай хийчихлээ чи эгч нь байна гэж цагдаагийн байгууллагаас хоёр ч удаа намайг дуудаж батлан даалтад өгч байсан. Очиход утас болон зурагт хулгайлсан гэж байсан. Манай гэрээс хамгийн сүүлд явахдаа 2 ширхэг гар утас, бэлэн 60.000 төгрөг, цагаан куртик, жинсэн өмд зэрэг эд зүйл хулгайлсан байсан. ...Хамгийн сүүлд манай гэрт 2019 оны 7  дугаар сарын 8-ны өглөө 5 цаг 30 минутад манай гэрт Х цагаан өнгийн Corolla маркийн машинтай ирсэн...Х гол орж машинаа угаая гэхээр нь би тэгье гээд машинд нь суутал асахгүй байсан. Тэгсэн чинь Х уурлаад машины хөгжим рүү цохисон чинь эвдэрчихсэн. ...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр цагаан өнгийн Королла маркийн автомашин асууж 3 хүн ирсэн. Би шугамд гардаг жолооч нартай уулзаж сураглаж хайхад манай шугамын Ш гэх залуу 16 дээр Г, Х нар хамтдаа хямд машин зарна гээд явж байсан гэж хэлсэн. Хайгаад явж байтал Ботаникийн машин авдаг сэлбэгийн газар 800.000 төгрөгөөр зарсан байсан. Мөн бичиг баримтыг нь “Барх гол” дэлгүүрт мөнгөний барьцаанд тавьсан талаар хэлсэн. “Барх гол” дэлгүүрт очиж бичиг баримтыг нь нөгөө хүмүүст авч өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 10-12),

- Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Манай хүү О миний эзэмшлийн 0739 УНЛ улсын дугаартай Corolla маркийн авто машиныг унаж эзэмшдэг юм. Манай хүү А.О 0739 УНЛ улсын дугаартай автомашиныг 2019 оны 7 дугаар сарын 06-ны орой машинаа унаад гарч яваад 2019 оны 7 дугаар сарын 7-ны өглөө 10 цагийн үед О миний гар утас руу залгаад надад хэлэхдээ “би машинтайгаа нэг хүн авч явж байгаад Их Нарангийн эцэс дээр шээс хүрээд байхаар нь машинаасаа буугаад шээж байгаад эргээд иртэл машин аваад зугтаачихсан. ...манай хүүхэд машинаа олж ирсэн. Машин задалж зардаг газраас машинаа олж ирсэн гэж надад хэлсэн. Би яг хаанаас олж ирснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 15-16)

- “Кости-Эстимэйт” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №17979 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: “...Тоyota Corolla 0739 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн...шууд хохирол...830.000 төгрөг, шууд бус хохиролд 430.000 төгрөг буюу нийт 1.568.000 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 24-25)

- 0739 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (2-р хавтаст хэргийн 45), Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хуулбар (2-р хавтаст хэргийн 46),

 

3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 57-58),  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 59-64),

- Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 66, 2-р хавтаст хэргийн 104, 105),

- Төрсний бүртгэлийн лавлагаанд: “...Д.Х,  2003-10-20-нд Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн...” гэх баримт (2 хавтаст хэргийн 74),

- Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэлд “...Д.Х 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ...15 нас 11 сар 27 хоногтой...” гэх баримт (1 хавтаст хэргийн 38-39),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 402 дугаар дүгнэлт “...6. Д.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 7. Д.Х нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. 8. Д.Х нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (2-р хавтаст хэргийн 69-70),

- Өсвөр насны шүүгдэгч Д.Х-ны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 62-63, 135-137, 219-220, 2-р хавтаст хэргийн 32-34)

- Өсвөр насны шүүгдэгч Д.Х-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 79), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (2-р хавтаст хэргийн 76, 78), хувийн байдлын талаарх баримтууд (2-р хавтаст хэргийн 80-85)

4. Шүүгдэгч Б-ны иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 86, 130), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 129), шүүхийн шийдвэрийн хуулбар (2-р хавтаст хэргийн 173-175), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (2-р хавтаст хэргийн 132, 133) хохирол төлсөн талаарх баримт (2-р хавтаст хэргийн ) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч  Д.Х, Х.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм буруутайд тус тус тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нар нь мэтгэлцээгүй болно. 

А. Хулгайлах гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Х.Б, Д.Х нар нь бүлэглэн

1. 2019 оны 4 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө ......... оршин суух иргэн П.Ц-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг түлхүүр тааруулан онгойлгон нэвтэрч 32 инчийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, жимсний миксер, платье, юбка, цүнх, гутал, архи, куртик, хос шаазан морь, “Sony” маркийн жижиг зургийн аппарат зэрэг 1.798.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг

Шүүгдэгч Д.Х нь

1. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ....... тоотод оршин суух Б.У-ийн хүүхдүүдийг нь харах нэрийдлээр гэрээс нь 40 инчийн “Toshiba” маркийн зурагт, эмэгтэй, хүний савхин жакет, эрэгтэй, эмэгтэй хүний бугуйн цаг, уулын гутал, үнэртэй ус, нүүрний крем, бурхны урд байсан 5000 төгрөг зэрэг 1.025.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг

2. 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр .....тоотод оршин суух иргэн А.Н-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн “Hitachi”  маркийн зурагт, чемодан, өмд цамц, зэрэг 480.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг тус тус хулгайлсан болох нь

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 166-169, 03-10, 73-77),

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ц (1-р хавтаст хэргийн 172-175), хохирогч А.Н (1-р хавтаст хэргийн 19), хохирогч Б.У (1-р хавтаст хэргийн 86-87, 139-140, 141) нарын өгсөн мэдүүлэг,

- Гэрч Э.Д (1-р хавтаст хэргийн 176-178), Ө.Х (1-р хавтаст хэргийн 222-223, 224-225), М.Б (1-р хавтаст хэргийн 23), Б.М (1-р хавтаст хэргийн 64-65), Л.М (1-р хавтаст хэргийн 145-146), Д.М (1-р хавтаст хэргийн 149-150) нарын мэдүүлэг,

- “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 19/056 19/106, 2020 оны 20/004, 20/005 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд (1-р хавтаст хэргийн 183-184, 29-30, 41-43, 107-108),

- Мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн “Эрдэнэс”, “Электрон” барьцаалдан зээлдүүлэх газруудын зээлийн гэрээ (1-р хавтаст хэргийн 37, 147), 

- Шүүгдэгч Б.Б-ны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 209-210) зэрэг нотлох баримтаар,

 

Б.Дээрэмдэх гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 7 дугаар сарын 06-аас 07-нд шилжих  шөнө Их Нарангийн хуучин эцсийн автобусны буудлын орчмоос иргэн А.О-ыг машинаасаа буугаад ирэх хооронд түүний унаж явсан 07-39 УНЛ улсын дугаартай “Toyota Сorolla” маркийн 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий машиныг авч зугтаасан болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О (1-р хавтаст хэргийн 245-245), гэрч Б.О (2-р хавтаст хэргийн 10-12), С.А (2-р хавтаст хэргийн 15-16) нарын өгсөн мэдүүлэг

- “Кости-Эстимэйт” ХХК-ний 2019 оны 17979 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 24-25)

- Шүүгдэгч Д.Х-ны мөрдөн байцаалтад өгсөн (1 хавтаст хэргийн 62-63, 135-137, 219-220, 2-р хавтаст хэргийн 32-34) мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл өсвөр насны шүүгдэгч Д.Х шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Б.У-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, иргэн Д.Н-ын эд хөрөнгийг авахдаа дээрх шинжээс гадна хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, иргэн Т.Ц-гийн эд хөрөнгийг авахдаа дээрх хоёр шинжээр үйлдсэнээс гадна шүүгдэгч Х.Б-тай бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг

Мөн өсвөр насны шүүгдэгч Д.Х нь дээрх сэдэлт, зорилго, үйлдлээр иргэн А.О-ын тээврийн хэрэгслийг авч зугтаасан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Тиймээс улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Д.Х, шүүгдэгч Х.Б нарын ганцаараа болон бүлэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, өсвөр насны шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь хохирогч Т.Ц-д учруулсан хохирлоос өөрт ноогдох 899.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин өсвөр насны шүүгдэгч Д.Х нь хохирогч А.Н-д 480.000 төгрөг, Б.У-д 1.025.000 төгрөг, Д.Ц-д 899.000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510. 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Х-с нийт 2.404.000 төгрөг гаргуулж дээрх хохирогч нарт олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг хоёр дахин багасган, нийт биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх,

- Шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцуулах дүгнэлтийг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Шүүгдэгч Х.Б нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн асуудал дээрээ маргахгүй байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү,

-өсвөр насны шүүгдэгч Д.Х нь хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, өсвөр  насны шүүгдэгч зэргийг харгалзан улсын яллагчаас оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасаж түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

 Шүүх өсвөр насны шүүгдэгч Д.Х, шүүгдэгч Х.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байгааг”, өсвөр насны шүүгдэгч Д.Хнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нарын хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Харин өсвөр насны шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь 2 жил 1 сар, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хорих ял оногдуулж, өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хоёр дахин багасгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг 1 жил 15 хоногоор, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоов.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.” гэж  заасан байна.

Тиймээс өсвөр насны шүүгдэгч Д.Х-д хоёр дахин багасгаж тогтоосон 1 жил 15 хоногийн хорих ял дээр 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 15 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулсантай холбогдуулан шүүгдэгч Х.Б-ны хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгч Д.Х-д оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нар нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 15 өдрийг хүртэл 7 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 7 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Х.Б, Д.Х нарын эдлэх ялд оруулан тооцож, тэдний эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Х-ыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 ΀