Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
Хэргийн индекс | 154/2017/00010/И |
Дугаар | 08 |
Огноо | 2017-01-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 08
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ү******* сумын Улиаст багт оршин суух, /РД:ПК*******/ Т******* овогт О*******ын Д*******гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Д******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1979 онд цэргийн албанд явсан. 1982 онд цэргийн алба хааж ирээд 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Ү******* сумын А******* О******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан.
Иймд 1982-1990 онд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.Д******* нь 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ү******* сумын А******* О******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2014 оны 10 сарын 14-ний өдрийн 1264 тоот лавлагаанд: Ховд аймгийн Ү******* сумын Улиаст бригадын 70-р данснаас О.Д*******гийн 1982-1990 оны хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан ирүүлсэн,
- гэрч Х.Б*******гийн шүүхэд гэрчээр өгсөн: ”О.Д******* нь 1982-1990 он хүртэл Ховд аймгийн Ү******* сумын А******* О******* нэгдлийн Улиаст бригадад малчнаар ажиллаж байсан. Би 1957-1978 онд Ховд аймгийн Ү******* сумын А******* О******* нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байгаад 1978-1990 оныг дуустал тус нэгдлийн Улиаст бригадын дарга, тоо бүртгэгчээр олон жил ажилласан. Би О.Д*******г сайн мэднэ. Нэг бригадад бид нар олон жил хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлэг нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т******* овогт О*******ын Д*******гийн 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ү******* сумын А******* О******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Ү******* сумын Төрийн сангийн 161200941 дугаартай дансанд улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.