Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 67 дугаар байрны 51 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ШЕ 62100661, Их Мэргэд овогт Баадайн Жаргалсайханы нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 67 дугаар байрны 55 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЧО 58090476, Урианхан овогт Халтарын Чинбатад

 

Хохиролд 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 67 дугаар байрны 51 тоотод оршин суудаг бөгөөд Чинбатынх 2010 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 13 ны өдөр, 2014 оны 12 сар, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ус алдаж обой ховхорч хана тааз нураж их хэмжээний хохирол учраад байна. Энэ тухай Батбаян ХҮТөв 9-д мэдэгдэж акт тогтоолгосон.Орж хэлэхэд  хүлээж авахгүй байна.Иймд засварын 1 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Х.Чинбатаас хохиролд 1500 000 төгрөг нэхэмжилсэн боловч 750 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 750 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч Х.Чинбат шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 750 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор Б.Жаргалсайханд төлж барагдуулах тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

           Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан хариуцагч Х.Чинбатад холбогдуулан хохиролд 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан  шаардлагынхаа 750 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х.Чинбат 750 000 төгрөгийг  2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул тэдний эвлэрэлийг баталж,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийн  50 хувь болох 19 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 19 475 төгрөгийг төсвийн орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох 22 500 төгрөгийн 50 хувь болох 11 250 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан хохиролд нэхэмжилсэн 1500 000 төгрөгийн  шаардлагын 750 000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 750 000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг  хариуцагч Х.Чинбат 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгөөс 19 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  үлдсэн 19 475 /арван есөн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагчаас 11 250 /арван нэгэн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН