Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 651

 

 

                                 

 

                       

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3 Ц.Жигжиджавын гудамж-7/1 өөрийн байранд байрлах, Нийслэлийн газрын албаны нэхэмжлэлтэй  

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сот3-23 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар УС 51050941, Бөхчүүд овогт Ванчинсүрэнгийн Даваанамжилд холбогдох

 

Газрын төлбөр болон алдангийн 2 044 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгаланбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нийслэлийн газрын алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.Даваанамжил нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 196 тоот шийдвэрээр 1475 метр квадрат газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшдэг бөгөөд жилдээ 389 400 төгрөг төлөхөөр Нийслэлийн газрын албатай 43/0128 тоот гэрээ байгуулсан боловч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, Газрын  төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчиж газар эзэмшлийн төлбөр болох 1 362 900 төгрөгийг төлөхгүй байгаа тул татварын ерөнхий хуульд заасны дагуу 681 450 төгрөгийн алданги тооцож нийт 2 044 350 төгрөгийг В.Даваанамжилаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч В.Даваанамжил Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 21 дүгээр хороололд 1475 метр квадрат газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшдэг бөгөөд 2013 оны 3, 4 дүгээр улирлын 194 700 төгрөг, 2014 оны 389 400 төгрөг, 2015 оны 389 400 төгрөг, 2016 оны 389 400 төгрөг нийт 1 362 900 төгрөгийн төлбөрийг төлөхгүй байгаа тул гэрээнд заасны дагуу 681 450 төгрөгийн алданги тооцож 2 044 350 төгрөгийг В.Даваанамжилаас гаргуулан Нийслэлийн төсвийн орлогод оруулж өгөхийг хүсэж байна.Энэ газрыг одоо В.Даваанамжил эзэмшиж байгаа бөгөөд газрын эзэмшлийг өөрчлүүлэх тухай хүсэлтийг манайд өгөөгүй, гэрчилгээнд болон мэдээллийн санд өөрчлөлт ороогүй байгаа гэв.

 

 

 

 

Хариуцагч В.Даваанамжил шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2011 онд Вош Штерн Монголиа ХХКомпанийн савангийн үйлдвэрт зориулсан 1475 метр квадрат талбайтай газрыг эзэмших эрхийн гэрээг Нийслэлийн газрын албатай хийсэн, би В.Энхтөртэй хамтран эзэмшиж байсан дээрх компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг Д.Жамъянд худалдсан бөгөөд үүнд Вош Штерн Монголиа ХХКомпанийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө багтсаны дотор үйлдвэрийн байрны орчин тойрон дахь 1475 метр квадрат талбай бүхий газар орж компанийн эрх, эд хөрөнгийн хамт шинэ хувьцаа эзэмшигч Д.Жамъянд шилжсэн. Вош Штерн Монголиа ХХКомпанийн эзэмшилд дээрх “үйлдвэр” газрын хамт шилжсэн тул тухайн үед Нийслэлийн газрын албанд бичиг баримтыг бүрдүүлж өгсөн бөгөөд гагцхүү шийдвэр нь гарахгүй байгаад би буруугүй. Энэхүү үйлдвэрийн зориулалтаар олгогдсон 1475 метр квадрат талбай бүхий газрын эзэмшлийн төлбөрийг 2013 оны 2 дугаар улирлаас Вош Штерн Монголиа ХХКомпанийн удирдлагыг авч гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Д.Жамъян  бүрэн хариуцах ёстой.Би 2012 оноос хойш уг компанийн үйл ажиллагаатай ямар ч холбоогүй болсон тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нийслэлийн газрын алба хариуцагч В.Даваанамжилд  холбогдуулан эзэмшил  газрын төлбөрийн 1 362 900 төгрөг, алданги 681 450 төгрөг нийт 2 044 350 төгрөг гаргуулах тухай нэмэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

В.Даваанамжил Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороололд үйлдвэрлэлийн зориулалтаар 1475 метр квадрат талбай бүхий газрыг эзэмшиж байгаа болох нь нэгж талбарын 18635310507939 дугаартай газрын байршилын кадастрын зургаар нотлогдож байна.

 

Мөн В.Даваанамжил Нийслэлийн газрын албатай 2011 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай  байгуулсан байна.

 

Энэхүү гэрээнд уг газрыг В.Даваанамжилд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 196 тоот шийдвэрээр олгосон тухай дурдсан байх бөгөөд хариуцагчийн эзэмшиж буй 1475 метр квадрат талбай бүхий газрын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт ороогүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 06/951 дугаартай баримтаар нотлогдож байна.

 

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “ Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т газар эзэмшигч газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан байна.

 

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар В.Даваанамжил эзэмшил газрынхаа төлбөрийг улиралд тутамд 97 350 төгрөгөөр төлөхөөр тохирч гэрээгээр үүрэг хүлээсэн байх боловч энэхүү үүргээ 2013 оны 2 дугаар улирлаас хойш биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д “төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр талууд тохирсон байх тул нэхэмжлэгч байгууллага алданги шаардах эрхтэй байна.

 

Нөгөө талаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбараа баримтаар нотолоогүй байх тул В.Даваанамжилаас түүний эзэмшилийн 1475 метр квадрат талбай бүхий  газрын 2013 оны 3, 4 дүгээр улирлын болон 2014-2016 онуудын төлбөр 1 362 900 төгрөгийг, алданги 681 450 төгрөгийн хамт нийт 2 044 350 төгрөгийг гаргуулан Нийслэлийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн газрын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийн 47 659  төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

 

Хариуцагч В.Даваанамжилаас ирүүлсэн шүүх хуралдааны хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар Ванчинсүрэнгийн Даваанамжилаас 2 044 350 /хоёр сая дөчин дөрвөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан Нийслэлийн төсвийн орлогод оруулсугай.

 

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар В.Даваанамжилаас 47 659 /дөчин долоон мянга зургаан зуун тавин есөн/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.ДОРЖНАМЖИН