| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0333/э |
| Дугаар | 2020/ШЦТ/326 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/326
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Т-эд холбогдох эрүүгийн 2021004510341 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, “..........” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Т. /РД: ................/
Шүүгдэгч Т нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 6-22 тоотод Т-тай “найз охиныг нь өмөөрсөн” гэх шалтгааны улмаас маргалдан сандалаар цохиж “...Тын биед зүүн нүд, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Согтуу байснаас ийм юм боллоо. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нар нийт 3 савтай пиво уусан бөгөөд уусан пивондоо нилээн халсан. Тэр үед Т найз охин Уранмандахтай муудалцаж хэрэлдээд байсан. Эхлээд би тэр хоёрыг учраа олох байх гэж бодоод хэрүүлд нь оролцоогүй. Тэгтэл сүүлдээ Т найз охиноо цохих гээд гараа далайгаад байсан бөгөөд цээж рүү нь түлхчихсэн. Тэгэхээр нь би Т-д хандаж “чи болиочээ найз охиноо зодож болдог юм уу” гэж хэлсэн. Тэгсэн Т “чи юундаа өмөөрөөд байгаа юм” гээд намайг найз охинтойгоо хардаад байгаа юм шиг хачин юм яриад байсан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдээд нэг нэгийгээ хэл амаар доромжилсон тэгтэл Төмөрсүх газарт байсан хуванцар сандал аваад миний нүүр рүү нэг удаа цохисон. ...Би яг одоо өөрийнхөө эмчилгээнд 52.000 төгрөг зарцуулсан. Дээрх 52.000 төгрөгийн зардал болон ирээдүйд хийлгэх 350.000 төгрөгийн баримт судалгаа надад байхгүй байна. Би тухайн үед ямар нэгэн баримт хадгалж авч үлдээгүй. ...Т надтай уулзаж уучлалт гуйгаад надаас гараад байгаа эмчилгээний зардал болох 52.000 төгрөгийг өгнө гэж хэлсэн боловч над руу мөнгө шилжүүлээгүй байна...” гэжээ. /хх-ийн 13-17 тал/
Гэрч Г.Уранмандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өөрийн хамаатны эгч Батчимэгийн гэрт би найз залуу Т, түүний найз Т, Батчимэг нарын хамт пиво уусан. Манай найз залуу Т согтоод надад сонин зан гаргаад байсан. ...Тэгээд Төмөрсүх бид хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн бөгөөд Т миний цээж рүү маань түлхсэн. Тэр үед Т намайг өмөөрч миний урдуур ороод Т-тэй маргалдсан. Т газар байсан жижиг хуванцар сандалаар Тын нүүр рүү 1 удаа цохисон...” гэжээ. /хх-ийн 20-21 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 547 тоот дүгнэлтэд:
1. Т-ын биед зүүн нүд, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 25-26 тал/
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 10-11 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 тал/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24 тал/
- Т-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30, 33-35 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ...... овогт Т нь 2020 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээрбаг, Хивсний 6-22 тоотод хохирогч Т-тай “найз охиныг нь өмөөрсөн” гэх шалтгааны улмаас маргалдан сандалаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүд, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т, гэрч Г.Уранмандах нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 547 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т-эд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Т-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 52.000 төгрөгийг нэхэмжилж байх ба үүнийг шүүгдэгч нь төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Тээс 52.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т-ад олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Т нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн хуванцар сандал 1 /нэг/ ширхгийг устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Т-ийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Т-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн сандал 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Т-ийн ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т-ээс бусдын эрүүл мэндэд учруулсан хохиролд 52.000 /тавин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, “........” ХХК-ийн манаачийн байранд оршин суух, Т /РД: ............../-д олгож, хохирогч Т нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ