Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 67

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Сангийн далай багт оршин суух Тайж овгийн Норовбалын Хуяг-Очирын /РД: ДЛ57011314/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Хуяг-Очир, гэрч Д.Сандуйжав, З.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Н.Хуяг-Очир нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1973 онд илгээлтээр 7 дугаар ангиас гарч малчин болсон. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул архиваас лавлагаа авсан нь зарим жил, сар нь дутуу байгаа учраас шүүхээр ажилласан жилээ гүйцээлгэж тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1973 оны 06 сараас 1990 оны 12 сарыг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.Хуяг-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1973 онд илтгээлтээр гараад мал маллаж байсан. Хөхморьт сумын баримтууд архивт дутуу ирсэн байсан. Миний ажиллаж байсан байдлын баримт олдохгүй байгаа. 1973-1990 оныг дуустал ажиллаж байсан. 1976 онд цэрэгт яваад 1979 оны 08 сард цэргээс ирсэн. 3 жилийн цэргийн алба хаасан. Мал маллаж байхдаа Сангийн далай баригадад давхар моторчин хийж байсан гэв.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Хуяг-Очирын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Н.Хуяг-Очир нь 1973 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “35 жил” нэгдэлд малчин, захиргаа аж ахуйд худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Н.Хуяг-Очир нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “35 жил” нэгдэлд малчин, захиргаа аж ахуйд худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаартай лавлагаанууд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9.7 дугаартай лавлагаа, 
Гэрч Д.Сандуйжавын “...Оныг нь сайн санахгүй байна. Олон жил айл саахалт нэг баригадад мал маллаж байсан. Би 1970 оноос хойш мал маллаж байгаа. Тухайн үед ажиллаж байсан оныг нь мэдэхгүй байна. 1975 онд нэг настай мал авч байсан. Аймаг явах хүртлээ мал маллаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч З.Дамдинсүрэнгийн “...Бид нэг нутагт мал маллаж байсан. Хуяг-Очир 1970 оноос хойш мал малласан. Би 1979 онд цэрэгт явсан. Эргэж ирээд мал малласан. Тасралтгүй мал малладаг байсан. Намайг цэрэгт явахаас өмнө Хуяг-Очир аав, ээжтэйгээ мал малладаг байсан. 1976 оноос хойш мал малладаг байсан…” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Иймд Н.Хуяг-Очирыг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “35 жил” нэгдэлд малчин, захиргаа аж ахуйд худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 
Харин 1973 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “35 жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тайж овгийн Норовбалын Хуяг-Очирыг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “35 жил” нэгдэлд малчин, захиргаа аж ахуйд худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1973 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “35 жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Хуяг-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ