| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00465/И/ |
| Дугаар | 70 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 70
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Тулга-Алтай” ХХКомпанид холбогдох
72.692.587 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гунгаажав, хариуцагч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тулга-Алтай” ХХК нь 2014 оны 01 сараас нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсгэж эхэлсэн ба 2014 онд 26.312.535,99 төгрөг, 2015 онд 19.456.114,58 төгрөг, 2016 онд 2.693.073,5 төгрөгийн шимтгэлийн авлага үүсгэж, нийт 48.461.725 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсч, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлд 24.230.862 төгрөгийн алданги тооцож, нийт шимтгэл алдангийн төлбөр 72.692.587 төгрөг болсон. Төлбөрийг барагдуулахаар Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллахаар тус компаний удирдлагад албан шаардлага, улсын байцаагчийн акт, өр төлбөрөө барагдуулах гэрээ, санал хүсэлт, хэлцлийг удаа дараа өгсөн боловч үр дүн гараагүй болно. Тухайн байгууллагад ажиллаж буй ажилтан даатгуулагч нар нийгмийн даатгалын сангаас хуулийн дагуу авах тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах боломжгүй болж даатгуулагч иргэд болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгөд хохирол үүсэх нөхцөл бүрдсэн тул дээрхи өр төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргав гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн “Тулга-Алтай” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлт 48.461.725 төгрөг, алданги 24.230.862 төгрөг нийт 72.692.586 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч “Тулга-Алтай” ХХК-тай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж тохирсны дагуу алданги 24.230.862 төгрөгөөс татгалзаж үндсэн төлбөр 48.461.725 төгрөгийг төлүүлэхээр тохиролцсон юм. Дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 10.000.000 төгрөгийг 2017 оны 02 сарын 14-ний өдөр төлсөн учир үлдэгдэл 38.461.725 төгрөгийг доорхи байдлаар төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. 2017 оны 02 сарын 25-ны дотор 5.000.000 төгрөг, 2017 оны 04 сарын 30-ны дотор 11.154.000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-ны дотор 22.307.725 төгрөгийг төлөхөөр тохиров. Гэрээнд заасан төлбөрийн хугацааг зөрчвөл шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хүсэлт гаргаж төлбөр барагдуулах арга хэмжээ авч ажиллах болно.
Хариуцагч “Тулга-Алтай” ХХК нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй эвлэрэн тохиролцсоны үндсэн дээр Нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлт болох 48.461.725 төгрөгөөс 2017 оы 02 сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 38.461.725 төгрөгийг 2017 оны 02 сарын 25-нд 5.000.000 төгрөг, 2017 оны 04 сарын 30-нд 11.154.000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-нд 22.307.725 төгрөгийг төлөхөөр харилцан тохиров гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Тулга-Алтай” ХХКомпанид холбогдох 72.692.587 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэгч хариуцагч нар нь нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг төлж барагдуулах хугацааг харилцан тохиролцож эвлэрсэн болох нь “...Хариуцагч “Тулга-Алтай” ХХК-тай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж тохирсны дагуу алданги 24.230.862 төгрөгөөс татгалзаж үндсэн төлбөр 48.461.725 төгрөгийг төлүүлэхээр тохиролцсон юм. Дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 10.000.000 төгрөгийг 2017 оны 02 сарын 14-ний өдөр төлсөн учир үлдэгдэл 38.461.725 төгрөгийг доорхи байдлаар төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. 2017 оны 02 сарын 25-ны дотор 5.000.000 төгрөг, 2017 оны 04 сарын 30-ны дотор 11.154.000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-ны дотор 22.307.725 төгрөгийг төлөхөөр тохиров...” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Тулга-Алтай” ХХК-иас 38.461.725 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 350.259 төгрөгийн тал хувь 175.129,5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Тулга-Алтай” ХХКомпанид холбогдох 72.692.587 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талууд алданги 24.230.862 төгрөгөөс татгалзаж үндсэн төлбөр 48.461.725 төгрөгийг төлүүлэхээр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Тулга-Алтай” ХХК-иас 38.461.725 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 350.259 төгрөгийн тал хувь 175.129,5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ