Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 815

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

Хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

Улсын яллагч А.Дүүрэнбилэг

Шүүгдэгч Б

Нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............................ тоот, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, ............ оны ...... дугаар сарын ........-нд ........................ төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..........................., ам бүл ....; ................. нарын хамт ......................................................................... оршин суух, ял шийтгэлгүй, .............. дугаарын регистртэй, .................  овогт Б

 

Прокурорыняллахдүгнэлтэдбичигдсэнээр;

Шүүгдэгч Б 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхонд өөрийн тэжээвэр нохойгоор насанд хүрээгүй хохирогч Э-г уруулж түүний биед баруун хөлний дотор шагайн хазагдсан шарх, зөөлөн эдийг няцрал,зүүн шилбэний зулгарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, буруутай гэдгээ ойлгож байна. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэдгээ бичгээр бичиж өгсөн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

насанд хүрээгүй хохирогч Э“…2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн орчимд Голден парк хотхоны 303 дугаар байрруу орж лифтэнд суухад нохойгоо дагуулсан нэг залуу надтай хамт суусан.Лифтэнд ороход тэр хүн 4 дээр дарчих гэсэн. Тэгээд би 4 дээр дарсан чинь араас дахиад “6 дээр дар” гээд зандрангуй хэлсэн.6 давхарт буухдаа тэр хүн намайг мөрлөөд лифтнээс буусан.Би гэр рүү ороод юм аваад гарч яваад Голден парк хотхоны сагсны шийт дээр очоод найзууддаа болсон явдлаа яриад 3 найзыгаа дагуулаад 303 дугаар байрны 6 давхарт гараад би нөгөө нохойтой залуугийн гэрийн хаалгыг нь тогшоод уулзаад “өдөр яагаад мөрлөсөн бэ? танилцъя” гээд гар барих гэсэн чинь “Чи өдөр ганц мөрлүүлчээд өс санаад байгаа юмуу” гэж хэлээд “чи наанаа байж бай би гараад очьё” гэсэн. Тэгэхээр нь би найзууддаа хэлээд нохойтойгоо гарч ирэх гэж байна гэж бодоод зугтаасан.Зугтааж гараад 301,302 дугаар байрны буланд найзуудтайгаа зогсож байтал манай нэг найз нохой гээд хашгирахаар нь бид нар бүгд тараад зугтаасан.Зугтаагаад би байрны гадна байдаг тавцан дээр гараад зогсож байсан чинь манай найз Занаа намайг дуудаад чамайг тэнд хүн дуудаад Идэрээг элдэв янзаар хэлээд байна гэсэн. Тэгэхээр нь би яваад очтол манай найз “Занаа нөгөө нохойтой залууд чи нохойгоо тавьчих манай найз чамтай нэг нэгээрээ зодолдьё гэж байна” гэж хэлсэн байсан.Би очсон чинь тэр залуугийн нохой нь надруу дайраад байсан.Нохойны эзэн залуу намайг элдэв янзаар хэлээд дайраад байхаар нь больё, салья гэж хэлсэн.Тэгсэн чинь эзэн нь нохойныхоо хошуувчийг аваад над руу заагаад “туу, туу” гэж хэлсэн. Би зугтаагаад хотхоноос гардаг автомашины хаалганы орчим очиход нохой нь ирээд миний энгэр рүү мацаад миний эмзэг эрхтэнээс хазах гэж байна гэж бодоод зүүн хөлөө нохой руу өгсөн.Хөлнөөс хазах гэхээр нь хөлөө угз татсан чинь миний баруун хөлний шагай хэсгээс нохой нь зуусан.Энэ явдлаас нэг минут орчмын дараа нохойны эзэн нь ирээд нохойгоо надаас салгасан.Энэ үед хажуугаар явж байсан хүмүүс нохойгоо аваач хүүхэд рүү дайраад байна гэхэд “энэ бид хоёрын дундын асуудал та нарт хамаагүй”гэсэн. Тэгтэл энэ үед тэр залуугийн аав нь бололтой хүн ирээд “юу болсон” гэхээр нь болсон асуудлаа хэлтэл тэр хүн тоохгүй байсан. Тэгээд би нохойны эзэн залуутай гар бариад хоёр тийшээ салсан.Тэгээд би сагсны шийт дээр очиход зүүн хөл өвдөөд байхаар нь шагайгаа үзсэн чинь нохой нь хазцан байсан.Нөгөө айлруу ороод аавтай нь уулзсан чинь тэр залуугийн аав нь надад анхны тусламж үзүүлсэн.Би тэр айлаас гараад найзуудтайгаа явж байгаад буцаад Төрболд гээд найзтайгаа хамт гэр рүүгээ ороод ээждээ хэлсэн/хх-н 10/ гэж,

гэрч А “...2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үедманай хүү Б гадагшаа гарах гэхээр нь “хаачих гэж байгаа юм” гэсэн чинь “хүүхэдтэй уулзаад ирье” гэхээр нь нохойгоо дагуулаад гаргаж баалгаж шээлгэ гэсэн.Тэгээд хүү маань нохойгоо аваад гарсан, би гэрийнхээ тагт дээр гараад тамхи татаж байтал байрны гадна хүүхдүүд бужигнаад Б нохойтойгоо зогсож байсан.Би тэгэхээр нь нэг л биш боллоо гэж бодоод араас нь гарсан чинь манай хүүгийн тэжээдэг, “Рокси” гэж дууддаг нохой хүүхэд хөөж байсан.Тэгээд би нөгөө хүүхдийг гэр рүүгээ авч оруулаад хөлийг нь үзэхэд шалбарсан байхаар нь тэрийг нь цэвэрлээд, тос түрхэж өгөөд тэр хүүхдийг гэр рүү нь явуулсан.Хэсэг хугацааны дараа нөгөө хүүхдийн ээж нь гэх эмэгтэй орж ирэхээр нь учир зүйгээ ярилцаад Гэмтлийн эмнэлэг орж хүүхдийг нь үзүүлээд вакцин хийлгээд эмчийн бичсэн эмийг авч өгсөн” /хх-н 19/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Э-ийн  гэмтэлтэй холбоотойгоор Э-ийн  биед баруун хөлийн дотор шагайн хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний зулгарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 4189 тоот дүгнэлт /хх-н 22-23/,

Э-ийн  биед учирсан зүүн шилбэний шарх гэмтэл нь амьтны шүдээр үүсгэгдэнэ. Уг зүүн шилбэний шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 685 тоот /хх-н 27-29/ дүгнэлтийг тус тус Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, одоо дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохицуулалтаар тэжээвэр амьтан, араатан амьтныг ашиглаж хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үйлдлийг тусгайлж эрүүжүүлээгүй байх бөгөөд энэ хэргийн хувьд шүүгдэгч  Б тэжээвэр нохойгоор хүнийг уруулж байгаа санаатай үйлдлийг нь нохойг гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн арга, түүний хувийн байдлыг шүүхээс түүнд ял оногдуулахдаа харгалзав.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б өмгөөлөгч Ц.Амар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх”санал гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй.

Учир нь, шүүгдэгч Б орчиндоо аюул учруулж болохуйц амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан, хамгаалалт буюу нохойны хошуувчийг авч, улмаар нохойг турхирч хохирогчийг уруулсан санаатай үйлдэл нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт хамаарна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б нь ажил хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн байдал нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял бодитой хэрэгжих үндэслэлийг бий болгоно.

 

Насанд хүрээгүй хохирогч Э-ийн ар гэрийн зүгээс “Э нь манай хүү Э-ийн  бие болон хувцас хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд бидний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн саналыг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б-ээс гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1..................... овогт Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ......................... 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Э хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгтэд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.................. овогт .....................“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч ................. цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгтэд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ...................... урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         О.ЖАНЧИВНЯМБУУ