Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2017/00028/И |
Дугаар | 085 |
Огноо | 2017-02-22 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 085
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, ******* салбарын нэхэмжлэлтэй А.*******, Н.******* нарт холбогдох зээлийн үндсэн өрийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2,466,300 /хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.*******, Н.******* нар нь банктай 2014 оны 05-р сарын 21-ний өдөр ******* тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээ байгуулан нийт 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд хашаа байшин өмчлөх газар *******, *******, хятад хөлдөөгч, угаалгын машин, dell маркийн компьютер, logo 20-95 ЗАН улсын дугаартай суудлын авто машин, 21 инчийн зурагт, бараа материалын үлдэгдэл зэрэг хөрөнгүүд барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг олон сараар зөрчиж давтан хугацаа хэтрүүлж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд зээлдэгч нараас зээлийн үндсэн өрийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2,466,300 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгүүд, хамтран зээлдэгчийн орлого, бусад орлого, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.*******, А.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкнаас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Зээлээ гэрээ байгуулсан сүүлчийн хугацаа болох 2017 оны 05-р сарын 21-ний өдрийн дотор төлж дуусгана. 2,466,300 төгрөгийг төлж барагдуулна. Мөнгийг бөөнөөр нь биш сараар төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:
******* салбар нь А.*******, Н.******* нараас үндсэн өрийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2,466,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.*******, Н.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.
Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул тэдний зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Төрийн банкны Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлага 2,466,300 /хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга гурван зуу/ төгрөгийг хариуцагч А.*******, Н.******* нар нь 2017 оны 05-р сарын 21-ний өдрийн дотор төлж дуусгахаар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54441 төгрөгнөөс 27206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 27206 төгрөгийг, хариуцагч Н.*******, А.******* нараас 27205 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ