Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 866

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч А.Дүүрэнбилэг

шүүгдэгч Х

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ....................... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ......дугаар сарын .....-нд .................. төрсөн, ........настай, эрэгтэй, ........боловсролтой, ......................мэргэжилтэй, ............................ажилтай, ам бүл ....., .................... хамт ............................................................................................................оршин суух, ялгүй, .................................дугаарын регистртэй,.............овогт......................-ын Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Х нь 2020 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хан зочид буудлын гадна хохирогч Б-ын нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан, түүний эрүүл мэндэд баруун зулайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой тохиролцон эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б “...2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед ажил тараад найз Э, Б бид гурав Модны хоёрт байрлах Хаан караоке руу орж тус бүр 4 шил пиво уусан. Шөнийн 23 цаг өнгөрч байхад караокенээс гараад такси барих гээд хашаанаас гарах гэж байгаад 1 залуутай таарсан. Тэгээд тамхи байна уу гэтэл байхгүй гэсэн. Би Б-д хандан хаягдчихсан уу гэж хэлсэн чинь хажуугаар өнгөрсөн залуу /М/ чи намайг хэлээд байна уу гэж хэлээд хүрч ирээд бариад авсан. Тэгээд маргалдаад би бас зөрүүлээд барьсан. Тэгээд зууралдаад зогсож байтал 1 залуу нь хүрч ирээд салгасан. Өндөр биетэй М гэх залуу нь /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ над руу дайраад байсан. Тэгээд нэг хартал цаана найз Э дээр 3 залуу оччихсон байхаар нь би гартаа тэлээ ороосон чигээрээ өөдөөс нь явтал гэнэт намайг цохиод унагаасан. Намайг цохисон залуу Хишигбаяр гэдэг юм байна.

Миний бие ..........овогтой Б нь гомдол санал байхгүй” /хх-н 119-20, 59/ гэж,

гэрч М “...тухайн шөнийн 23 цаг 40 минутын үед уг газраас гараад гадаа зогсож байтал хар хувцастай залуу хүрч ирээд тамхи өгөөч гэсэн. Тэгэхээр нь өөрөө аваад татахгүй юу гээд хэлсэн чинь маргаан болоод барьцалдаад автал найзууд ирээд салгасан. Тэгтэл нөгөө залуу дахиад хүрч ирээд орилоод байхаар нь очоод маргалдсан. Тэгээд барилцаж аваад зогсож байтал миний зүүн шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Чи эхэлж цохисон шүү цагдаа дууд гэж хэлээд зогсож байтал улаан подволк өмссөн залуу хүрч ирээд намайг бариад авсан. Тэгтэл хар хувцастай залуу намайг тавиад цаашаа явсан. Тэр үед Х өөдөөс нь очоод цохиод унагаачихсан юм. Хосгэрэл ирээд намайг салгаад машин руу аваад явсан. Б гээд байгаа залууг Х цохиж гэмтэл учруулсан” /хх-н 14-15/ гэж,

гэрч С “...2020 оны 8 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед найз Р, М, Х нартай Хаан караокены гадаа уулзаад дотогш орсон. Шөнийн 23 цаг 40 минутын үед уг караокеноос гарсан. Ингээд бид дөрөв гадаа гараад дуудлагын жолооч дуудчихсан юм. М хажуухан талд нэг хар хувцастай залуутай маргалдаад зогсож байсан. М нөгөө залуутай барьцалдаж аваад зодолдох гэхээр нь би явж очоод салгах үед хоорондоо салсан. Би М-г аваад машин руугаа явж байтал Мөнхбүрэнтэй зодолдсон залуугийн найз нь хашааны төмөр хаалган дээр тааралдсан. Би машин руугаа явсан бөгөөд М тэр залуутай юм яриад үлдсэн. Тэгээд эргээд хартал М-тэй маргалдаад байсан залуу найзтайгаа нийлчихсэн зодолдож эхлэхээр нь Х гүйгээд очсон. Тэгэхээр нь би араас нь очтол хар хувцастай залууг Х цохиод газар уначихсан байсан. М улаан подволктой залуутай нь зууралдсан байсан. Би явж очоод салгаад Мөнхбүрэнг аваад машин руу явсан. Х газар унасан байсан залуу дээр очоод цохиж авч байсан” /хх-н 8-9/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Б-ын  гэмтэлтэй холбоотойгоор Б-ын биед баруун зулайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 9248 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 22-23/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Ингэхдээ улсын яллагчаас гаргасан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх саналыг хүлээн авах шаардлагагүй.

Учир нь “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Х нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б  “...гомдол санал байхгүй. /хх-н 59/

 

Шүүгдэгч Х шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Х цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1...................овогт ...............ын Х-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Х-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Хишигбаярт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ