Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 087

 

                                     Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй С.*******д холбогдох 3317216 /гурван сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогттой ******* нь ******* сумын*******гаас 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 2.5 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 30-нд дууссан. Зээлдэгч С.*******тэй удаа дараа уулзах буюу албан мэдэгдэх хуудас өгч зээлээ төлөх шаардлага тавьсан боловч төлөөгүй өдий хүрсэн. Иймд ******* овогтой *******гээс зээлийн үндсэн төлбөр 2.5 сая төгрөг, зээлийн хүүгийн хүү 400000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 406000 төгрөг бусад холбогдон гаргасан зардал 11216 төгрөг, нийт 3317216 төгрөгийг нэхэмжлэн гаргуулж манай сангийн 100091855401 тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагч этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумд оршин суух С.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжилсэн 3317216 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй С.*******д холбогдох 3317216 /гурван сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжилсэн 3317216 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхүндэстэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагчаас Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамж 68025 төгрөгийн тал хувь 34012 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй С.*******д холбогдох 3317216 /гурван сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж 34012 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ