Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 088

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг

батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Завхан аймгийн ******* сумын *******ын нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох 2826932 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогтой ******* нь ******* сумын *******гаас 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 3.0 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 10-нд дууссан. Зээлдэгч Ц.*******тэй удаа дараа уулзах буюу албан мэдэгдэх хуудас өгч зээлээ төлөх шаардлага тавьсан боловч төлөөгүй өдий хүрсэн. Иймд ******* овогтой *******гээс зээлийн үндсэн төлбөр 3.0 сая төгрөг, зээлийн хүүгийн хүү 2707375 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 108296 төгрөг бусад холбогдон гаргасан зардал 11216 төгрөг, нийт 2826932 төгрөгийг нэхэмжлэн гаргуулж манай сангийн ******* тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагч этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 153 дугаар тогтоол, *******гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 6.3 дахь заалтын дагуу Завхан аймгийн ******* сумын Агьт багийн иргэн Ц.******* нь тус сумын *******гаас 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 3.0 төгрөгийн зээлийг аваад зээлийн төлбөрийг гэрээний дагуу төлөөгүй хугацаа хэтэрсэн учир зээлийн гэрээний 4.3 дахь заалтыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 14 тоот захирамжаар 2826932 төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу иргэн Ц.******* нь нэхэмжлэлийн хариу тайлбартаа энэ сараас эхлэн сар бүр 100000 төгрөгийг сангийн ******* тоот дансанд төлөөд 2017 оны 07 сард бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна. Нэхэмжлэгч талаас хариу тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөр хариуцагчтай тохиролцооны гэрээг байгуулав гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын *******ын нь Ц.*******гээс 2826932 төгрөг тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Ц.******* нь 2826932 төгрөгийг сар бүр 100000 төгрөгийг сангийн ******* тоот дансанд төлөөд 2017 оны 07 сард бүрэн төлж барагдуулна гэсэн болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийгбаталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагчаас Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамж 60181 төгрөгийн тал хувь 30090 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Завхан аймгийн ******* сумын *******ын нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох 2826932 төгрөг тухай иргэнийхэргийн хариуцагч Ц.******* нь 2826932 төгрөгийг сар бүр 100000 төгрөгийг сангийн ******* тоот дансанд төлөөд 2017 оны 07 сард бүрэн төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж 30090 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийгмэдэгдсүгэй.

4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатнышүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ