Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 089

 

Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Завхан аймгийн ******* сумын ******* *******ын нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох 9.010.307 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* сумын ******* *******а нэхэмжлэлийн шаардлагадаа: Э.******* нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 сарын 01-ний өдөр зээлийн гэрээг байгуулан 10.0 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 01-нд дууссан. Зээлдэгч Э.*******тэй удаа дараа уулзах буюу албан мэдэгдэл өгч зээлээ төлөх шаардлага тавьсан боловч төлөөгүй өдий хүрсэн. Иймд Э.*******гээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 8.611.524 төгрөг, алданги 387522 төгрөг, бусад гарсан зардал 11216 төгрөг нийт 9.010.307 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* суманд оршин суух Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.******* нь 2013 оны 04 сард ******* сумын сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөг авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 9.010.307 төгрөгийг 2017 оны 12 сард төлж дуусгахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* *******а нь иргэн Э.*******д холбогдуулан 9.010.307 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.010.307 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 159115 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. Завхан аймгийн ******* сумын ******* *******ын нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох 9.010.307 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 9.010.307 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Э.*******гийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 79558 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ