Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
Хэргийн индекс | 140/2017/00099/И |
Дугаар | 090 |
Огноо | 2017-03-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 090
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Завхан аймгийн ******* сумын *******ын нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 2020755 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогттой ******* нь ******* сумын *******гаас 2017 оны 11 дугаар сарын 11-ний өдөр №13 дугаартай зээлийн гэрээг байгуулан 2.5 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-нд дууссах боловч зээлдэгч М.******* нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийгээгүй болон гэрээний үүргээ биелүүлээгүй учир зээлийн гэрээний 2.4, 3.3., 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн зээлийн төлбөрийн хуваарийн дагуу нэхэмжилж байна. Иймд М.*******гээс өнөөдрийг хүртэл графикийн дагуу төлөх 1794235 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги 215304 төгрөг, бусад холбогдон гаргасан зардал 11216 төгрөг, нийт 2020755 төгрөгийг нэхэмжлэн гаргуулж манай сангийн ******* тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагч этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумд оршин суух С.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын *******ын нэхэмжилсэн 2020755 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* М.*******гээс 2020755 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний Завхан аймгийн ******* сумын *******ын нэхэмжилсэн 2020755 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагчаас Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамж 47282 төгрөгийн тал хувь 23641 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Завхан аймгийн ******* сумын *******ын нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 2020755 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж 23641 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ