| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00471/И |
| Дугаар | 092 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 092
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул *******лж, нарийн бичгийн ******* Т.Чулуунхүү, нэхэмжлэгч А.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд А.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын ******* ******* Ж.*******т холбогдох 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгуулж, 2016 оны 11-р сарын цалингаас 20% хасаж тооцсоныг буцаан гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь 2004 оноос хойш ын ийн ийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Миний биеийг 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн 5/07 тоот захирамжаар 2016 оны үндсэн чиглэлд заасан төсөвт байгууллагуудын дотоод аудит хийх тухай заалтыг хэрэгжүүлэхэд эсэргүүцсэн, Санхүүгийн баримтаа хянуулаагүй гэж 11-р сарын цалин 20% хасаж хариуцлага тооцлоо. Үүнийг төрийн албан хаагч би зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
ын ийн А.******* нь ажлын хариуцлага удаа дараа алдаж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа нь эрх хэмжээнийхээ хүрээнд ногдуулсан сахилгын шийтгэл юм. Төсвийн тухай хуулийн 14.2.10-т зааснаар сумын ******* ******* төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд төсвийн удирдлагын талаар дотоод аудит хийх бүрэн эрхтэй. Үүний дагуу мөн сумын ИТХ- аас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд байгууллагын ******* нар болон нягтлан бодогч нарт албан тоот хүргүүлсэн. Гэвч А.******* нь баримтуудыг гаргаж өгөөгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжаар 11 сарын цалингийн 20 хувь буюу 137578 төгрөг хассан нь миний эрхийг зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан юм. 2016 оны 05 дугаар сард сумын засаг ******* шалгалт хийнэ гээд Сумъяа, Золзаяа нараас миний тушаалыг аваад ир гэж миний тушаалыг авахуулаад 2015 оны санхүүгийн баримтад шалгалт хийж 2016 оны 06 сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар надад сануулах арга хэмжээ авсан. Энэ шалгалтыг хийж байгаа үйл явцыг харахад тухайн шалгалтыг хийх эрх бүхий этгээдийн баталсан удирдамж байгаагүй. Тухайн шалгалт нь шу******* бус, бусад байгууллагуудыг шалгаагүй. Зарим нэгэн байгууллага хувь хүнийг онцолж шалгаж, Тамгын газрын ******* өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан. Энэ шалгалт нь бидний эрхийг маш их зөрчсөн. Дахин 9 сард сумын ******* ******* эрх хэмжээнийхээ хүрээнд Аудитын шалгалт хийлгэнэ 2015 оныхоо санхүүгийн баримтыг өг гэж дуудсан. Би тухайн үед санхүүгийн баримтаа гаргаж өгөөгүй. Би ******* даргын үйл ажиллагаа, эрх хэмжээг үгүйсгээгүй. Санхүүгийн бичиг баримтаа гаргаж өгөөгүй шалтгаан нь тухайн шалгалтыг хийх хугацаа, хамрах хүрээ, хариуцлага гэх мэт зүйлүүдийг заасан удирдамж байхгүй байсан. Мөн Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол, Аудитын тухай хуульд зааснаар шалгалт хийж байгаа хуулийн этгээд нь журамтай байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл дээрх журам байгаагүй. Тийм учраас би баримтаа өгөөгүй. Миний цалингийн 20 хувиар хассан захирамжаа надад өгөхдөө намайг өрөөндөө дуудаж намайг маш ихээр загнаж, төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхээргүй бүдүүлгээр авирлаж ...чи манай намд ажиллаж байсан бол ингэхгүй байсан юм, чи хүнд хэлж байгаагүй ч чи манай намыг бие сэтгэлээрээ маш их эсэргүүцэж байсан. Тиймээс цаашид ажлаас чинь гаргах санаатай байгаа. Тиймээс чиний цалинг 20 хувиар хасч байна... гэж хэлж байсан. Би 8 сард ээлжийн амралттай байсан. 9 сарын 19-нд хотоос ирээд Сонгуулийн хороонд ажиллаж байсан учраас надад тийм бичиг баримт ирээгүй. Би тоот удирдамжийг чинь үзэж байж шалгуулъя гэхэд бид нарт ямар ч албан тоот өгөөгүй. 11 сарын 25-ны хавьцаа , гэсэн 2 хүн ирж тухайн сумын санхүүгийн албыг шалгахаар ирсэн. Тэгээд бид нартай уулзаж санал гомдол байвал хэлээрэй. Та нарын санал гомдлын дагуу шалгана гэж хэлсэн. Тэр хурал дээр ямар ч удирдамж албан бичиггүйгээр намайг шалгана гэсэн учраас би шалгуулаагүй болохоор надад арга хэмжээ авч миний эрхийг зөрчсөн учраас тэр шалгалтыг хийж удирдамж, бичиг баримтыг надад харуулж өгөөч, үүнийг шалгаж өгөөч гэж тэр хурал дээр амаар хүсэлт гаргасан. Тэгээд тэр өдрийн орой надад хариу өгөхдөө ямар нэгэн шалгалт хийх удирдамж, журам байхгүй байна гэсэн хариу өгсөн гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжаар тус сумын соёлын ийн А.*******ыг 2016 оны үндсэн чиглэлд заасан төсөвт байгууллагуудад дотоод аудит хийх тухай заалтыг хэрэгжүүлэхэд эсэргүүцэж, санхүүгийн баримтаа хянуулаагүй гэж үзэж түүний албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар хасаж, хариуцлага тоооцжээ.
Нэхэмжлэгч А.******* нь дээрх захирамжийг хүчингүй болгуулж, 2016 оны 11-р сарын цалингийн 20%-ийг хасаж тооцсоныг эргүүлэн олгуулж өгөхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
******* сумын ******* ******* Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ын ийн А.******* нь ажлын хариуцлага удаа дараа алдаж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа, Төсвийн тухай хуулийн 14.2.10-т зааснаар сумын ******* ******* төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд төсвийн удирдлагын талаар дотоод аудит хийх бүрэн эрхтэй. Үүний дагуу мөн сумын ИТХ- аас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд байгууллагын ******* нар болон нягтлан бодогч нарт албан тоот хүргүүлсэн.Гэвч А.******* нь баримтуудыг гаргаж өгөөгүй болно гэжээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзсан тайлбар ирүүлсэн хэдий ч тэрээр ын ийн А.*******ыг ажлын хариуцлага хэдэн удаа, хэрхэн алдаж байсан, ямар үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлээгүй болох, дотоод аудит хийх албан тоотыг хэзээ хэрхэн хүргүүлсэн, аудит хийх комисс томилогдсон эсэх, төлөвлөгөө удирдамж байсан талаарх нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй буюу өөрийн татгалзлын үндэслэлээ шүүхэд баримтаар нотлож чадаагүй байна.
Энэ талаар Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б. Миний бие ******* суманд 2016 оны 12-р сард ажиллаж байх үед тус сумын ын ийн А.******* нь сумын удирдлагууд эрх зүйн үндэслэлгүй шалгалт хийсэн гэсэн асуудлыг амаар өгсөн энэ талаар сумын ******* ******* Ж.*******аас асуухад удирдамж байгаа Тамгын *******д байгаа тамгын ******* аймаг руу албан ажлаар явсан гэж хэлсэн. Тэгээд тэр байгаа гэсэн удирдамжийг нь үзэж чадаагүй ирсэн юм. Ер нь бол сумын ******* ******* өөрийн албан ажлын эрхийн хүрээнд албан байгууллагуудын санхүүгийн анхан шатны баримтанд шалгалт хийх эрхтэй. Ингэж шалгахын тулд эхлээд комиссоо томилоод, тэр комисстоо удирдамжаа өгөөд удирдамждаа тухайн байгууллагын ямар, ямар баримтыг ямар хүрээнд шалгахаа тодорхой заасан байх шаардлагатай. Ингэж шалгаад зөрчил илэрсэн бол санхүүгийн хяналт аудитын албанд мэдэгдэх үүрэгтэй, түүнээс биш акт тавих эрх бүхий субъект биш юм. Харин буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох, хугацаатай үүрэг даалгавар өгөх эсэх нь өөрийнх нь эрх мэдлийн асуудал юм. Удирдамж, комиссгүйгээр санхүүгийн баримтанд шалгалт оруулж болохгүй, тэгж байгаад санхүүгийн баримтууд алга болвол хариуцлага тухайн байгууллагын нягтлан ******* 2 дээр тооцогдох болчоод байгаа юм. Ингэж шалгах нь өөрөө эрх зүйн чадамжтай байж чадахгүй юм гэж мэдүүлсэн,
Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 02-р сарын 08-ны өдрийн 11 тоотод Аймгийн ******* *******ас өгсөн үүрэг, баталсан удирдамжийн хүрээнд 2016 оны 11-р сарын 28-29-ний өдрүүдэд ******* суманд төлөвлөгөөт бус сэдэвчилсэн шалгалтыг ******* даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б., санхүүгийн хяналтын улсын байцаагч Т. нар хийж гүйцэтгэсэн.
Энэ хугацаанд тус сумын соёлын ийн А.******* нь сумын удирдлагууд эрх зүйн үндэслэлгүй шалгалт хийсэн тухай асуудлыг амаар өгсөн бөгөөд сумын ******* ******* Ж.*******аас тодруулахад удирдамж чиглэл гарсан байгаа сумын ЗДТГ-н *******д байгаа гэсэн тайлбар өгсөн. Тухайн үед ЗДТГ-н ******* нь аймагт албан ажлаар явсан байсан тул бичиг баримтыг үзэх боломжгүй байсан. Сумын төсөвт байгууллагуудад хяналт шалгалт хийсэн үндэслэл удирдамж шийдвэрээ ын ийн А.*******д болон бусад шалгалтанд хамрагдсан байгууллагуудад хүргүүлэн ажиллах үүргийг ******* ******* Ж.*******т өгсөн болно. Шалгалтын удирдамж бичиг баримтыг үзээгүй тул улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй байна гэжээ.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Завхан аймгийн ******* сумын ******* даргын 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.*******д түүний 2016 оны 11-р сарын цалингаас 20% хасаж тооцсон 137.578 төгрөгийг Завхан аймгийн ******* сумын ******* даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй байна.
Завхан аймгийн ******* сумын ******* ******* болон нэхэмжлэгч А.******* нарын хооронд 2008 онд хөдөлмөрийн гэрээ хугацаагүйгээр байгуулж, энэ үеэс А.******* нь тус сумын ын ийн ийн үүрэгт ажлыг эрхэлж байсан болох нь түүний хөдөлмөрийн гэрээгээр, соёлын ийн нь Боловсрол соёл, урлагийн газарт харъяалагддаг төрийн үйлчилгээний алба мөн болох нь Завхан аймгийн Боловсрол соёл урлагийн газрын 1/116 тоотоор тогтоогдож байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын ******* даргын 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгож, Завхан аймгийн ******* сумын ******* даргын тамгын газраас 137.578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 4777 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ