Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 893

 

 

 

 

 

 

 

 

2020          10           07                                   2020/ШЦТ/893       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. Цэрэндулам

Улсын яллагч П.Эрдэнэбаатар,  

Хохирогч П.Энх-Амгалан,

Иргэний нэхэмжлэгч С.Номин,

Гэрч Б.Мөнхбаатар,

            Шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Т,  Э.Г нарт холбогдох эрүүгийн 2009008820754  дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.  

                                                                                                                                                                                                                            

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Мастер эликтроо сестемс ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 4  ах, эгч, дүү нарын  хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 42 дугаар гудамж, 514 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 3-75 тоотод түр оршин суух, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.Т,

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй , худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 2 /эмээгийн/ хамт, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 28 дугаар гудамж 219 тоотод оршин суух, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй Э.Г

           Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 608 дугаартай яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Ж.Т нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 24 - 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Жасиун” төвийн гадна хохирогч П.Энх-Амгалантай гал асуусан гэх шалтгаанаар маргалдаж улмаар тэвэрч унагаан 36 дугаар гудамжны 435 тоот хашааны урд аваачиж цохиж зодон түүний биед баруун нүдний зовхины цус хуралт, дух, хамар, оочийн зулгаралт, зүүн тохойн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 24 - 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Жасиун” төвийн гадна хохирогч П.Энх- Амгалантай гал асуусан гэх шалтгаанаар маргалдаж улмаар тэвэрч унагаан довтолж 36 дугаар гудамжны 435 тоот хашааны урд аваачиж хүч хэрэглэж Самсунг А-50 маркийн гар утсыг дээрэмдсэний улмаас бусдад 560. 600 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Э.Г нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 24- 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Жасиун” төвийн гадна хохирогч П.Энх-Амгалантай гал асуусан гэх шалтгаанаар маргалдаж улмаар 36 дугаар гудамжны 435 тоот хашааны урд аваачиж цохиж зодон түүний биед баруун нүдний зовхины цус хуралт, дух, хамар, оочийн зулгаралт, зүүн тохойн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 24- 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Жасиун” төвийн гадна хохирогч П.Энх- Амгалантай гал асуусан гэх шалтгаанаар маргалдаж улмаар довтолж 36 дугаар гудамжны 435 тоот хашааны урд аваачиж хүч хэрэглэж Самсунг А-50 маркийн гар утсыг дээрэмдсэний улмаас бусдад 560,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Найзындаа орчхоод гараад явж байтал нэг ах замын хажууд зогсож байсан. Мөнхбаатар урд явж байсан ба “гал” асуух гэтэл Төгөлдөр тэр ахтай муудалцсан. Тэр ах ойртвол “шаана шүү” гээд хутга шиг зүйл гаргаж ирсэн. Би Төгөлдөрийг хутгалуулчих байх гэж айж сандраад 1-2 удаа цохиж Төгөлдөрийг салгаад авч явсан. Төгөлдөр “...миний утас байхгүй...” байна гээд буцаж очоод тэр ахтай муудалцаад байсан...гэв.

Хохирогч П.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Энэ үйл явдал 500 метр гаруй зайнд 2-3 удаа давтагдаж үйлдсэн. Тэр шөнө би гэрээсээ гарч Оргил худалдааны төвийн орчимд такси барих гэж байгаад 3 залуутай зөрсөн. 2 залуу нь эргэж ирэхэд ямар зорилготой ирж байгааг ойлгосон. Би замын эсрэг талд гарахад араас ирсэн. “Дашваанжил” газын дэлгүүрийн гадаа намайг гүйцэж ирээд намайг барьж авсан, цохисон, унагаасан. Мөнхөө гэх энэ залуу тэр 2 залууг болиулсан. Тэгэхэд шүүгдэгч нарын хэн нь хэлснийг мэдэхгүй байна. “Мөнхөө чамд хамаагүй шүү пизда минь...” гэсэн.  Мөнхөө бид нарын зодооныг салгах гэж байсан. Би ахын дүү нар боль би таксигаа бариад явлаа гээд далангийн ойролцоо 200 орчим метр газар алхаж байхад араас нэг нь ирээд шууд доош нь дарж унагасан. Намайг унагаж байгаад өшиглөж, толгой руу цохисон. Утас хаана байна гээд над руу орилоод байсан. Тэгэхээр нь би намайг явуулчих ,  200.000 төгрөг өгье гэж хэлсэн. Гэтэл чиний мөнгөөр яахын миний утсыг өг гэж хэлсэн. Би Монгол хүмүүс байна. Шинийн нэгний өдөр мөрөөрөө явцгаая гэж хэлсэн. Би Ж.Тт гар утсаа гаргаж өгсөн. Гар утас аваад цохиж зодох нь гайгүй болж тайвширсан. Хэрэв би гар утсаа гаргаж өгөхөд яваагүй. Намайг айлын хашаа руу зугтааж ороход миний араас хөөж байсан. Юу хүсэж байсныг нь би ойлгоогүй. Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгч хэргийн газарт үзлэг хийсэн. Би согтуу байсан, хүнд гэмтээгээгүй учраас гомдол саналгүй, утсаа авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэв.

Хохирогч П.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "... Би 2020 оны 02 дугаар сарын 24-25 нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байгаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Жасиун” төвийн гаднаас такси барих гээд зогсож байтал миний хажуугаар гурван залуу өнгөрсөн. Тэр гурван залуу нээх хол яваагүй буцаж нэг залуу нь намайг цохиж зодсон. Тэгсэн чинь нэг залуу нь миний утас хаана байна гээд утсаа нэхээд цохиод байхаар нь би өөрийнхөө гар утсыг гаргаад май чи ав гээд өөрийнхөө гар утсыг өгөөд зугтсан. Шөнө харанхуй байсан болохоор би тэр гурван залууг харж чадаагүй. Гэхдээ тэр гурван залуугийн нэг нь надад ерөөсөө гар хүрээгүй нөгөө хоёрыгоо салгах гээд боль гээд байсан. Харин нөгөө хоёр залуу нь намайг зодож нэг нь миний утсыг авсан. Би гар утсаа өгсөн залууг харвал таньж магадгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/

Гэрч Б.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2020 оны 02 дугаар сарын 24-ний орой Төгөлдөр, Гантулгын бид гурав 10 жилийн найз болох Ганбаатарын гэрт очсон ... тэгээд бид 3 миний санаж байгаагаар шөнө 01 цагийн үед Ганбаатарын гэрээс гараад гэр рүүгээ харихаар алхсан. Тэгээд би тэр хоёроос арай жаахан урд нь гараад алхаад нөгөө хоёр миний ард алхаж байгаад нэг эргээд харсан чинь тэр хоёр замын хажууд зогсож байсан хүн рүү очоод удалгүй маргалдаж, зодолдож эхэлсэн ... Эхлээд Гантулга, Төгөлдөр хоёр гал асуух гэж очиж маргалдаад Төгөлдөр нөгөө ахтай зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь би салгасан. Тэгсэн чинь Төгөлдөр дахиад нөгөө ахтай зодолдоод Гантулга салгах гэж очихдоо нөгөө ахыг 1-2 удаа цохиж байгаа харагдсан. Би бол тэр ахын биед халдсан асуудал байхгүй ... Би тэр гар утасны талаар юу ч мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 61-63 дугаар хуудас/

Гэрч Б.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бид 3 найз Ганбаатарынхаас гараад явж байхдаа хохирогч ахыг зам дээр харсан. Би энэ хоёроос түрүүлээд алхаж байсан. Эргээд хартал зодоон болж байсан. Очиж салгах гэж байхад Төгөлдөр Гантулга нар хохирогчийг цохиж байсан. Салгах гэж оролдсон боловч ганцаараа дийлэхгүй байсан. Гантулгад Төгөлдөрийг аваад яв гэж хэлээд хохирогчийг таксинд суулгах гэж байхад Төгөлдөр буцаж ирээд миний утас алга болчихлоо гээд хохирогчийн дахин зодсон. Салгах гэж үзээд дийлээгүй. Би хохирогчийг замын цаана гаргасан боловч Төгөлдөр араас ирээд дахиад цохисон. Би хохирогчтой хоёулаа өнхөрч унасан. Би унахдаа хохирогчийн толгойг нь биеэрээ хамгаалсан. Гантулга араас ирээд 1-2 удаа цохисон. Би Гантулгад нь Төгөлдөрийг аваад яв гэсэн. Хохирогч ах өөрт байгаа 200.000 төгрөгөө картаас аваад өгье гэсэн. Төгөлдөр наад мөнгөөр чинь яах юм гээд дахиад цохисон. Хохирогч ах гудамж руу зугтсан...гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Номины шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн  “Би нөхөртэйгөө хамт ажилладаг бөгөөд ажлаа тараад гэр рүү гээ явж байхад манай нөхөр фейсбүүкээр нэг утас авахаар тохирсон гээд Сансрын Баянцээл худалдааны төвийн гадна Төгөлдөр гэх залуутай уулзсан. Төгөлдөр А50 маркийн үзүүлээд А8 маркийн гар утас дээр зөрүү өгөөд авсан. А8 гар утсыг 250.000 төгрөгөөр үнэлээд 220.000 төгрөгийг би Хас банкны данснаас Ж.Тийн голомт банкны данс руу шилжүүлсэн. 470. 000 төгрөгөөр тохирч утсыг авсан. 470.000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна...гэв.

Шүүгдэгч Ж.Т мөрдөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тухайн өдөр шөнийн 02 цаг өнгөрч байхад Гантулга, Мөнхбаатар бид 3 Гантулгын гэрт очиж хонохоор явж байсан. Тэгээд тамхи татах гээд гал байхгүй болохоор нь зам дээр зогсож байсан хүнээс гал асуусан. Тэгтэл нөгөө хүн ойртвол ална шүү гэж хэлээд хутга  мэт зүйл гаргаад ирсэн. Тэгээд нөгөө хүнийг тэвэрч аваар замын хажуу руу унасан. Тэгээд манай найз Мөнхбаатар салгах гэж оролдсон. Бас Гантулга ирээд “чи муу манай найзыг яаж байгаа юм бэ гээд хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд салцгаагаад цааш явж байгаад халаасандаа утсаа үзтэл байхгүй байсан. Нөгөө хүн дээр очоод “миний гар утас хаана байна” гэж асуухад “ май үүнийгээ аваад яв гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 28- ны өдрийн №3027 дугаартай шинжээч эмч Т.Амартүвшиний “... П.Энх-Амгалангийн биед баруун нүдний зовхины цус хуралт, дух, хамар, оочийн зулгаралт, зүүн тохойн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний "... Самсунг А-50 маркийн гар утас 560.600 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 75-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э. Г шүүгдэгч  Ж.Т тэй  бүлэглэн  2020 оны 02 дугаар сарын 24- 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Жасиун” төвийн гадна хохирогч П.Энх- Амгалантай гал асуусан гэх шалтгаанаар маргалдаж улмаар довтолж 36 дугаар гудамжны 435 тоот хашааны урд аваачиж хүч хэрэглэж Самсунг А-50 маркийн гар утсыг дээрэмдсэний улмаас бусдад 560.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн  байх ба хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Г Дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйлдэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Т, Э.Г нар нь хохирогч П.Энх-амгаланг бүлэглэж зодож байхад нь гэрч Б. Мөнхбаатар нь салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан учраас Гантулгад хандан Төгөлдөрийг аваад яв гэж  хэлээд хохирогчийг таксинд суулгах гэж байхад Төгөлдөр буцаж ирээд миний утас алга болчихлоо гэх шалтгаанаар хохирогчийг дахин зодож, гар утсыг нь авсан ба энэ үед шүүгдэгч Э.Г араас нь ирээд 1-2 удаа цохисон болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Мөнхбаатарын “ Бид 3 найз Ганбаатарынхаас гараад явж байхдаа хохирогч ахыг зам дээр харсан. Би энэ хоёроос түрүүлээд алхаж байсан. Эргээд хартал зодоон болж байсан. Очиж салгах гэж байхад Т,Г нар хохирогчийг цохиж байсан. Салгах гэж оролдсон боловч ганцаараа дийлэхгүй байсан. Г, Т-г аваад яв гэж хэлээд хохирогчийг таксинд суулгах гэж байхад Төгөлдөр буцаж ирээд миний утас алга болчихлоо гээд хохирогчийн дахин зодсон. Салгах гэж үзээд дийлээгүй. Би хохирогчийг замын цаана гаргасан боловч Төгөлдөр араас ирээд дахиад цохисон” гэх мэдүүлэг болон хохирогч Д. Энх-амгалангийн “ Тэр гурван залуу нээх хол яваагүй буцаж нэг залуу нь намайг цохиж зодсон. Тэгсэн чинь нэг залуу нь миний утас хаана байна гээд утсаа нэхээд цохиод байхаар нь би өөрийнхөө гар утсыг гаргаад май чи ав гээд өөрийнхөө гар утсыг өгөөд зугтсан. Шөнө харанхуй байсан болохоор би тэр гурван залууг харж чадаагүй. Гэхдээ тэр гурван залуугийн нэг нь надад ерөөсөө гар хүрээгүй нөгөө хоёрыгоо салгах гээд боль гээд байсан. Харин нөгөө хоёр залуу нь намайг зодож нэг нь миний утсыг авсан.” гэх  мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 

Мөн шүүгдэгч Ж.Т нь ....тэгээд бид нар салсан. Цааш явах гээд халаасандаа утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь нөгөө хүн дээр буцаж очоод миний гар утас хаана байна гэж асуусан...тухайн үед миний Нөт–5 маркийн гар утас миний энгэрийн халаасны цоорхой руу ороод куртикний доор орсныг мэдээгүй утсаа нэхсэн байсан гэж мэдүүлж байжээ.

            Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “ Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. , 3.1  дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг , эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Э.Г нь хохирогч П.Энх-амгалангийн биед халдсан болох нь тогтоогдож байх боловч найз Ж.Тийг өмөөрч 1-2 удаа өшиглөсөн гэх ба харин Ж.Тийг хохирогчоос гар утсыг нь авахаар эргэж очих үед түүний санаа зорилгыг урьдаас мэдэж санаатайгаар нэгдсэн болон урьдчилан үгсэн тохиролцсон эсхүл үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон  тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул шүүгдэгч Э.Гд ашигтайгаар шийдвэрлэж түүнийг гэм буруугүйд тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Гд  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан “ гэмт хэргийн шинжгүй ” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. 

Харин шүүгдэгч Ж.Т нь хохирогч П.Энх-амгалангийн гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэн заналхийлж довтолсон болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч П. Энх-амгалангийн “ . Тэгсэн чинь нэг залуу нь миний утас хаана байна гээд утсаа нэхээд цохиод байхаар нь би өөрийнхөө гар утсыг гаргаад май чи ав гээд өөрийнхөө гар утсыг өгөөд зугтсан...гэх,  гэрч Б. Мөнхбаатарын “ Т буцаж ирээд миний утас алга болчихлоо гээд хохирогчийн дахин зодсон. Салгах гэж үзээд дийлээгүй / гэх  мэдүүлэг болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Ж.Т болон Э.Г нар нь хохирогч П.Энх-амгалантай  гал асуусан гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж, шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан  болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч П. Энх-амгалантай  “...тэр шөнө би гэрээсээ гарч Оргил худалдааны төвийн орчимд такси барих гэж байгаад 3 залуутай зөрсөн. 2 залуу нь эргэж ирэхэд ямар зорилготой ирж байгааг ойлгосон. Би замын эсрэг талд гарахад араас ирсэн. “Дашваанжил” газын дэлгүүрийн гадаа намайг гүйцэж ирээд намайг барьж авсан, цохисон, унагаасан.” гэх мэдүүлэг,  гэрч Б.Мөнхбаатарын “...эхлээд Гантулга, Төгөлдөр хоёр гал асуух гэж очиж маргалдаад Төгөлдөр нөгөө ахтай зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь би салгасан. Тэгсэн чинь Төгөлдөр дахиад нөгөө ахтай зодолдоод Гантулга салгах гэж очихдоо нөгөө ахыг 1-2 удаа цохиж байгаа харагдсан”, гэх мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон ШШҮХ-ийн шинжээчийн “...П.Энх- Амгалангийн биед баруун нүдний зовхины цус хуралт, дух, хамар, оочийн зулгаралт, зүүн тохойн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... ” зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь бүлэглэн тухайн үйлдэлд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүх шүүгдэгч Ж.Т, Э.Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ж.Т, Э.Г нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч П.Энхамгаланд гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн ба хохирогч нь шүүгдэгч нараас эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй  холбогдуулан хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Ж.Төөс иргэний нэхэмжлэгч С.Номинд 470.000 / дөрвөн зуун далан мянга / төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч нарын аль аль нь урьд  гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо шүүхээс завсарлага хүссэн хугацаандаа  нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, харин эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дараах байдлаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүгдэгч Ж.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1     дахь хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2-т зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож  хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 40 хоногийн хугацаагаар тогтоож шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Э.Г нь 2020 оны 08 сарын 08-ны өдрөөс эхлэн “Асиан сити” ХХК-ны хэрэгжүүлж байгаа “Нэхмэл-4” төслийн барилгын ажилд туслахаар ажиллаж байгаа болох нь шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж , уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Т, Э.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Ж.Т, Э.Г нар нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж. Төгөлдөрт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Э.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Дээрх гэмт хэрэг гарахад  шүүгдэгч Ж.Т нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн  зорилготой, шүүгдэгч нар нь зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй, өсвөр насны шүүгдэгч нарын гэр бүлийн зүгээс тавих анхаарал, хяналт сул зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь

хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Г-д холбогдуулан нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

  1. Шүүгдэгч Ж.Т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,    мөн шүүгдэгч Э.Гтай бүлэглэн хохирогч П.Энхамгалангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Г нь шүүгдэгч Ж.Ттэй бүлэглэн хохирогч П.Энх-Амгалангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн

2 дахь хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 / гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Шүүгдэгч Э.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 1 нэгж =1000 төгрөг / 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8  дугаар зүйлийн 1.2 -т заасныг журамлан шүүгдэгч Ж.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найм / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож 40 / дөч / хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 / нэг / жил 40 / дөч / хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5  /тав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай

            7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            9 . Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж. Төгөлдөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДАРЬСҮРЭН