Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 909

 

 

 

 

 

 

 

 

  2020         10          14                                   2020/ШЦТ/909   

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь овогт Батмөнхийн Мөнгөнхүү холбогдох эрүүгийн 2009000001137 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, хайлааст 10-148а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.М

 

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 09 сарын 30-ний өдрийн 856 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун” хотхоны 39 дүгээр байрны 85 тоотод үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Рулет” буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад        

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Уг байранд рулет тоглоомыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед таньдаг дүү нараараа заалгаад өөрөө ганцаараа угсраад тоглуулж чадаагүй байж байгаад баригдчихлаа” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч У.Батбаатарын“...би энэ байранд сүүлийн 4 жил 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Манай төрсөн дүү Амгаланбаатарын байр...Би тэр өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд таньдаг дүү Гэрэлт-Одынд байсан...Мөнгөнхүүд нэг рулетны ширээ байдаг байсныг мэддэг байсан бөгөөд Мөнгөнхүү надад өөрөө хүнд үзүүлж зарах гэсэн юм угсрах хэрэгтэй байна гээд танайд угсраад хүнд үзүүлмээр байна гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд хөдөө яваад уржигдар иртэл цагдаад нөгөө ширээгээ хураалгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 6-11 дүгээр хуудас/

 

ны 12 дуаар 7 дутаар хэш

-алт

цэглэл

нэр.

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

                               

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун” хотхоны 39 дүгээр байрны 85 тоотод үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Рулет” буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулахыг завдсан болох нь шүүгдэгч Б.М-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч У.Батбаатарын “...М-д нэг рулетны ширээ байдаг байсныг мэддэг байсан бөгөөд М надад өөрөө хүнд үзүүлж зарах гэсэн юм угсрах хэрэгтэй байна гээд танайд угсраад хүнд үзүүлмээр байна гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд хөдөө яваад уржигдар иртэл цагдаад нөгөө ширээгээ хураалгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

ны 12 дуаар 7 дутаар хэш

-алт

цэглэл

нэр.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.М нь үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Рулет” нэршилтэй мөрийтэй тоглоом ажиллуулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.М-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Б.М-д ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Б.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь  харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жилийн тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Рулет ширээний процессор 1 ширхэг, тоолуур 12 ширхэг, хүрд 1 ширхэг, сэнс 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4,   36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-г үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Рулет” нэршилтэй мөрийтэй тоглоомын газар ажиллуулахаар завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.М шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь Б.М  нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

  6. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн Рулет ширээний процессор 1 ширхэг, тоолуур 12 ширхэг, хүрд 1 ширхэг, сэнс 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр улсын орлогод оруулсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч , улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН