Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2017/00010/И/ |
Дугаар | 72 |
Огноо | 2017-02-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 72
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 10-15 тоотод оршин суух Урианхай овгийн Номхоны Хэндолгор /РД: ДП69052727/,
Урианхай овгийн Хувхүүгийн Мөнхтөмөр /РД: ТЕ68122072/ нарт холбогдох
Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 67.728.663,66 төгрөг болон нотариатын зардал 50.000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золжаргал, хариуцагч Н.Хэндолгор, Х.Мөнхтөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Номхоны Хэндолгор, Хувхүүгийн Мөнхтөмөр нар нь 2014 оны 05 сарын 12-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 5001137637 тоот зээлийн шугамын гэрээний дагуу олгосон 34.500.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн үлдэгдэлд 0.2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 05 сарын 13-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 1200017509 тоот зээлийн гэрээний дагуу олгосон 25.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 12 сарын 03-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 1200019348 тоот зээлийн гэрээний дагуу 12.500.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй холимог зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 15 дугаар гудамжны 03 тоотод байршилтай барьцаалуулагч Х.Мөнхтөмөрийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000343 дугаар гэрчилгээтэй, 55.7 м.кв, 3 өрөө хувийн орон сууц, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Хөгжил хорооллын 1-1 тоот байршилтай барьцаалуулагч Н.Хэндолгорын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001682 дугаар гэрчилгээтэй, 90 м.кв, 3 өрөө хувийн сууц, 2 хаалгатай Samsung маркийн хөргөгч, 42 инч Samsung маркийн ЛСД зурагт, дуков, зочны өрөөний ком тавилга, гал тогооны ком тавилга, дэлгүүрийн хөлдөөгч, хөргөгч, лангуу бусад дагалдах хэрэгслүүд, 4*7 хэмжээтэй банзан амбаар /төмөр өнгөлгөөтэй/, эргэлтийн хөрөнгөө тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 5001137637, 1200017509, 1200019348 тоот Зээлийн шугамын гэрээ, Зээлийн гэрээ, Барьцаат зээлийн гэрээний 3.4, 5.1, 3.2-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй байгаа болно. Банкны зүгээс зээлдэгч Н.Хэндолгор болон түүний нөхөр Х.Мөнхтөмөр нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан. Зээлдэгч нарын хүсэлт болон нөхцөл байдлыг харгалзан зээлийн нөхцөл өөрчлөн хугацааг нь сунгаж, зээлийн эргэн төлөлтөнд хугацаа өгч зээлээ хугацаандаа төлөхийг сануулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, зээлийн төлбөрийг төлөхгүй байна. Зээлдэгч нь 2016 оны 10 сарын 03-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 81 хоног, 2016 оны 10 сарын 17-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 67 хоног тус тус хугацаа хэтэрсэн. Зээлдэгч 2016 оны 12 сарын 23-ны өдрийн байдлаар 1200019314 тоот зээлийн /2015 оны 11 сарын 30-нд зээлдэгчийн хүсэлтээр 5001137637, 120017509 тоот зээлийн дансанд нөхцөл өөрчлөн хоёр зээлийн үлдэгдлээр нь нэгтгэн хугацааг сунгаж 1200019314 тоот зээлийн данс болгож шилжүүлсэн/ үндсэн зээл 4.239.329,28 төгрөг, хүү 4.199.787,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.091, 03 төгрөг, нийт 8.465.207,35 төгрөг, 1200019348 тоот зээлийн үндсэн зээл 1.010.995,92 төгрөг, хүү 454.979,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.306,35 төгрөг нийт 1.471.281,51 төгрөг төлөх ба одоо үндсэн зээлүүдийн нийт үлдэгдэл 63.042.500 төгрөг байгаа болно. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг болон Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.6 дахь заалтын дагуу 2016 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 5001137637, 1200017509, 1200019348 тоот зээлийн шугамын гэрээ, зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 63.042.500 төгрөг, хүү 4.654.766,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31.397,38 нийт 67.728.663,66 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн зардал 50.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Хас банк хариуцагч Номхоны Хэндолгор, Хувхүүгийн Мөнхтөмөр нарт холбогдуулан 5001137637, 1200017509, 1200019348 тоот зээлийн шугамын гэрээ, зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 63.042.500 төгрөг, хүү 4.654.766,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31.397,38 нийт 67.728.663,66 төгрөг болон зээлийн гэрээ, хавсралтууд холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 50.000 төгрөг нийт 67.778.663,66 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн хүсэлтээр Хас банк хариуцагч нартай тохиролцож 2017 оны 06 дугаар сарын 01 хүртэл хугацаа өгч эвлэрлийн гэрээ байгуулав. Тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулахаар тохиролцсон болно. Хариуцагч Н.Хэндолгор, Х.Мөнхтөмөр нар нь Хас банктай харилцан тохиролцож, зээл нотариатын зардал нийт 67.778.663,66 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Тэмдэгтийн хураамж 496.593,32 төгрөгийг хариуцан төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Н.Хэндолгор, Х.Мөнхтөмөр нарт холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 67.728.663,66 төгрөг болон нотариатын зардал 50.000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээл төлөх хугацааг харилцан тохиролцож эвлэрсэн болох нь “...Хариуцагчийн хүсэлтээр Хас банк хариуцагч нартай тохиролцож 2017 оны 06 дугаар сарын 01 хүртэл хугацаа өгч эвлэрлийн гэрээ байгуулав. Тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулахаар тохиролцсон болно. Хариуцагч Н.Хэндолгор, Х.Мөнхтөмөр нар нь Хас банктай харилцан тохиролцож, зээл нотариатын зардал нийт 67.778.663,66 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Тэмдэгтийн хураамж 496.593,32 төгрөгийг хариуцан төлөх болно…” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496.593,32 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Хэндолгор, Х.Мөнхтөмөр нараас улсын тэмдэгтийн хураамжид 496.593,32 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Хэндолгор, Х.Мөнхтөмөр нарт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 67.728.663,66 төгрөг болон нотариатын зардал 50.000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496.593,32 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Хэндолгор, Х.Мөнхтөмөр нараас улсын тэмдэгтийн хураамжид 496.593,32 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ