Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 896

2020         10           08                                   2020/ШЦТ/896       

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар, 

Гэрч Т.Төрболд,

Гэрч Д.Аззаяа,

Гэрч Г.Баттөмөр,

Хохирогч Б.Цэрэндэжид, түүний өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, Х.Наранзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн 1909038661243 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Жи Си Айя олон улсын байгууллагын утааны эсрэг төслийн захирал ажилтай, ам бүл 2, эх Б.Сайнжаргалын хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн цогцолборыг 103-16 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар 2010 онд Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар хорих ялаар, 2014 онд Дархан-Уул аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж байсан,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Б.Цэрэндэжидээс мөнгө болон автомашин худалдан авч өгөхийг шаардаж хэрэв өгөхгүй бол бэлгийн харилцаанд орсон бичлэгийг хүүхдүүд болон аав, ээжид чинь үзүүлнэ гэж хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн,

2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын автомашины зогсоол дээр хохирогч Г.Алдаржавтай маргалдаж нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж цээж рүү нь хөлөөрөө дэвсэж биед зүүн 7, 8-р хавирганы далд хугарал, духанд шарх буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Хохирогч Алдар бид 2 хуурай ах дүү бөгөөд мотоцикл авах гэтэл банкны лимит хэтэрсэн гэж надаас 1.000.000 төгрөг зээлээд өгөөгүй 20 гаруй хоног болсон. Би наадмаас өмнө мөнгөө өгөөрэй гэсэн. Бид хоёр чатаар маргалдсан. Сүүлдээ эр хүн шиг үзье гээд хоёулаа маргалдсан. Би Алдарыг 2 удаа алгадсан нь үнэн бөгөөд хүнээс мөнгө зээлсэн бол өгч сур гэсэн. Тэгээд Алдар бид хоёр гол орж цусаа угаагаад хоёулаа эвлэрсэн. Алдарын ээж мэдсэн гээд бид 2 Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгуулаад байж байхад Цэрэндэжид эгч мэдсэн. Хохирлын мөнгө өгчих гээд 1.500.000 төгрөг хийсэн. Утас эвдэрсэн гээд надад мөнгө өгсөн бөгөөд Баатарбилэг  гэх өмгөөлөгч авч өгсөн. Хан- Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн гадаа Баатарбилэг, Цэрэндэжид, Алдар бид 4 уулзаад учраа олсон. Надаас дараа нь дутуу 1.000.000 төгрөгөө авахаар болоод надаас нийт 4.900.000 төгрөг аваад бид хоёр салсан. Мөнх-Эрдэнэ байцаагч бид хоёрыг шүүхээр учраа олсон бол бичиг бичээд өг гэсний дагуу бичээд бид хоёр хоёулаа явсан. Цэрэндэжид эгчийг анх 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр анх Батдэлгэр ах  надад манай хуурай эгч байгаа юм гээд танилцуулсан. Гэрч гэх 2 залуу болон бид нар 10 гаруй хүн очсон. Энэ 2 түрүүлж ирсэн. Батдэлгэр ах, Азаа эгч, Цэрэндэжид эгчтэй тэр өдөр бүгд анх танилцсан. Батдэлгэр ах Цэрэндэжид эгч бид хоёрыг авч гараад албан ёсоор бид хоёрыг танилцуулсан. Цэрэндэжид эгчийг айгаад машинаа барьж чадахгүй байна,  машиныг нь бариад өг гэсэн. Тэгээд бид хоёр танилцаад фейсбүүк найзууд болоод гар утсаа авсан. Цэрэндэжид эгч ерөөсөө чат бичдэггүй, дандаа дуудлага явуулдаг, видео дуудлага хийгээд намайг хаана байна хүрээд ир гэхээр нь би очдог байсан. Тэгээд би солигдож суугаад машиныг нь барьдаг байсан. Машинаа бариад явж байтал Амгалан хотхон орж миний тахилгатай газарт хоёулаа очиж өргөл өргөе гээд очтол энд хүсэл биелүүлдэг зүйл байдаг намайг 3 том хүслээ хэл гэсэн. Тэгээд би 50 мянгатад байрлах өвөөгийнхөө байрыг буцааж авах, Кембриджийн их сургуульд суралцах, ээжийгээ эмчлүүлэх гэсэн 3 том хүсэлтэй байна гэсэн. Гэтэл эгч нь наад 3 хүслийг чинь биелүүлж өгнө гэсэн. Танилцаад удаагүй байхдаа манай ээжтэй шууд танилцсан бөгөөд би ээждээ манай захирал гэж танилцуулсан. Тэгээд 2 сайхан хөгшин байдаг юм байна ирж байна гээд тэрнээс хойш намайг байсан эсэхээс үл хамааран байнга манай аав ээж дээр ирж уулзаж, бэлэг өгдөг болсон. Хөвсгөл аймаг руу явсан, амралтад 2,3 удаа явсан, Сайханы хөтөл рүү явсан ер нь байнга салхинд гардаг. Цэрэндэжид эгч надад хоёулаа салхинд гаръя, машин барьчих, дансаа өгчих би картаа орхичихсон байна гээд данс руу шатахуун, амралтын газар, буудлын мөнгө хийчихье гээд 1, 2, 3 сая төгрөгийг миний данс руу хийдэг.  Би тухайн үедээ ийм юм болно гэж мэдэхгүй тоохгүй мөнгийг нь аваад шинэ майхан, ойр зуурын зүйлсийг авдаг. Цалингийн урьдчилгаа өгдөг. Цэрэндэжид эгч над руу видео дуудлага хийгээд машин дотор уйлчихсан сууж байдаг байсан. Намайг очихоор Цэрэндэжид эгч уйлчихсан машин дотроо сууж байдаг байсан ба машиныг тойроод олон хүн мөнгөө авъя гээд зогсож байдаг. Манай найзууд бид нар Цэрэндэжид эгчид олон удаа очиж тусалдаг байсан. Тэр хүмүүсийг нь хөөж явуулсан үе зөндөө байгаа. Баттулга гэх хүн намайг залилангийн эмэгтэйн талд ороод байна гэдэг байсан. Би тэдгээр хүмүүст бид нар өр барагдуулдаг хүн биш, Цэрэндэжид эгчийн дүү нь гэхээр хэзээнийх гэдэг нь мэдэгдэхгүй гэрээ гаргаж ирдэг байсан бөгөөд гэрээний он сарын хуучин эсэхийг мэдэхгүй болохоор би Цэрэндэжид эгчид оролцохгүй гэсэн. Манай 2 найз намайг юунд оролцоод байна бэ гэдэг байсан. Манай найзууд миний үгэнд ороод Цэрэндэжид эгчид тусалж явдаг байсан. Тэгээд Монгол улсын харцага Ганхуяг гэх хүн над руу видео дуудлагаар залгаад намайг болохгүй хүнтэй буруу юм хийгээд байна гээд ахтайгаа уулз гэсэн. Ганхуяг ахтай уулзсан чинь гар утасны бичлэг дээр Цэрэндэжид эгчийн чамайг алуулна гээд ярьсан бүх зүйлсийг надад сонсгосон. Цэрэндэжид эгч надад Ганхуягийг зодоод алуулчихмаар байна, чамд хүн зодох хүн байна уу, Ганхуяг миний охиныг хүчиндэнэ гэж хэлсэн талаар нь хэлсэн. Тэгээд би Ганхуяг гэх хүнийг дотроо хогийн хүн байна гэж бодсон. Гэтэл Ганхуягтай уулзахад надад эргэлзээ төрсөн тул утсыг нь авахаа болиод блоколсон. Тэгтэл Цэрэндэжид эгч надад элэгний хорт хавдартай, өрөө дуусгая, хоёулаа эгч дүүс шиг байя, чи харин эгчдээ хүүхэд хийгээд өгчих гэсэн. Тэгэхээр нь би найз охинтой гэтэл хоёулаа унтахгүйгээр хүүхэдтэй болъё гэсэн. Цэрэндэжид эгч бид хоёр нэг ч удаа унтаагүй бөгөөд би ээжийнхээ нэрээр тангараглаж байна. Унтахгүйгээр хүүхэд болж болдог юм байна гээд Өөжин мед эмнэлэг дээр очсон. Тэгээд эмнэлэг дээр очтол шинжилгээ өг гээд Гялс төв дээр очиж шинжилгээ өгсөн. Эмнэлэгт 600.000 гаруй төгрөгийн шинжилгээ өгсөн. Цэрэндэжид эгч бид хоёр буцаад Өөжин мед эмнэлэг дээр очоод надаас 2 удаа үрийн шингэний шинжилгээ авсан. Дараа нь 08 дугаар сарын 15-ны өдөр шинжилгээ авсан. Би Өөжин мед эмнэлэг дээр буцаж очоод үрийн шингэнээ авах гэхээр эмнэлэг өгөхгүй байна. Цэрэндэжид эгч гэрээ хийгээд баталгаажуулаад үрийн шингэнийг зөвхөн Баатар овогт Цэрэндэжид гэх хүний өмч болгосон байсан. Өдөрт 6000 төгрөг өгөөд жилд тодорхой хэмжээний мөнгө төлөөд хадгалуулдаг гэсэн. Эмнэлгээс үрийн шингэнийг өгөхгүй байсан тул би гуйж байгаад үзүүлсэн бичиг, үрийн шингэний дээж үнэн гэсэн бичиг авсан. Энэ талаар хэнд ч хэлдэггүй байсан. Манай аав, ээж хоёр гадаа ирсэн байна. Аав, ээж хоёр одоо болтол итгэхгүй, Цэрэндэжид эгчид итгэсэн хэвээр байгаа. Аав ээж хоёр надад итгэдэггүй. Өр барагдуулж ингэдгийг нь би мэдээд блоклохоор гэрийн гадаа хонодог байсан. Цэрэндэжид эгч өдөржин өндөр өсгийттэй яваад эгчийнх нь хөл өвдөөд байна гээд хотын төвд хоёулаа ороод амарчихаар аятайхан байр хайж байгаарай гэсэн. Эхлээд оффис түрээсэлнэ гэж байсан. Тэгээд зар хайгаад байж байтал Цэрэндэжид эгч яриад чи бид хоёрын ажил сайхан бүтэж байна, манай хамаатны хүүхэд гэгээнтэнд байртай юм байна өөрсдөө гадаад улсад байдаг тул миний дүү хувцсаа аваад тэр байранд нүүгээд оччих гэсэн. Тэгээд байрны түрээсийн мөнгийг  эгч нь төлчихлөө, 2 түлхүүрийн нэгийг нь авчихлаа гэсэн. Явж очоод Мижиг гэх эгчийн дүүтэй гэрээ хийсэн. Байранд орсон цагаас хойш намайг байхгүй байх хооронд хөргөгч дүүргээд, шинэ цэцэг тавиад, шинээр хөнжил тавьчихсан байдаг. Хоёулаа Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн захирал Энхцэцэг гэх том хүнтэй уулзана гэтэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд оруулахгүй байсан. Цэрэндэжид эгч түрүүлж ороод би машиндаа хүлээгээд байж байтал Цэрэндэжид эгч видео дуудлага хийгээд улаан хивстэй гоё өрөө байсан бөгөөд бид хоёрт бэлэг өгч байна, бид хоёрыг таарч тохирно гэж байна гэсэн. Бид хоёр ивээл жилтэй гэсэн. Болдог бол салхитад байдаг Цэрэндэжид эгчийн ээж аав хоёрыг авчирмаар байна. Гэхдээ төрсөн аав, ээж нь биш бөгөөд багаасаа хамт өссөн гэсэн. Намайг аав ээждээ миний залуу хайр гэж танилцуулсан. Тэгээд би аавтай нь ярилцаж байгаад явсан. Дараа нь намайг фитнес хийж байхад эгч рүү гээ войсе эсвэл видео дуудлага хийгээд өгөөч гэсэн. Цэрэндэжид эгч манай аав ээж намайг олон жил ганцаараа явлаа, хүнтэй суугаач, Б гэх залуу яасан бэ гээд байна 2 хөгшний зүрх нь хаагдлаа, намайг загнаад байна гэсэн. Тэгээд санааг нь амраах зорилгоор эгч дээ бичлэг хийгээд өгчих гэсэн. Би утсан дээрээ та нар санаа амар бай, бид хоёр хүүхэдтэй болж байгаа гээд бичлэг хийгээд Цэрэндэжид эгч рүү явуулж байсан. Дараа нь тэр бичлэгийг Цэрэндэжид эгч фейсбүүк дээр тавина шүү гэсэн. Бид хоёр сайн эгч дүүс байсан ч тэрнээс хойш бид хоёрын харилцаа муудсан.  Гэрт орж ирээд манай найз охиныг хөөж байсан. Сүүлдээ би учраа олохгүй Цэрэндэжид эгчийг тэврээд та гар гэхэд хөргөгч онгойлгоод жимс, ундаа бүх юмыг цонхоор шидсэн. Тэгээд миний авч өгсөн юмыг чи гэрт хэрэглэх ёсгүй гэсэн. Тэгтэл машин дээр жимс уналаа, доор хүүхэд явж байна хүн аллаа гээд хамгаалагч хаалга тогшиж орж ирсэн. Би Цэрэндэжид эгчийн сэтгэцийн асуудалтай байх гэж боддог. Хамгаалалтын Түмэнгэрэл гэх залуу Цэрэндэжид эгчийг хараад байрны гадаа хонодог эгч байна гэсэн. Та ямар учиртай хүн бэ гэхээр Цэрэндэжид эгч 117 тоотод манай дүү амьдардаг бөгөөд дүүгээ харж байна гээд орой бүр байрны гадаа байдаг эгч байна гэж хэлсэн. Миний дургүй хүрдэг байсан ч Цэрэндэжид эгчийг сүүлдээ өрөвдөж эхэлсэн. Би учраа олох гэхээр намайг Аззаяатай юу хийгээд байгаа юм,  тэр чинь шагнал зардаг гэсэн. Мөн Ганхуяг намайг ингэсэн гээд хавь ойрын хүмүүсийг муулаад байсан. Хоёулаа танихгүй юм шиг байя, уулзахгүй байя гээд бид хоёр салдаг. Салаад 7 ч хоноогүй байхад санаад байна, чамайг санаад үхлээ, эгч нь хорт хавдартай гэдгийг мэднэ биз дээ, эмнэлэгт хэвтсэн байна хүрээд ир гэдэг. Цэрэндэжид эгчийг эмнэлэгт хэвтсэн байхад нь олон удаа эргэж очиж байсан. Манай аав ээж дээр Цэрэндэжид эгч очсон байсан. Тэгээд манай аав, ээж Цэрэндэжид  эгчийг охинтойгоо чамайг суулгах гээд байдаг юм уу гэсэн. Тэгээд би ээждээ охин нь гэр бүлтэй, Цэрэндэжид эгч бид хоёр дарга, цэргийн л холбоотой гэхээр манай аав, ээж хоёр ойлгохгүй. Тэгээд би болохгүй бол үрийн шингэнээр хүүхэд хийе гээд Цэрэндэжид  эгч үнэхээр хорт хавдартай юм уу гэхээр одоог хүртэл амьд байна. Цэрэндэжид эгчийг хавдартай гэхээр нь, бэлгийн харьцаанд орохгүйгээр хүүхэдтэй болно гэхээр нь би өгье гэж бодсон. Надад хайртай эсэх нь эргэлзээтэй байна. Намайг өр авлагадаа ашигладаг байсан уу, том биетэй найз нарыг минь ашиглаж байсан уу, аль нь үнэн зөв эсэхийг ойлгохгүй байна. 3 сарын хугацаанд хоригдоод гарч ирсэн чинь Цэрэндэжид эгч манай гэрийнхэнтэй холбогдоод бүгдэд нь туслаад манай Соогий эгч хагалгаанд орсон байсан чинь тусалсан байсан бөгөөд Б-ийг тэр охиноос нь салгаарай гэсэн байсан. Би Цэрэндэжид эгчийн 0813 улсын дугаартай автомашиныг бариад явдаг байсан. Цэрэндэжид эгч байнга ажил төрөлтэй, байнга гар утас нь дуугардаг байсан. Надаас 15.000.000 төгрөг авсан бөгөөд одоог хүртэл өгөөгүй байгаа. Батзандан гишүүний туслах Ганхөлөг гэх манай найз кадастрын зурагтай ийм бичиг баримт сунгуулах гэсэн чинь ингэсэн гээд надтай утсаар чанга яригчаар ярьж байхад миний утсыг аваад шууд ярьчихсан. Тэгээд Цэрэндэжид эгч би зохицуулаад өгье, урьдчилгаа мөнгөө данс руу хийгээрэй гэсэн. Тэгээд данс өгтөл Ганхөлөг тэр дансыг болохгүй байна гэхээр нь бэлнээр аваад ирээрэй гэсэн байсан. Би бэлнээр мөнгө өгч болохгүй, миний данс руу хийчих гээд би өөрийнхөө данснаас 13.500.000 төгрөг, 1.500.000 төгрөгөөр хувааж шилжүүлсэн. Ганхөлөг нь одоог хүртэл надаас зөвшөөрөл яасан бэ, чи энэ эгчтэйгээ нийлээд залилан хийгээд байгаа юм биш үү гэсэн. Дүү Мөнхбаяр гэх хүн нь газрын албаны даргаа болно гэсэн ч одоо болтол болсон зүйл байхгүй. Ажил ихтэй явж байхдаа намайг такси бариад явчих гээд машинаа өөрөө бариад явдаг. Тэгээд зам дээр буухаар надад такси олддоггүй байсан. Тэгээд Цэрэндэжид эгч хоёулаа шатахуун бага иддэг машин түрээсэлье гэсэн. Тэгтэл Цэрэндэжид эгч машин түрээслэх хэрэггүй юм байна, компанийнхаа нэр дээр эгч нь бенз авчихлаа, чи тэр машиныг унаж бай гэсэн. Тэгээд эгч нь уурхай ороод ирнэ, 07 дугаар сард манай дүү ашигт малтмалын газрын дарга болно, эгчийнх нь ажил бүтэж байгаа, Булганы уурхайгаас сард 400 сая төгрөг орж ирнэ очоод уулзчих гэсэн. Дөрвөн замын Газар капитал партнерс гээд хуучнаар Варьете чуулга дээр очиж уулзахад та гэрээгээ хийгээд ийм машин ав гэтэл хүү нь өндөр байсан.Тэгээд Ганхүү гэх ахтай намайг танилцуулсан. Нөгөө бенз нь суудал нь жижигхэн байсан чинь Ганхүү ах өндөр залуу тул жижиг эмэгтэй хүний машин хэрэггүй байхаа, 7466 гээд саарал жи байгаа тэр чамд зохино гэсэн. Тэгээд би болохоор түрээсийн машин уу, худалдаж авах машин уу юу болоод байгааг ойлгохгүй байсан. Ганхүү ах тэр саарал жиг унаад үз гэхээр нь унаж үзсэн чинь зүгээр аятайхан машин байсан. Буцаад ирэхэд Цэрэндэжид эгч болчихлоо гээд 20 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд энэ машиныг авахаар боллоо гээд намайг энэ машинаа унаж байгаарай гэсэн. Бид хоёр дундаа нэг машинтай бол ажил хийхэд бүтэхгүй юм байна гэж Цэрэндэжид эгч хэлсэн. Төв аймгийн Жаргалсайхан гээд дарга дээр очоод уурхайн нэрийг өөр дээрээ шилжүүлж аваарай гэсэн. Тэр настай хүн дээр очсон чинь Цэрэндэжид бид хоёрт уурхайны гэрчилгээ байсан бөгөөд 2007, 2008 оны хугацаа нь дууссан гэрчилгээ манайд байхгүй гэсэн. Би Цэрэндэжид эгчид тийм уурхай байхгүй гэж байна гэтэл чамд ажил зөндөө байгаа, машинаа унаад явж бай гээд 1 сар алга болсон. Гэнэт цагдаа ирээд гэрт үзлэг хийгээд намайг гавлаж авч яваад би хоригдсон. Цэрэндэжид эгч өөрөө оффис түрээсэлнэ гэж ярьж байгаад гэр орноо болгосон. Тэр байрны нэг түлхүүр нь Цэрэндэжид эгчид байдаг бөгөөд өөрөө дуртай үедээ орж гардаг. Тэгээд би Цэрэндэжид эгчид битгий хөргөгчид юм хийгээд бай гэхээр өөрөө хөргөгчид юм хийгээд, орж ирээд идэх юм авч шидээд, манай найз охиныг алгадаж унагаад бичлэг хийдэг. Манай найз охиныг барьж авч алгадаад биеэ үнэлдэг гэдэг байсан. Зарим зүйлийг ойлгохгүй л явж байна. Машины тоормосыг мэдэхгүй байна. Прокурор, мөрдөгч надад чиний хувийн байдал дор байна, чамаас хэн ч айхгүй ч гэсэн хууль ийм болсон. Намайг Цэрэндэжидийн гэрт нь нэг удаа очсон байна гэсэн. Би гэрийн түлхүүрээ дотор нь хийгээд түгжсэн. Манай найз охиныг зодож гаргачхаад би кино үзээд буцаж ирсэн чинь манай ээж, манай ахын 3 настай хүүхэд орж чадахгүй байхад Цэрэндэжид эгч хаалгаа түгжээд хуруугаараа код хийгээд явсан байсан. Тэгээд араас нь Хан-Уул дүүргийн цагдаа дээр явж очиход 103-17 дугаар байрыг энэ бол миний байр гэж байна, миний байранд энэ хүн орчхоод гарахгүй байна гээд дуудлага өгсөн байна гэхээр нь би дуудлага өгөөгүй гэсэн. Цагдаа намайг энэ байранд амьдардаг юм бол түрээсийн гэрээгээ аваад ир гэхээр нь авчирч өгсөн чинь энэ хүнийг торгосон. Та худлаа ярьсан байна түлхүүрийг өг гэсэн чинь Цэрэндэжид эгч надад түлхүүр байхгүй гэсэн. Манай найз охины хэлснээр шар пальтоны дотор талын халаасанд авч хийсэн. Тэгэхээр нь би цагдаад хэлтэл та нар зүгээр байгаарай манай охин хуульч гээд цагдаагийн газар охин нь ирээд томорсон. Би араас нь гэрт нь очоод гэрийн түлхүүр өгчих гээд ганц удаа очсон бөгөөд намайг оруулаагүй байж дахиад цагдаа дуудсан.

Тэгээд намайг гэрт ирж дарамталсан гээд байна. Түлхүүрээ авах гэж Цэрэндэжид эгчийн гэрт нэг удаа очсон нь үнэн. Түлхүүр өгөхгүй болохоор нь 80.000 төгрөгөөр смарт хаалга эвдэлж гэрт ороод тэрнээс хойш юмнуудаа аваад тэр байрнаас нүүсэн. Цэрэндэжид эгч дандаа картаа орхичихлоо дансаа өгчих гээд байнга мөнгө хийдэг. Цэрэндэжид эгч Манжуур явъя гэхэд нь би Манжуур явж үзсэн гэтэл Тэнгэр травел дээр очоод Дубай явах гэтэл  тэнд 50 градус хүртэл халуун тул  манай ээж зүрх муутай гээд Манжуур явах болсон. Тэнгэр травел руу залгаад 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай аав, ээж, Цэрэндэжид эгч бид дөрвийн нэрс байгаа. Цэрэндэжид эгч надад 9 сарын турш уурхайн захирал гэж ярьсан бөгөөд уурхай дээр хүн өнгөрчихлөө гээд явахгүй үлдсэн. Тэгээд би аав, ээж дүүтэйгээ Хайнан явж байсан. Тэгэхэд Хайнан явах төлбөр гээд 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Би Тэнгэр травэлийн охинтой утсаар яриад компанийн дансанд авчих гэсэн. Гэтэл тэр охин энэ эгч өөрөө ирж төлнө гэж байна гэсэн. Тэгтэл шууд миний данс руу 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг нь компанийн данс нь ирсэн ч чам руу мөнгө хийсээр байгаад зуршил болчихсон байна гэсэн. Цэрэндэжид эгчийн ачаар аав, ээжтэй хамт Хайнан руу гоё явсан. Манай аав ээж хоёр чи энэ эгчтэйгээ учраа ол, та хоёр нэг нэгнээсээ уучлалт гуй гэсэн. Намайг уучлалт гуйхыг хүсдэг юм шиг байсан. Түрүүлж уучлалт гуйх ёстой юм бол уучлалт гуйж эвлэрнэ.  Эгч дүүс, компанийн харилцаа холбоотой асуудал дээр харилцаатай байж болно, өөр тал дээр ямар нэгэн харилцаатай байж болохгүй гэж бодож байна. ”  гэв.

Хохирогч Б.Цэрэндэжид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Б-тэй 1 жил хагасын өмнө Батдэлгэр гэх хүнээр дамжуулж танилцсан. Танилцах үедээ Аззаяагаас эхлээд маш их хүмүүсээс авлагатай байсан учраас энэ авлагуудыг цуглуулж өгөөч гээд Батдэлгэрт хандахад надад Бийг танилцуулсан. Б нь анх өөрийгөө танилцуулахдаа цагдаагийн хурандаа Сайнжаргалын хүү байна, би цагдаа, тагнуулын байгууллагын гүйцэтгэх тусгай ажил хийдэг, жүдогийн дэд мастер, бөх хүн гэж танилцсан. С.Б нь үг хэлэхийн аргагүй, бүх юм нь худлаа ярьчихлаа. Намайг бүх хүнийг хайраа гэдэг ганцхан л үнэн зүйл ярьсан. Тэр нь үнэн бөгөөд би бүгдийг хайраа гэдэг. Би хоригдож байсан шоронгоо хайраа гэж сүү өргөдөг. Яагаад гэвэл би Арьяабалын бясалгалд тэнд байхаасаа эхэлж ороод олон жил бясалгал хийсэн учраас бүгдийг хайрлах ёстой, энэрэх, уучлах ёстой юм байна гэдгийг би мэдрээд гарч ирсэн. Гарч ирсэн хойноо мэдрээд би одоо ч гэсэн мэдрээд зогсож байна. Би С.Б-ийн мууг үзэх гээд ингээд байгаа юм биш. Хүн буруу зүйл хийж болно, алдаж болно гэхдээ тэрийгээ засдаг ойлгодог байх хэрэгтэй. С.Бд ойлгох өчүүхэн ч сэтгэл байхгүй байсан. Тийм болохоор би аргаа бараад энэ хүний буруу үйлдлийг зогсоодог хуулийн байгууллагад хандсан. Надад хуулийн байгууллагад хандахад маш хүнд яагаад гэвэл би нөхрийн хамт хуулийн байгууллагаар 6 жил шалгагдаад эцэст нь өндөр ял шийтгэл авч, нөхрөө шоронд алдаж, тэр өндөр ялыг өөрөө үүрээд гараад ирсэн учраас баргийн хүмүүсийг хуулийн байгууллагад өгөхгүй. С.Б-ийн мууг үзэх гэж хуулийн байгууллагад өгсөн зүйл байхгүй. С.Б-ийг алдаагаа ойлгоод, уучлаарай гэж хэлэх болов уу гэж бодож байсан. Ямар аймар худлаа ярьж, жүжиглэдэг юм бэ, яасан муухай юм бэ эхлээд таныг 3 хүүхэдтэй болохоор чинь судалсан юм байна, хэдэн охинтойгоо байдаг болохоор хүмүүс таныг дээрэлхдэг юм байна, би танд тусалъя, миний ажил байгаа юм гээд яг цагдаагийн хүн шиг надтай ярьсан. Би алдаж онож үзсэн хүн учраас баргийн хулгайч нарыг бараадахгүй. Би хуулийн байгууллагын хүнд итгэнэ, би үнэхээр баярласан. Түшиж тулах сайхан дүүтэй болж байна. Батдэлгэр захиж өгсөн юм чинь гэж би ойлгож байсан. Хүнийг ийм байдалд оруулаад хүнийг санхүү эдийн засаг, нэр төр бүх юмыг нь гутааж, хүн гэдэг утгыг алдагдуулаад үр хүүхэдтэй минь айдас түгшүүрт автуулчхаад өнөөдөр ийм муухай худлаа ярьж болохгүй. Би гудамжинд байсан залууд хайртай болоод хамаг юмаа өгөөд байсан мэт ойлголт төрүүлээд байна. Би өрх толгойлсон, 4 хүүхдээ тэжээдэг эмэгтэй бөгөөд надад тийм боломж байхгүй. Б нь нэгэнт хийсэн буруу зүйлээ хүлээн зөвшөөрөхгүй байх тул би эцсийг нь хүртэл явахаас өөр аргагүй болчихлоо. С.Б-д надаас өөр ойлгуулах хүн байхгүй. Би маш өр нимгэн хүн. Миний амьдрал дээр үзсэн зовлон намайг зоригтой, хүчтэй болгосон. С.Б-ийн ийм муухай үйлдлийг надаас өөр зогсоох хүн байхгүй юм байна гэдгийг эрүүгийн цагдаа, цагдаагийн газарт шалгуулж байх үед энэ хүнийг маш олон эмэгтэйг над шиг байдалд оруулсан, тэр хүмүүс нь айгаад өргөдөл өгч чадахгүй байгаа байдлаас харсан. Хуулийн байгууллага надад худлаа ярихгүй. Тэр хүмүүсийн гомдлыг хэлж байсан, надад харуулсан. Сайд асан Төмөр-Очирын охиныг танилцъя гэж хэлээд хүчиндчихээд бичлэг хийгээд дараа нь нөхөрт чинь өгнө гэж хэлээд С.Б нь амьдарч байдаг. Тэр талаар хуулийн байгууллага мэддэг ч нөгөө хүмүүс нь айгаад өргөдөл өгч чаддаггүй. Хууль нь ийм учраас өргөдөл өгөхгүй бол С.Б-ийг шалгаж болдоггүй. Энэ мэтчилэн олон жишээг би хэлж болно. С.Б нь миний тухай маш их худлаа зүйлс ярьсан. Над шиг хохирсон олон эмэгтэйчүүдээс нэгнийх нь нэрийг хэлсэн. Танилцаад хэдхэн хоногийн дараа С.Б нь эгчээ би ийм байранд амьдардаг юм, та дүүгийнхээ байрыг ороод үзчих, дүүгийнхээ амьдралтай танилцчих гээд дөлгөөхөн удаан ярьдаг залуу байсан. Та кофе их уудаг юм байна би таны дуртай кофег авсан гээд өөрийнхөө гэрт буюу зайсангийн 9 давхар байранд оруулсан ба уг байр нь тав тухгүй байр байсан. Би таны машиныг барина гээд цуглуулдаг 50 граммын жижиг архинаас өгөхөөр нь балгасан. Тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй. Ингээд муухай бичлэг хийсэн байсан. Энэ бичлэгээс хойш С.Бийн дарамтад орж эхэлсэн. 3, 4 хоногийн дараа гэнэт вайбераар миний сонин бичлэгийг явуулсан. Тэгээд би “чи яасан муухай юм бэ, нөгөө бичлэгээ устгаагүй явуулж байна, наад бичлэгээ устгаач ээ, балай юм уу” гэсэн. Би ийм юм байдаг гэж үнэндээ мэдээгүй. С.Б нь эргээд ярьснаа дүү рүүгээ 3.000.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд би С.Бийг энэ бичлэгээрээ айлгаж мөнгө нэхэх гэж байгаа юм байна гээд тэр үед нь мөнгө шилжүүлээгүй. Наад бичлэгээ устга балай юм уу гээд яриад өнгөрсөн. С.Б нь эмнэлэгт хэвтсэн байх үеийн бичлэгийн талаар бас хэлж байна. С.Б нь хүний архинд юм хийж өгдөг хүн. Дахиад намайг мансууруулж байгаад бичлэг хийсэн байсан. Тэр бичлэгээ бас явуулж эхэлсэн. С.Бийн хоол унд, машин, байшин болон 53 удаагийн гүйлгээгээр надаас дансаар авсан тэр мөнгө энэ бүгд тэр 2 гайтай бичлэгээс болсон. Би том болсон 3 охинтой.  С.Б нь бичлэгийг охин руу чинь, ээж, аав руу чинь явууллаа гэхэд нь би битгий балайраад бай гээд С.Бийг аргадаж эхэлсэн. С.Бийг би аргадахдаа худлаа аргадаагүй, С.Бийг үнэхээр энэ байдлаасаа засраасай, сайхан амьдралтай болчхоосой гэж хүссэн. Тэгээд хүмүүсээс асуухад Ёндонжамц гээд хамт байдаг найз, ер нь найз нар нь С.Бээс айж найз гэж явдаг. Найз нар нь С.Бийг аюултай хүн шүү, дандаа ийм аргаар эмэгтэйчүүдийг ингэдэг гэсэн. Та учрыг нь олохгүй бол наад байдлаасаа гарч чадахгүй, хүүхдүүдийг чинь хүчиндэнэ, С.Б бол үнэхээр бузартай хүн гэж хэлсэн. С.Бтэй хамт амьдарч байсан найзуудаас нь эхлээд надад “ эгч минь та ийм байдалд орчих гэж дээ” гэж хэлж эхэлсэн. Би хүнийг хайраар ялаад үнэхээр хүний дээд эгч байна, С.Б намайг хаячихъя гэхэд нь би гуйсан болгоныг өгсөн. С.Б-ийг би дандаа аргадаж гуйж байсан. Хоёулаа хүүхэдтэй болъё, ээжийг минь бодоод 2 ихэр хүүхэд гаргаад өг, та мөнгөтэй хүн ш дээ гээд Өөжин мед эмнэлэгт очсон нь үнэн. Би эмнэлэгт очоод С.Бд үрийн шингэнийг нь битгий өгөөрэй гэж гуйсан.  Гэрлээ гэх эмчид би сонин байдалд ороод явж байгаа юмаа, аргалах гээд ингээд явуулж байгаа шүү, цаашдаа үр хүүхэд гэсэн асуудал байхгүй шүү, би эмч хүн чи эмч хүн намайг ойлгоорой гэж хэлээд тэр охинд үнэнээ хэлсэн. Эмч хүний хувиар гуйгаад С.Б-д өгч болохгүй шүү гэж тэр охиноос гуйсан. Ганхүүд би сар бүр мөнгө хийж байгаа гээд нарийн учраа хэлээд гуйсан. С.Б-ийг эрэгтэй байж байгаад эмэгтэй болсон Солонгын найз залуу гээд Соронз сэтгүүл дээр байна, ийм муухай залуу танай дүү байсан юм уу, та энэ хүнээ гарга гээд байрны залуу над руу залгаж байсан. Тэгээд би С.Б-ийг байрнаас гаргаад өгөөч ийм юм болчихлоо гэж хэлээд Хан-Уул дүүргийн 2 цагдаатай очиход нэг жоохон охин байсан. Би ороогүй бөгөөд 2 цагдаа ороод энэ хэний байр вэ, эзэн нь хаана байна гэсэн бөгөөд тэр орой С.Б ирээгүй. Тэр найз охин нь 5 цаг цагдаагийн үүдэнд сууж байсан ба энэ байрыг суллаад өгөөч гээд би учраа хэлсэн. Би Хан-Уул дүүргийн ээлж дээр нь очоод хүсэлт өгөөд гуйсан. Шөнө нь С.Б манай гэрт дайрч орж ирээд манай хүүхдүүдийг айлгасан бөгөөд ална гэсэн. Зөрчлийн арга хэмжээ аваад байрыг суллаж өгнө гээд салсан. Намайг найз охиныг нь гаргаж зодсон гэж байна надад тэгэх чадал байхгүй. Би хорт хавдаргүй, элгэн дээр ургасан уйланхайтай хүн. Уйланхай нь гол судсаа дагаад ургасан бөгөөд шоронд байхдаа ийм өвчтэй болсон. Би бараг чанга орилбол миний уйланхай задарна, гол судас элэг хоёроо дарсан учраас маш аюултай. Тийм учраас би одоо ч гэсэн ярихдаа амьсгаатай ярьдаг. Би үнэхээр ийм хүнд өвчтэй бөгөөд энэ өвчнөө хүндрүүлэхгүйгээр одоог хүртэл амьдарсан. Миний өвчний тухай ингэж худлаа ярьж болохгүй. Би намайг хаячих гээд аргаа бараад Б-ээс гуйдаг байсан. Би нэг удаа уйлаад бичлэг хийсэн нь үнэн. С.Бээ би гуйя, хэдэн хүүхдүүдийг минь бодоод эгчийгээ хаячих, одоо надад мөнгө ч алга, үнэхээр залхаж байна гэсэн бичлэг би хийж байсан. Би хэзээ ч түрүүлж ярьдаггүй. Утас дуугарахаар Б байх вий гэж айдаг байсан. Үүнийг миний охин хуульч хүн болохоороо анзаарсан байна. Би С.Бийн маш муухай дарамтад орсон бөгөөд аргаа бараад хуульдаа хандсан. Хуулийн байгууллагад хандахдаа нэг талаараа айж хандсан нөгөө талаараа ямар ч аюултай хүн байсан би зогсооё, надаас өөр эмэгтэй хүн битгий зовоосой гэж бодсон. Би шоронд байхдаа 600 эмэгтэйг хамгаалж дуугардаг байсан болохоор хуулийн дагуу зогсооё гэж бодсон. Надад ирэх дарамт шахалтуудыг би мэдэж байсан. Миний 2 машины тоормосыг нууцаар эвдэлсэн байсан. Тэгээд би цагдаад өгсөн бөгөөд Базар гэх байцаагч зургийг нь аваад дүгнэлтийг гаргуулсан. С.Б-ийн хийсэн үйл болгоныг нэг бүрчлэн яривал энэ маш аюултай гэмт хэрэг, би хэдхэн жишээ татаж ярьж байна. Би хохирлоо бүгдийг нь нэхэмжлээгүй, тоймтой хэсгийг нэхэмжилсэн байгаа. Үүгээр далимдуулж нийгмийн хор, ийм дүр зураг арилаасай, зогсоосой гэж гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэй хүнийг айлгаж доромжилдог, хүн биш утгыг нь алдагдуулдаг, гүтгэдэг энэ муухай үйл ажиллагааг би зогсоосой гэж бодож байна. Би шүүх, хуулийн байгууллагаас гуйж байна, үүнийг зогсоох хэрэгтэй. Би машин дотроо суугаад хүмүүс намайг айлгаад байна гэхээр Б найзуудтайгаа ирдэг гэж байна. Би нэг ч найзыг нь хараагүй, танихгүй. Намайг С.Б зааж өгөөд танилцуулсан байх, тулж танилцаж байсан нэг ч найз байхгүй. С.Бийг хоригдсоны дараа Төрөө гэх найз нь эгчээ та гаргачих гэсэн. Төрөө нь би 2 охин дүүтэй, С.Б нь үнэхээр аймаар хүн би ч бас айдаг гэж байсан, гэхдээ та гаргачих гээд гуйж байсан. Тэр үед нь би хууль шийднэ гэхэд эгч ээ хүний ёсоор гуйж байна, 200.000 төгрөг байна уу гэхээр нь би өгсөн. Хүн гуйхад өгдөг байвал хүн юм даа гэж бодож би маш олон хүнд маш их мөнгө өгсөн. Гэтэл миний эсрэг хохирогчдын холбоо гэж байгуулсан гэж байна. Аззаяа нь намайг хохироосон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байж өнөөдөр Бийг гэрчилнэ гэж байна, эмэгтэй хүн, иргэний танхимын ахлах референт хүн, эмэгтэй хүн хүчирхийлэлд автчихаад ийм байдалтай байхад, намайг Б-д дарамтлуулаад өдөр шөнөгүй мөнгө өгөөд уйлаад байж байгааг мэдсээр байж энд С.Бийг гэрчлэх гэж байна. Энэ нийгэм аймшигтай болсон байна. Энэ бүхнийг зогсоож өгнө үү. Би Б-д бүх зүйл дээр мөнгө өгдөг, гэхдээ би тийм боломжтой хүн биш. Миний аав тагнуулын хурандаа хүн, миний ээж цагдаагийн дэд хурандаа хүн байдаг. Манай аав ээж сайхан хүмүүс байдаг, харин чи охиныг нь их гомдоож байгаа гээд аав, ээжтэйгээ Бийг танилцуулж байсан. Тэгээд би айж байгаад Б-ийг аваад очсон, манай жолооч гэсэн. Би жолоочтой, оффистой хүн бөгөөд би юу гэж Бийг оффистой болъё, би 4,5  машинтай байж юу гэж дундаа машинтай болъё гэх вэ, шатахуун бага иддэг гээд бенз авч өгөх үү, хамгийн их шатахуун иддэг машин чинь бенз байдаг. Б худлаа ярихдаа их буруу бэлдсэн байна. Манай аав хүргэн гэх мэтээр хэзээ ч тэгэхгүй бөгөөд тийм юм ярьдаг хүн биш. 9912 гээд дугаар хэнийх вэ гэхээр нь би манай нягтлангийн утас гэтэл Б охины чинь утас байна гэсэн. Бийн үг үйлдэл бүр надад дарамт байсан. Намайг зугтаад явахаар Бийн аав ээж миний хойноос ирдэг. Ямар ч байсан эх нь үрээ гэдэг тул би Бийн ээжийг нь өрөвддөг. Миний өвдөг салганаж байна, Б тоох ч гүй худлаа ярьж байна. Б нь шоронгоос гарч ирээд хэдэн удаа кинонд тоглосон гэсэн. Б нь кино жүжигчин шиг маш аймшигтай худлаа ярьж байна.  Б нь эмэгтэй хүнийг хүн биш гэдэг дээр би худлаа яриагүй үүн дээрээ би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ аргаараа намайг дарамталсан, дээрээс нь миний үр хүүхдийг дарамттай байдалд оруулж байна. Би 108.930.000 төгрөгийг нэхэмжилж байна. Дансаар хийсэн 53 гүйлгээ байгаа боловч зөвхөн 4 үйлдэл дээр мөнгөө нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Үгээр хэлж чадахгүй байна. Маш их айдастай байна ” гэв.

Гэрч Д. Аззаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сар эсвэл 05 дугаар сарын үед Цэрэндэжид уулзъя гээд ажлын гадаа яаралтай уулзах хэрэгтэй байна гээд ирсэн. Тэгээд ажил тарсны дараа уулзсан. Би ерөнхий сайд асан Жасрайн гуайн хамаатан. Манай ээжийн төрсөн эгчийн хүү Орос улсын шоронд 2, 3 хүн алаад Монгол улсын шоронд шилжиж ирээд дахиад нэг хүн алаад 4 хүн амины хэрэгтэй Батдэлгэр гэх залуу миний үеэл дүү гэсэн. Батдэлгэр нь миний ээжийн төрсөн эгчийн хүүхэд гэсэн. Их хэмжээний мөнгө хүмүүст зээлүүлсэн байгаа, өрөө барагдуулж чадахгүй байгаа бөгөөд энэ талаараа дүүдээ хэлсэн. Намайг хүмүүс дээрэлхээд байна, мөнгө төгрөг өр авлагаа барагдуулж чадахгүй байгаа учраас надад хүн олж өгөөч гээд Цэрэндэжид нь дүү Батдэлгэртээ хэлсэн гэсэн. Батдэлгэр нь өөрийн хуурай дүү Б гэх залууг Цэрэндэжидэд танилцуулсан гэсэн. Тэгээд Цэрэндэжид нь Бийг надад танилцуулсан бөгөөд надтай танилцуулсан зорилго нь намайг гишүүдийг сайн таньдаг тул гэсэн. Тэгээд намайг Батзандан гишүүнийг хэр сайн таних вэ гэхэд би тийм ойр биш ч гэсэн танина гэдгээ хэлсэн. Тэгээд манай Б дүү шинэ намд гишүүнээр элсэх гээд байгаа юм гэсэн бөгөөд алсдаа би энэ залууг Улсын Их Хуралд нэр дэвшүүлмээр байна гэсэн. Тэгээд намайг Бийг гишүүнтэй танилцуулаад өгөөч гэхээр нь би сошиалаар шууд бүртгэж байхад танилцуулах ямар хэрэг байгаа юм бэ гэсэн. Тэгтэл заавал биечлэн уулзуулж танилцуулмаар байна гэсэн. Танилцуулаад өгөөч гээд дахин дахин надаас гуйгаад байсан. Тэр хүсэлтээ надад гар утсаар болон уулзахдаа олон удаа хэлж илэрхийлсэн. Би тэр талаар Батзандан гишүүнд очиж нэг залуутай танилцах боломж байна уу гэж хэлсэн. Швейцарт хуулийн магистр хамгаалж ирсэн нэг эмэгтэй Батзандан гишүүнтэй уулзмаар байна гэхээр нь би Б тэр хоёрыг хамт Батзандан гишүүн дээр Борхүү туслахаас нь цаг авсан. Тэгээд уулзуулж өгөөд танилцуулсан.  Тэр уулзалтын явцад би байгаагүй, би өрөөнд нь оруулж өгөөд өрөө рүүгээ явсан. Яг тэр үед би анх Б-тэй танилцсан. 2019 оны 04 дүгээр сар билүү 05 дугаар сар байх гэж бодож байна... Анх танилцуулснаас хойш арваад хоногийн дараа буюу ойролцоогоор 2, 3 долоо хоногийн дараа Цэрэндэжид гэнэт найз нь чамтай уулзахгүй бол болохгүй боллоо гэсэн. Манай ажлын гадаа little sheep хоолны газар байнга суудаг байсан. Яагаад энд байнга суугаад байдаг юм бэ гэхээр өр авлагаа барагдуулах гээд хот тойроод явахаар шатахуун гээд зардал их гарч байна. Хотын төвд суухаар хүмүүстэй уулзахад амар байдаг гэсэн. Найз нь баларсан, чамд хэлэхээс санаа зовоод байна гэсэн. Тэгээд би яасан бэ гэтэл Цэрэндэжид нь Б гэх залуудаа хайртай болчхоод нойр хоолгүй болоод их хэцүү байна гэсэн05 дугаар сарын сүүл, 06 дугаар сарын эхэн үед байх гэж санаж байна. 05 дугаар сарын дунд үеэс байх гэж бодож байна. Олон удаа намайг залхтал ингээд байсан тул би Цэрэндэжидэд чамаас их олон дүү залуу, бясалгалд яваад биеэ удирдвал яасан юм бэ, биеэ удирдахгүй бол болохгүй байх гээд найзын хувьд зөвлөгөө өгсөн. Гэтэл Цэрэндэжид манай гэрийн гадаа ирээд надад “би үнэхээр тэсэхгүй байна, хайр сэтгэлээ илэрхийлэхгүй бол болохгүй байна, чи надад хэлээд өг” гэсэн. Би гэрээсээ гараад 3 цаг гаруй машинд нь байсан. Машинд нь их удаан суусан. Юу гэж хэлэх вэ, би ч гэсэн өөрөө эгчмэд хүн, өөрийнхөө дүү шиг бараг хүүхэд шигээ хүнд Цэрэндэжид чамд хайртай болжээ гэж бичихээр онцгүй юм биш үү гэсэн. Гэтэл Цэрэндэжид чи л хэлээд өг, чи бичээд өг, миний энэ асуудалд чамаас өөр туслах хүн байхгүй гээд намайг зогсолтгүй шалсан. Би сүүлдээ залхаад бичиж өгсөн. Би өөрийнхөө гар утаснаас Цэрэндэжид эгч чинь чамд сэтгэлтэй болжээ гэж С.Б рүү бичиж өгсөн Би С.Б, Цэрэндэжид хоёрыг ойрхон харилцаатай байхыг Улаанбаатар хотоос Сайханы хөтөл, Сайханы хөтлөөс Улаанбаатар хот ороход л харсан бөгөөд тэр үед л тэр хоёртой хамгийн олон цаг хамт байсан. Тэр үед Цэрэндэжид торон даашинз өмссөн, бие нь нэвт харагдаж байсан бөгөөд гадуураа цонхны хөшиг шиг нөмрөг нөмөрсөн байсан бөгөөд углааш өмссөн, хөх дэлэн нь гарсан байсан. С.Б нь машин бариад явахаар 2 хөлийн завсар, бэлэг эрхтэн рүү нь гараа хийж шургуулаад байсан. Тэгэхээр нь С.Б эгчээ та болиоч ээ, та яагаад байгаа юм бэ гэсэн. Цэрэндэжид нь ерөөсөө зогсохгүйгээр байнга замын турш ямар нэгэн байдлаар С.Бийн биед нь хүрэх, толгойгоо нааж байсан. Машин барихад нь хүртэл төвөгтэй байсан бөгөөд би хүртэл Цэрэндэжидэд биеэ бариа, наад хүн чинь машин барьж байна гэж хэлсэн. Замдаа вино уусан. Машины хөгжмөө хамгийн чанга дээр тавиад нэг хайрын дууг тавьсан. Нэг дууг дахин дахин тавиад хүн суухын аргагүй маш чангаар хөгжмөө тавьсан. Цэрэндэжид нь Б-ийн бие рүү зогсолтгүй дайрсан. “ гэв.

Гэрч Т.Төрболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Б Цэрэндэжидээс эгч хүн. Б-ийн өөр хүнтэй байхад нь харддаг, залуу хүнийг барих гээд байдаг, данс руу нь мөнгө хийгээд хоол ид гээд байдаг болохоор нь  хайр сэтгэлийн холбоотой байна гэж харсан... ” гэв

Гэрч Г.Баттөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:” Цэрэндэжидтэй  анх Гэгээнтэнд бөөндөө хоол идэж байхдаа танилцсан. Анх танилцахдаа ажлын газрын эгч гэсэн. Дараа нь хоригдоод гарч ирэхэд  янз бүрийн зүйл яригдсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна”  гэв.

Эрүүгийн 1909038661243 тоот хэргээс:

Хохирогч Б.Цэрэндэжидийн “...С.Бтэй танилцсан өдрийн маргааш бид хоёр уулзаж нэг газар суухад С.Б нь урьд нь цагдаагийн тусгайд ажиллаж байсан. Тагнуулын ерөнхий газар ажиллаж байсан, хувийн хамгаалалтын алба байгуулсан гэж ярьж байсан ба ойр зуурын зүйл ярилцаж байгаад салсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа С.Б нь 99117241 дугаараас залгаж харилцааг үүсгэж дотно харилцааг үүсэж халамж тавьж эхэлсэн. Удалгүй С.Б нь эгчээ би таны 08-13 УБЗ улсын дугаартай 570 маркийн машиныг бариад жолооч хийгээд –бүх талаар тусалж байя гэж хэлэхээр нь тэг тэг гэж хүлээн зөвшөөрсөн юм. Батдэлгэр миний 9911 тэй дугаарыг барьцаанд тавьсан байгаа ер нь мөнгөний хэрэгцээ байна та надад туслах боломж байна уу гэж хэлж байсан. 2019 оны 05 дугаар сарын сарын 24-ний өдөр Б ЗГ-ын ордон руу ороод гарч ирэхээр нь би өөрийн машинтайгаа Хөрөнгийн биржийн эсрэг талд зогсож байгаад бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн. Би тухайн үед “хаашдаа чи надад ажиллах юм чинь тэрнээсээ суутгана биз” гэж хэлээд мөнгө өгч байсан. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Батдэлгэр ах 9911 тэй дугаар барьцаанд тавьсан мөнгө өгөхгүй байна дугаарыг хураах гээд байна гээд Батдэлгэр рүү миний дэргэд залгаад байхаар нь эгч нь өгье гэж хэлээд 3.500.000 төгрөг 5024600200 гэсэн данс руу шилжүүлсэн. Хэд хоногийн дараа Б нь дүү найзтайгаа байр түрээсэлдэг юмаа та дүүгийнхээ яаж амьдарч байгаа байдалтай танилцаад үзээ гэж хэлсэн. Тэр үед би зөвшөөрөөд Бийн амьдардаг байр луу нь хамт орсон. Тухайн үед Б нь миний мөрийг бариад намайг бэлгийн харилцаанд орохоор оролдож эхэлсэн.  Бтэй бэлгийн харилцаанд орсон ба бэлгийн харилцаанд орж дуусаад явах гэж байх үед Б утсаа гаргаж ирээд “та бид хоёр одоо салахгүй боллоо" гэж хэлээд аймар муухай инээгээд байсан. Гар утсаараа бэлгийн харилцаанд орж байгаа бичлэгийг хийсэн гээд инээгээд байсан. Тэгэхээр нь чи яах гэж байгаа юм бэ гэж гэж асуутал “за за тоглосон юм би таны зургийг харах гэж бичлэг хийсэн” тайлбарласан. Тэр өдрөөс хойш Б нэг бол муухай аашлаад, нэг бол учиргүй сайхан аашлаад байдаг болсон ба өдөр бүхэн надаас мөнгө нэхдэг байсан. Мөнгө нэхэх үед байхгүй гэж хэлэхээр надтай хэрүүл хийж байгаад бичлэгийг чинь хүүхэд рүү чинь явуулна гэж сүрдүүлж эхэлсэн. С.Б нь бэлгийн харилцаанд орсон үеэс хойш би одоо тав тухтай байранд баймаар байна. Миний түрээсэлж байгаа байр тог, ус байхгүй хэцүү байна гэж өдөр болгон яриад над руу залгаж арчаагүй ш дээ чиний булайг чинь дэлгэнэ гэж ярьдаг байсан учир бэлгийн харилцаанд орж байсан бичлэгийг хүүхдүүдэд минь хэлчихвий гэж бодоод зар харж байгаад 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шиг санаж байна Хануул дүүргийн Гэгээнтэн цогцолборын 103-р байрны 7 давхар 16 тоотод түрээслэх байр байхаар нь Болор-Эрдэнэ гэх хүнтэй холбогдож манай дүү очно нэг жилийн хугацаатай түрээсэлнэ гэж хэлсэн. Тэр хүнтэй ярьсны маргааш өдөр нь Б очиж түрээсийн гэрээг хийгээд эхлээд 4.500.000 төгрөгийг Бийн данс руу билүү Батдэлгэрийн данс руу хийл үү сайн санахгүй байна. Барьцаа гэж 1.500.000 төгрөг авсан. 6, 7 дугаар сарын мөнгө болох 3.000.000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш сар бүрийн 28-ны өмнө өөрийн данснаас түрээслүүлэгч Болор-Эрдэнэ гэх хүний Голомт банкны данс руу 1.500.000 төгрөг шилжүүлж байсан. Би 8, 9, 10 дугаар сарын төлбөрийг Бийг өөрөө өгөх болов уу гэж бодож байсан боловч хийхгүй, түрээслүүлэгч над руу яриад байхаар нь би мөнгийг шилжүүлдэг байсан” гэх мэдүүлэг/ 1хх-ийн 27-30 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ганхүүгийн “...2019 оны 06 дугаар сарын 20-ны орчим өөрийн эзэмшлийн 02-91 УБЗ дугаарын хар өнгийн бенз маркийн тээврийн хэрэгслийг 55.000.000 төгрөгөөр зарна гэсэн зар байршуулсан. Үүний дагуу Дэжид гэх нэртэй над руу залгаад эгч нь машиныг чинь очиж үзье гэж хэлсэн. Тэр үед Дэжид эгч надад хэлэхдээ эгч нь өөрөө авах гээгүй, өөрийн дүүдээ авч өгөх гэсэн юм гэж хэлсэн. Маргааш нь Дэжид эгч дүү Б гэх залуутай хамт ирсэн ба би өөрийн унаж байсан 74-55 УБР улсын дугаартай, саарал өнгийн Жи-500 маркийн тээврийн хэрэгслийг 02-91 УБЗ улсын дугаартай хар өнгийн бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт зэрэгцүүлээд тавьсан байж байгаад нөгөө хамт машин үзэх үед нь 74-66 УБР улсын дугаартай саарал өнгийн Жи-500 маркийн тээврийн хэрэгслийг зарвал зарчихна гэж хэлсэн чинь Дэжид эгч хар өнгийн бенз авна гэсэн. Б нь саарал өнгийн бенз машин авна гэж хоорондоо санал зөрөлдөөд байсан ба ер нь маргааш буцаад хүрээд ирнэ гэж хэлээд тэр хоёр явсан. Маргааш Б болон Дэжид нар нь хоёр талаас хоёулаа яриад байсан ба Дэжид нь Б уурлаад саарал бенз машин авна гээд байна гэж хэлсэн. Харин Б нь залгаад та эгч рүү залгаад хэлээд өг би саарал бенз маркийн машиныг авчихмаар байна гэж яриад байсан. Тухайн үед миний бие С.Бийг Дэжид эгчийн төрсөн дүү нь юм байх гэж бодсон. Тэр үед Б, Дэжид хоёр хамт ирээд миний бие 74-66 УБР улсын дугаартай саарал өнгийн Жи 500 маркийн тээврийн хэрэгсэл нь В8В банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээлтэй байгаа. 70.000.000 төгрөгөөр үнэлээд 40.000.000 төгрөгийг надад өгөөд 30.000.000 төгрөгийн банк бус санхүүгийн байгууллагын зээлийг үргэлжлүүлээд төлөхөөр тохиролцсон. Тэр үед 40.000.000 төгрөгийг Дэжид эгч өөрийн хаан банкны данснаас миний хаан банкны 5063314452 дугаарын данс руу 3 удаа хувааж хийж дуусгасан. Харин зээлийг 2019 оны 06, 07 дугаар сарын төлбөрийг Дэжид эгч өөрийн дансаар миний данс руу сарын 1,790,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин 2019 оны 08 сарын төлбөр В5В банк бус санхүүгийн байгууллагаас нэхэх үед ВSВ банк бус санхүүгийн байгууллагын зээлийн дансыг Бийн 99117241 дугаар суу мессежээр явуулсан чинь удаагүй над руу залгаад төлөлтийг чинь хийсэн шүү гэж хэлсэн. Сүүлийн 2019 оны 09, 10 сарын зээлийн төлбөр хийгдээгүй байгаа. 2019 оны 08 дугаар сарын дунд орчим санаж байна Б над руу залгаад 2- лаа гэрээ хийе гэж хэлсэн. Би тэр үед Дэжид эгчтэй ярьсан чинь та хоёр өөрсдөө мэдэхгүй юу гэж хэлэхээр нь Б бид хоёр төлбөр дууссан тохиолдолд Бийн нэр дээр 74-66 УБР улсын дугаартай саарал өнгийн Жи-50 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөл шилжинэ гэж нотариатаар гэрээ хийсэн. Б нь Дэжид эгч рүү бүүр уурлаад байсан. Дэжид эгч ямар нэгэн дарамтад орсон юм уу, эсхүл санаа нь зовоод байгаа юм шиг харагдаж байсан. Тэгэхдээ дотроо бодож байсан болохоос биш асуугаагүй. Б нь хүртэл дүү гэсэн мөртөө их сэжигтэй, эвгүй харилцаа гаргаж байсан. Дэжид эгчийг дээрэлхээд байгаа ч юм шиг эсхүл бүүр эрхлээд байгаа ч юм шиг уурлаад байсан. Сүүлийн зээлийн төлөлт хийгдэхгүй банк бусаас над руу яриад байхаар нь Б рүү залгахаар эгч хийх ёстой гэж хэлдэг байсан ба Дэжид эгч рүү залгасан чинь эгч нь үнэнийг нь хэлэх гэсэн юмаа наад Б чинь миний дүү бишээ бид хоёр дотно харилцаанд орсон ба намайг одоо дарамтлаад намайг хэцүү байдалд байлгаад байна гэж хэлсэн. Дэжид нь надад хэлэхдээ эгч нь Бтэй уулзаад дотно харилцаанд буюу бэлгийн харилцаанд орсон юмаа. Тэр үеийн бичлэг зэргийг Б нь нууцаар хийгээд над руу вайбераар явуулаад намайг ална, мөнгө өгөхгүй бол ойр дотнын хүмүүс рүү чинь явуулна гэж заналхийлээд байгаа юм гэж хэлсэн. Б нь над руу цаад залилангийн авгайтай битгий уулзаарай, юу ч гэж мессеж  бичээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

Гэрч Ц.Номиндарийн "...С.Б гэх хүнийг танина. 2019 оны 10 сард манай гэрт ирэхэд нь харж байсан. Миний ойлгосноор Батдэлгэр ахын дүү болох бөгөөд ээж Цэрэндэжид өртэй хүмүүсээс мөнгө авахад нь тусалж байсан хүн гэж мэдсэн. Ээж надад ярихдаа С.Бийг ер нь жоохон муу хүн байна, эвгүй гарын хүн байна. Яаж хол байдаг юм билээ гэж хэлж байсан. 9 сард шиг санаж байна. Ээж над руу яриад С.Бийн дансыг өгөөд ээжид нь тусалж байгаа 6 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би тэр данс руу нь шилжүүлсэн. Манай нэг юм нуугаад байгаа ч юм шиг утас нь дугарахаар сандарч тэвдээд айсан байдалтай байдаг болсон. Тэрнээс биш манай ээж айж сандраад байдаггүй, өөрийнхөөрөө байдаг хүн..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Б.Мажигийн "... 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 99118015 “гэсэн дугаараас байр үзсэн хүн байна танай байран дээр 06-28- аас эхлэн гэрээ хиймээр байна гэсэн мессеж бичихээр нь 06 дугаар сарын 28-ны өдөр байрандаа орохоороо нэг мөсөн гэрээгээ хийгээд орчих би завгүй байна гэж хэлсэн. 2019-06- 25-ны өдөр уг дугаараас би Бээжин явлаа манай дүү очиж гэрээ хийж орно 29117241 гэсэн дугаар луу яриад гэрээгээ хийчхээрэй над руу дансны дугаараа явуулаарай би тооцоог нь хийнэ гэж мессеж бичсэн. 2019 оны 06 дугаар сарын 28-ны үед базын эхнэр Монголд байсан учир өөрөө гэрээ хийсэн. Гэтэл 99118015 дугаараас тэр өдөр сайн байна уу дансаа бичнэ үү би төлбөрийг нь хийж байх юмаа одоо барьцаатай гурвыг хийнэ гэж бичихээр нь би барьцаагаа хийгээд 2 сарын төлбөрийг нийлүүлээд 4.500.000 төгрөгийг хийчих үү гэж хэлэхэд нь болно гэж хэлсэн. Тэгээд би баз Болор-Эрдэнийн 5099009626 тоот данс руу хийлгэсэн юм. Үүнээс хойш 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлбөрийг сануулахаар 99117241 дугаарын залуутай холбогдож цааш үргэлжлүүлэн суух юм уу эсвэл гарах юм уу суух бол мөнгөө хийчих гэж хэлэхэд тэр залуу би ахынхаа төрсөн өдөр дээр байна завгүй байна мөнгө хийх боломжгүй байна ч гэлүү тийм утга бүхий юм яриад салгасан. Тэр өдрийн маргааш нь билүү нөгөөдөр нь 99118015 дугаараас над руу залгаад миний дүү би байнга төлбөрийг нь хийх юм, дахиад тэр залуу руу битгий залгаарай, эгчдээ сануулж байгаарай гэж хэлсэн. Би 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 99118015 дугаар руу түрээсийн мөнгө яах юм бэ гэж мессеж бичихэд 10-14-ний өдөр уг дугаараас банкны дансаа бичээрэй гэж хэлэхээр нь би базынхаа дансыг өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлөлт хийгдээгүй байхаар нь би мессеж бичихэд одоо хийлээ гэсэн хариу өгсөн. Тэгээд 17-ны шөнө дунд уг дугаараас нэлээн олон удаа залгасан би унтаж байсан учир утсаа аваагүй гэтэл цагдаа дээр ирнэ үү. Хан-Уул хурдан ирнэ үү. 04:18 минутад “Энэ хүн миний дүү биш энэ хүн намайг дарамталж байрны мөнгө төлүүлдэг байсан юм, цагдаад өгсөн чинь миний найз худлаа ярилаа би анх чамтай ярьж байрыг чинь олж байсан мессеж яриа нь байгаа маргаашаас энэ хүн хоригдоно өглөө эрт ирж байраа хүлээж аваарай”, мөн Соко гэдэг эрэгтэй байгаад эмэгтэй болсон хүний найз гомо хүн байсныг орой мэдэж бас бид энэнд алдсан мөнгөө авахаар цагдаад өглөө байраа эртхэн аваарай, ийм хүн гэж мэдээгүй бид зальдуулсан байна... гэсэн мессеж бичсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Хохирогч Б.Алдаржавын "... Би Улаанбаатар хотод 2019 оны 07 дугаар сарын 15-нд ирээд Б ах руу залгатал Гэгээнтэн цогцолбор сургууль дээр хүрээд ир гэж хэлсэн. Тухайн газар яваад очтол Б ах ирсэн байсан. Би машинаасаа буугаад сайн байна уу та гэж хэлэхэд шууд дэвсэж эхэлсэн. Би больё оо ахаа миний бие нэг сонин болчихлоо амьсгалж чадахгүй байна гэтэл битгий жүжиглээд бай гэж хэлээд дахин дэвссэн. Тэгээд миний машинд намайг оруулаад Баянзүрхийн товчоо хавьцаа Туул голын эрэг дээр аваачиж нэг хоёр удаа алгадаад наад цусаа угаа гэж хэлсэн. Би тухайн үед . Надад хөдлөх тэнхэл алга гэж хэлээд би ингээд явлаа цагдаад хэлэхгүй гэж хэлтэл “чи одоо цагдаад хэлээд амжилт олохгүй Монголын цагдаа нар миний дор ажилладаг гэж дарамталсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 13-р хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ N° 9042 “Г.Алдаржавын биед зүүн 7, 8 -р хавирагны далд хугарал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан .. хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15-16 дугаар хуудас/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх-ийн 19-21 дүгээр хуудас /

ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх-ийн 98-115, 157-166  дугаар хуудас/

Нөхцөлтэй зээлийн гэрээ / 1хх-ийн 140 дүгээр хуудас /

Аялал жуулчлалын гэрээ / 1хх-ийн 171 дүгээр хуудас /

Гар утсанд хадгалагдсан дуудлага болон шүүгдэгч С. Б, хохирогч Б.Цэрэндэжид нарын хоорондоо харилцсан мессежний зургийг хэвлэсэн баримтууд / 1 хх-ийн 126-175 дугаар хуудас/

С.Б-д Б.Цэрэндэжидээс “ Би байр машины асуудлаар дахиж нэг ч үг ярихгүй. Яасан ч энэ бүхэн Бийнх болохоор надад хамаагүй. 00-39 УНУ гэдэг Бенц надад огт хамаагүй. Үүний төлбөрийг би Б. Цэрэндэжид хийж дуусгана. Бичсэн Б. Цэрэндэжид. 2019 оны 07 сарын 31. Утас 99118015 / өөрөө ингэж бичиж өгмөөр санагдлаа ОК / гэх утгатай шар цаасан дээр бичсэн 1 хуудас баримт / 1хх-ийн 229 дүгээр хуудас /

           Б.Мажигийн ашиглаж буй  “Ми” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23, 24-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-ийг  2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Б.Цэрэндэжидээс мөнгө болон автомашин худалдан авч өгөхийг шаардаж хэрэв өгөхгүй бол бэлгийн харилцаанд орсон бичлэгийг хүүхдүүд болон аав, ээжид чинь үзүүлнэ гэж хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Цэрэндэжидээс мөнгө болон автомашин худалдан авч өгөхийг шаардаж хэрэв өгөхгүй бол бэлгийн харилцаанд орсон бичлэгийг хүүхдүүд болон аав, ээжид чинь үзүүлнэ гэж хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг нь бусдыг эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж сүрдүүлсэн идэвхтэй үйлдлээр илрэх ба энэ шинж хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Харин хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Нэг: Хохирогч Б.Цэрэндэжид нь С.Бтэй бэлгийн харьцаанд орсон талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд “ Зайсангийн миний дэлгүүрийн урд талд нэг хотхоны 9 давхарт түрээсэлдэг байр луу нь хамт ороод үнэмлэх диплом зэргийг хараад сууж байтал  Б миний мөрийг бариад бэлгийн харьцаанд орохыг оролдож эхэлсэн. Тэр үед би Бтэй бэлгийн харьцаанд орсон ба бэлгийн харьцаанд орж дуусаад явах гэж байх үед Б утсаа  гаргаж ирээд та бид 2 одоо салахгүй боллоо гээд аймаар муухай инээгээд байсан...” гэж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “... Та кофе их уудаг юм байна би таны дуртай кофег авсан гээд өөрийнхөө гэрт буюу зайсангийн 9 давхар байранд оруулсан ба уг байр нь тав тухгүй байр байсан. Тэгээд өөрийнхөө цуглуулдаг 50 граммын жижиг архинаас өгөхөөр нь балгасан. Тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй. Ингээд муухай бичлэг хийсэн байсан.../ гэж бэлгийн харьцаанд хэрхэн орсон талаарх үйлдлээ зөрүүтэйгээр мэдүүлжээ.

2019 оны 10 сарын 29-н өдрийн 937 дугаартай прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч С.Бийг гэрт нэгжлэг хийсэн ба мөрдөн шалгах ажиллагаагаар хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр хохирогч Б. Цэрэндэжидтэй бэлгийн харьцаанд орсон бичлэг болон хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

Хохирогч нь шүүгдэгч С.Б намайг дарамтлах болгондоо тэр бичлэгийн вайбераар явуулдаг байсан, тэр бичлэгийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Базар гэж мөрдөгчид үзүүлж байсан гэж мэдүүлсэн ба хохирогч нь энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд огт ярьж байгаагүй, тийм зүйл болоогүй гэх  улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч С.Батнасан нарын гаргасан тайлбаруудаар үгүйсгэгдэж байна.

 Шүүгдэгч болон хохирогч нар нь анх 2019 оны 4 сард танилцаж бие биеэ мэдэх болсон талаар хэн аль нь хүлээн зөвшөөрдөг ба прокуророос шүүгдэгч С.Бийг 2019 оны 04 сарын 24-нөөс 10 сарын 19-ныг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж, хохирогч Б.Цэрэндэжид ч энэ хугацаанд байнгын дарамтад орж айдас түгшүүртэй байсан гэж мэдүүлж байна.

Шүүгдэгч С.Б нь хохирогч С.Цэрэндэжидийг 6 сарын турш  үргэлжилсэн үйлдлээр мөнгө болон автомашин худалдан авч өгөхийг шаардаж түүний  хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн үйлдлийн талаар  хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй”  бөгөөд  мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заажээ. 

Шүүх хохирогчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан, нотлох баримтын эх сурвалжийг магадлан тал бүрээс нь хянаж үзэхэд хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзэхэд эргэлзээ төрж байх тул хэрэгт ач холбогдолтой  нотлох баримтаар унэлэх  боломжгүй байна.

Учир нь: Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хохирогч С.Цэрэндэжидийн зүгээс интернэтийн сүлжээгээр холбогдон  өөрийн сэтгэлээ илэрхийлж, уулзах, дотно харилцаа үүсгэж үр хүүхэдтэй болох талаар тодорхой хугацааны турш  харилцах оролдлого гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан мессежээр илгээсэн зурвас бичгээр тогтоогдохоос гадна гэрч Б.Аззаяагийн “ ...Цэрэндэжид манай гэрийн гадаа ирээд надад “би үнэхээр тэсэхгүй байна, хайр сэтгэлээ илэрхийлэхгүй бол болохгүй байна, чи надад хэлээд өг” гэсэн. Би гэрээсээ гараад 3 цаг гаруй машинд нь байсан өөрийнхөө гар утаснаас Цэрэндэжид эгч чинь чамд сэтгэлтэй болжээ гэж С.Б рүү бичиж өгсөн Би С.Б, Цэрэндэжид хоёрыг ойрхон харилцаатай байхыг Улаанбаатар хотоос Сайханы хөтөл, Сайханы хөтлөөс Улаанбаатар хот ороход л харсан бөгөөд тэр үед л тэр хоёртой хамгийн олон цаг хамт байсан. Тэр үед Цэрэндэжид торон даашинз өмссөн, бие нь нэвт харагдаж байсан бөгөөд гадуураа цонхны хөшиг шиг нөмрөг нөмөрсөн байсан бөгөөд углааш өмссөн, хөх дэлэн нь гарсан байсан. С.Б нь машин бариад явахаар 2 хөлийн завсар, бэлэг эрхтэн рүү нь гараа хийж шургуулаад байсан. Тэгэхээр нь С.Б эгчээ та болиоч ээ, та яагаад байгаа юм бэ гэсэн. Цэрэндэжид нь ерөөсөө зогсохгүйгээр байнга замын турш ямар нэгэн байдлаар С.Бийн биед нь хүрэх, толгойгоо нааж байсан. Машин барихад нь хүртэл төвөгтэй байсан бөгөөд би хүртэл Цэрэндэжидэд биеэ бариа, наад хүн чинь машин барьж байна гэж хэлсэн. Замдаа вино уусан. Машины хөгжмөө хамгийн чанга дээр тавиад нэг хайрын дууг тавьсан. Нэг дууг дахин дахин тавиад хүн суухын аргагүй маш чангаар хөгжмөө тавьсан. Цэрэндэжид нь Бийн бие рүү зогсолтгүй дайрсан.../  гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Б.Цэрэндэжид нь С.Бд   74-66 УБР улсын дугаартай саарал өнгийн Жи 500 маркийн тээврийн хэрэгслийг Ж. Ганхүүгээс  70.000.000 төгрөгөөр үнэлж урьдчилгаа төлбөр төлж зээлээр худалдан авч өгсөн, Хан уул дүүргийн Гэгээнтэн цогцолборын 103 дугаар байрны 16 тоотод нэг сарын 1500.000 төгрөгөөр байр түрээсэлж өгсөн,  нийт 53 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлж өгсөн зэрэг нь намайг айлган сүрдүүлж, заналхийлж хийсэн үйлдлүүд юм гэх мэдүүлэг нь  хэрэгт авагдсан гэрч Ж. Ганхүүгийн “Дэжид эгч хар өнгийн бенз авна гэсэн. Б нь саарал өнгийн бенз машин авна гэж хоорондоо санал зөрөлдөөд байсан ба ер нь маргааш буцаад хүрээд ирнэ гэж хэлээд тэр хоёр явсан...Тухайн үед миний бие С.Бийг Дэжид эгчийн төрсөн дүү нь юм байх гэж бодсон. Тэр үед Б, Дэжид хоёр хамт ирээд миний бие 74-66 УБР улсын дугаартай саарал өнгийн Жи 500 маркийн тээврийн хэрэгсэл нь В8В банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээлтэй байгаа. 70.000.000 төгрөгөөр үнэлээд 40.000.000 төгрөгийг надад өгөөд 30.000.000 төгрөгийн банк бус санхүүгийн байгууллагын зээлийг үргэлжлүүлээд төлөхөөр тохиролцсон...Дэжид эгчийг дээрэлхээд байгаа ч юм шиг эсхүл бүүр эрхлээд байгаа ч юм шиг уурлаад байсан.../ гэх мэдүүлэг,

гэрч Б.Мажигийн “...үүнээс хойш 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлбөрийг сануулахаар 99117241 дугаарын залуутай холбогдож цааш үргэлжлүүлэн суух юм уу эсвэл гарах юм уу суух бол мөнгөө хийчих гэж хэлэхэд тэр залуу би ахынхаа төрсөн өдөр дээр байна завгүй байна мөнгө хийх боломжгүй байна ч гэлүү тийм утга бүхий юм яриад салгасан. Тэр өдрийн маргааш нь билүү нөгөөдөр нь 99118015 дугаараас над руу залгаад миний дүү би байнга төлбөрийг нь хийх юм, дахиад тэр залуу руу битгий залгаарай, эгчдээ сануулж байгаарай гэж хэлсэн.../ гэх мэдүүлэг,

хохирогч С.Цэрэндэжидийн зүгээс  “ Би байр машины асуудлаар дахиж нэг ч үг ярихгүй. Яасан ч энэ бүхэн Бийнх болохоор надад хамаагүй. 00-39 УНУ гэдэг Бенц надад огт хамаагүй. Үүний төлбөрийг би Б. Цэрэндэжид хийж дуусгана. Бичсэн Б. Цэрэндэжид. 2019 оны 07 сарын 31. Утас 99118015 / өөрөө ингэж бичиж өгмөөр санагдлаа ОК / гэсэн шар өнгийн цаасан дээр гараар бичсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгч С.Б нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын автомашины зогсоол дээр хохирогч Г.Алдаржавтай маргалдаж нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж цээж рүү нь хөлөөрөө дэвсэж биед зүүн 7, 8-р хавирганы далд хугарал, духанд шарх буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.Алдаржавын "... Би Улаанбаатар хотод 2019 оны 07 дугаар сарын 15-нд ирээд Б ах руу залгатал Гэгээнтэн цогцолбор сургууль дээр хүрээд ир гэж хэлсэн. Тухайн газар яваад очтол Б ах ирсэн байсан. Би машинаасаа буугаад сайн байна уу та гэж хэлэхэд шууд дэвсэж эхэлсэн. Би больё оо ахаа миний бие нэг сонин болчихлоо амьсгалж чадахгүй байна гэтэл битгий жүжиглээд бай гэж хэлээд дахин дэвссэн. Тэгээд миний машинд намайг оруулаад Баянзүрхийн товчоо хавьцаа Туул голын эрэг дээр аваачиж нэг хоёр удаа алгадаад наад цусаа угаа гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ N° 9042 “ Г.Алдаржавын биед зүүн 7, 8 -р хавирагны далд хугарал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан .. хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Бийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул С.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Алдаржавт 1500.000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан гэж мэдүүлсэн ба хохирогч Б. Алдаржав нь гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгч С.Бийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Хохирогч С.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хохирогч Б.Цэрэндэжидийн нэхэмжилсэн 56.840.000 төгрөгийг шүүгдэгч С.Б-ээс гаргуулах үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар иргэний  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Алдаржавын эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь Жи Си Ай олон улсын байгууллагад утааны эсрэг төслийн захирал ажилтай байх тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгтээ нийт 90 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, С.Бд гэж хаяглан бичсэн бичвэр бүхий 1 хуудас цаас зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн айфоне маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн самсунг маркийн гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч Б.Цэрэндэжидтэй уулзахыг хориглох  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4 , 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.500.000 / хоёр сая таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 90 / ер / хоногийн нэг хоногийг торгох ялын 15 / арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 1350.000 / нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг энэ тогтоолоор оногдуулсан 2500.000 төгрөгөөс хасаж нийт төлөх торгуулийн ялын хэмжээг 1.150.000 / нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3  / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утасны бичлэг бүхий 1 ширхэг сиди, С.Б-д гэж хаяглан бичсэн бичвэр бүхий 1 хуудас шар өнгийн цаас зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн ай фоне маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн самсунг маркийн гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц шүүгдэгч С.Бд буцаан олгосугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан хохирогч Б.Цэрэндэжидээс 56.840.000 / тавин зургаан сая найман зуун дөчин мянга / төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч Б.Цэрэндэжидтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН