Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2017/00065/И/ |
Дугаар | 75 |
Огноо | 2017-02-22 |
Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 75
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 5-29 тоотод оршин суух Жалайр овгийн Цанжидын Мөнгөнтөгсийн /РД: ДЮ84032432/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад холбогдох 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнгөнтөгс нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2002 оноос Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос туслах найруулагчаар томилогдон ажиллаж байтал 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар албан тушаалыг үндэслэлгүйгээр өөрчлөн шилжүүлж бүжигчин болгосонд гомдолтой байна. Учир нь миний бие нь 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс эхнэрээ эмчилгээнд авч явахаар 2 сарын чөлөө авсан билээ. Ингээд 2017 оны 02 сарын 01-ний өдөр ажилдаа иртэл чамайг бүжигчин болгосон, тушаалаа ав гэсэн. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Мөнгөнтөгс нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ц.Мөнгөнтөгс нь 2017 оны 02 сарын 02-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нь Улаанбаатар хотод ажиллаж амьдрах болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Мөнгөнтөгсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад холбогдох 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь “…Миний бие Ц.Мөнгөнтөгс нь 2017 оны 02 сарын 02-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нь Улаанбаатар хотод ажиллаж амьдрах болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна…” гэх хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Мөнгөнтөгсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад холбогдох 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ