| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2020/0169/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Б.А, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.А, ******* овгийн Б.Б нарт холбогдох эрүүгийн 2007000000188 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ......................................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт Б.Б /РД: /,
Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт, ............................ тоотод оршин суудаг урьд ял шийтгэлгүй,
******* овогт Б.А /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө ******* хороо Тэрэлжийн орчимд байрлах гэр амралтад амарч байх үедээ тухайн тохиолдолд үүссэн үл ойлголцлоос үүдэн эхнэр Б.Атай маргалдан улмаар түүн рүү лаазтай пиво шидэн баруун доод зовхинд цус хуралт, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өөр гараараа нүүр болон бие рүү нь цохиж зүүн дээд, доод зовхи, нуруу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн суга, баруун шуу, бүсэлхий, баруун гуянд шинэ цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
Яллагдагч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө ******* хороо Тэрэлжийн орчимд байрлах гэр амралтад амарч байх үедээ тухайн тохиолдолд үүссэн үл ойлголцлоос үүдэн нөхөр Б.Бтай маргалдан улмаар түүн рүү вискиний шил, пиво, галын ширэм төмөр шидэж хохирогч Б.Бгийн биед баруун бугалга, зүүн шуу, цээж баруун ташаа, баруун өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр хардалтын улмаас хэрүүл, маргаан болсон. Урьд нь хэрүүл болж байгаагүй. Бид 2 аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ би хардаж, эхнэр маань намайг андуурч алдаа гаргасан. Ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна” гэв.
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө бид 2 бага зэрэг мууддаг байсан. Тухайн өдөр архинаас хамааралтай муухай хэрэг гарсанд үнэхээр гэмшиж байна. Би тухайн үед хэтрүүлэгтэй мэдүүлэг өгсөн. Худлаа мэдүүлэг өгсөндөө хүсэлт бичиж өгсөн. Одоо хэвийн хамт амьдраад байж байгаа” гэв.
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхнэр Б.Атай 2013 онд танилцаад удалгүй бид хоёр нэг гэртээ орж амьдарсан. 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед ******* хороо Тэрэлжийн нутагт байх “Гэр амралт” гэсэн хаягтай амралтын газрын хажууд найз *******ын ажиллаж байсан газарт нь ирсэн. Хажуухан талд байх жижиг гэр амралтын газарт гэр авсан. Хотоос ирэхдээ 1 летрийн виски 2 шил, 0.5 литрийн Хейникн пиво 24 лааз, нэг амьд хоньтой ирсэн. Тэгээд хонио гаргах хооронд виски, пивыг бид нар хувааж уусан. Тэгээд бид хоол идэж байгаад миний дотор муухайраад байхаар нь гэрт ороод унтаж амарсан. Тэгээд шөнө дунд 04 цагийн үед нэг хүн намайг Заяа Заяа гээд дуудаад байхаар нь сэрэхэд *******, Б.А хоёр баруун талын орон дээр хамт хэвтэж байсан. ...Тэгээд бид нар хэрэлдэж эхэлсэн. Би Б.Аг яагаад чи миний найзтай хамт хэвтэж байгаа юм бэ гэхэд би *******ын хажууд хэвтэж байсан юм уу би хэвтээгүй гээд худал мэдэн будлиад байсан. Тэгээд намайг аавынхаа толгойг залгисан гээд хэлж болохгүй олон үгээр хараагаад байж байгаад надруу уусан вискины шил, пиво, галын хайч, зуухны ширэм ширээ сандал аваад надруу шидэж байсан ба ******* голоор нь ороод салгаад байсан. Жижиг зуухны ширэм нь миний толгой дээр цохисон. Бусад зүйлс нь биеийн бусад хэсэг дээр цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Нөхөр Б.Бтай Би 2013 онд танилцаад бид хоёр нээх удалгүй нэг гэрт орж гэр бүл болж амьдарсан. 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед ******* хороо, Тэрэлжид ажил хийж байгаа нөхрийн найз ******* дээр очсон.Би архи уухгүй байхад нөхөр чи хотод уудаггүй юм чинь энд жаахан уучих гээд уусан. Би архи уусан болохоор архиндаа согтоод тасарсан нэг орон дээр ганцаараа хэвтэж байсан. *******, Б.Б нар тус тусдаа орон дээр .хэвтэж байсан. Б.Б хөөе Б.А пизда минь гээд надруу гүйж ирээд миний биенээс зулгаагаад чи янхан минь наанаа юу хийгээд байгаа юм ******* та хоёр сая секс хийж байсан биз дээ гээд уурлаад Б.Б *******ыг гэрлээ асаа гээд байхад яасан их удаж асаадаг юм бэ гэж хэлэхэд ******* би энэ гэрийн хаана нь юу байгааг хэлэхгүй болохоороо гараараа тэмтэрч байгаад гэрэл асаасан чи юу яриад байгаа бэ гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. ...Тэгтэл Б.Б надруу нэг лаазтай пиво аваад шидэхэд тэр пиво нь миний зүүн талын нүдэн дээр цохиод газар унасан. Орон дээр сууж байхад Б.Б миний дээрээс хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. ...Б.Б намайг *******той уулзахдаа бичлэг хийгээд юу гэж ярихыг нь сонсъё гэж хэлсэн. ...Бид хоёр замд явж байхад замдаа Б.Бд хийсэн бичлэгээ үзүүлэхэд Б.Б чи миний хий гэсэн бичлэгийг хийгээгүй байна гээд миний зүүн талын шанаа уруу гараараа цохиод миний толгойг доош нь дараад байж байгаад буугаад ир гээд машинаас буухаар нь би машины түлхүүрээ аваад зугтаад ******* руу залгаад танай найз намайг зодлоо гэж хэлэхэд... ******* удалгүй араас ирээд Б.Бг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар хуудас/,
Гэрч Т.*******ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай найз Б.Б эхнэр Б.Атай хамт 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 16 цагийн үед ******* хороо Тэрэлжийн нутагт байх амралтын газрын байх барилгын ажлын хундам тавьж байсан газар ирсэн. Тэгэхээр нь би найз ирж байна гээд хажуу талын амралтын газар нэг гэр аваад тэндээ бид нар орсон. Тэр хоёр манайд ирэхдээ 1 летрийн виски 2 шил, 0,5 литрийн архи, Хейникн пиво 24 лааз, нэг амьд хоньтой ирсэн. Би хамт ажилладаг дүүгээд дуудаж хонийг гаргаад янзлуулсан. Бид нар гэрт авчирсан вискийг нь хувааж уугаад шөнөдөө бүгд тасраад хэвтсэн. ...Заяа намайг Б.Атай хардаад хоорондоо маргалдаад Б.А Б.Б руу вискиний шил, пиво, галын ширэм шидээд байсан. Тэгтэл Заяа Б.А руу пиво шидэхэд Б.Агийн зүүн нүдэн дээр нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 08 шэ/607 дугаар:
“1. Б.Бгийн биед баруун бугалга, зүүн шуу, цээж баруун ташаа, баруун өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 08 шэ/605 дугаар:
“1. Б.Агийн биед зүүн дээд доод зовхи, нуруу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн суга, баруун шуу, бүсэлхий, баруун зүүн гуянд шинэ цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, баруун шилбэнд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх зүүн дээд доод зовхи, нуруу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн суга, баруун шуу, бүсэлхий, баруун зүүн гуянд шинэ цус хуралт, зөөлөн эдийн няцрал өөрийн хэлсэн 2020.08.05-ны өдөр, баруун доод зовхи, баруун шилбэнд хуучин цус хуралт гэмтэл нь 2020.08.02-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А, Б.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63, 56 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 62, 52 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө ******* хороо Тэрэлжийн орчимд байрлах гэр амралтад амарч байх үедээ тухайн тохиолдолд үүссэн үл ойлголцлоос үүдэн эхнэр Б.Атай маргалдан улмаар түүн рүү лаазтай пиво шидэн баруун доод зовхинд цус хуралт, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өөр гараараа нүүр болон бие рүү нь цохиж зүүн дээд, доод зовхи, нуруу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн суга, баруун шуу, бүсэлхий, баруун гуянд шинэ цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө ******* хороо Тэрэлжийн орчимд байрлах гэр амралтад амарч байх үедээ тухайн тохиолдолд үүссэн үл ойлголцлоос үүдэн нөхөр Б.Бтай маргалдан улмаар түүн рүү вискиний шил, пиво, галын ширэм төмөр шидэж хохирогч Б.Бгийн биед баруун бугалга, зүүн шуу, цээж баруун ташаа, баруун өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн үед хэтрүүлэгтэй мэдүүлэг өгсөн. Худлаа мэдүүлэг өгсөндөө хүсэлт бичиж өгсөн. Одоо хэвийн хамт амьдраад байж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Б.Аг яагаад чи миний найзтай хамт хэвтэж байгаа юм бэ гэхэд би хэвтээгүй гээд ... надруу уусан вискины шил, пиво, галын хайч, зуухны ширэм ширээ сандал аваад надруу шидэж байсан ба ******* голоор нь ороод салгаад байсан. Жижиг зуухны ширэм нь миний толгой дээр цохисон. Бусад зүйлс нь биеийн бусад хэсэг дээр цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...чи юу яриад байгаа бэ гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. ...Тэгтэл Б.Б надруу нэг лаазтай пиво аваад шидэхэд тэр пиво нь миний зүүн талын нүдэн дээр цохиод газар унасан. Орон дээр сууж байхад Б.Б миний дээрээс хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. ...Бид хоёр замд явж байхад замдаа Б.Бд хийсэн бичлэгээ үзүүлэхэд Б.Б чи миний хий гэсэн бичлэгийг хийгээгүй байна гээд миний зүүн талын шанаа уруу гараараа цохиод миний толгойг доош нь дарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Заяа намайг Б.Атай хардаад хоорондоо маргалдаад Б.А Б.Б руу вискиний шил, пиво, галын ширэм шидээд байсан. Тэгтэл Заяа Б.А руу пиво шидэхэд Б.Агийн зүүн нүдэн дээр нь цохисон” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 08 шэ/607 дугаар дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 08 шэ/605 дугаар дүгнэлт зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Б, Б.А нарыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарт дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Б нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “гомдол саналгүй” хэмээсэн тул шүүгдэгч Б.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.А нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “гомдол саналгүй. Бид 2 хамт амьдарч байгаа” хэмээсэн тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б, Б.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, прокуророос шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч, мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгч Б.А, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Б нарт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Б.Б, ******* овогт Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Б.А нарыг тус бүр 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Б нарт оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.А, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ