| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0155/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Хохирогч Б.Са,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Ст холбогдох эрүүгийн 200700*******70175 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, ******* настай, бүрэн дунд боловсролтой, шатахуун түгээгч мэргэжилтэй, 23 дугаар цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн .............. дугаартай, ******* овогт Б.С.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Б.С нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 07 цагийн орчим ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 42-10 тоотод Б.Сатай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж 2-р шүдний сулрал, эрүү, цээжинд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 06 сарын
20-ны орой манай хөрш ******* гээд эмэгтэй намайг хашааны завсараар дуудаад ******* ороод ир 1 пиво байна хоёулаа ууя гэхээр нь би орсон. Тэгээд ороод байж байтал хохирогч Б.Сагийн нөхөр ******* гээд хүн *******тэй хамт байж байсан. Тэгсэн 1 пиво нь тал болсон ******* надад тал пивоноосоо 2 аягыг хийж өгсөн. Би 2 аяга уугаад гарсан. Тэгээд хойшоо хэдүүлээ агаарт гаръя гээд ******* машинаа унаад *******ийг хоёр хүүхэдтэй нь суулгаад намайг хамт явах уу гэхээр нь би цуг машинд суугаад явж байгаад хүүхдээ авах гээд гэрийнхээ үүдэнд нь буугаад байж байтал Б.Са хараад тэгээд ******* *******тэй хамт хойшоогоо зугтаагаад яваад өгсөн. Тэгээд Б.Са манайд орж ирээд *******той намайг хардаад байхаар нь ******* гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй. Манай *******ийн нөхрийнх нь найз нь юм байна лээ. Би зүгээр зүс таних төдий тэрнээс өөр юм мэдэхгүй. ******* намайг дуудахаар нь би ороод 2 аяга пиво уучихаад гарч ирсэн. Тэгээд *******, ******* хоёр хамт хойшоогоо явсан. Итгэхгүй байгаа бол *******ээс ирэхээр нь асуугаарай гэж хэлсэн. Тэгээд Б.Са надад итгээгүй. ******* та хоёр учиртай урд нь гол руу хамт явсан байна лээ, чиний цүнх чинь манай нөхрийн машинд байсан гэж хэлсэн. Тэгээд миний цүнхийг булааж аваад над руу дайраад хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Надад итгэхгүй байгаа бол *******ээс асуу, урд нь гол руу хамт явахдаа ******* гэр бүлтэйгээ хамт намайг аваад явсан. *******оор зүгээр хүргүүлсэн. Тэгээд ******* нь яараад явахад нь би цүнхээ үлдээсэн байна авч амжаагүй, орой авчирч өгсөн гээд итгээгүй. Тэр орой *******ээс асуугаад нүүрэлдэе гэж хэлсэн. ******* байгаагүй гэртээ ирээгүй байсан. Тэгээд шөнө 11, 12 цаг хүртэл *******ийн ирэхийг хүлээхэд ирээгүй. Өглөө нь би 2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг өнгөрч байхад *******ийн гэр лүү ороход ******* *******ийнд хоносон байдалтай байж байсан. Тэр хоёрт би хандаж *******од танай эхнэр чинь манайх руу орж ирээд над руу дайраад үл ойлголцол үүсээд гээд бүх болсон процессоо хэлсэн. Тэгээд тэр хоёрт юу болсныг хэлээд *******ийнхээс гараад байж байсан чинь Б.Са *******ийнх рүү орж харагдсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд маргаад байгаа бололтой байж байгаад удалгүй ******* намайг дуудахад нь юу болсон талаар *******ээс асуусан чинь Б.Сад юу болсон талаар хэл гэхээр нь хэлсэн чинь үл ойлголцол болоод Б.Са над руу хэлэх хэлэхгүй үгээр доромжилж над руу чи худлаа ярьж байна гээд дайраад намайг түлхэж, өшиглөсөн. Тэгээд би зөрүүлээд түлхээд үснээс дараад нүүр лүү нь ганц хоёр удаа алгадаж цохисон” гэв.
Хохирогч Б.Са нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 06 сарын 21-ний орой ажлаасаа ирээд байж байсан чинь манай нөхөр би модонд явах хэрэгтэй байна гээд надаас *******.000 төгрөг аваад явсан. Тэгээд нойлд сууж байхад утас нь байнга дуугараад байсан. Утсаар ярьсан чинь цаанаас нь нэг хүүхэн хурдлаач яасан бэ? хурдан ирээч гээд дуудаад байгаа бололтой би мод авах гэж байгаа юм болов уу байнгын *******ийнх рүү гүйчихдэг болохоор нь араас нь очсон чинь Б.Сийн үүдэн дээр буулгаад манай нөхөр *******тэй зугтаасан. Тэгээд би Б.Сийг сайн танихгүй болохоор юм асуугаагүй ийшээ зугтаачихаар нь орой ирэх байлгүй гээд *******ийн тэр хавиар шөнө 11 цагийн үед эргэлдээд байж байсан чинь манай нөхөр гэнэт тэдний хашааг даваад ороод ирсэн. Тэгэхээр нь би *******ийнхээс гараад ирлээ. Энэ ямар учиртай юм бол гээд барьж авах гэсэн чинь надаас зугтаасан.
Тэгэхээр нь Б.Сийнх рүү давж ороод манай нөхөр танайхаас гарч ирлээ та нар ямар учиртай юм бэ? юу хийгээд байгаа юм ууж идээд байгаа юм уу гээд маргаад урд нь энэ хэд гол явсан байсан. Манай нөхрийн машинд Б.Сийн цүнх байна гэж бодоогүй. Чи цүнхээ ав л даа манай машинд нэг цүнх яваад байна. Тэгээд Б.Сийн яриагаар гол хүргүүлсэн гэж яриад байгаа тэгэхээр нь за за гээд маргаж байгаад Б.С танай нөхрийн машинд ******* 2 хүүхэдтэйгээ суугаад архидаад явж байгаа би мэдэхгүй намайг дуудсан гэхээр нь би яваагүй гээд гэртээ байж байсан. Тэгээд би маргалдаж байгаад маргааш өглөө нь 7 цагт ирсэн чинь манай нөхөр *******ийнд унтсан бололтой хувцсаа өмсөөд байж байсан. Тэгэхээр нь би чи архидлаа түлхүүр хаана байна машинтай уугаад яваад байгаа юм уу 2 хүүхэнтэй ичдэггүй юм уу гээд хогны шүүр бариад далайсан чинь зугтаагаад гараад явсан. Тэгээд би *******тэй чи одоо яагаад хүн уруу татаж архи уугаад байгаа юм гээд хэрэлдээд байж байсан чинь танай нөхөр уугаагүй. Би 1 дүгээр хороонд айлд хүргүүлсэн гээд худлаа яриад байхаар нь чи *******гаа дуудаад ир ******* чинь та нарыг цуг уусан гэдгийг хэлнэ гэж хэлсэн чинь хашааныхаа наанаас *******г дуудаад ******* ороод ирсэн. ******* орж ирээд та нар цуг уусан гээ биз дээ гэсэн чинь Нараа нь худлаа яриад би уугаагүй гээд маргалдаж байснаа ******* над руу харц тулж ирэнгүүтээ чи өчигдөр манайхаар эргэлдээд яах гээд байгаа юм ууж идсэн хүнийг чи яах юм гэснээ огцом цохиод авсан. Тэгээд доошоо үсдээд дарахаар нь за за больё чи намайг зодвол зод гэсэн чинь Б.С бид хоёрыг салгаад цагдаа дуудлаа гээд цагдаа дуудсан чинь цагдаа ирээд та өргөдөл бич өөр арга байхгүй гээд тэгээд би гараад явж цагдаа дээр очсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 06 цагт ******* хаалга нүдээд ус уугаад явъя гээд байхаар нь хаалгыг онгойлгож өгсөн тэгтэл ус уугаад гэрийн баруун талын орон дээр хэвтээд өгөхөөр нь гар гэхэд гарахгүй байж байтал эхнэр нь араас ороод ирсэн. Орж ирээд нөхрийгөө загнаад хогийн шүүрээр цохих гээд хөөгөөд байсан тэгээд нөхөр нь гараад зугтаасан. Эхнэр үлдээд намайг загнаж хэрүүл хийгээд миний гар руу хогийн шүүрний ишээр 2 удаа цохиод авсан тэгээд Б.С гэх хүүхнээ олж ир гээд байхаар нь дуудсан. Б.С орж ирээд *******ын эхнэр нь Б.Стэй хэрүүл хийгээд хэрэлдэж маргалдаад хөл рүү нь өшиглөөд байсан. Б.С нь Б.Сан үснээс нь зулгаагаад доош нь дараад нүүр рүү нь 1-2 удаа гараараа цохисон тэгэхээр нь би очоод Б.Сийг салгасан. Б.Са нь цагдаа дуудна гээд гараад явсан..." гэх мэдүүлэг
/хх-ийн 12-13 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №439 дугаар:
1. Б.Сан биед зүүн дээд 2-р шүдний сулрал, эрүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт
/хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 39 дүгээр хуудас/,
Б.Сийн хувийн байдлын тогтоосон баримтууд
/хх-ийн 40-45 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн: “...Шүүгдэгч Б.Сийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.Ст ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогчоос нэхэмжилсэн хохирол байхгүй. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ст холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 07 цагийн орчим ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 42-10 тоотод Б.Сатай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж 2-р шүдний сулрал, эрүү, цээжинд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Б.Сийн: “...Б.Са над руу хэлэх хэлэхгүй үгээр доромжилж над руу чи худлаа ярьж байна гээд дайраад намайг түлхэж, өшиглөсөн. Тэгээд би зөрүүлээд түлхээд үснээс дараад нүүр лүү нь ганц 2 удаа алгадаж цохисон” гэх,
Хохирогч Б.Сан: “...******* над руу харц тулж ирэнгүүтээ чи өчигдөр манайхаар эргэлдээд яах гээд байгаа юм ууж идсэн хүнийг чи яах юм гэснээ огцом цохиод авсан. Тэгээд доошоо үсдээд дарахаар нь за за больё чи намайг зодвол зод гэсэн чинь Б.С бид хоёрыг салгаад цагдаа дуудлаа гээд цагдаа дуудсан чинь цагдаа ирээд та өргөдөл бич өөр арга байхгүй гээд тэгээд би гараад явж цагдаа дээр очсон” гэх,
Гэрч Д.*******ийн "...Б.С нь Б.Сан үснээс нь зулгаагаад доош нь дараад нүүр рүү нь 1-2 удаа гараараа цохисон тэгэхээр нь би очоод Б.Сийг салгасан тэгээд Б.Са нь цагдаа дуудна гээд гараад явсан..." гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №439 дугаар: Б.Сагийн биед зүүн дээд 2-р шүдний сулрал, эрүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Сийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сагийн бие мах бодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ