Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 808

 

 

 

 

 

 

 

  2020         10          08                                   2020/ШЦТ/808

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч А.Нямсүрэн /томилолтоор/,

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаларум овогт Г.Гд холбогдох эрүүгийн 2011 00000 0787 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Жаларум овогт Г.Г, 1990 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мужаан, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Ховд аймгийн .... сумын66 дүгээр баг, ....6 дугаар гудамжны 66тоотод оршин суух хаягтай,

         урьд: Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...........................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн ....6 дугаар хороо, ....тоотод оршин суух иргэн П.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга, майхан, ЛЖ К200 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ....тоотод оршин суух иргэн С.С-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж 2 ширхэг хаш хөөрөг, 2 ширхэг гутал, мишок зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 5.111.400 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 20-наас 26-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо ...тоотод оршин суух иргэн Н.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж 4 шил виски, Сони брэндийн камер зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 713.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Г.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “Миний бие 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гадуур дэмий тэнээд сэлгүүцэж явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Дэнжийн 1000-ын ойролцоо явж байгаад нэгэн доош уруудаад төв зам дагуу алхаж явж байгаад нэгэн айлын хашааг харсан бөгөөд тус хашааны хаалгыг гаднаас нь цоожоор түгжсэн байгааг олж хараад тус хашаа нь эзэнгүй байгаа юм байна хэмээн би ойлгосон. Хашааны завсараар нь шагайж харахад дотор цайвар өнгийн өвлийн сууц байсан бөгөөд дотор нь хөл хөдөлгөөн харагдаагүй. Тэгэхээр нь би тус хашааны хаалгаар нь давж орсон бөгөөд цонхоор нь шагайж харсан чинь дотор нь огт хүн байхгүй, мөн хаалга нь цоожтой нь байсан. Тэгээд би тус айлын үүдний амбаарын зүүн талын хаалганы дэргэд байдаг цонхны дээд жижиг салхивчийг нь түлхэхэд шууд онгойсон бөгөөд тус цонхоор нь нэвтрэн дотогш орсон. Дотор нь орохдоо бээлий өмсөөгүй байсан бөгөөд зурагтны доод талын тавиур дээр байсан 4 ширхэг мөнгөн аяга байхаар нь тус айлын гутлын тавиур дээр байсан хар өнгийн цүнхийг аваад 4 ширхэг мөнгөн аягыг цүнхэлсэн. Мөн түүнчлэн хувцасны шкаф дээр байсан 3 ширхэг гар утсыг аваад халаасандаа хийсэн ...тэгээд гарахдаа гутлын тавиур дээр байсан ногоон өнгийн ууттай, майхан байхаар нь аваад байшингийн арын цонхоор гарсан ...Тэгтэл дотор нь улбар шар өнгийн эрэгтэй хүний гар цүнх, бас 1 ширхэг даалинтай, 1 ширхэг даалингүй хөөрөг байсан. Тэгэхээр нь гар цүнхэн дотор хөөрөгнүүдээ хийгээд авсан. Бас тус чемоданы доод ёроол хэсэгт хар өнгийн хромон гутал байхаар нь авсан ...мөн хэд хоногийн дараахан би мөн л Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошуунд нэг хүнтэй уулзчихаад буцахдаа дайрч гарсан бөгөөд мөн л гудмуудаар явж байгаад эзгүй хашаа байгааг олж харсан. Тэр нь нэгэн байшинтай айл байсан бөгөөд эзгүй гэдгийг нь мэдээд хашаан дотроос бээлий олж аваад байшингийн цонхыг нь түлхэн орж дотроос нь хар өнгийн цүнхтэй видео камер онгорхой сефнээс авсан, мөн сефнээс нь 1 ширхэг чацарганы дарс, жижиг гялгар ууттай 10 ширхэг калибрын сум, 3 шил гадаадын нэртэй архитай хамт аваад гарсан ...” гэх мэдүүлэг /хх-226-227х/,

Хохирогч П.Б-гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр миний бие өөрийн гэрээсээ буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ....тоотоос өөрийн охин, хүргэн, зээгийн хамтаар Төв аймгийн ээж Хайрхан руу өглөө 8 цагийн орчимд гарцгаасан. Тэгтэл тухайн өдрийн 16 цагийн орчимд манай хорооны хэсгийн дарга Нарангэрэл гэх хүн над руу утасдаад “танай гэрт хулгай орчихсон байна” гэж хэлсэн ...удалгүй хэсгийн дарга дахин залгаад “яарч сандралгүй тайван хүрээд ирээрэй, эзэн холбогдогчийг нь барьчихсан байна. Цагдаа нар гэрийг нь эргэж тойроод хараад байж байна” гэж хэлсэн ...алдагдсан эд зүйлээ бүртгэхэд их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, майхан, Хятад архи, нөүтбүүкний цүнх, ээмэг, бөгжний шигтгээнүүд, Lgнэксус маркийн гар утас, ЛЖ К200 маркийн гар утас, Самсунг эс-2 маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайд алдагдсан ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,

Хохирогч С.С-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 08 цагт ажилдаа яваад 07 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 50 минутад гэртээ иртэл манай хашааны явган хүний хаалга онгорхой байсан ба байшингийн 2 вакум цонх хоёулаа онгорхой байсан. Тэгээд би амбаар байшингийн зүүдэг цоожийг онгойлгоод гэртээ ороход манай гэрийн эд зүйл эмх цэгцгүй болсон байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс дунд гарын судалтай цагаан хаш хөөрөг 1 ширхэг, мөн жижгэвтэр хаш хөөрөг, 41 размерын бор хромон гутал, 41 размерын бор шаргал өнгийн хавар, намрын гутал, ногоон алаг өнгийн мешок, бор өнгийн жижиг гар цүнх, цэнхэр өнгийн том цүнх зэрэг алдагдсан ...” гэх мэдүүлэг /хх-174-175х/,

Хохирогч Н.Б-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг 20 минутын орчим ирэхэд хулгай орсон байсан. Уг байшинд 2 жил орчим хүнгүй байсан. 7 хоногтоо 1 ирээд тойроод гардаг байсан ...манайхаас нийт 1 ширхэг камер, мөн 10 ширхэг сум, 4 шил виски тус тус алдагдсан болохыг хожим гэрээ цэвэрлэж, эд зүйлээ бүртгэснээр мэдсэн юм. 10 ширхэг сумыг үнэлүүлэх шаардлагагүй ...вискинүүдээс бусад эд зүйл болох 10 ширхэг сум, камераа бүрэн бүтэн хүлээж авсан ...” гэх мэдүүлэг /хх-222-223х/,

Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3 цаг өнгөрч байхад гэрийнхээ 2 давхарын буйдан дээр сууж байхад манай урд талын 89 тоот хаалгыг хар подволктай 160 см өндөртэй залуу хаалгыг нь татаад онгойлгох гээд зогсож байсан. Тэгээд нохой хуцахаар нь баруун талын 88 тоот руу явсан. 88 тоотын хаалга татаж үзээд хараад зогсоод байсан. Тэгээд хашааг нь давж ороод гартаа шар өнгийн юм углаад цаад талын байшингийн хаалгыг татаж үзээд цонхоор нь хараад хашаан дотор юм хайж байгаа бололтой яваад байснаа харагдахгүй болсон. Тэгээд гарч ирэхийг нь хараад байсан. Гарч ирэхгүй болохоор нь хорооны хэсгийн ахлагч руу залгасан боловч утсаа аваагүй ...Дахиж хорооны цагдаа руу ярихад 2 цагдаа явуулъя гэсэн. Тэгээд 30 минутын дараа 2 цагдаа ирээд тэр 2 цагдаад энэ айл руу хүн орчихлоо гарч ирсэнгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар орсон ....” гэх мэдүүлэг /хх-22х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-15х, 155-164х, 208-213х/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6, 41х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-34-39х/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-50-51х, 181-182х, 230-231х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-170х, 219х/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-100х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-96х/,

Шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-103-134х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ....тоотод оршин суух иргэн П.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга, майхан, ЛЖ К200 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ....тоотод оршин суух иргэн С.С-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж 2 ширхэг хаш хөөрөг, 2 ширхэг гутал, мишок зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 5.111.400 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 20-наас 26-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ...тоотод оршин суух иргэн Н.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж 4 шил виски, Сони брэндийн камер зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 713.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 6.744.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч П.Б-, С.С- нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж хулгайлсан эд зүйлээ мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн хүлээлгэж өгсөн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан ...”учирсан хохирлыг нөхөн төлөх талаар ...” хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирогч Н.Б-ын 513.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Гоос хохирлын 513.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Б-д олгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 68 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдав.