Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 92

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багт оршин суух Дархан хөрлөг овгийн Батсайханы Баянжаргалд /РД: ДС89102717/ холбогдох 
633.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 16-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Батсайхан овогтой Баянжаргал нь Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул Батсайхан овогтой Баянжаргалд мөнгөн төлбөр болох 633.716 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-нд төлүүлэхээр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул иргэн Батсайхан овогтой Баянжаргалаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баянжаргал нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Батсайхан овогтой Батжаргал нь Говь-Алтай аймаг дахь Цэргийн штабын нэхэмжлэлтэй уншиж танилцаж нэхэмжлэлд дурдагдсан мөнгөн торгуулийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах болно. 2017 оны 04 сарын 20-ны өдрийн дотор тухайн нэхэмжилсэн мөнгөн торгуулийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй, Б.Баянжаргалд холбогдох 633.716 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  
Учир нь хариуцагч Б.Баянжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь “...Миний бие Батсайхан овогтой Батжаргал нь Говь-Алтай аймаг дахь Цэргийн штабын нэхэмжлэлтэй уншиж танилцаж нэхэмжлэлд дурдагдсан мөнгөн торгуулийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах болно. 2017 оны 04 сарын 20-ны өдрийн дотор тухайн нэхэмжилсэн мөнгөн торгуулийг төлж барагдуулна...” гэсэн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна. 
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 633.716 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19.661 төгрөгийн тал хувь 9.830,5 төгрөгийг хариуцагч Б.Баянжаргалаас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх  хэсгүүдэд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
 1.Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй, Б.Баянжаргалд холбогдох 633.716 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 633.716 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19.661 төгрөгийн тал хувь 9.830,5 төгрөгийг хариуцагч Б.Баянжаргалаас гаргуулж улсын орлогод оруулсугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


 ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ