Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ч ХХК-ий  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Татварын хэлтэст /дарга Т/ хариуцагдах,

            Нэхэмжлэлийн шаардлага:“Ч ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, тус компаний залруулж гаргасан тайланг хүлээн авч Татварын цахим мэдээллийн систем, Татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэхийг  даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Н.Чинбат, хариуцагч Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.М  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Ч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд: “14.1.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага...гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;”, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд: “17.1.Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ…17.1.9.татварын албаны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаар гомдлоо түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах...”, 72 дугаар зүйлд: “72.1.Татварын алба...зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй... 72.1.2.татварын албаны шийдвэрийн талаархи гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад...72.2.Энэ хуулийн 72.1.2...-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

“Ч” ХХК нь (Регистрийн дугаар 5374367, Улсын бүртгэлийн дугаар 9011223121) нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг дэвсгэрт Ашигт малтмал ашиглалтын MV-017166 тоот тусгай зөвшөөрлийн дагуу төмрийн хүдрийн олборлолт хийж, БНХАУ-д экспортлон борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, тооцоог Дундговь аймгийн Татварын хэлтэстэй хийж байна.

“Ч” ХХК нь Дундговь аймгийн Татварын хэлтсээс тавьж байсан шаардлагын дагуу 2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд олборлож, борлуулсан төмрийн хүдэр, баяжмалын борлуулалтын үнэлгээг “Олон улсын зах зээлийн үнэ” буюу Уул уурхай яамны (тухайн үеийн нэрээр) цахим хуудсанд нийтлэгдсэн Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцон тайлагнасан.

2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцсон “Олон улсын зах зээлийн үнэ”-ийг тооцох үндэслэл болгож байсан Монгол Улсын Засгийн газрын 2007 оны “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь заалт, 2011 оны “Аргачлал батлах тухай” 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, 2013 оны “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсэг, мөн энэ тогтоолын 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсгийг “Хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2569/с дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 546 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхээс Засгийн газрын дээр дурьдсан тогтоолуудын төмрийн хүдэр, баяжмалтай холбоотой заалтуудыг “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байхад тэрхүү эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг үндэслэн 2014 онд “Олон улсын зах зээлийн үнэ”-ээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд “Ч” ХХК нь 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т: “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:... 47.2.3 дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн...” гэж заасны дагуу төмрийн хүдэр, баяжмал худалдан борлуулсан гэрээний үнэ буюу борлуулалтын орлогын дүнгээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр байна.

Ч ХХК-ийн 2012-2016 онй албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 0802201707 тоот шийтгэлийн хуудсар ногдуулсан төлбөрийг хууль эрх зүйн үндэслэлтэй эсэхийг судалж, тус аймгийн Татварийн маргаан таслах зөвлөлд номдол гаргах үед буюу 2018 оны 1 дүгээр сард дээрх хууль тогтоомж хууль эрх зүйн үндэслэлүүдээр тус компани 2014 оны 4 дүгээр улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд залруулга хийх шаардлагатайг нэхэмжлэгч тал мэдсэн.

 “Ч” ХХК-ийн 2014 оны жилийн эцсийн буюу 4 дүгээр улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн борлуулалтын үнэлгээг төмрийн хүдэр, баяжмал худалдан борлуулсан гэрээний үнэ буюу 2014 оны жилийн эцсийн Санхүүгийн тайлангийн Орлого үр дүнгийн тайлангийн борлуулалтын орлогын дүн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлого буюу борлуулалтын орлогын дүн болох 2,155,919,901.90 төгрөгөөр тооцож, тайланг залруулах хүсэлтийг залруулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хамт Дундговь аймгийн Татварын хэлтэст 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 18/103 тоотоор гаргасан.

Дундговь аймгийн Татварын хэлтсээс: “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн А/05 тоот тушаалаар батлагдсан Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журмын 5.2-т заасан сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд харьяалах татварын албанд хийнэ, мөн энэ журмын 8.2-т сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг энэ журмын 5.2-т заасан хугацаанаас хойш хийхийг хориглоно гэж заасан байдаг тул танай байгууллагын 2014 оны АМНАТ-ын IV улирлын тайланг засварлах боломжгүйг уламжилж байна.” гэж хууль, эрх зүйн үндэслэлгүй тайлбар хийж, 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 08/26 тоотыг тус компанид ирүүлсэн.

Татварын ерөнхий газраас мөн Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журмын 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.2 дах заалтаар “Танай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны тайланг засварлуулах боломжгүй байна.” гэж хууль, эрх зүйн үндэслэлгүй тайлбар хийж, 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 06/766 тоотыг тус компанид ирүүлсэн.

“Ч” ХХК-ийн тайланд залруулга хийх хүсэлтэд Татварын алба “боломжгүй” гэж хариу ирүүлэхдээ үндэслэл болгож буй “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-ыг баталсан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А/05 дугаар тушаалын 4-т: “Энэ журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй” гэж заасан.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас лавлагаа авахад “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам батлах тухай А/05 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна.” гэж тус яам 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 3-2/04 тоотыг ирүүлсэн.

 Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд: “Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам 43.1.Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө.”, 46 дугаар зүйлд: “46.5.Тайлан хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараахь байдлаар арилгуулна: 46.5.1.дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах.” гэж заасан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж, эрх зүйн зөрчилтэй, нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй дээрх журмыг үндэслэн “Ч” ХХК-ийн татварын тайлангаа залруулахаар гаргасан хүсэлт, гомдлыг Татварын алба шийдвэрлэхгүй байгаа нь хууль, эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А/05 дугаар тушаалаар баталсан “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т: “Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд харьяалагдах татварын албанд хийнэ.”, 8 дугаар зүйлийн 8.2: “Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг энэ журмын 5.2-т заасан хугацаанаас хойш хийхийг хориглоно.” гэсэн заалт нь (тайланд залруулга хийхэд 1 жилийн хугацаа тогтоосон) Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд: “60.1.Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: 60.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх...60.1.6.хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх...” гэж заасантай зөрчилдөж байна.

Шүүхээс “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг үндэслэн Татварын албаны шаардлагаар татвар төлөгч татвар төлөх нь хууль, эрх зүйн үндэслэлгүй бөгөөд татварын хууль тогтоомжийн дагуу татварын тайлангаа залруулахаар гаргасан татвар төлөгчийн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаа Татварын албаны эс үйлдэхүй нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд: “4.1.Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх...”, Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлд: “231.1.Татварын алба...нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх...татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх...”, 241 дүгээр зүйлд: “241.1.Татварын алба...бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ...хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана...” гэж заасныг илт зөрчсөн гэж үзэж байна.

  Иймд “Ч” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компаний залруулж гаргасан тайланг хүлээн авч Татварын цахим мэдээллийн систем, Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Дундговь аймгийн Татварын хэлтэст даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э тайлбарлахдаа: “Ч ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийлгэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлэж авахгүй байгаа Дундговь аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Тийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож,Ч ХХК-ийн залруулж ирүүлсэн тайланг хүлээн авч Татварын цахим мэдээллийн схем, Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Дундговь аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Тт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компанийн татварын мэргэшсэн зөвлөх  Н.Чинбат нэхэмжлэлийн шаардлагыг дэлгэрэнгүй тайлбарлана” гэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат тайлбарлахдаа: Ч ХХК-ний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийхтэй  холбоотойгоор дараах тайлбарыг хэлье. Үүнд:  “2014 оны жилийн эцсийн тайланг 2015 оны 01 дүгээр  сарын

20-ны дотор Ч ХХК хуульд заасан хугацаанд Татварын албанд тайлагнасан. Дундговь аймгийн Татварын албаны даргын тайлан хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 3-т заасан эс үйлдэхүйг Татварын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч эс үйлдэхүй хийж байна. Татварын ерөнхий хуулинд  бүртгэл мэдээллийн сан, цахим мэдээллийн системд бүртгэх тухай хуульчилсан байдаг.Ч ХХК нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг дэвсгэрт  ашигт малтмалын МБ017166 тоот ашигт малтмал ашиглалтын  тусгай зөвшөөрлийн дагуу төмрийн хүдрийн олборлолт хийж БНХАУ-д экспортолж ажилладаг. Татварын ерөнхий хууль, Төсвийн тухай хуулийн дагуу уг ажлын тооцоог тус аймгийн Татварын албатай хийдэг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцоог Дундговь аймгийн Татварын албаны шаардлагын дагуу 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг олон улсын зах ээлийн үнээр гаргаж тайлагнасан.  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг,  мөн хуулийн  47 дугаар зүйлийн 8 дахь хэсэг зэргийг баримтлан Засгийн газрын тогтоол зэрэг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалт байдаг. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Ашигт малтмалын борлуулалт, Олон улсын зах зээлийн үнэ” зэргийг зохицуулсан хуулийн заалт байдаг. Уул уурхайн яамны мэдээллийн цахим санд тухайн жилийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн жишиг баримтын дагуу Татварын албаны шаардлагаар  тухайн жилийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Олон улсын зах зээлийн  үнийг үндэслээд аж ахуй нэгжүүдэд шаардлагаа тавьж байсан түүний дагуу манай компани өөрийн борлуулалтын үнээр биш Олон улсын зах зээлийн үнээр татварын тайлангаа гаргаж өгсөн. Уул уурхайн яамны цахим мэдээллийн сайтад тавигдсан олон улсын зах зээлийн үнийг баримтлах жишиг баримт энэ байна.  Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2, Монгол улсын  Засгийн газрын 2007 оны оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол, 2013 оны 131 дүгээр тогтоолуудыг  үндэслэн  ашигт малтмал борлуултанд гаргаж байгаа аж ахуй нэгжүүдэд энэ үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх шаардлагыг тавьж байсан. Үүний дагуу Ч ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан мэдээгээ хүргүүлсэн. Гэтэл 2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг авахдаа баримтлаж байсан Засгийн газрын 2007 оны Биржийн нэр зарлах тухай 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь заалт 2011 оны “Аргачлал батлах тухай” 193 дугаар тогтоолын 2,4-ийн 4 дахь заалт, 2013 оны “Тогтоолуудын хавсралтад нэмэлт өөрчлөл оруулах тухай” 131 дүгээр тогтоолын 2, 3  дахь заалт, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 2569/с дугаартай шийдвэрээр хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Шүүхээс Засгийн газрын дурдсан тогтоолуудыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон байхад эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээний актуудыг үндэслээд 2014 онд Олон улсын зах зээлийн үнээр  Ашигт малтмалын  нөөц ашигласны төлбөр төлөх гэтэл татвар илүү төлөх шаардлага хууль бусаар үүссэн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47,1, 47,2, 47.2.3  дахь хэсгүүд Олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх боломжгүй тохиолдолд гэрээний үнээр төлөх зохицуулалт байдаг эндээс үзэхэд  Олон улсын зах зээлийн үнээр төмрийн хүдэр, төмрийн баяжмалд холбогдох хэсэг нь хүчингүй болчихоор зэрэг Олон улсын зах зээлийн үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нь хууль зүйн үндэслэлгүй, учраас  борлуултын үнэлгээгээр тайлагнаж төлөх нь зөв 2014 оны 4 дүгээр улирлын тайлан нь буруу учраас татварын тайлан залруулахтай холбоотой Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар залруулга хийх нь зүйтэй гэж үзэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Татварын алба тайлан хүлээн авахдаа татварын албаны үүрэг хариуцлагын талаар” тусгаж өгсөн.Ч ХХК нь 2014 оны 4 дүгээр улирлын тайланг борлуултын үнэлгээг төмрийн хүдэр баяжмал худалдан борлуулсан гэрээний үнэ буюу 2014 оны жилийн эцсийн санхүүгийн борлуулалтын орлогын дүн 2155919901.90 төгрөгөөр тооцож, залруулсан тайлангийн хамт Дундговь аймаг дахь татварын хэлтэст 2018 оны 1 сарын 4-ны 18103 тоот бичгээр гаргасан. Гэтэл Дундговь аймгийн Татварын хэлтсээс болон Татварын ерөнхий газраас Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн А/05 тушаалын дагуу тайланг  засуулах боломжгүй гэж хариу ирүүлэхдээ үндэслэл болгож буй Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 тушаалын 4 дүгээрт нь энэ журмыг Хууль зүй дотоод хэргийн яамны  захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд бүртгүүлснээр дагаж  мөрдсүгэй гэж заасан байдаг. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 тушаалаар батлагдсан журам нь бүртгэлгүй байдаг. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд “Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болохтой холбоотой зохицуулалт” байдаг. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.2, 67.2.3  дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Хүчин төгөлдөр бус акт дагаж мөрдүүлсэнээр аж ахуй нэгжид учирсан хохиролыг хуулиар тусгайлан хүлээсэн захиргааны байгууллага хариуцан арилгана гэж заасан байна. Татварын ерөнхий хуулинд татвар төлөгч өөрөө татварын тайлангаа тайлагнах, засвар хийх эрхтэй, мөн хугацаа зааж өгөөгүй татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг. Татварын байгууллага нь татварын тайланг хууль ёсны болгох үүрэг нь Татварын ерөнхий газарт байдаг. Гэтэл хуулиар хязгаарласан хугацаа байхгүй байхад журам гаргаж хугацаа тогтоож  байгаа нь хууль дээдлэх, үндсэн хуулийн хуульд нийцсэн байх шаардлагыг хангахгүй. Олон Улсын зах зээлийн үнээр тооцох ёстой гэсэн тайлбар ирүүлээгүй учир нь зөвхөн тайлан засварлах боломжгүй гэж ирүүлсэн. Тайлан засварлах боломжгүй гэсэн үндэслэлээ тайлбарлахдаа Татварын ерөнхий газрын  даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаартай тушаалыг баримталсан гэж тайлбарладаг. Уг баримтад шалгалтаар 2013, 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Олон улсын зах зээлийн үнээр тооцоогүй байна гэж торгууль тавьсан.Ч ХХК нь зарим нэг саруудыг буруу тооцоолж тайлангийн алдаа гаргасан байдаг. Ч ХХК уг актыг эс зөвшөөрөөд Дундговь аймгийн татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Манай компаний гомдлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гомдлыг хянан хэлэлцээд  Олон Улсын зах зээлийн үнээр татвар төлөхгүй гэдэг шийдвэр гаргасан. Дундговь аймаг дахь Татварын хэлтсээсЧ ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд засвар оруулахгүй байгаа татварын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компаний залруулж гаргасан тайланг хүлээн авч татварын  цахим мэдээллийн санд бүртгэхийг Дундговь аймгийн Татварын хэлтэст даалгаж өгнө үү” Энэ эс үйлдэхүйн улмаас тус компаний татвараа шударгаар төлөх эрх зөрчигдөж 98 сая төгрөгийн илүү төлөлт үүсэхээр байгаа юм гэв.

  2. Хариуцагч Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Т шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ч ХХК-ний 2018 оны 4 сарын 04-ний өдрийн 18/27 тоот нэхэмжлэлийн шаардлагад тус компани 2014 оны 4 дүгээр улирлын тайлан засварлах хүсэлтийг  илэрхийлсэн.

Бид Татварын хууль болон бусад холбогдох хуулийг хэрэгжүүлэхээс гадна Татварын ерөнхий газрын даргын тушаал, батлагдсан дүрэм журмыг мөрдөж ажиллах үүрэгтэй. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 1 сарын 20-ны өдрийн А/05 тоот тушаалаар батлагдсан “татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журмын 5.2-т заасан сар, улирал, жилийн эцсийн тайлан хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд харъяалах татварын албанд хийнэ, мөн журмын 8.2-т ссар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг энэ журмын 5.2-т заасан хугацаанаас хойш хийхийг хориглоно гэж заасныг үндэслэн тухайн компаний 2014 оны АМНАТ-ын 4 дүгээр улирлын тайланг засварлах боломжгүй гэж үзэж хариуг өгсөн. Хэрвээ энэ журам хууль бус гэж үзвэл хуулиар зохицуулах байх. Журамд хугацаа зааснаас нарийвчилсан хугацаанд залруулга хийхэд тавиагүй байгаа нь маргааныг үүсгэдэг. Дээрх журам ХЗДХЯаманд албан ёсоор бүртгэгдсэн эсэх нь манайд ирээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:     

Ч ХХК-иас   тус шүүхэд “ашигт малтмал ашигласны  төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа татварын албаны эс үйлдэхүй хууль  бус болохыг  тогтоож,  тус компаний алруулж гаргасан тайланг хүлээн авч татварын цахим мэдээллийн систем татварын бүртгэл мэдээллийн  нэгдсэн санд  бүртгэхийг Дундговь  аймгийн Татварын хэлтэст   даалгаж  өгнө үү “  гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ./хх-1-6, 14-19/

Ч ХХК 2018 оны 2-р сарын 9-нд 18/13 тоот албан бичгээр /хх-51/ Татварын ерөнхий газарт хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг  хийлгүүлж тус газраас 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 06/766 тоот албан бичгээр хариуг хүргүүлжээ. /хх-52/

Нэхэмжлэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 18/26 тоот итгэмжлэлээр шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Н.Чинбат нар оролцсон  болно./хх-21-23/ 

Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Ашигт малтмал  ашигласны  төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын  тайланд залруулга  хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа татварын албаны  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Хэргийн оролцогчдоос тайланд залруулга хийх хугацааг хуулиар нарийвчлан тогтоогоогүй тул тайлан гаргах хянах нэгтгэл хийх журмаар 1 жил гэж заасныгхэрэглэх боломжгүй, нэхэмжлэгчээс “хэдийгээр татвар төлөгч өөрөө тодорхойлж мэдүүлсэнорлого ч гэлээ татварын албанаас шалгаж илүү дутууг засварлуулах үүрэгтэй” гэж, дээрхзалруулгыг татварын алба хийхгүй гагцхүү тооцооллын алдааг л хянахаас өөрөө тодорхойлсон орлогыгбидтогтоохгүй гэх зэргээрмаргадаг.

Ч ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн Дундговь аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 0802201707 тоот шийтгэлийн хуудсаар/хх-117-120/ төлбөр ногдуулсаныг хянуулах явцад тус компаний 2014 оны 4 дүгээр улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд  залруулга хийх шаардлагатайг нэхэмжлэгч тал мэдсэн /хх-16/ гэж тодорхойлсон бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 18103 тоотоор хариуцагчид  тайланг залруулах хүсэлтийг  гаргажээ. /хх-37/

Уг хүсэлтийг татварын албаны  2018 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн 08/26 /хх-50/ албан  бичгээр “Танай байгууллагаас ирүүлсэн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний 18103 тоот  албан  бичигтэй танилцлаа. Татварын ерөнхий газрын  даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 тоот тушаалаар батлагдсан татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журмын 5.2-т  заасан  сар улирал, жилийн эцсийн тайлан хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд харьяалах татварын  албанд хийнэ, мөн журмын 8.2-т сар улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг энэ журмын 5.2-т заасан хугацаанаас хойш хийхийг хориглоно гэж заасан байдаг тул танай байгууллагын ашигт малтмалын нөөц ашигласны 2014 оны 4 дүгээр улирлын тайланг засварлах боломжгүйг  уламжилж байна” гэж Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгэгдээгүй захиргааны хэм хэмжээний актыг үндэслэл  болгон хариу өгсөн хэдий ч Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 ”татвар төлөгч холбогдох баримт бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж...”,  Ашигт малтмалын  тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т  ”...бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.2.3-т “дотоод гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тооцно” гэж зааснаас үзэхэд аймгийн татварын хэлтсээс улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй хэм хэмжээний актыг үндэслэж  хариу өгсөн  гэдгээр  энэхүү  шаардлагыг хангах үндэслэл  болохгүй.

Түүнчлэн  “Ч” ХХК нь 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т: “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:... 47.2.3 дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн...” гэж заасны дагуу төмрийн хүдэр, баяжмал худалдан борлуулсан гэрээний үнэ буюу борлуулалтын орлогын дүнгээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр байна гэж тайлбарладаг боловч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “ дотоод гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тооцно” гэснийг үзэхэд дотоод гадаадын  зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох “боломжгүй” гэдгийг хэрхэн нотолсоноо нэхэмжлэгч тал татварын албанд нотлоогүй байхад мөн зүйл заалтад заагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тооцох боломж үгүйсгэгдэнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Ч  компани татварын албанаас тавьсан  шаардлагын дагуу 2014 оны 4 дүгээр улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд олборлож борлуулсан  төмрийн хүдрийн  борлуулалтын үнэлгээг “Олон улсын зах  зээлийн үнэ”  буюу Уул уурхайн яамны /тухайн үеийн нэрээр/ цахим хуудсанд нийтлэгдсэн экспортод гаргасан  ашигт малтмалын  бүтээгдэхүүний  олон  улсын  зах зээлийн үнээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  тайлагнасан гэх боловч энэ тухайгаа нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй, уул уурхайн яамнаас цахимаас авсан мэдээллийг хэрэгт өгөх боломжгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбатаас тайлбарлаж тодруулбал татварын албаны шаардлагаар  ингэж тооцсон гэдгээ нотлоогүй нь мөн нэхэмжлэлийн шаардлага  хангагдахгүйн үндэслэл  болно.

Тухайн татвар төлөгч татварын тайлангаа үнэн зөв гаргаж холбогдох  эрх бүхий байгууллага албан тушаалтнаар баталгаажуулсан эсэхийг шүүх тодруулахад  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чаас “татварын тайланд аудит хийлгэх шаардлагагүй зөвхөн татварын байцаагч л хянах үүрэгтэй. Тус компаний  тайланд аудитын дүгнэлт хийгдээгүй” , мөн  “холбогдох баримтуудыг  шүүхэд гаргаж өгсөн  үүнээс өөр нотлох  баримт  байхгүй“ гэж  тайлбарладаг ба хэрэгт ирүүлсэн тус компаний захирал болон ерөнхий нягтлан бодогч С.Т нарын 2014 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон  гаргасан  санхүүгийн байдлын тайлан /хх-42/ болон орлогын тайлан/хх-32/, мөнЧ ХХК-ийн 2014 оны санхүүгийн тайлангийн  бодит байдлын тухай  мэдэгдэлд зааснаар “бүх ажил гүйлгээ бодитоор  гарсан бөгөөд  холбогдох анхан шатны баримтыг үндэслэн нягтлан бодох  бүртгэл,  санхүүгийн тайланд үнэн зөв  тусгасан,  санхүүгийн тайланд тусгасан  бүх тооцоолол  үнэн зөв  хийгдсэн” гэх мэдэгдэл бусад баримт /хх-30Ч ХХК-ийн 2014 оны санхүүгийн тайлангийн бодит байдлын тухай мэдэгдэл/ зэргээр татвар ногдох орлогоо үнэн  зөв тодорхойлсон гэх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т “татварын тайланд  эрх бүхий этгээд гарын үсэг зурах” , 45.4-т “ ...ерөнхий нягтлан бодогч гарын үсэг  зурна”, 43 дугаар зүйлийн 43.3 ”татварын тайланг татварын цахим баримт бичиг хэлбрээр  тушааж болох...” зэрэг зохицуулалттай нийцэж байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний 2569 дугаартай  шийдвэр, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн  танхимын 2014  оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 546 тоот тогтоол, 2014 онд ашигт малтмалын  нөөц ашигласны төлбөр тооцсон ОУ-ын зах зээлийн үнэ”-ийг тооцох үндэслэл болгож байсан Монгол Улсын Засгийн газрын 2007 оны “Биржийн нэр зарлах тухай”  88 дугаар тогтоолын 2-р хавсралтын 3 дахь заалт, 2011 оны “аргачлал батлах тухай 193 дугаар тогтоолын 2,4-ийн 4 дэх заалт, 2013 оны “тогтоолуудын хавсралтуудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөрт” холбогдох хэсэг, мөн энэ тогтоолын 3 дахь заалтын 2-ын “ төмрийн баяжмалд” холбогдох хэсгийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснийг үндэслэн дээрх татварын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нь зүйтэй гэж тайлбарладаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс дээрх шийдвэр,  тогтоолуудыг судалсан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд нэмж өгөх нотлох баримтгүй,  хэрэг материалтай бүрэн гүйцэд танилцсан  гэжээ. /хх-82,113/

Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх  үүргээ биелүүлэхгүй орхигдуулсныг хэлнэ” гэж заасанчлан татварын алба нь захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд /эмхтгэлд/ бүртгэгдээгүй актыг үндэслэж хариу өгч байгаа нь шийдвэрлэвэл зохих асуудлаа шийдвэрлэхгүй орхигдуулж байна гэж үзэж  2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус  болохыг тогтоож өгнө үү. Энэ эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн татвараа шударгаар тооцож төлөх эрх ашиг сонирхол  зөрчигдөж  /98сая төгрөгийн илүү  төлөлт хийж/ байна гэж шүүх хуралдаанд тайлбарладаг  бөгөөд  шүүх татварын албаны эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/05 тоот  тушаалаар батлагдсан “Татварын тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам нь /хх-/ захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болох нь ХЗДХЯамны 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 3-2/04  тоот  лавлагаагаар /хх-53/  нотлогдох бөгөөд бүртгэгдээгүй актын улмаас хохирол учирсан, эсхүл татварын илүү төлөлт үүссэн гэж үзвэл өөр журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

  1. Залруулга хийсэн тайланг хүлээн авч системд /нэгдсэн санд бүртгэхийг/   оруулахыг  даалгах шаардлагын тухайд:

Дээрх даалгах нэхэмжлэлийн тухайд захиргааны байгууллагын  хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нь эрхээ  зөрчигдсөн гэж үзэн  шүүхээс уг  эс үйлдэхүйг  хууль бус болохыг тогтоож өгөхийг хүсч ийнхүү тогтоосныг үндэслэн татварын албанаас зохих шийдвэр гаргуулах замаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэдий ч нэхэмжлэгчийн тухайд анхдагч шаардлага болох Дундговь аймгийн Татварын хэлтсийн эс үйлдэхүйг шүүхээс хууль бус гэж тогтоогоогүй  тул даалгах шаардлага  хангагдах  үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс хэрэгт ирүүлсэн татварын тайлан болон холбогдох бусад баримтууд нь цахим бүртгэлийн баримт тул заавал гарын үсэг шаардахгүй баар код бүхий баримтууд тул эх баримт гэж үзэх боломжтой гэх хариуцагчийн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эдгээр  баримтууд нь татварын хэлтэст өгсөн  цахим баримтууд мөн нэмж   шүүхэд  өгөх нотлох баримт  байхгүй гэх тайлбар болох холбогдох хуулийг үндэслэн цахим бүртгэлийн дээрх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авсан болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 “тайланг татварын албанаас батлагдсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор”, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” 11 дүгээр зүйлийн 11.3-т “тайланг сар улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн тайланг гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс, 43 дугаар зүйли йн 43.1-д “татвар төлөгч холбогдох баримт бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгана” 46 дугаар зүйлийн 46.4-т “татварын алба .. тайланг хүлээж авахдаа доорх дурьдсан үзүүлэлтүүдийг хянаж нягтлана” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчЧ ХХК-ийн тайланг залруулах хүсэлтэд заагдсан үндэслэл тухайн үед буюу тайланг хүлээн авах үед тогтоогдоогүй тодруулбал татварын хэлтсээс 2018 оны 1 ..сард хийсэн хяналт шалгалтаар илэрсэн болох нь /хх-/ нэхэмжлэлд заагдсан бөгөөд шүүх хуралдаанд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чын “2018 оны 1 сард хийсэн шалгалтаар мэдсэний улмаас залруулга хийх хүсэлтийг гаргасан гэх, хариуцагчийн тухайн компанид захирал  ерөнхий нягтлан бодогч зэрэг татварын тайланг хянах эрх бүхий албан тушаалтнууд байсаар атлаа хянаагүй харин тус татварын хэлтсийн 2018 оны 1 дүгээр улиралд хийсэн хяналт шалгалтын явцад энэ асуудал яригдсан нь тухайн байгууллагын алдаа л гэж үзнэ” гэх тайлбаруудаар Ч ХХК-ийн 2014 оны  4 дүгээр улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг хүлээн авах үед/хх-121/тогтоогдоогүй байсан гэж үзэхээр байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 18 дугаар 18.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,47.2.1, 48 дугаар зүйлийн 48.9, 46 дугаар зүйлийн 46.5.1-т заасныг баримтлан Ч ХХК-ий нэхэмжлэлтэй Дундговь аймгийн татварын хэлтэст /дарга Тт/ хариуцагдах “ашигт малтмал ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа татварын албаны эс үйлдэхүй хууль  бус болохыг  тогтоож,  тус компаний залруулж гаргасан тайланг хүлээн авч  татварын  цахим мэдээллийн  систем татварын бүртгэл  мэдээллийн  нэгдсэн санд  бүртгэхийг даалгаж  өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл  хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор  захиргааны хэргийн  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.С

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

/нөгөө хэргээс удирдамж үз/ тус шүүхэд мөн компаний нэхэмжлэлээр татварын хэлтсийн улсын байцаагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн   ажиллагаа хийгдэж байгаа болно. /хэрэг үүсгэсэн захирамжийг мөн авах/

айлбарлах хэдий ч татварын Ерөнхий хуулийн 11-р зүйлийн 11.1-д “Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын  хууль тогтоомжид хамаарахгүй”, 11.3.2-т “тайланг сар улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12-р сарын буюу жилийн  эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс тоолж эхэлнэ”, Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйлийн 47.10-т “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох тухайн улирлын  төлбөрийг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор төсөвт төлнө”  гэж заасныг төсөөтэй хэрэглэн хэрэгжүүлэх боломжтой.