Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2017/00046/И |
Дугаар | 45 |
Огноо | 2017-01-09 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 45
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар М.Одончимэгийн нэхэмжлэлтэй, Ш.Баярболдод холбогдох “Гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.Одончимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Архангай аймгийн Булган суманд 1946 онд төрсөн, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр байрны 02 тоотод оршин суух, тэтгэвэрт гэх
Харьд овгийн Гэндэндоржийн Мөнгөнхуяг
регистрийн дугаар: ХВ-46110514
Хариуцагч: Архангай аймгийн Их тамир суманд 1968 онд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 30 дугаар байрны 17 тоотод оршин суух, тэтгэвэрт гэх
Тайжууд овгийн Шархүүгийн Баярболд
регистрийн дугаар:ЧВ- 68030477
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Швейцарь улсын Васел хотын Wiesenstrasse 14 тоотод оршин суух, Харьд овгийн Мөнгөнхуягийн Одончимэг /регисрийн дугаар ХВ-70103001, харилцах утас +41763948669/ нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн шаардлага: Шархүүгийн Баярболдоос гэрлэлтээ цуцлуулах.
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нөхөр Ш.Баярболдтой 1991 онд танилцаж, 1992 оны 08-р сарын 22-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсэний бүртгэлд бүртгүүлсэн. Гэрчилгээний дугаар РА 298.
Бидний хамтын амьдралын хугацаанд 1992 оны 09 дүгээр сарын 07-нд хүү Б.Төрболд, 1997 оны 05 дугаар сарын 23-нд охин Б.Нарангарав, 2000 оны 11 дүгээр сарын 08-нд хоёр ихэр хүү Б.Төрмөнх, Б.Төрхүү нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань архи ууж, агсан согтуу тавьж, цуг амьдрах сонирхолгүй болж улмаар 2012 онд гадаад руу гарч одоо Швейцарь улсад амьдарч байгаа ба хүнд өвчний учир эндээ байнгын эмчийн хяналтанд үлдэх шаардлагатай болсон. Бид цаашид цуг амьдрах хүсэлгүй ба харилцан тохиролцсны үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулж байгаа юм. Хүүхдүүд маань 2012 оноос хойш эцэг Ш.Баярболдын асрамжинд үлдсэн ба бидний хооронд эд хөрөнгийн ямарч маргаан байхгүй болно...гэжээ.
Хариуцагч: Ш.Баярболд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
…М.Одончимэгийн Ш.Баярболд надад холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Олон жил тусдаа амьдарсан, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хоорондоо таарч тохирохгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү! Эд хөрөнгө, хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...
Би охиныхоо нэхэмжлэлийг уншиж сонсгоё. Би эднийг иймэрхүү маргаантай болсныг ер мэдээгүй байлаа. Одоо л мэдэж байна. Өөрсдөө ингэж шийдэж байгаа бол тэр дагуу нь шийдэж өгөхийг хүсч байна. Өөр хэлэх зүйл алга даа... гэв.
Хариуцагч: Ш.Баярболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 1992 онд гэрлэсэн. М.Одончимэгийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүд маань 2012 онд ээжийгээ явснаас хойш надтай хамт амьдарч байгаа тул хүүхдүүд маань миний асрамжинд үлдэнэ. Бидний хооронд эд хөрөнгийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй... гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч М.Одончимэг нь Ш.Баярболдод холбогдуулан “гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигчид нь 1991 онд танилцан улмаар 1992 оны 08 дугаар сарын 22-нд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд 1992 онд том хүү Б.Төрболд, 1997 онд охин Б.Нарангарав, 2000 оны 11 дүгээр сарын 08-нд ихэр хүү Б.Төрмөнх, Б.Төрхүү нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, айлбар, хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан М.Одончимэг, Ш.Баярболд нарын гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хотын ажилчны районы гүйцэтгэх захиргааны 1992 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ПА № 298 дугаартай “Гэрлэлтийг баталгаа”-ны хуулбар, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлээс хүү Б.Төрмөнх, Б.Төрхүү нарт олгосон төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгсдийн хэн алин гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, тэдний хооронд хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн маргаангүй, насанд хүрээгүй хүү Б.Төрмөнх, Б.Төрхүү нарыг эцэг Ш.Баярболдын асрамжинд үлдээхийг зохигчид харилцан тохиролцсон зэрэг байдлууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “ Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэхийг тус тус дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6 -д заасныг удирдлага болгон Тогтоох нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ