| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1754 |
| Огноо | 2020-10-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч П.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.Х т холбогдох эрүүгийн 2006 00000 2452 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, Орхон аймаг тоот оршин суух хаягтай, регистрийн дугаар , П.Х .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” зочид буудалд иргэн Г.Гандолгорын эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 949.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй... Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Г.Гандолгорын өгсөн мэдүүлэг /хх-5-6/, П.Х ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-43-45/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-19-20/, шүүгдэгч П.Х ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/, хохирогч Г.Гандолгор, яллагдагч П.Х нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-48/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч П.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” зочид буудалд иргэн Г.Гандолгорын эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 949.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гандолгорын өгсөн: “Би Эрдэнэт хотод амьдардаг юм. Би өчигдөр буюу 2020 оны 8 сарын 31-ны өдөр 08:00 цагт ирсэн юм. Найз охин Отгоотой саппаро орчимд уулзаад 3 ширхэг пиво уусан юм. Улаанбаатар хотод ажлаа амжуулчихаад манай Эрдэнэт хотын найз Пүрэвсайханы Хүсэлбаяр ФБ99051810 гэх залуутай 99949101 гэх дугаараар холбогдоод 13 дугаар хорооллын орчимд 00:00 цагийн орчим уулзсан. Тэгээд бид хоёр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “Анар” гэх нэртэй зочид буудалд орсон юм. Буудалд ороод 0.5 грамм Эдэн нэртэй архи хувааж ууссан. Тэгээд би уугаад согтоод амарсан юм. Өглөө сэрэхэд Хүсэлбаяр байхгүй байсан. Тэгээд би гайхаад ресепшн дээр очиж надтай хамт байсан залууг хаана байгаа талаар асуухад өрөөнд орсноос хойш удаагүй 2 цагийн орчимын дараа архи пиво аваад гараад явсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би Хүслэнрүү залгах гээд утасаа үзэхэд Самсунг А-51 загварын гар утас алга болсон байсан.Тэгээд би өөрийн 99049249 дугаарт ресепшны утаснаас залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд Хүсэлбаяр 99949101 дугаарт олон удаа залгаад авахгүй байгаа. Тэгээд би буудалаас гараад шууд цагдаад хандаж байна.” /хх-5-6/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Х ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн үед миний гар утсанд 99949101 гэсэн дугаар луу Гандолгор нь би ирчихлээ уулзъя, уулзахгүй бол үнэнээ хэлчих гэх мэт зурвас ирсэн. Тэгээд 23 цагийн үед Гандолгор нь би уулаа гэж мессеж бичсэн байсан, тэгээд бид хоёр утсаар холбогдоод хаана байгаа газарт чинь яваад очъё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Спортын ордны орчимд уулзсан бөгөөд би гэртэйгээ ойрхон гээд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” нэртэй зочид буудалд орсон. Тэгээд бид хоёр Анар гэх буудлын 2 давхарт нэг өрөөнд орсон. Дугаарыг нь санахгүй байна. Өрөөнд хэсэг сууж байгаад ФБ ороод уух юм захиалж хүргүүлэн нэг 0.75л Эдэн, Сэнгүр нэртэй пиво аваад бид хоёр хувааж ууссан. Гандолгор нь надтай уулзахаар ирэхдээ согтуу ирсэн бөгөөд тэгээд бид хоёр буудалд хэсэг ууж байгаад унтахаар хэвтсэн. Тэгээд бэлгийн харьцаанд орсон тэгээд Гандолгор нь унтаад өгсөн бөгөөд би Гандолгорын утсаар оролдож хэвтэж байгаад өглөө үүрээр утсыг нь хулгайлаад гараад явсан. Гарахдаа утсыг нь болон 1 том пиво авч гарсан. Гэрийнхээ үүдэнд ирээд нөгөө пиво уучхаад гэртэй орж унтсан. 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 12 цагийн үед гараад үсчин орж үсээ засуулчхаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оранже гэх нэртэй ломбардад ороод Гандолгорын цэнхэр өнгийн Самсунг А-51 маркийн гар утсыг 480,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд 13 дугаар хорооллын урд талын автобусны буудал дээр байдаг ломбардад би өмнө нь өөрийнхөө утсыг барьцаалчихсан байсан учир уг мөнгөөр өөрийнхөө утсыг авсан. Би Гандолгорыг нь утсыг нь эргүүлэн аваад өгчихсөн. /хх-43-45/ гэх мэдүүлэг,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-19-20/,
Шүүгдэгч П.Х ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/,
Хохирогч Г.Гандолгор, яллагдагч П.Х нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-48/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчид хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн хохирлыг үнэлсэн үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч П.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” зочид буудалд иргэн Г.Гандолгорын эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 949.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч Г.Гандолгор нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар П.Х т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу 250 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэл оногдуулж биелүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Х бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
П.Х т 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар П.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС