| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0107/и |
| Дугаар | 129 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 129
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр баг, “Олон худгийн говь” гэх газар нутаглах, /РД:ЛК59050611, утасны дугаар 98800120/, Намдаг овогт Дугаржавын Төмөр-Очирын
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Төмөр-Очир, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Төмөр-Очир нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар 1974 оны 9 дүгээр сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал үхэр маллаж байгаад цэргийн албанд мордсон. 1980 онд цэргээс халагдсан. Улмаар тус нэгдэлдээ 1980 оны 8 дугаар сараас 1989 оныг дуусталх хугацаанд мал маллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн байх тул шүүхээр баталгаажуулах шаардлагатай болоод байна. Иймд миний Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар 1974 оны 9 дүгээр сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал, 1980 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Намдаг овогт Дугаржавын Төмөр-Очир нь 1974 оны 9 дүгээр сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал, 1980 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Намдаг овогт Дугаржавын Төмөр-Очир нь 1974 оны 9 дүгээр сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал, 1980 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 259/15 тоот лавлагааны хуулбар, Хүндэт жуух бичиг, иргэний үнэмлэхний хуулбар,
-гэрч, Балдан овогт Пунцагийн Чулуунбаатар /РД:ЛК55032016/-ын Д.Төмөр-Очир нь 1974 онд сургуулиа төгсөөд илгээлтийн эзнээр мал дээр гарч Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 3 дугаар бригадад 1974-1977 он хүртэл аав ээжийнхээ туслах малчнаар үхэр маллаж байсан. Д.Төмөр-Очир нь 1977-1980 оны 5 сар хүртэл цэргийн алба хаагаад 1980 оны 5 дугаар сард цэргээс ирээд тус нэгдэлдээ нэгдэл тартал үхэр маллаж, мал тууварт явж, Цантын баазад малины адуу туух зэрэг ажил хийж байсан. Нэгдэл нь 1990 оны 12 дугаар сард хувьчлагдсан. Д.Төмөр-Очир нь бригадын хамгийн сайн ажилтан байсан. Тус нэгдэлд тасралтгүй ажилласан. Д.Төмөр-Очирыг цэрэгт яваад ирэхэд аав ээж нь тэтгэвэрт гарах нас нь болчихсон байсан. Тэгээд цэргээс ирээд бие даан малаа маллаж эхэлсэн” гэх мэдүүлэг,
-гэрч Буурлууд овогт Лувсандоржийн Галай /РД:ЛК49101516/-гийн “Д.Төмөр-Очир нь 1974 онд сургуулиа төгсөөд илгээлтийн эзнээр мал дээр гарч аав ээжийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 3 дугаар бригад буюу Дэлгэр бригадад 1974-1977 оны дунд хүртэл ажиллаж байгаад 1977 оны намар цэрэгт явсан. Цэргийн албыг 3 жил хаагаад 1980 онд халагдаж ирээд үргэлжүүлэн тус нэгдэлдээ тасралтгүй 1990 он хүртэл ажилласан. Одоо ч гэсэн малаа маллан амьдарч байгаа. Төмөр-Очир нэгдэл дотроо нэр хүнд сайтай, томоотой, хариуцлагатай хүн байсан. Би нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд Д.Төмөр-Очирын хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Төмөр-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Намдаг овогт Дугаржавын Төмөр-Очир нь 1974 оны 9 дүгээр сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал, 1980 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Төмөр-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ