Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 00321

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, 

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 2038005150379 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Бнүүр, толгой, бие хэсэгт нь зодож, хоолойг нь боомилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Бнүүр, толгой, бие хэсэгт нь зодож, хоолойг нь боомилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005150379 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Гмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн эхнэр Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна...Би эхнэрээсээ уучлалт гуйсан бид хоёр эвлэрсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Г намайг машин руугаа чирч оруулаад хөдлөхөд нь би айгаад хаалгыг нь онгойлгоод машинаас нь унасан. Г.Г машинаасаа бууж ирээд миний хэвлий рүү нэг удаа өшиглөөд машиндаа ахиад чирч суулгаад Мөрөнгийн төвөөс гараад 10-р хорооноос цаашаагаа тал руу гараад машинаас чирч буулгасан. Тэгээд Г.Г миний толгой, нүүр, гар хөл гээд биеийн хаа сайгүй өшиглөсөн. Тэгэхэд миний толгой духны хэсэг хагарч цус их гарч байсан. Тэгээд машиндаа чирч суугаад гар утасны нарийн залгуураар миний хоолойг хэд хэдэн удаа боож чи ажлынхаа тэрэнтэй явдаг биз дээ гэж ажлын хүмүүсийг надтай холбож хардаж, заавал хэн нэгэнтэй нь явдаг гэж хүчээр хэлүүлж байж хоолойны боолтыг больж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

Гэрч О.Умөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэг цэгийн үйлчилгээний төвд Нар супер маркетийн ажилтнууд хохирогчийн мэдээлэл өгсний дагуу хохирогч байгаа газарт очиж хохирогч Б.Бнэг цэгийн үйлчилгээний төв дээр авч ирсэн. Иргэн Б.Бтай ярилцах явцад биед нь их хэмжээний хөхрөл, няцралтай, хоолойны боолгосон хөхрөлтэй, духанд оёо тавиулсан байсан. Нүүр, шанаа нь хавдартай байсан. Иргэн Б.Баас ярилцлагын аргаар болсон зүйлийг тодруулахад 2020 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө нөхөр Г.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шөнөжин зодож, тарчлаан зовоосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

Гэрч С.Ц=мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... манай ажлын Б.Б нөхөртөө зодуулсан гээд Б.Бын хоолой нь битүү тойроод хөхөрч хавдаад хоёр нарийн зураас гарсан байсан. Мөн духны дээд хэсэг голд нь оёо тавиулсан сорвитой, нурууны ар, гуя, хоёр гар, хөлийн тодорхой хэсэг газрууд дээр тус бүрд гарын алганы чинээ хөхөрсөн байсан. Б.Бын нүүр нь битүү хавдаж хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн  2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 468 дугаартай:

  1. Б.Бын биед шарх /сорви/, хоолой, баруун зүүн бугалга, баруун шуу, баруун зүүн мөр, баруун шуу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3.  Б.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд хэрэг гарсан гэх 6-р сард үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн  33-р хуудас/,

       Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн  26-28-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49, 51-54-р хуудас/,

Хохирогч Б.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 56-57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038005150379 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Бнүүр, толгой, бие хэсэгт нь зодож, хоолойг нь боомилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Гмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Бын /хх-ийн 7-9-р хуудас/, гэрч О.У/хх-ийн 10-11-р хуудас/,гэрч С.Ц=/хх-ийн 12-13-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн  2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 468 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,      

Хохирогч Б.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 56-57-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Г.Гбусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Г нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038005150379 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Г.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2038005150379 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР