Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 16

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, /РД:ПБ*******/ Х******* овогт Д*******гийн С*******ны хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч Д.С*******н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1978 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, цэвэрлэгчээр ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.        

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Д.С*******н нь миний хадам ээж юм. Одоо өвчний улмаас Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа. Энэ хүн 1978 оны 06 сарын 09-ний өдрөөс 1983 оны 08 сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1983 оны 08 сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Иймд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

              Д.С*******ныг 1978 оны 06 сарын 09-ний өдрөөс 1983 оны 08 сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр, 1983 оны 08 сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан болох нь: 

   - түүний шүүхэд гаргасан хүсэлт,

   - Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1978 оны 06 сарын 09-ний өдрийн 41 дугаар “Ажилд томилох тухай” тушаал,

   - 1978 онд Худалдаа бэлтгэлийн ангиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1978 оны 06 сарын 09-ний өдрийн 41 тоот тушаалаар “СХ-ийн худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр авч ажиллуулав”, мөн 1983 оны 08 сарын 02-ны өдрийн 32 тоот тушаалаар “эчнээгээр худалдагч мэргэжил эзэмшсэн учир худалдагчаар авч ажиллуулав” гэх бичилт, 1991 оны 01 сарын 15-ны өдрийн 02 тоот тушаалаар “орон тооны илүүдэлээр худалдагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх бичилтүүд,

- гэрч Д.Н*******ын шүүхэд гэрчээр өгсөн: ”Д.С*******н нь 1978-1991 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгч, худалдагчаар ажиллаж байсан. Би 1975-1991 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар хамт ажиллаж байсан. Д.С*******ныг би сайн мэднэ” гэх мэдүүлэг,

- гэрч Б.Б*******ийн шүүхэд гэрчээр өгсөн:” Д.С*******н нь 1978-1991 онд Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан. Би 1978-1990 он хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид хамт худалдагчаар олон жил ажилласан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлэг нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

           Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х******* овогт Д*******гийн С*******ны 1978 оны 06 сарын 09-ний өдрөөс 1991 оны 01 сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгч, худалдагчаар ажиллаж байсан  байдлыг тогтоосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн 160200941 дугаартай дансанд улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.