Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 17

 

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Б******* багт оршин суух, /РД: ПБ*******/ Ц******* ******* овогт Б*******ын Э*******ийн хүсэлттэй

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 01-ний  өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц*******цоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 онд Улаанбаатар хотын Анагаах Ухааны дунд сургуулийг ш техникч мэргэжлээр төгсөөд Ховд аймгийн н******* ш т ажиллаж байгаад 1987 оноос Ховд аймгийн Булган сумын Н******* шилжин ирж одоо хүртэл ш т  ажиллаж байна.

Иймд 1986-1994 онд улсад ажиллаж байсан  байдлыг тогтоож  өгнө үү гэжээ.

           Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлц******* нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

             Б.Э*******ийн  ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

          Б.Э*******  нь 1986 оны 07 сарын 16-ны өдрөөс мөн оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Н******* больницид ш т, 1987 оны 01 сарын 02-ноос 1994 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Н******* ш т ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,

-Ховд аймгийн н******* больницын ерөнхий эмчийн 1986 оны 07 сарын 16-ны өдрийн 56 тоот “Ажилд авах тухай” тушаал,

- Ховд аймгийн Булган сумын Н******* эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 тоот: “Б******* овогтой Э******* нь 1987 оноос ш т 31 дэх жилдээ ажиллаж байгаа нь үнэн болно” гэх албан бичиг

- хамт олны гэрэл зургууд

- гэрч О.Б*******ын шүүхэд гэрчээр өгсөн: “Б.Э******* 1987-1994 онд Ховд аймгийн Булган сумын Н******* ш т ажиллаж байсан. Тус би дүн бүртгэгч эмчээр ажиллаж байсан. Би Б.Э*******ийг сайн мэднэ, нэг өрөөнд олон жил хамт сууж ажиллаж байсан “гэх мэдүүлэг

-гэрч Ш.Т*******гийн шүүхэд гэрчээр өгсөн: “Б.Э******* нь 1987 онд Ховд аймгийн Булган сумын Н*******   ш т Ховд аймгаас шилжин ирж ажилласан. Би 1975 оноос тус тогоочоор ажилд ороод 2013 он хүртэл ажилласан. Б.Э*******тэй хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг

           Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц******* ******* овогт Б*******ын Э*******ийн 1986 оны 07 сарын 16-ны өдрөөс мөн оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Н******* больницид ш т, 1987 оны 01 сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Н******* ш т ажиллаж байсан байдлыг тогтоосугай.      

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн 160200941 дугаартай дансанд улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.