Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1843

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч К.Чимгээ,

Шүүгдэгч Г.О  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.О  холбогдох эрүүгийн 2006 02871 2517 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “ барилгын үндсэн ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн   тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух, урьд

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар “Бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.О .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.О  нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Баянзүрх дүүргийн шүүхийн хойд талын 5 давхар шар байрны зүүн талын улбар шар сараалжин төмөр хаалгатай хашаанд нийтийн байрны 2 тоот өрөөнд хохирогч Э.Уранцэцэгтэй маргалдаж түүнийг зодож Э.Уранцэцэгийн биед дух, зүүн шанаа, хөмсөг, хоёр нүдний алимын салстад цус хуралт, зүүн чамархай, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн дал, хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй... Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Уранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-11-12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7122 дугаартай дүгнэлт /хх-18-20/, Г.О гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-74-75/, Г.О ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-23/, хохирогч Э.Уранцэцэг, яллагдагч Г.О  нарын гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-78/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.О  нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Баянзүрх дүүргийн шүүхийн хойд талын 5 давхар шар байрны зүүн талын улбар шар сараалжин төмөр хаалгатай хашаанд нийтийн байрны 2 тоот өрөөнд хохирогч Э.Уранцэцэгтэй маргалдаж түүнийг зодож Э.Уранцэцэгийн биед дух, зүүн шанаа, хөмсөг, хоёр нүдний алимын салстад цус хуралт, зүүн чамархай, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн дал, хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт гэмтэл учруулсан болох нь хуульд.заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Уранцэцэг өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Баянзүрх дүүргийн шүүхийн хойд талын 5 давхар шар байрны зүүн талын улбар шар сараалжин төмөр хаалгатай хашаанд нийтийн байрны 2 тоот өрөөнд ганцаараа амьдардаг. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өглөө манай найз охины найз залуу гэх зүс таних залуу согтуу үүрээр намайг унтаж байхад манай гэрийн хаалгыг эвдээд ороод ирэхээр нь хөөгөөд гаргасан. Тэгтэл өдөр 12 цагийн орчимд согтуу орж ирээд намайг хоолоо идэж байхад шууд миний үснээс зулгаагаад чирээд учир зүггүй миний нүүр, хөл гар руу хэд хэдэн удаа цохиод миний нуруу хэсэгт хэдэн удаа өшиглөөд зодоод намайг босгоогүй. Би нүүрэндээ хүргэхгүй гээд доошоо тонгойсон байхад намайг үсдэж босгож ирээд нүүр рүү цохиод зодоод байсан. Намайг нилээн удаан буюу 40-50 минут орчим зодсон. Намайг босоод ирэхээр үсдээд өвдөглөөд, өшиглөөд, цохиод чамайг алж байж санаа амарна чам шиг ганцаараа хүүхнийг алсан ч багадна гээд зодоод байсан ба би сүүлдээ толгой эргээд унах гээд байсан. /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7122 дугаартай дүгнэлт:

 

1, 2. Э.Уранцэцэгийн биед дух, зүүн шанаа, хөмсөг, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус хуралт, зүүн чамархай баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу зүүн дал, хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх18-20/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.О  яллагдагчаар өгсөн: “Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэгтэй тухайн үед болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Шинжээчийн №7122 дугаартай дүгнэлт дээр бичигдсэн Э.Уранцэцэгийн биед учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн. Би хийсэн хэрэгтэй их гэмшиж байна.” /хх-74-75/ гэх мэдүүлэг,

 

          Шүүгдэгч Г.О  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-23/,

 Хохирогч Э.Уранцэцэг, яллагдагч Г.О  нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-78/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Г.О  нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Баянзүрх дүүргийн шүүхийн хойд талын 5 давхар шар байрны зүүн талын улбар шар сараалжин төмөр хаалгатай хашаанд нийтийн байрны 2 тоот өрөөнд хохирогч Э.Уранцэцэгтэй маргалдаж түүнийг зодож Э.Уранцэцэгийн биед дух, зүүн шанаа, хөмсөг, хоёр нүдний алимын салстад цус хуралт, зүүн чамархай, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн дал, хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Э.Уранцэцэг нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт

эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Г.О д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.О  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.                                                                                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.О  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.О д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.О  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.О  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС