Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 07

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, /РД:ПБ*******/ У******* овогт Б*******-О*******ын Б*******чимэгийн хүсэлттэй

 Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч Б.Б*******чимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1983 онд 8-р ангиа төгсөөд 1983 оны 08 сараас 1989 оны 03 сарын 24-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн чанар тооцооны бригадад туслах ажилчин, конторын цэвэрлэгчээр, 1989 оны 03 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон боловч 1983 оны 08 сараас 1984 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл нэг жил дөрвөн сар нь хөдөлмөрийн дэвтэрт нөхөж бичигдсэн тул миний 1983-1990 онд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.                                                   

           Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Б.Б*******чимэг нь 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 сарын 24-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн чанар тооцооны бригадад туслах ажилчин, конторын цэвэрлэгчээр, 1989 оны 03 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал мөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь: 

   - түүний шүүхэд гаргасан хүсэлт, 

   - Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 23 тоот лавлагаанд: Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1989 оны 03 сарын 25-ны өдрийн 28 тоот “Малчнаар томилох тухай” тушаалыг хуулбарлан хавсралтаар ирүүлсэн.

          - Б.Б*******чимэгийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1983-1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- гэрч Х.Я*******гийн шүүхэд гэрчээр өгсөн: “Б.Б*******чимэг нь 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд туслах ажилчин, малчнаар ажиллаж байсан. Би тухайн үед 1982-1990 оныг дуустал мөн нэгдэлд чанар шалгагчаар Б.Б*******чимэгтэй хамт ажиллаж байсны хувьд сайн мэднэ” гэх мэдүүлэг,

 - гэрч: Т.О*******ийн шүүхэд гэрчээр өгсөн: “Б.Б*******чимэг нь 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн чанарын бригадад туслах ажилчин, конторын цэвэрлэгч, малчнаар ажиллаж байсан. Тус баригадын дарга нь Б.Цэрэн  гэдэг хүн байсан. Би 1982-1990 оныг дуустал тус нэгдлийн зочид буудалд  тогоочоор ажиллаж байсан. Би Б.Б*******чимэгийг сайн мэднэ. Нэг байгууллагад бид нар олон жил хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч  Б.Б*******чимэг нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У******* овогт Б*******-О*******ын Б*******чимэгийн 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд туслах ажилчин, конторын цэвэрлэгч, малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн 160200941 дугаартай дансанд улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан ш*******ны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах ш*******ны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.