Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 15

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, /РД:ПБ*******/, Б******* овогт М*******ын Л*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, Ховд аймгийн Булган сумын Бүр*******айрхан багт оршин суух, өмгөөлөгч ажилтай, З******* овогт Ц*******ийн Энх-А*******ын хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ын Быг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-А******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч М.Л******* хариуцагч Б.Б нар нь Ховд аймаг дахь сум дундьн хоёрдугаар шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 139 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан ба тэдний дундаас төрсөн хүү Л.Г, Л.Г нарыг эх Б.Бын асрамжинд үлдээж, эцэг М.Л*******аар тэжээн тэтгүүлэхээр тогтоосон байна. Гэтэл хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэр гарсанаас хойш хоёр хүүгээ хайхралгүй орхиж, замын унаанд бичиг баримтыг нь өгөөд аав М Л*******т нь хүргүүлсэн б*******. Ингээд М.Л******* 2012.10.17-нд өөрийн аав, ээжийн хамт хоёр хүүхдээ эх Б.Бт хүргэж өгөхөөр Алтай сум руу очиход Б.Б 2 хүүгээ үл тоож, хайхраагүй, хүүхдүүд ч аавтайгаа амьдармаар байна гэсэн тул хүүхдүүдээ аваад буцсан. Тэр цагаас хойш Л.Г, Л.Г нар нь аав М.Л*******ын хамт амьдарч, өсч торнин, сурч хүмүүжиж байна.

Шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш өнөөдрийг хүртэл Л.Г, Л. Г нарт төрөөс олгодог хүүхдийн мөнгийг эх Б.Б нь авч байгаа ба энэ хүн хүүхдүүдтэйгээ ганц ч удаа холбоо бариагүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, Гэр бүлийн тухай хууль, шүүхийн шийдвэрт заасан эхийн үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Б.Баас өнгөрсөн хугацаанд Л.Г, Л.Г нарт төрөөс олгогдсон хүүхдийн мөнгийг нэхэмжлэх, хойшид хүүхдүүдийн асрамжийг аав М.Л*******т шилжүүлэх, төрөөс олгодог хүүхдийн мөнгийг Л.Г, Л.Г нарын нэр дээр данс нээж авдаг болох зэрэг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд хариуцагч Б.Бын оршин суугаа хаягыг тогтоох шаардлагатай боллоо.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Б*******ын Быг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна.

Жич: Хариуцагч Б.Б нь Ховд аймгийн Алтай сумаас шилжсэн ба ах, дүү төрөл төрөгсөд нь Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт оршин суудаг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-А******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Б.Б нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Ховд аймаг дахь сум дундьн хоёрдугаар шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 139 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

          Б.Б нь Ховд аймаг дахь сум дундьн хоёрдугаар шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 139 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан ба шүүх 2005 оны 10 дугаар сарын 29-нд төрсөн хүү Л******* овогтой Г, 2007 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн хүү Л******* овогтой Г нарыг эх Б.Бын асрамжинд үлдээж, эцэг М.Л*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэр гарсанаас хойш хүү Л.Г, Л.Г нарыг хайхралгүй орхиж, эцэг М.Л*******ын асрамжинд үлдээгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Быг эрэн сурвалжлуулах ажиллагааг биелүүлэхийг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Холбогдох мэдээллүүдийг дурьдвал: Б.Бын төрсөн ах Б*******ын Загдсүрэн, төрсөн дүү Б*******ын Загдбазар нар нь Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт оршин суудаг, малчин.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт бүртгэлтэй б******* Нохойнхон овогт Б*******ын Б /РД:ПА82072332/-ыг эрэн сурвалжилсугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Нохойнхон овогт Б*******ын Б /РД:ПА82072332/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.