| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01192/И |
| Дугаар | 163 |
| Огноо | 2017-02-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 163
| 2017 оны 02 сарын 15 өдөр | Дугаар 151/ШШ2017/00163 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, 9/1 тоотод байрлах, Хаан банкны нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Баяндэлгэр сум, 2 дугаар баг, Ламын уул, худгийн дугуй, талын толгой гэх газар оршин суух, Боржигон овогт Сумъяажавын Мөнхжаргал /АЗ62091419/-д холбогдох,
зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрт 4.266.016 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяртулга, Б.Баттөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Мөнхжаргал нь Хаан банкны Багануур салбарын Баяндэлгэр тооцооны төвөөс 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ЗГ201642607149 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, малчны зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд 21 толгой ямаа, 18 толгой хонь, 6 толгой үхэр, 68 толгой үхэр, 5 ханатай гэр, нарийн цахилгаан үүсгүүр барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хуваарийн дагуу үдсэн зээл 0, зээлийн хүү 2.458 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 нийт 2.458 төгрөг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлж, 2016 оны 10 дугаар сараас хойш огт төлөлт хийгээгүй. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн ЗГ201642607149 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаарх зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах, үүнд: Үндсэн зээл 3.500.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 748.872 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.644 төгрөг, нотиратын үйлчилгээний хөлс 6500 төгрөг, нийт 4.266.016 төгрөгийг, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хаан банк нь С.Мөнхжаргалаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрт 4.266.016 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Хаан банк нь О.Баяртулгад 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 5770/11 дугаар итгэмжлэлийг /хх 21/, Б.Баттөрд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01/3777 дугаар хариуцагч С.Мөнхжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М.Болдбаатар /НЧ73101212/ -т итгэмжлэлийг тус тус олгожээ. /хх 15, 21, 33/
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлж байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяртулга, Б.Баттөр нар нь дээрх тайлбарыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна. /хх 37/,
Тус бичгийн баримтад Хаан банкны Багануур салбарын нэхэмжилсэн 4.266.016 төгрөгөөс 748.872 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.644 төгрөг, нотариатын хураамж 6.500 төгрөг бүгд 766.006 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 15-нд, 3.500.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 15-нд тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийг бүрэн төлөөлөх итгэмжлэл нь хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх хариуцагч М.Болдбаатарт олгогдсон байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хянан шийдвэрлэсэн тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхжаргалаас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 83.206 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага 4.266.016 төгрөгийг хариуцагч С.Мөнхжаргал нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхжаргалаас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 83.206 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ