Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020      09            29                                  2020/ШЦТ/107

 

                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул, 

улсын яллагч Б.Догмиддорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Билгүүн,

шүүгдэгч Э.Э.Г, Д.Д.Ж, Г.Г.А, П.П.Д, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э.Г, Г.Г.А, Д.Д.Ж, П.П.Д нарт холбогдох эрүүгийн 1920001780050 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

        Э.Г, Г.А, Д.Ж, П.Д

Холбогдсон хэргийн талаар;

 Шүүгдэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан Э.Э.Г нь тус сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан болох П.П.Д, газрын даамлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Д.Д.Ж, байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Г.Г.А нартай бүлэглэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хунхат уулын говь, Эрхт лүн, Нарны эргэлт, Плизс, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Наран элгэн, Цөнбөд, Аргалын уулын эрдэнэс, Хунхат хайрхан нарын нийт 10 нөхөрлөлд давуу байдал бий болгож, байгаль орчинд 18.660.971 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Г.Г.А нь газрын даамлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Д.Д.Ж, Эрдэнэ сумын Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан Э.Э.Г, тус сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан П.П.Д нартай бүлэглэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хунхат уулын говь, Эрхт лүн, Нарны эргэлт, Плизс, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Наран элгэн, Цөнбөд, Аргалын уулын эрдэнэс, Хунхат хайрхан нарын нийт 10 нөхөрлөлд давуу байдал бий болгож, байгаль орчинд 18.660.971 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын газрын даамлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Д.Д.Ж нь тус сумын Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан Э.Э.Г, 1 дүгээр багийн Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан П.П.Д, байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Г.Г.А нартай бүлэглэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хунхат уулын говь, Эрхт лүн, Нарны эргэлт, Плизс, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Наран элгэн, Цөнбөд, 2 Аргалын уулын эрдэнэс, Хунхат хайрхан нарын нийт 10 нөхөрлөлд давуу байдал бий болгож, байгаль орчинд 18.660.971 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан П.П.Д нь тус сумын Засаг даргаар ажилладаг эрх бүхий албан тушаалтан Э.Э.Г, газрын даамлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Д.Д.Ж, байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Г.Г.А нартай бүлэглэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хунхат уулын говь, Эрхт лүн, Нарны эргэлт, Плизс, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Наран элгэн, Цөнбөд, Аргалын уулын эрдэнэс, Хунхат хайрхан нарын нийт 10 нөхөрлөлд давуу байдал бий болгож, байгаль орчинд 18.660.971 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Э.Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Миний бие 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр сумын Засаг даргын үүрэгт ажлыг хүлээж авсан,  өмнө нь Энхмэнд гэдэг хүн ажиллаж байсан. 2018 оны 1 дүгээр сараас эхлэн иргэд нөхөрлөл үүсгэж, Засаг даргын тамгын газарт бичил уурхайгаар ашигт малтмал эрхлэх хүсэлт өгсөн, намайг ажил хүлээж авахад 8 нөхөрлөл бүртгэгдсэн байсан. Түүнээс хойш 10 болгоно гээд 10 нөхөрлөл бүртгэсэн. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Бүрдэнэ” багийн нутагт орших “Хунхат” хэмээх газарт 926.8га газрыг тусгай хэрэгцээнд авч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд саналаа хүргүүлсэн, үүний дараа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад Ашигт малтмалын ерөнхий газарт саналаа явуулсан. Тухайн жилдээ 900га газар авах боломжгүй, 1 жилд 50га газарт бичил уурхай эрхлэх боломжтой гэсэн хариу хүргүүлсний дагуу буцаагаад 50га газраар саналаа явуулсан. Ашигт малтмалын газраас координат ирсэн, түүн дээр нь очиж үзэхэд цоо эрүүл 50га газар байсан учраас сумынхаа байгаль орчны байцаагч Г.А, газрын даамал Д.Ж нарт “...Засгийн газрын 151 дүгээр тогтоолын гол зорилго нь эдийн засгийн үр өгөөжгүй, өмнө нь ашиглаж байсан талбайг нөхөн сэргээх байдаг, эрүүл газраа сэндийчээд яах вэ” гэж хэлээд өмнө нь “Коммод” ХХК-ийн ашиглаж байсан газар дээр 10 нөхөрлөлийг байршуулахаар олгосон. Ер нь эрүүл газраа ухаж сэндийлэхгүй, өмнө ашиглаж байсан талбайг нөхөрлөлүүдэд бичил уурхай эрхлэх боломжийг бүрдүүлээд, эргээд аймаг орон нутгийн иргэдийн амжиргаа, орлогыг дээшлүүлэх бодлого чиглэлийг баримталж ажилласан.” гэв.

Шүүгдэгч Г.Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний хувьд сумын Засаг дарга Э.Гын өгсөн үүрэг чиглэлийн дагуу газрын даамалтай хамт Ашигт малтмал газрын тосны газраас ирсэн кадастрын дагуу газар дээр нь очиж хэмжилт хийсэн. Тэр нь “Коммод” ХХК-ийн ашиглаж байсан талбай биш эрүүл газар байсан учраас буцаж ирж Засаг даргад “...Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн газар нь бидний нөхөн сэргээх гэж байгаа газар биш өөр эрүүл газар байна” гэж танилцуулсан. Засаг даргаас “...бидний эцсийн зорилго бол нөхөн сэргээх газраа өгөх учраас тэр газраа хэмжиж өг” гэсэн үүрэг өгсний дагуу хэмжиж өгсөн.” гэв.

Шүүгдэгч Д.Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 927га газрыг тусгай хэрэгцээнд авсан. “...Цоо эрүүл газар ашиглуулахгүй, өмнө нь “Коммод” ХХК-ийн ашиглаж байсан газрыг нөхөн сэргээх зорилгоор бичил уурхай эрхлүүлж байгаа юм” гэсэн. 927га газарт багтаж байгаа учраас “Коммод” ХХК-ийн ашиглаж байсан 50га газар хэмжилт хийж өгсөн” гэв.

Шүүгдэгч П.П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 онд...даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу газар дээр нь очиход огт хөндөгдөөгүй эрүүл газар байсан. Тэгээд буцаад сум руу ирээд байгаль орчны байцаагч, газрын даамал нар даргатай уулзаад хэмжсэн газраа танилцуулсан байх, би бол нөхөрлөлүүдийн талаар нарийн сайн мэдэхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Энэ газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах саналыг Энхмэнд даргын үед 2017 оны сүүлээр аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Үүний дагуу Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлэхэд Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолд нийцэхгүй байна, уг журмаар 50га газраас ихгүй байна гэсэн учраас хоорондоо нилээн олон бичиг солилцсон. Мөн 151 дүгээр тогтоолд сумын иргэдийн хурал биш, аймгийн иргэдийн хурал нь тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргаж, үүний дагуу дүгнэлт гарна гэсэн журамтай. Аймгийн иргэдийн хурал сумаас өгсөн координатын дагуу шүүгдэгч нарын яриад байгаа эрүүл газарт тогтоол гаргаад Ашигт малтмал газрын тосны газарт явуулсны эцэст тэр газарт дүгнэлт нь гарч ирсэн. Сум орон нутгаас тухайн газрыг эрүүл газар гэдэг утгаар ухуулаагүй нь зөв хэдий ч дүгнэлтээс өөр талбай байгаа. Сум тусгай хэрэгцээнд авахдаа “Коммод” ХХК-ийн талбайг авсан. Энэ нь их том талбай байсан учраас аймгийн иргэдийн хурал болж эрүүл газар нь авсан гэсэн үг. Сүүлд 2019 оны 5 дугаар сард Мэргэжлийн хяналтын газар 10 нөхөрлөлд шалгалт хийгээд хятадууд байна гэсэн мэдээлэл, танилцуулга тавигдаж байсан. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 573 дугаар захирамжаар холбогдох байгуулагуудад хяналт шалгалт хийхэд нөхөн сэргээлт хийгддэггүй, том хүчин чадалтай техник хэрэгслүүд ажиллаж байна гэсэн зөрчил дутагдлууд илэрсэн. Дүгнэлт гарахаас өмнө аймгийн Иргэдийн хурлын тогтоол гарсны дараа сум орон нутгаас координатыг газар дээр нь очиж хэмжээд залруулчих боломжтой байсан гэж харж байна. Тэгсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Нэгдүгээрт эвдэрсэн газар дээрээ, хоёрдугаарт 151 дүгээр тогтоолын дагуу, гуравдугаарт дүгнэлтийнхээ дагуу байх байсан.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн; “...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар, газрын харилцаа, барилга хот байгууллалтын газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Хунхат” гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан Нарны-Эргэлт, Хунхат-Уулын говь, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Аргалын-Уулын эрдэнэс, Эрхт лүн, Наран-Элгэн, Эрдэнэ хун-Уул, Плзис, Цөнбөд зэрэг 10 нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгасан шалгалтаар дээрх нөхөрлөлүүд нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Ашигт малтмал, газрын тосны газраас баталгаажуулсан газраас өөр байршилд олборлолт явуулж байсан нь тогтоогдсон бөгөөд сумын Засаг даргын зүгээс тухайн нөхөрлөлүүдийн батлагдсан газарт бус, олборлолт явуулж байсан газарт ажиллуулахаар гэрээ байгуулсан байсан. Шалгалтаар дээрх нөхөрлөлүүдээс Нарны-Эргэлт, Хунхат-Уулын говь, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Аргалын-Уулын эрдэнэс зэрэг 5 нөхөрлөл хоорондоо нэгдсэн гэх бөгөөд Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг зөрчин олон тооны томоохон тоног төхөөрөмжүүдийг ажиллуулж байсан...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд зааснаар болзол шаардлага хангасан нөхөрлөлүүд сумын Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана. Ер нь бол уг асуудалд сум орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны улсын байцаагч, мэргэжлийн хяналтын газар зэрэг газрууд хяналт тавина. Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журам нь үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулахад оршдог...гэтэл дээрх нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь үр ашигтай болох нь харагдаж байна. Учир нь томоохон хэмжээний техник хэрэгслүүд далд уурхайн тоног төхөөрөмж зэргийг авч ирсэн байсан...сумын засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд саналаа хүргүүлэх үүрэгтэй, тэгээд зөвшөөрөл чиглэл ирсний дагуу нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж ажиллах ёстой...тухайн нөхөрлөлүүд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, 2018 онд гэрээ байгуулсан гэх боловч, нөхөн сэргээлт хийгээгүй, хог хаягдлын цэгийг сумын засаг даргын захирамжаар тогтоолгоогүй, батлагдсан газраас өөр газарт олборлолт явуулсан зэрэг олон зөрчлүүд илэрсэн...Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай газрыг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын дагуу Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэр “Хунхат” нэртэй газрын 50га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг...Г.Г.А нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий 10 нөхөрлөлүүдийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө зэргийг хянуулж байгаагүй...тухайн үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6.1.4 “бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэх заалт, 6.1.5 “Нөхөн сэргээлт хийгдээгүй болон ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах, түүнтэй дахин гэрээ байгуулахгүй байх” гэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөөр удирдах байгуулллага...хяналт тавина” гэх заалтуудыг зөрчсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-39-40, 6хх-107-108/,

Э.Э.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2018 оны эхээр “Коммод” ХХК-ийн ашиглалтын талбайд хүмүүс хууль бусаар ашигт малтмал олборлож эхэлсэн. Уг асуудлыг шийдвэрлэх хурал болж “Коммод” ХХК-ийн ашиглалтын 920га талбайг тусгай хэрэгцээнд авах нь зүйтэй гэж шийдээд холбогдох саналыг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд явуулсан, мөн ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн боловч Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмаар тухайн жилд 50га газар тусгай хэрэгцээнд олгох байсан тул саналыг буцаасан. Үүний дараа дахин 50га газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг хүргүүлэхэд Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гарсан, мөн ашигт малтмал газрын тосны газраас тухайн газар нь ямар нэгэн давхцалгүй байна гэсэн хариу ирсэн. Ингээд Аймгийн Засаг дарга Энхтүвшингээс 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр сумын Засаг даргын нэр дээр тусгай хэрэгцээнд авах 50га газрын кадастрын бүртгэлд бүртгэгдсэн Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хавсралт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах талаар чиглэл ирүүлсний дагуу өргөдөл ирүүлсэн 10 нөхөрлөлтэй гэрээ байгуулан ажилласан. Сумаас хяналт тавьж, журмын хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 онд нөхөрлөлүүдийн олборлолт явуулж байсан газар дээр нь гурван удаа очиж шалгаж байсан. Тухайн үед нөхөрлөлүүд нь журмаа зөрчиж өөр орон нутгийн буюу гадны хүн ажиллуулсан, ажиллаж байсан хүмүүсээс нь архидан согтуурах, танхайрах зөрчил гаргаж байсан ба сумаас энэ тухайд цагдаад мэдэгдэж байсан. Мөн нийлсэн 5 нөхөрлөлүүд нь журамд зааснаас илүү хүчин чадал ихтэй техник хэрэгслүүд ажиллуулсан, бусад 5 нөхөрлөл нь мэр сэр хүчин чадал ихтэй техникүүд ажиллуулж байсан зөрчил гаргаж байсан. Нарны эргэлт, Хунхатын уулын говь, Олон ус, Тэнгэр хайрхан хунхат, Аргалын уулын эрдэнэс зэрэг 5 нөхөрлөлүүд нь хятадууд ажиллуулаад байна гэсэн мэдээлэл ирэхээр нь яваад очихоор хятадууд байдаггүй байсан... Миний хувьд нөхөрлөлүүдээр нөхөн сэргээлтээ хийлгэж авья гэж бодож хугацааг сунгасан...Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтэд дурьдагдсан 50га газар нь эрүүл газар байхаар нь урьд өмнө ашиглаж байсан 50га газрыг зааж өгч, бичил уурхайгаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан ...тус газар нь 2018 онд бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулсан газар юм.” гэсэн мэдүүлэг /1хх-41-43, 6хх-53-54, 93-94/,

Г.Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...“Хунхат” гэх газарт “Коммод” ХХК ашиглалтын лиценз эзэмшдэг байж байгаад 2016 онд зөвшөөрөл нь хүчингүй болсон. Тухайн газарт хэд, хэдэн газар нүх ухаад нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй байсан, нүх ухаад орхисон талбай руу 2016 оны сүүлээр хүмүүс орж гар аргаар ашигт малтмал олборлоод, бид нар ч тухайн үед хөөж туугаад цагдаа сэргийлэхэд хандаж байсан. Сумын Засаг даргаар ажиллаж байсан Энхмэнд энэ асуудлыг Аймгийн Засаг дарга Энхтүвшинд танилцуулахад Аймгийн Засаг даргаас “Коммод” ХХК-ийн ашиглаж байсан 926,3га газрыг сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар чиглэл өгсөн. Ингээд сумын засаг даргаас ирүүлсэн чиглэлийн дагуу “Коммод” ХХК-ийн ашиглалтын бүх талбайг тусгай хэрэгцээнд авахаар бичиг явуулсан боловч Засгийн газрын тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу тухайн жилдээ 50га, 1 нөхөрлөлд 5га газар олгогдох байсан тул дахин санал явуулж энэ асуудал нь шийдэгдсэн. Ингээд 2018 оны 6 дугаар сараас 10 нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулан үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилласан. Аймгийн  Засаг дарга Энхтүвшингээс 2017 оны сүүлээр манай Сумын Засаг дарга байсан Энхмэндэд хүмүүсээс санал ирсэн, “...хуучин “Коммод” ХХК-ийн ашиглалтын талбайг тусгай хэрэгцээнд ав, Засгийн газрын тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийг хангах” гэсэн чиглэл ирсэн гэж байсан...би Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Э.Э.Гын бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг үндэслэн гэрээ байгуулсан. Мөн нөхөрлөлүүдийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөөг Дорноговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Х.Билгүүн гэх хүнээр хянуулсны үндсэн дээр тус гэрээг байгуулсан... эрүүл газраа ухуулаад яахав гэсэн үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтээс өөр газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасан.” гэсэн мэдүүлэг /1хх-44-47, 6хх-97-98/,

Д.Д.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2018 оны 6 дугаар сард сумаас нөхөрлөлүүдэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайг олгох ажлыг хийсэн. Тухайн үед би газар дээр нь очиж ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн кординатаар хэмжилт хийж газрыг нь зааж өгсөн, би хэмжилт хийж зураглал гаргах үүрэгтэй очсон, гэтэл Засаг дарга, байгаль орчны байцаагч хоёр “...Ашигт малтмал газрын тосны газраас өгсөн зураглал нь эрүүл газар дээр байна, ухсан талбайдаа нөхөн сэргээлт хийлгэмээр байна” гээд нөхөрлөлүүдэд өөр газар буюу өмнө нь “Коммод” ХХК-ийн ухаад орхисон талбайг зааж өгсөн. Би Засаг дарга Э.Гын хэлснээр нь ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн зургийг яг тэр чигээр нь тэр ухсан талбайд нь аваачаад хэмжилт хийхэд нэг тал нь уул таараад нөхөрлөлүүд “тэр уултай хэсгийн газрыг авахгүй” гэх мэт хэл ам гаргаад байсан учир Засаг дарга зургийг дахин өөрчлөөд уртаар нь арван нөхөрлөлийг дараалсан байдлаар өгсөн. Би Засаг даргын хэлснээр нөхөрлөлүүдэд 5, 5га талбайг нь хэмжиж өгсөн, анхнаасаа Засаг даргад энэ талаараа хэлж байсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр ашигт малтмал газрын тосны газраас ирсэн кординатыг өөрчлөх шийдвэрийг Засаг дарга, байгаль орчны байцаагч хоёр ярьж байгаад шийдсэн. Тэр хоёр ухагдсан талбайдаа нөхөн сэргээлт хийлгэх л зорилготой байсан,“...одоо энэ олборлолт явуулж байгаа талбайн кординатаа дахин ашигт малтмал газрын тосны газар руу явуулаад солбилцлоо дахин тогтоож авахгүй бол сүүлд асуудал үүснэ шүү” гэж хэлсэн... шаардлага хангасан нөхөрлөлүүдийн өргөдлийн хүлээн авч дарааллынх нь дагуу газрыг өгч байсан, би сумын Засаг даргын хэлснийх нь дагуу хэмжилтийг хийж өгсөн...2019 онд байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Г.А бид хоёр сумын Засаг дарга Э.Э.Гын өрөөнд орж “...тухайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр газарт Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гарсан байна, дүгнэлтийг одоогийн ашиглаж байгаа газарт өөрчлөх талаар хүсэлт явуулах нь зүйтэй юм шиг байна” гэхэд сумын Засаг дарга Э.Э.Г “...за одоо нэгэнт гэрээ байгуулж тухайн газарт бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь гэж хэлээд тоохгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1хх, 48-50, 6xх-103-104/,

П.П.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2018 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хунхат” гэх газарт газрын даамал Д.Д.Ж, байгаль орчны хяналтын байцаагч Г.А сумын цагдаа Батжил нарын хамт очиж кординатыг хэмжихэд ухагдаагүй эрүүл газар байсан ба би тухайн үед “...ухагдаагүй эрүүл газарт үйл ажиллагаа явуулахгүй, харин урьд өмнө ухагдсан газарт үйл ажиллагаа явуулах шаардлагатай” гэж хэлж байсан... манай сумын газрын даамал Д.Д.Ж, байгаль орчны улсын байцаагч Г.Г.А нар анх талбайн зургаа ашигт малтмал газрын тосны газар руу явуулахдаа буруу явуулсан юм шиг байна лээ...Ашигт малтмал, газрын тосны газраас гарсан дүгнэлт нь эрүүл газар байсан учраас хажуу хэсэгт нь байрлах хуучин ухсан талбай руу нөхөрлөлүүдийг оруулахаар санал тавьсан, тухайн үед газар хуваарилахад газрын даамал Д.Ж кординатыг нь хэмжиж, нөхөрлөлүүдэд хуваарилж байсан ба байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.А, цагдаа Батжил нар байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-202-203, 6хх-100-101/,

Гэрч А.Мэндбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Эрдэнэбаяр ах хөөцөлдөөд Хөхөө, Наранбат гэдэг хүмүүсээр зуучлуулаад холбогдох хүмүүсээс нь зөвшөөрөл авахаар болсон гэсэн. Эрдэнэбаяр ах “...бидэнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаараа жилд нэг нөхөрлөлд 5га, нийт 10 нөхөрлөлд газар олгодог гэсэн, нөхөрлөлөө нэмбэл олборлолт явуулах талбай томсох юм байна гэхээр нь...Баттулга бид хоёр нийлж дөрвөн нөхөрлөл байгуулсан... Шинэбаяр гэх залуу нэг нөхөрлөл байгуулж бидэнтэй нэгдсэн...2018 оны 6 дугаар сард Засаг дарга Э.Г гэх хүнтэй гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн...Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ашигт малтмал газрын тосны газраас зөвшөөрөгдсөн газар нь өөр газар байсан гэдгийг сүүлд мэдсэн...Анх тухайн газарт нөхөн сэргээлт хийлгэнэ гээд бид нарт өмнө нь ухсан нүхтэй газар өгсөн...Эрдэнэ сумын Засаг дарга Э.Г, байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.А, газрын даамал Д.Ж нар ирээд 10 нөхөрлөлийн бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах чиглэл өгсөн...бид нар хэмжиж өгсөн газарт нь үйл ажиллагаа явуулсан.” гэсэн мэдүүлэг /1хх-51-53, 2хх-21/,

         Гэрч Ч.Энхмэндийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...би “Коммод” ХХК-ийн ашиглалтын нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон талбай дээр Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу нөхөрлөлүүдийг оруулж нөхөн сэргээлт хийлгэх боломжийг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангасан.” гэсэн мэдүүлэг /1хх-54/,

         Гэрч Б.Өнөрбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би сумынхаа хэдэн хүмүүстэй нийлээд нөхөрлөл байгуулаад Цөмбөд гэж нэр өгөөд холбогдох материалаа сумандаа өгсөн...2019 оны 6 дугаар сард...сумын Засаг дарга, газрын албаны мэргэжилтэн, байгаль орчны байцаагч, багийн дарга гэсэн хүмүүс газрыг хэмжиж өгөөд...кординатаа тогтоож гэрээ байгуулсан...би энэ хугацаанд 200 гаруй тонн жонш олборлосон байх...сумын удирдлагаас ямар учраас кординатыг нь өөрчилж бидэнд газар олгосон юм бэ?, анхнаасаа л зөвшөөрөгдсөн газарт өгсөн бол ийм асуудал үүсэхгүй байсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-57-58/,

         Гэрч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...би Мэндбат ахад “...энэ газраас жонш гарах юм шиг байна, ашиг олж болохоор газар байна” гэдгийг хэлсэн. ”...ажил бүтээхэд мөнгө хэрэгтэй боллоо” гэхээр нь 2018 оны 6 дугаар сар хүртэл буюу гэрээ байгуулж ажил эхлэх хүртэлх хугацаанд их, бага хэмжээгээр надаас 30-40 сая төгрөг авсан...гэрээ байгуулагдаж олборлолт хийж эхэлснээс хойш ч би 10 сая төгрөгийг сар бүр Мэндбатын данс руу хийдэг байсан, түүний хаашаа энэ мөнгийг хэн рүү шилжүүлдэг байсныг мэдэхгүй...мөнгийг Мэндбат тэр Хөхөө, Эрдэнэбаяр, Наранбат гэх гурван ахдаа л өгч байгаа гэдэг байсан... Мэндбат ах зөвшөөрөл хөөцөлдөөд тэр газрыг бүтээж авсан болохоор асуудалгүй бүгд болсон байх гэж бодсон...би 2018 оны 6 дугаар сараас 7 сар хүртэл, мөн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд олборлолтоо хариуцаад данс тооцоогоо хөтөлж байсан. Энэ хугацаанд нийтдээ 2000-3000тн жонш олборлосон...Мэндбат ах...“бидний олборлолт явуулж байгаа талбай нь зөвшөөрөлгүй газар, уг нь бол өөр газарт нөхөрлөлүүдэд зөвшөөрөл өгөгдсөн” гэж хэлэхэд анх тэр газрыг зөвшөөрөгдсөн талбай биш юм байна гэж мэдсэн. “Хунхат” гэх газарт Ашигт малтмалын газрын тосны газраас дүгнэлт гараагүй газар байсан гэдгийг мэдэж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-60-61, 229/,

         Гэрч Ц.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...анх бол бидэнд сумын газрын албаны Д.Ж, Г.А нар...яг таны үзүүлсэн зураг дээр байгаа шиг зураг үзүүлсэн. Гэтэл гэрээ байгуулахдаа бидэнд анх үзүүлсэн зурагнаасаа өөр байдлаар буюу 10 нөхөрлөлүүдийг анх 5, 5-аар нь байсан зургийг өөрчлөөд үргэлжилсэн 10 болгож гэрээ байгуулсан...2019 оны 3 дугаар сард сумын Засаг дарга Э.Гын өрөөнд нөхөрлөлүүдийн ахлагч нар байгуулсан гэрээгээ дүгнэх үед би “...бидний олборлолт явуулаад байгаа талбай Ашигт малтмалын газраас кординат нь батлагдсан газраас зөрүүтэй байна, энэ чинь хууль бус болоод байгаа юм биш үү үүнийгээ зөвтгөөрэй” гээд хэлж байсан... манай нөхөрлөлийн гишүүн Шинэ-Одын нэр дээр байдаг “Хунхатын хишиг” ХХК нь хятадын компанитай гэрээ байгуулж, далд уурхайн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирсэн. Зарим нэг том мотортой тоног төхөөрөмжүүд байгаа, тэр нь журамд заасан хэмжээнээсээ хэтэрсэн асуудал байгаа байх.” гэсэн мэдүүлэг /1хх-66-67/,

         Гэрч Ч.Самдангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...яг газраа авах болоход яагаад ч юм 10 нөхөрлөлийг 2, 2-оороо зэрэгцээ байсан зургийг өөрчлөөд үргэлжилсэн болгосон байсан...бидэнд олгосон газарт өмнө нь өөр компани үйл ажиллагаа явуулаад ухаад орхисон газар байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-69/,

         Гэрч Х.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Эрдэнэ сумын “Хунхат” гэх газарт ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамыг зөрчсөн, дээрээс нь тусгай хэрэгцээнд авахаар зөвшөөрөгдсөн газраас гадна олборлолт хийж байсан тул гэрээг цуцалж үйл ажиллагааг нь зогсоосон.” гэсэн мэдүүлэг /1хх-72-73/,

         Гэрч Э.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бичил уурхай эрхлэх гэрээг Эрдэнэ сумын засаг дарга Э.Э.Гтай байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Миний авсан зөвшөөрлийн газар нь 5га талбай буюу урт нь 400 метр, өргөн нь 125 метр талбайтай, газрыг Эрдэнэ сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Г.А, Д.Д.Ж нар зааж, 4 буланд чулуу тавьж тэмдэглэгээ хийж ялгаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-74-75/,

         гэрч М.Мөнхбаярын мэдүүлэг /2хх-191-192/, гэрч Д.Төмөрбаатарын мэдүүлэг /2хх-194-195/, гэрч Х.Энхбатын мэдүүлэг /2хх-197-198/, гэрч Э.Одпүрэвийн мэдүүлэг /2хх-200-201/, гэрч Б.Батжилийн мэдүүлэг /2хх-204/, гэрч Н.Хэрлэнчимэгийн мэдүүлэг /2хх-205-206/,

         Шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1/02 дугаартай “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хунхат” гэх газарт нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанаас нийт 12.55 га газар эвдэгдсэн байна. Тус эвдэгдсэн газарт байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь нийтдээ 18.660.971 төгрөг болж байна. Тус талбайг нөхөн сэргээх ажпын зардал нь нийт дүнгээр 25.329.944 төгрөг болж байна. Байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 болон 5 дугаар хэсэгт заасан хэмжээгээр тус бүрд нь нэмэгдүүлж тооцно.” гэсэн дүгнэлт /2хх-231, 3хх-1-17/,

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-2/,

         Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас Цагдаагийн байгууллагад хандсан гаргасан 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 296, 297 албан бичиг, хяналт шалгалтын ажлын тайлангийн хамт /1хх-4-5/,

         Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-90-110/,

        Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолууд, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-116-250, 2хх-1/,

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хунхат” гэх газарт нөхөрлөлүүдийн эвдсэн 12.55га тайлбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо /2хх-232-250, 3хх-1-10/,

Дорноговь аймаг Эрдэнэ сумын засаг дарга Ч.Энхмэндээс Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшинд хандан хүргүүлсэн “Тус сумын Бүрдэнэ багийн Хунхат нэртэй 50га газрыг...орон нутгийн тусгай хэрэгцээнд авч бичил уурхайн зориулалтаар зөвшөөрөл олгоно уу” гэсэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний  өдрийн 01/218 албан бичиг,

Дорноговь аймаг Эрдэнэ сумын засаг дарга Ч.Энхмэндээс Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшинд хандан хүргүүлсэн “Тус сумын Бүрдэнэ багийн Хунхат-Уул нэртэй газрыг 926.30га-аар орон нутгийн тусгай хэрэгцээнд 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бичил уурхай зориулалтаар батлуулсан. Уг газрыг ашигт малтмалын кадастрын бүртгэлд бүртгэж өгнө үү” гэсэн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01/10 албан бичиг,

“Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/03 дугаар Дорноговь аймаг Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол,

Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшингөөс Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хүргүүлсэн “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаар тогтоолоор бичил уурхайн зориулалтаар Эрдэнэ сумын нутаг Хунхат хэмээх газрыг тусгай хэрэгцээнд авсан...Ашигт малтмалын тухай хуулийн 11.2.23-т заасны дагуу дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1689 албан бичиг,

“Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” Дорноговь аймаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаар тогтоол,

 

Ашигт малтмал, газрын тосны газраас Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшинд хандан хүргүүлсэн “...Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “...Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” 08/03 дугаар тогтоолын хавсралтад заасан “Хунхат нэртэй газрыг Кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн болохыг мэдэгдье” гэсэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 7/3949 албан бичиг,

Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшингөөс Дорноговь аймаг Эрдэнэ сумын засаг дарга Э.Э.Гт хүргүүлсэн “...ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна” гэсэн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/1087 албан бичиг,

 Дорноговь аймгийн засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгээс Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хүргүүлсэн “Дүгнэлт гаргуулах тухай” 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2/1851 албан бичиг, зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

         Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

         Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Э.Э.Г, П.П.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.Билгүүн “...Сум орон нутгаас тухайн газрыг эрүүл газар гэдэг утгаар ухуулаагүй нь зөв хэдий ч дүгнэлтээс өөр талбай байгаа...Тогтоол гарсны дараа сум орон нутгаас координатыг газар дээр нь очиж хэмжээд залруулчих боломжтой байсан. Тэгсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Нэгдүгээрт эвдэрсэн газар дээрээ, хоёрдугаарт 151 дүгээр тогтоолын дагуу, гуравдугаарт дүгнэлтийнхээ дагуу байх байсан. Г.Г.А байгаль орчны улсын байцаагч байхдаа энэ бүхнийг зогсоох бүрэн боломжтой байсан...Газрын даамал, байгаль орчны мэргэжилтэн нар анх координат өгөхдөө ажилдаа хариуцлагагүй хандсан,...шүүгдэгч нар координатаа буруу өгсөн...151 дүгээр журмаараа эвдэгдсэн газраа өгөх ёстой байсан...Журмаа судалж үзэхэд Иргэдийн хурлын шийдвэр ирсний дараа гэрээ байгуулна гэсэн заалттай.” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э.Г, П.П.Д нар гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э.Г нь “...“Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаар тогтоол, мөн Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшингийн “...ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна” гэсэн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/1087 албан бичиг болон засаг дарга Т.Энхтүвшингийн өгсөн чиглэлийн дагуу ажилласан” гэж мэдүүлэв.

Шүүгдэгч Э.Э.Гыг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтад “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4-т “Сум, дүүргийн засаг дарга нь энэ журмын 7.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу байгуулна” гэж заасныг,

мөн Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаар тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “...Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэр дэх “Хунхат” нэртэй газрын 50га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авсугай” гэж,

3 дахь заалтад “...Энэхүү тогтоолыг Эрдэнэ сумын засаг даргад хүргэн, тус газрыг шаардлага хангасан бичил уурхай эрхлэгч этгээдүүдтэй гэрээ байгуулахыг даалгах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, холбогдох хууль журмыг хэрэгжүүлэн ажиллахыг аймгийн засаг дарга /Т.Энхтүвшин/-д үүрэг болгосугай” гэж заасан тогтоолыг,

Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшингийн “...ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна” гэсэн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/1087 албан бичгийг мөрдөж ажилласныг холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн гэж үзэх, улмаар гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судалсан нотлох баримтуудад шүүгдэгч П.П.Дын ажил үүрэгтэй холбогдох, улмаар түүнд эрх олгосон, үүрэг хүлээлгэсэн дүрэм, журам байхгүй, түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Г.А, Д.Д.Ж нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хунхат уулын говь, Эрхт лүн, Нарны эргэлт, Плизс, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Наран элгэн, Цөнбөд, Аргалын уулын эрдэнэс, Хунхат хайрхан нарын нийт 10 нөхөрлөлд давуу байдал бий болгож, байгаль орчинд 18.660.971 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч Г.Г.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...“Коммод” ХХК-ийн ашиглаж байсан талбай биш эрүүл газар байсан учраас буцаж ирж Засаг даргад “...Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн газар нь бидний нөхөн сэргээх гэж байгаа газар биш өөр эрүүл газар байна” гэж танилцуулсан. Засаг даргаас “...бидний эцсийн зорилго бол нөхөн сэргээх газраа өгөх учраас тэр газраа хэмжиж өг” гэсэн үүрэг өгсний дагуу хэмжиж өгсөн.” гэсэн,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.Билгүүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; “...Аймгийн иргэдийн хурал сумаас өгсөн координатын дагуу шүүгдэгч нарын яриад байгаа эрүүл газарт тогтоол гаргаад Ашигт малтмал газрын тосны газарт явуулсны эцэст тэр газарт дүгнэлт нь гарч ирсэн...дүгнэлт гарахаас өмнө аймгийн Иргэдийн хурлын тогтоол гарсны дараа сум орон нутгаас координатыг газар дээр нь очиж хэмжээд залруулчих боломжтой байсан...тэгсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Нэгдүгээрт эвдэрсэн газар дээрээ, хоёрдугаарт 151 дүгээр тогтоолын дагуу, гуравдугаарт дүгнэлтийнхээ дагуу байх байсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас журмандаа нийцүүлж газраа багасгах шийдвэр гаргасан. Тэгж багасгахын тулд аль газраа тусгай хэрэгцээнд авах талаар нь сумаас санал авна...Сум эрүүл газраа өгсөн.” гэсэн,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн; “...Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Ашигт малтмал, газрын тосны газраас баталгаажуулсан газраас өөр байршилд олборлолт явуулж байсан нь тогтоогдсон бөгөөд сумын Засаг даргын зүгээс тухайн нөхөрлөлүүдийн батлагдсан газарт бус, олборлолт явуулж байсан газарт ажиллуулахаар гэрээ байгуулсан байсан.” гэсэн,

 П.П.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...манай сумын газрын даамал Д.Д.Ж, байгаль орчны улсын байцаагч Г.Г.А нар анх талбайн зургаа ашигт малтмал газрын тосны газар руу явуулахдаа буруу явуулсан юм шиг байна лээ...тухайн үед газар хуваарилахад газрын даамал Д.Ж кординатыг нь хэмжиж, нөхөрлөлүүдэд хуваарилж байсан.” гэсэн,

гэрч А.Мэндбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ашигт малтмал газрын тосны газраас зөвшөөрөгдсөн газар нь өөр газар байсан гэдгийг сүүлд мэдсэн.” гэсэн,

гэрч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Мэндбат ах...“бидний олборлолт явуулж байгаа талбай нь зөвшөөрөлгүй газар, уг нь бол өөр газарт нөхөрлөлүүдэд зөвшөөрөл өгөгдсөн” гэж хэлэхэд анх тэр газрыг зөвшөөрөгдсөн талбай биш юм байна гэж мэдсэн. “Хунхат” гэх газарт Ашигт малтмалын газрын тосны газраас дүгнэлт гараагүй газар байсан гэдгийг мэдэж байсан.” гэсэн,

гэрч Ц.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...анх бол бидэнд сумын газрын албаны Д.Ж, Г.А нар...яг таны үзүүлсэн зураг дээр байгаа шиг зураг үзүүлсэн. Гэтэл гэрээ байгуулахдаа бидэнд анх үзүүлсэн зурагнаасаа өөр байдлаар буюу 10 нөхөрлөлүүдийг анх 5, 5-аар нь байсан зургийг өөрчлөөд үргэлжилсэн 10 болгож гэрээ байгуулсан.” гэсэн мэдүүлгүүдээр, мөн

         шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1/02 дугаартай “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хунхат” гэх газарт нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанаас нийт 12.55 га газар эвдэгдсэн байна. Тус эвдэгдсэн газарт байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь нийтдээ 18.660.971 төгрөг болж байна. Тус талбайг нөхөн сэргээх ажпын зардал нь нийт дүнгээр 25.329.944 төгрөг болж байна.” гэсэн дүгнэлт, болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас Цагдаагийн байгууллагад хандсан гаргасан 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 296, 297 албан бичиг, хяналт шалгалтын ажлын тайлан, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шинжээчийн гаргасан дүгнэлтийн хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Жишээлбэл; дүгнэлтэнд “Хунхат” гэх газрын эвдэгдсэн нийт талбайн хэмжээг 12.55га газар, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь нийтдээ 18.660.971 төгрөг гэсэн байх бөгөөд 10 нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанаас ямар хэмжээний газар эвдэгдэж, хичнээн төгрөгийн хохирол учирсан, “Коммод” ХХК-ийн учруулсан хохирол, эвдсэн газрын хэмжээг нарийн тогтоогоогүй байдаг. Гэвч, өнөөдөр эдгээр байдлыг нөхөн тогтоох боломжгүй бөгөөд цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгч  нарын эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх шинж чанаргүй гэж үзэв.

         Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

         Энэ хэргийн тухайд Г.Г.А, Д.Д.Ж нар нь өөрт олгогдсон албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, нэр бүхий 10 нөхөрлөлд эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлттэй газраас өөр талбайд олборлолт явуулах боломж олгосон үйлдэл нь төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул “Эрх мэдэл, албан тушаал”-ын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         Албан тушаалтан хайнга хандах гэдгийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлвэл зохих үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй үйлдэл гэж ойлгох бөгөөд бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэв.

          Иймээс Г.Г.А, Д.Д.Ж нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Төрийн албан хаагч албан үүргийн дагуу хийх ёстой үйлдлийг зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

         Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэн гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэднийг “бүлэглэж үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар;

Шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1/02 дугаар дүгнэлтийг үндэслэн нөхөн сэргээлт хийлгэх зорилгоор Дорноговь аймаг Эрдэнэ сум Төрийн сан дахь байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн 100061255408 тоот дансад байршуулсан 20.000.000 төгрөгөөс 18.660.971 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, тухайн эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх нь зүйтэй.

         Эрүүгийн хариуцлагын талаар;

         Шүүх шүүгдэгч Г.Г.А, Д.Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Г.Г.А, Д.Д.Ж нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Д.Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг, 

         шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Болдбаатараас “...шүүгдэгч нар нь бага насны хүүхдүүдтэй байдал, шударга ёсны зарчим, энэрэнгүй ёсны зарчмын дагуу шүүгдэгч нарын хувийн байдал, энэ гэмт хэргийн цар хүрээ, хохирол төлбөргүй зэргийг харгалзан хэрэв хорих ял оногдуулах тохиолдолд хойшлуулж, торгох ял оногдуулахаар болвол хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгөх нь зүйтэй” гэсэн,

         өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хоёулаа эх хүн гэдгийг анхаарч үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч Г.Г.А, Д.Д.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэх оногдуулж, тэдгээрийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв. 

Бусад асуудлын талаар;

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн

1.5/22 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 40-69 УБҮ улсын дугаартай FRONTIER маркийн тээврийн хэрэгслийг,

2.5/21 дугаар тогтоолоор битүүмжилсэн, ZLSOCN маркийн улсын дугаар байхгүй тээврийн хэрэгслийг,

3.5/20 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн дугаар номер байхгүй бага оврын ачааны пад пад трактор маркийн тээврийн хэрэгслийг,

4.5/13 дугаар тогтоолоор битүүмжилсэн, Цэнхэр өнгийн өрмийн мотор COMPS 350 маркийн моторыг,

5.5/19 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 42-59 УБЛ улсын дугаартай CUSTOM  маркийн тээврийн хэрэгслийг,

6.5/18 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 60-52 ДГА улсын дугаартай ХОВО маркийн тээврийн хэрэгслийг,

7.5/17 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 72-40 ХЭА улсын дугаартай CANTERI маркийн тээврийн хэрэгслийг,

8.5/23 дугаар тогтоолоор битүүмжилсэн улаан өнгийн пад пад моторыг,

9.5/26 дугаар тогтоолоор битүүмжилсэн, ногоон өнгийн 06061316 дугаартай 380, 220 KW тог гаргадаг мотор, БНХАУ-д үйлдвэрлэсэн маркийн тээврийн хэрэгслийг,

10.5/14 дугаар тогтоолоор битүүмжилсэн, ногоон өнгийн STC-308 03588 30 KW маркийн тог  гаргадаг моторыг,

11.5/06 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн QAS 250 гэх дугаартай тог гаргагч моторыг,

12.5/12 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн Highpressure-150 гэсэн бичигтэй хий хураагч, HAISHANHSCV425110 гэсэн хий хураагчийг,

13.5/11 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 71-35 ДГА улсын дугаартай ЗИЛ 130 маркийн тээврийн хэрэгслийг,

14.5/09 дугаар тогтоолоор битүүмжилсэн, улаан өнгийн пад пад моторыг

15.5/10 дугаар тогтоолоор битүүмжилсэн, шар өнгийн том пад пад моторыг,

16.5/07 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 7 ширхэг пад пад мотор болон хийн багажны хамт кампересерыг,

17.5/08 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 3 ширхэг пад пад моторыг хийн багажны хамтаар,

18.5/15 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг цэнхэр өнгийн пад пад мотор кампересер зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг, 148-в-20 тоотод оршин суух,  Хүйчирт овогт Цэрэннадмидын Ганбатад /РД: ЕЮ53060976/-д буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 36.2., 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6., 36.7., 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:          

         1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Э.Г, П.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.

         2.Шүүгдэгч Г.А, Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         3.Шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,

         шүүгдэгч Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Д.Ж нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.А, Д.Ж нарт оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.       

6.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг Эрдэнэ сум “Бүрдэнэ” багийн нутагт орших “Хунхат” хэмээх газарт нөхөн сэргээлт хийхэд зориулж Дорноговь аймаг Эрдэнэ сум Төрийн сан дахь байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн 100061255408 тоот данснаас 18.660.971 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Г.А, Д.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын “эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 5/06, 5/07, 5/08, 5/09, 5/10, 5/11, 5/12, 5/13, 5/14, 5/15, 5/17, 5/18, 5/19, 5/20, 5/21, 5/22, 5/23, 5/26 дугаар тогтоолуудаар битүүмжилсэн эд зүйл техник, тоног төхөөрөмжүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг, 148-в-20 тоотод оршин суух, Хүйчирт овогт Цэрэннадмидын Ганбатад /РД: ЕЮ53060976/-д буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагаатгагдсан этгээд Э.Г, П.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А, Д.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.