Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
Хэргийн индекс | 154/2017/00028/И |
Дугаар | 26 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 26
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, РД:ПБ*******, Х******* овогт Ж*******ын Х*******ын хүсэлттэй
М.Ж*******ын нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, гэрч Х.С******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Х******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн эцэг М******* овогтой Ж******* нь элэгний хавдар өвчний улмаас 1993 оны 04 дүгээр сарын 10-нд Ховд аймгийн Булган сумын Хар үзүүр гэдэг газар нас барсан. Тухайн үед аав нас бараад ээж маань ганцаараа үлдсэн тул 1995 онд миний том охин Р.Алтнайг үрчилж авч байсан. Иймд миний эцэг М.Ж*******ыг 1993 онд нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Х******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох буюу эцэг М.Ж******* нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ж.Х*******ын эцэг М******* овогтой Ж******* нь 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болох нь М.Ж*******ын ПБ32120770 регистрийн дугаартай иргэний паспорт, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Бөхчулууны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай албан бичиг,
гэрч Х.С*******ын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: “М.Ж*******ыг би сайн мэднэ. Олон жил айл хөрш байсан. Манай худ байгаа юм. Энэ хүн нэлээд олон жил гэртээ өвчтэй хэвтэж байгаад 1993 оны 04 дүгээр сарын 10-нд нас барсан. Би оршуулах ёслолд нь өөрийн биеэр оролцож байсан. Булган сумын Өвдөг гэдэг газар хөдөөлүүлж байсан юм” гэх мэдүүлэг,
гэрч С.А*******ы шүүхэд гэрчээр өгсөн:” М*******ын Ж******* нь 1993 оны 04 сард нас барсан. Манайх Өвдөг гэдэг газар мал маллаж байсан. Тухайн үед би трактороор чулуу ачилчаад газрыг нь янзалцаж байсан” гэх мэдүүлэг,
гэрч Ч.Дахуаны шүүхэд гэрчээр өгсөн: ”М*******ын Ж******* нь 1993 оны хавар 04 сард нас барсан. Манайх олон жил айл хөрш хамт байсан. Би талийгаач М.Ж*******ын гэрт нь очиж хоноод буяны ажил явдалд нь оролцож байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар М******* овогтой Ж******* нь 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар урьд илүү төлөгдсөн 1800 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн 160200941 дугаартай данснаас гаргуулан хүсэлт гаргагч М.Х*******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.