| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0136/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 140
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Б.Т,
Өмгөөлөгч: Э.Уянга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р овгийн Б-ийн Тт холбогдох 2028001790161 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ................................................... өдөр Өмнөговь аймгийн ........................... суманд төрсөн, эрэгтэй, ......................... настай, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, Өмнөговь аймгийн ........................................... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн ................................................ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Р овгийн Б-ийн Т, регистрийн дугаар ..................................,
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны орой 17 цагийн үед 0951 ӨМЭ улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Оёдлын цехийн урд талын засмал зам дээр Д.О-ын жолоодож явсан 3661 ӨМЗ улсын дугаартай Fekon загварын мотоциклийг мөргөж зам тээврийн осол гарган Д.О-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Тийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ажлаасаа гараад бөөний төвийн дэлгүүр рүү явж байсан. Зүүн эргэх дохио өгөөд, эргэх үед түс гэх чимээ гараад буугаад харахад мотоциклтой хүн байсан. Эргэх үедээ эсрэг талын урсгалын хөдөлгөөнийг сайн хараагүйгээс болсон гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн санамсар болгоомжгүй байдлаас ийм хэрэг гарсанд маш их харамсаж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2009 онд би талийгаачтай Ноён суман дээр танилцсан. Тэгээд 2010 онд нэг гэрт орж одоог хүртэл хамт амьдарч байна. Албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Бид хоёр 3 хүүхэдтэй том охин Н.Но 13 настай Өмнөговь аймаг Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид сурдаг, дунд хүү О.До 8 настай, Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид сурдаг, бага охин О.Ма 6 настай, Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид сурдаг. Том охин талийгаачийн охин биш. Би 2020 оны 07 дугаар сарын 02-нд Гурвантэс суман дээр байгаагүй. Улаанбаатар хотод Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн дуу хөгжмийн багшийн сургалтад сууж байсан. Би Улаанбаатар хотод 2020 оны 06 дугаар сарын 06-нд ирээд буцаагүй байж байсан. Тэгээд намайг Улаанбаатар хотод 2020 оны 07 дугаар сарын 02-ны орой 17 цагийн үе байх хичээлээсээ тараад явж байхад Гурвантэс сумын цагдаагаас ярьж байна гээд “танай нөхөр О нь осолд ороод нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд би Батмөнх гэдэг талийгаачийн найз руу утсаар залгаад манай нөхөр Гурвантэс суман дээр осолд ороод нас барсан гэж байна гэрт очоод үзээдэх үү гэж гэж хэлсэн. Тэгээд удаагүй Батмөнх над руу утсаар залгаад манай нөхрийг нас барсан байна бид нар сумын нооргод хийчихлээ гэж хэлсэн. Талийгаач Гурвантэс сумын нутагт нүүрсний үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” ХХК-ний салбар болох үйлчилгээний компанид аяга угаагч хийдэг байсан. 2018 оны 09 дүгээр сарын 15-нд энэ ажилд орсон байсан. Талийгаач 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ростерийн амралтаа аваад Гурвантэс сумын төвд байдаг гэртээ ирсэн байсан. 2 хүүхдүүдээ хөдөө гэр рүүгээ явуулсан байсан. Бага охин надтай хамт Улаанбаатар хотод цуг байсан. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед над руу утсаар ярьсан. Тэгэхэд архи уугаагүй эрүүл ярьж байсан... Гомдолтой байна. Талийгаачийн буяны ажил болон бусад зарцуулсан 12.526.132 мөнгийг гаргуулж авах буруутай этгээдээс 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Тус зам тээврийн осол нь манай гэр бүлд маш хүндээр туссан. Ялангуяа хүү До хэцүү байгаа нь мэдэгддэг юм. Эмчид үзүүлэхэд сэтгэл санааны хямралд орсон байна гээд эмчилгээ бичиж өгсөн. Нэмж шалгуулах зүйл одоогоор байхгүй байна... Ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Ттай эвлэрлийн гэрээ байгуулсан. Миний хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулсан. /хх-ийн 44-45, 46-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би гарсан дүгнэлтүүдийг уншиж танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. 36-61 ӨМЗ улсын дугаартай мотоциклийг 2019 оны 04 дүгээр сарын 02-нд худалдаж аваад өөрийнхөө нэр дээрээ бүртгүүлж авсан. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал алга байна. /хх-ийн 48-р хуудас/
Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны үдээс хойш 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг ажил дээрээ байж байгаад гадаа гараад зогсож байхад Т ажлын гадаа байж байсан. Тэгээд Т намайг хоёулаа явж дэлгүүр орох уу гэхээр нь би тэгье гээд Тийн Ланд маркийн 09-51 ӨМЭ улсын дугаартай автомашинд сууж бид хоёр сумын Засаг даргын тамгын газраас хөдөлж урагшаа яваад засмал замаар орж чигээрээ засмал замаар явж байгаад Тосон бумба оёдлын бүс барааны дэлгүүрийн урдуур нь явж байхад бид хоёрын өмнө талд нэг тонны савтай ус ачсан цагаан өнгийн Портер маркийн автомашин засмал замаар чигээрээ явж байсан. Тэгээд Т засмал замаас зүүн гар тийшээ эргэж шороон зам руу орох гэж байхад гэнэт л түс тас гэх чимээ гараад жолоочийн талын хаалганы шил цонх нь хагарсан. Тэгээд машинаа зогсоогоод бид хоёр машинаас буугаад харахад нэг мотоцикль ирж мөргөсөн байдалтай хүн замын урд буюу гэрлэн шонгийн хажууд засмал зам дээр доошоо харсан байдалтай эрэгтэй хүн газар хэвтэж байхаар нь Т тэр хүн дээр хүрч очоод нурууны ар дээр нь гараараа дарж үзсэн. Тэгэхэд тэр хүний толгой хавиас нь цус гарсан ухаангүй хөдлөхгүй байхаар би хоёр яаралтай сумын эмнэлэг рүү утсаар ярьж дараа нь цагдаагийн тасаг руу утсаар мэдэгдсэн. Тэгээд удаагүй сумын эмнэлгийн эмч нар ирж тэр хүнийг үзээд эмнэлгийн машиндаа дамжилж оруулаад эмнэлэг рүү авч явсан. Удаагүй сумын цагдаа нар ирж хэргийн газарт хамгаалалт авч тууз татсан... Намайг машинаас буугаад очиход машинаас ард талд засмал замын урд үзүүр дээр доошоо харсан байдалтай, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай огт хөдлөхгүй байсан. Тэгээд эмнэлгийн машинд өргөж оруулах гэхэд тэр хүний баруун хөлний гуяны хавьцаа цус гараад нөжирсөн, хөл нь сул санжигнаж байсан... Миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Тт гэмтэл учирсныг мэдэхгүй байна. /хх-ийн 53-54-р хуудас/
Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг гэртээ байж байгаад гэрт байсан хагас шилтэй 0.75 граммын Ерөөл архийг ганцаараа уучихаад гэрээсээ гарч Гаын ахын гэрт нь очиход Гаын гэрт нь Га ах хоёр хүүхдийнхээ хамт гэртээ байсан. Тэгээд би Гаын гэрт нь Га ах хоёр хүүхдийнхээ хамт гэртээ байсан. Тэгээд би Га ахыг гарч хоёулаа нэг шил архи ууя гэж хэлсэн чинь Га ах тэгье гээд би Гаыг ахын машинаар нь хамт явж замаараа төвд байдаг Мэрэгний дэлгүүрээс 1 шил архи 0.75 граммын Ерөөл архийг 13.000 төгрөгөөр худалдаж аваад бид хоёр манай гэрт очоод худалдаж авсан архийг хуваагаад ууж байхад гаднаас талийгаач О ганцаараа явган орж ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг уугаад хоорондоо юм ярьж байгаад би тасраад унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь тэр хоёр байхгүй явчихсан байхаар босч хоёр хүүхдэдээ хоолыг нь хийж өгчихөөд би гэрээсээ гараагүй гэртээ амарсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өглөө манай компанийн ажилтан Тунгаа над руу утсаар залгаад урьд шөнө О Гурвантэс суман дээр өөд болсон байна гэж хэлсэн. Өдөр 13 цагийн үед манай гэрт ирсэн байх. Тэгээд би хамт архи ууж байгаад тасраад унтаад өгсөн байна. Хэдэн цагийн үед манай гэрээс явсан талаар мэдэхгүй байна... Талийгаач их энгийн даруухан зантай хүн байсан. Архийг хаад л уудаг байх. /хх-ийн 55-56-р хуудас/
Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг гэртээ байж байхад өглөө 11 цагийн үед Хү манай гэрт явган хүрч ирээд /жаахан архи уучихсан байсан/ намайг гэрт хүргээд өгөөтөх гэхээр нь би Хүыг өөрийн эзэмшлийн 64-04 ӨМА улсын дугаартай Экстрал маркийн автомашинаар Хүыг суулгаж аваад замаараа төвд байдаг Мэрэгний дэлгүүрийн хажууд зогсож дэлгүүр рүү Хү орж нэг шил 0.75 граммын Ерөөл нэртэй архийг худалдаж авсан. Тэгээд би Хүыг сумын зүүн талд байдаг онгоцны байранд байдаг гэрт нь хүргэж өгчихөөд бид хоёр худалдаж авсан нэг шил архийг ууж байхад гаднаас талийгаач О ганцаараа явган орж ирээд тэгээд бид гурав архийг хуваагаад ууцгаасан. Тэгээд архийг уугаад дуусаж байхад Хү унтлаа гээд унтаад өгөхөөр нь би талийгаачийг машиндаа суулгаж яваад гэрт нь хүргэж өгчихөөд би гэр рүүгээ харьцсан. Тэгээд орой 20 цагийн үед талийгаачийг зам дээр машинтай мөргөлдөж нас барсан тухай мэдсэн... Хү билд хоёрыг архи ууж байхад талийгаач гаднаас явган хүрч ирсэн. Дээгүүрээ цагаан өнгийн фудволктой, доогуураа хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн тавчигтай орж ирсэн. Бид хоёр дээр орж ирэхдээ талийгаач нилээн их согтуу байсан. Намайг гэрт нь хүргэж өгөхдөө бараг явж чадахгүй гуйваад гэр рүүгээ орсон. Би хашаан дотор орж гэрийн үүдэн дээр хүргэж өгчихөөд тэгээд явсан. Талийгаач их даруухан зантай хүн байсан. Архийг бол сайн уудаг байх. Ажил дээрээ ирчихээд бид нарт талийгаач “амралтаараа хэдэн хоног архи уусан талаараа ярьдаг байсан. /хх-ийн 57-58-р хуудас/
Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 07 дугаар сарын 02-ны үдээс хойш 17 цагийн үед байх би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг гүн өрмийн худаг дээрээс өөрийн эзэмшлийн 04-83 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн Бонго поронтер маркийн автомашиныхаа тэвшин дээр тонны цагаан савандаа усаа хийчихээд сумын үүн гэр хороолол буюу Товонгийн айлд захиалсан усаа өгөх гэж байсан юм. Тэгээд тонны савандаа усаа хийчихээд урагшаа явж засмал зам руу ороод чигээрээ зүүн тийшээ явж байхад миний ард нэг саарал өнгийн Ланд-80 маркийн автомашин явж байсан. Би тэгээд засмал замаар ороод 15-20 км цагийн хурдтай явж байхад урдаас нэг мотоцикльтой хүн ирж байгаа харагдсан. Тэгээд би засмал замаар чигээрээ явж байхад тэр мотоцикльтой хүн миний хажуугаар зөрсөн. Тэгэхэд удаагүй миний машины ард “түс тас” гэх чимээ гарахаар нь би санаа зовоод машиныхаа толиндоо харахад миний ард явж байсан саарал өнгийн Ланд-80 маркийн автомашин нөгөө миний хажуугаар өнгөрч гарсан мотоцикльтой мөргөлдчихсөн, машины хажуу хэсэгт мотоцикль хажуу талаар унасан байдалтай, мотоциклийн хүн машины урд талд буюу засмал замын урд талд доошоо харсан байдалтай огт хөдлөхгүй харагдаж байхаар нь би машиныхаа толиндоо хараад нөгөө хүнийг хөдлөх болов уу гээд хараад зөөлхөн явж байхад Ланд-80 маркийн автомашинаас 2 эрэгтэй хүн гарч ирээд нэг хүн унасан хүн дээр хүрч очоод тонгойж байгаа харагдсан. Би тэгээд чигээрээ цаашаа явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд би Товонгийн айлын захиалсан усыг нь өгчихөөд буцаад засмал зам руу орох гэхэд осол болсон газрыг цагдаагийн хүмүүс хамгаалчихсан тууз татсан байсан. Миний харснаар бол тэр мотоцикльтой хүн автомашины буруу талын урд талын дугуйны ар тал руу нь мөргөсөн байх. Мотоциклийн хүн машины урд талд буюу баруун гар талын засмал зам дээр хөндлөн газар доошоо харсан байдалтай огт хөдлөхгүй байгаа харагдсан. Би бол тухайн үед 15-20 км цагийн хурдтай их зөөлхөн явж байсан. Тэр мотоцикльтой хүн нилээн их хурдтай явж байсан байх. Миний хажуугаар их хурдан өнгөрөх шиг болсон. Тэгээд надтай зөрөөд төд удалгүй л түс тас гэх чимээ гарсан... Түс тас чимээ гарахаар нь би толиндоо харахад тэр Ланд-80 маркийн автомашин засмал замын зүүн гар тал руу эргэсэн байдалтай байсан. Миний бодлоор тэр Ланд-80 маркийн автомашины жолооч засмал замаас зүүн гар тийшээгээ эргэх гэж байсан байх. Тэгээд л тэр мотоцикльтой хүнийг хараагүй байх. Хэрвээ харсан бол тэр мотоцикльтой хүнийг тэр машин өнгөрөөгөөд гаргах байсан. Тэр мотоцикльтой хүн засмал замаар чигээрээ явж байсан. Засмал замын хойд талд байдаг “МТ” колонкийн наад үзүүр дээр л тэр мотоцикльтой хүнтэй би зөрсөн. Би Ланд-80 маркийн автомашин зүүн гар тийшээгээ эргэх дохио өгч байсныг хараагүй. Би тэр машиныг тэгж байгаад намайг гүйцэж түрүүлээд явах байх л гэж дотроо бодож явсан. Тэр машины жолоо тэр өөдөөс ирж явсан мотоциклийг харах боломжтой байсан байх. Тэр машин миний машинаас 20-30 метрийн зайтай ард явж байсан. Тэр мотоцикльтой хүн зүүн гэр хорооллоос гарч ирсэн. Тэгээд засмал зам руу орж ирээд чигээрээ наашаа явсан зам нь чөлөөтэй өөр машин тэрэг байгаагүй. Тэр мотоцикльтой хүн чигээрээ л явж байсан, намайг шахсан ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. /хх-ийн 59-60-р хуудас/
Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 07 дугаар сарын 02-ны үдээс хойш 17 цагийн үед би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг Эрүүл мэндийн төвд ажлын хоёр давхарт байдаг өрөөндөө байж байхад сувилагч А хүрч ирээд дуудлага ирлээ сумын төвд байдаг засмал зам дээр осол гарсан байна хүний биеийн байдал нь хүнд байна, цус их алдаж байна гэж хэлсэн. Тэгээд би их эмч Мя, сувилагч А, От бид дөрөв түрүүлээд Отийн машинаар явж оёдлын дэлгүүрийн урд талын засмал зам дээр очиход засмал зам дээр нэг Ланд-80 маркийн автомашин түүний хажуу ар хэсэгт нь нэг улаан өнгийн ява мотоцикль хажуу талаараа унасан байдалтай байсан. Тэгээд бид нар машинаас буугаад очиход Ланд-80 маркийн автомашинаас урд талд нь засал замын үзүүр хэсэгт нь доошоо харсан байдалтай нэг хүн хэвтэж байхаар нь Мя бид хоёр тэр хүн дээр очоод дээш харуулахад нүүр хэсэг нь цус болчихсон, гавал тархиндаа гэмтэлтэй, ухаангүй, амьсгал байхгүй зүрхний цохилт маш сул, хүүхэн хараа өргөсөөд эхэлчихсэн байдалтай, маш их цус алдсан эрэгтэй хүн байсан. Тэгээд сувилагч А талийгаачийн судсанд 3 удаа /3 мл/ адреанлинг тарьсан. Тэгээд бүгдээрээ толгой хэсэгт даралттай боолт хийчихээд шууд сумын эмнэлэг рүү яаралтай тээвэрлэсэн. Тэгээд хүлээн авах тасагт оруулаад их эмч Бо эмчийг дуудаж уг өвчтөнг үзүүлж Бо эмчийн заавраар тэр өвчтөнд би сэхээн амьдруулах зүрхний массаж, хиймэл амьсгал өгсөн. Тэгэхэд манай эмч нар өвчтөнд тариа тарьж байсан. Тэгэхэд их эмч Бо тэр өвчтөнг дахиж чагнуураар чагнаж үзээд энэ хүний зүрхний авиа сонсогдохгүй болчихлоо нас барчихлаа гэж хэлээд бид нарыг сэхээн амьдруулалтаа зогсоо гэж хэлсэн. Талийгаачийн нүүрний зүүн хэсэг, зүүн духны хэсэгт нь 12 см хэмжээтэй цөмөрч хагарсан ил шархтай, түүнээс их хэмжээний цус алдсан, гэмтэлтэй, эрүү шүдний хугаралттай, зүүн талын хүзүү зулгарч урагдсан ил шархтай, баруун гар бугуйгаар хугаралттай, цээжний хэвлий хэсэгт гэмтэлтэй, баруун хөл өвдөгний шагайн үеэр хугарч эргэсэн түүнээс их хэмжээний цус алдсан доошоо харсан байдалтай эрэгтэй хүн байсан... Талийгаач автомашинаас урд зүгт, засмал замын ирмэг орчимд доошоо харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. /хх-ийн 61-62-р хуудас/
Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны үдээс хойш 17 цаг 15 минутын үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байхад их эмч На хүрч ирээд “сумын төвд байдаг засмал зам дээр осол гарсан байна хүний хбиеийн байдал нь хүнд байна, яаралтай явцгаая” гэж хэлсэн. Тэгээд би сувилагч А, От, их эмч На, бид дөрөв түрүүлээд Отийн машинаар явж Оёдлын дэлгүүрийн урд талын засмал зам дээр очиход засмал зам дээр нэг Ланд-80 маркийн автомашин түүний хажуу ар хэсэгт нь нэг улаан өнгийн ява мотоцикль хажуу талаараа унасан байсан. Тэгээд тэр автомашинаас урд талд нь засмал замын урд хэсэгт нь доошоо харсан байдалтай нэг хүн хэвтэж байхаар би очоод дээш харуулахад нүүр хэсэг нь цус болчихсон, гавал тархиндаа гэмтэлтэй, ухаангүй, амьсгал байхгүй зүрхний цохилт маш сул, хүүхэн хараа өргөсөөд эхэлчихсэн байдалтай, маш их цус алдсан эрэгтэй хүн байсан. Тэгээд тэр талийгаачийн булчинд 3 удаа /3 мл/ адреанлинг тарьсан. Тэгээд толгой хэсэгт даралттай боолт хийчихээд шууд сумын эмнэлэг рүү тээвэрлэсэн. Тэгээд хүлээн авах тасагт оруулаад их эмч Бо эмчид хүлээлгэж өгч Бо эмчийн заавраар тэр өвчтөнд сэхээн амьдруулах зүрхний массаж, хиймэл амьсгал өгсөн. Мөн дегсаметазом, дизинон, кордамин тариануудыг нэг нэг удаа судсанд хийж шаардагдах арга хэмжээг авсан боловч үр дүн өгөөгүй өвчтөн нас барсан. Өвчтөн эмнэлэг дээр ирээд 15 минутын дараа нас барсан. Талийгаачийн нүүрний зүүн хэсэг, зүүн духны хэсэгт нь 12 см хэмжээтэй цөмөрч хагарсан ил шархтай, түүнээс их хэмжээний цус алдсан, гэмтэлтэй, эрүү шүдний хугаралттай, зүүн талын хүзүү зулгарч урагдсан ил шархтай, баруун гар бугуйгаар хугаралттай, цээжний хэвлий хэсэгт гэмтэлтэй, баруун хөл өвдөгний шагайн үеэр хугарч эргэсэн түүнээс их хэмжээний цус алдсан доошоо арсан байдалтай байсан... Талийгаач машинаас урд зүгт, засмал замын ирмэг орчимд доошоо харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. /хх-ийн 63-64-р хуудас/
Гэрч В.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны үдээс хойш 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байхад эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хүнд хүн ирлээ, таныг дуудаж байна гэж ээлжийн сувилагч А хэлсэн. Би тэгээд шууд эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт очиход хүлээн авах тасгийн орон дээр ухаангүй амьсгалахгүй, бүх бие нь цусанд будагдсан, нүүр царай танигдахгүй, зүүн хөлийн өвдөгний үеэр дотогш эргэсэн, цус их хэмжээний алдсан хүн байсан. Авчирсан эмч нар осолд орсон хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тухайн өвчтөнг үзэхэд хүүхэн хараа хоёр талд өргөссөн, ухаангүй амьсгалахгүй, пуульс тэмтрэгдэхгүй, даралт хэмжигдэхгүй, цус үргэлжлэн доод мөчид болон толгой, нүүрнээс урсаж гарсан маш хүнд гэмтэлтэй хүн байсан. Тэгээд амьсгал зүрх судасны сэхээн амьдруулалтыг хийж эхэлсэн ба багаар ажиллаж өвчтөнд адреналинг 5 минутын зайтай 3 удаа, дегсаметазом, дизинон, кордамин тариануудыг хийж амьсгал зүрх судасны сэхээн амьдруулалтыг хийхэд үр дүн өгөөгүй өвчтөн нас барсан. Тухайн өвчтөн эмнэлэг дээр ирээд 15 минутын дараа нас барсан. Талийгаачийн зүүн духны хэсгээс арагш /нүүр зүүн тал хэсэг/ 12 см хэмжээтэй цөмөрч хагарсан ил шархтай, толгойн түүнээс их хэмжээний цус алдсан, гэмтэлтэй, эрүү шүдний хугаралттай, зүүн талын хүзүү зулгарч урагдсан ил шархтай, баруун гар бугуйгаар хугаралттай, цээжний хэвлий хэсэгт гэмтэлтэй, баруун хөл өвдөгний шагайн үеэр хугарч эргэсэн түүнээс их хэмжээний цус алдсан байдалтай байсан. /хх-ийн 65-66-р хуудас/
Гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны үдээс хойш 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг гэртээ байж байхад сумын цагдаагийн хүмүүс над руу залгаад танай дэлгүүрийн хяналтын камерыг үзэх гэсэн юм та ажил дээрээ ирэх боломжтой байна уу гэж хэлэхээр нь би одоо ажил дээрээ хүрээд очъё гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр дээрээ очиход цагдаагийн хүмүүс манай хяналтын камерыг ажиллаж байгаа эсэхийг шалгаж үзсэн. Тэгэхэд манай дэлгүүрийн 4 дүгээр хяналтын камерт бичигдсэн бичлэгийг харчихаад энэ бичлэгийг устгаж болохгүй шүү бид нар ирж энэ камерын бичлэгийг албан ёсоор үзлэг хийж хураан авна гэж хэлээд явсан. Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна... Хэрэг гардаг өдөр манай дэлгүүр ажиллаагүй би гэртээ байж байсан. Манай дэлгүүр хяналтын 4 ширхэг камертай. Манай дэлгүүрийн баруун талд хойшоо явдаг шороон зам байдаг. Тэнд ямар нэгэн замын тэмдэг тэмдэглэгээ байдаггүй. Манай дэлгүүрийн урдуур засмал байдаг. Хоёр урсгалтай засмал зам байдаг. /хх-ийн 67-р хуудас/
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач О нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай компанийн гал тогоонд аяга угаагчаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байсан. Талийгаач 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр компани дээрээ ажиллаж байгаад хувиарт амралт нь болж Гурвантэс сум руу явсан. Хамт Гурвантэс сумын харъяат Цэ, Хү нартай нэг өдөр амарсан. Талийгаач 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа орох хувиартай байсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Гурвантэс сумын төвийн цагдаагаас над руу ярьж залгаад О гэдэг хүний талаарх мэдээллийг өгч туслаач гэж хэлэхээр нь би ямар шаардлага гарсан юм бол гэхэд осолд орсон байна хаяг, нэрийг нь яаралтай тодруулах гэсэн юм гэж хэлсэн. Би тэгээд холбогдох лавлагааг нь өгсөн. Тэгээд талийгаачийг сумын төвд засмал зам дээр мотоцикльтойгоо явж байгаад осолд орж нас барсан талаар мэдсэн. Бид нар талийгаачийн буяны ажилд ирж оролцсон... Ажлын байрандаа бол архи ууж зөрчил гаргаж байгаагүй. Харин амралтаараа яаж явдаг талаар сайн мэдэхгүй байна. Их даруухан, зөв харьцаатай хамт олондоо нэр хүндтэй хүн байсан. Гурвантэс сумын төвд ямар хүмүүстэй найзалдаг талаар сайн мэдэхгүй байна. /хх-ийн 68-р хуудас/
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачтай садан төрлийн холбоо байхгүй. Манай хажуу /баруун тал/ хашааны айл байгаа юм. Талийгаачийг би сайн танихгүй, харин эхнэрийг нь танина, эхнэр нь сумын 3 дугаар цэцэрлэгт ажилладаг... Талийгаачийн эхнэр нэг хэсэг эзгүй байсан. Харин мотоцикль гэрийн гадаа нь тавиатай харагдаж байсан. Талийгаачийг ямар хүмүүстэй архи уусан талаар мэдэхгүй байна... Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед байх ус авах гэж гэрээсээ гараад засмал зам руу ороод явж байхад “МТ” колонкийн цаад талд нь цагдаагийн хүмүүс ирчихсэн хамгаалалтын тууз татсан машин тэрэг оруулахгүй байхаар нь би баруун гар тийшээ эргэж “МТ” колонкийн зүүн талаар шороон замаар орж явсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өглөө манай хажуу хашаанд хүмүүс уйлалдаад байхаар нь хажуу хашааны залууг нас барсан байна гэдгийн мэдсэн. /хх-ийн 69-р хуудас/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачтай садан төрлийн холбоо байхгүй. Манай хажуу /зүүн тал/ хашааны айл байгаа юм. Талийгаачийг би сайн танихгүй, харин эхнэрийг нь сумын цэцэрлэгт ажилладаг гэж сонсож байсан. Манайх энэ хашаанд 2019 оны 09 дүгэр сард Баянхонгор аймгийн Баянлиг сумаас нүүж ирсэн... Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Шугшаагийн гэр хороололд байдаг айлд байж байгаад гэр рүүгээ явж байхад “МТ” колонкийн наад талд нь цагдаагийн хүмүүс ирчихсэн хамгаалалтын тууз татсан машин тэрэг оруулахгүй тойрч яв гэж байсан. Тэгээд тэр орой 22 цагийн үед манайд цагдаа нар орж ирээд О гэдэг айл хаана байдаг юм бэ гэхэд би тийм айл мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өглөө манай хажуу хашаанд хүмүүс уйлалдаад байхаар хажуу хашааны залууг ослоор нас барсан байна гэж бодож байсан. /хх-ийн 70-р хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 06 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг болох Гоёот багийн баруун голын хоолойгоор адуу малаа цуглуулж яваад сумын төвд гэртээ ирэхэд ээж Бүд гэртээ ганцаараа байсан. Тэгээд ээж өдөр талийгаач От ирж өөрийн эзэмшлийн ява маркийн мотоциклио аваад гэрийнхээ түлхүүрийг аваад явсан гэж хэлсэн. Эхнэр хүүхэд нь эзгүй байсан. Тэгээд талийгаач ажилдаа явсан болохоор манайд мотоциклио тавиад явсан байсан. Тэгээд би гэртээ хоночихоод маргааш талийгаачийн гэрт очиход талийгаач гэртээ ганцаараа байсан. Урьд шөнө архи уусан гээд гэрт нь нэг шил хоосон архины шил байсан. Хэнтэй архи уусан юм бэ гэхэд талийгаач найзуудтайгаа урьд шөнө архи уусан гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийг авч яваад гэрт очиж унд цайг нь уулгачихаад бид хоёр ганц юм ууя гэж хэлээд Оийн гэрт очиход тэнд О гэртээ хоол хийгээд байж байсан. Тэгээд талийгаач ганцаараа дэлгүүр явж нэг шил 0.75 граммын Ерөөл архи авч ирсэн. Тэгээд талийгаач бид хоёр нэг шил 0.75 граммын Ерөөл архийг Оийн гэрт нь хувааж уучихаад манай гэрт очсон. Тэгэхэд талийгаач авгай хүүхэд эзгүй байгаа болохоор танайхаар ирж хоол унд идэж уугаад ажил руугаа буцна даа гэж хэлж байсан. Тэгээд манайд ирчихээд гэрт байсан нэг лаазтай пивийг өгчихөөд би амарлаа, хэд хоног хөдөөгүүр яваад ядарч байна гээд гадаа гэрийн сүүдэрт ороод унтсан. Тэгээд унтаж байгаад сэрсэн чинь талийгаач явчихсан байхаар нь би босоод гэртээ ороод байж байхад талийгаачийн эхнэр На над руу орой 20 цагийн үед байх ведио колл хийж ярьсан. Тэгэхдээ талийгаачийг утсаа авахгүй байна, би хичээлээсээ ирчихээд байж байна гэж ойр зуурын юм ярьсан. Тэгээд би тэр шөнө гэртээ амарчихаад маргааш өглөө нь 08 цагийн үед босчихоод талийгаачийн гэрт очиход талийгаач гэрийнхээ хойд талд газар ор засчихсан унтаж байхаар нь дуудаагүй, би гэрт орчихоод буцаад гараад явсан. Тэгээд би колонкоос бензин аваад хөдөө гараад явж байхад 10 цагийн үед талийгаач над руу утсаар залгаад “намайг хаана байна боссон юм уу гэхээр нь би юу босох гэж босчихоод баруун голд адуугаа эрээд явж байна гэхэд талийгаач намайг аваад явахгүй яасан юм бэ? гэхээр нь би өглөө танайд очсон унтаж байхаар чинь сэрээгээгүй юм гэж хэлсэн. Тэгээд би хоёр өдөр хөдөө ажлаар явж байгаад 2020 оны 07 дугаар сарын 02-ны шөнө сумын төвд гэртээ ирэхэд От сумын төв дээр аваарт ороод нас барсан гэж ээж надад хэлсэн... Энгийн даруухан, хүнд тусархуу зантай хүн байсан. Архийг хаад хаад уучихдаг. /хх-ийн 71-72-р хуудас/
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 07 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед намайг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн нутаг болох Далангийн нуруу гэх газарт гэртээ байж байхад манай төрсөн эгч На над руу утсаар залгаад ах /О/ нь аваарт орчихлоо тэгээд Гурвантэс сумын эмнэлэг дээр очоод нас барчихлаа гэж хэлээд би одоо Улаанбаатар хотоос гарч байна намайг тосоод Цогт-Овоо суман дээр хүлээгээд байж байгаарай гэж хэлсэн. Би тэгээд орой 20 цагийн үед хөдөө гэрээсээ явж Цогт-Овоо суман дээр ирээд байж байхад На эгч шөнө 02 цагийн үед ирсэн. Тэгээд би хамт явж Гурвантэс сум руу ирсэн. Тэгээд ажил явдал нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр болсон. Би тэгээд одоо На эгчтэй хамт хань болоод түр байж байгаа юм... Талийгаач их тайван дөлгөөн, энгийн даруухан, хүнд тусархуу зантай хүн байсан. Архийг хаад хаад уучихдаг. /хх-ийн 73-р хуудас/
Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны орой 17 цагийн үед байх Гурвантэс сумын төвд гадуур ажилтай явж байхад барилгын элс ачуулах гээд сумын төвд буюу гэр хорооллын /Цохион ус/ хойд талд нь байдаг “МТ” шатахуун түгээх станцын байрны баруун урд талд хойшоо хараад машин дотроо сууж байхад нэг мотоциклийн явж байгаа хурдтай дуу чимээ гарсан. Тэгээд л удаагүй тас гэсэн чимээ гарахаар нь би машинаас буугаад хартал Оёдлын дэлгүүрийн урд талд засмал зам дээр осол гарчихсан байхаар нь би машинаа асаагаад осол болсон газрын зүүн талд ойролцоо очоод машинаа гудамжинд тавьчихаад явган алхаад очиход Т, С хоёр их сандарсан байдалтай утсаар яриад байцгааж байсан. Тэгээд засмал замын урд тал нь доошоо харсан байдалтай нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь би тэр хүн рүү дөхөж очиход Т, С хоёр наад хүнээ хөдөлгөж болохгүй шүү, эмч дуудчихсан гэ хэлэхээр нь би буцаж яваад машинаа асаагаад шууд сумын Эрүүл мэндийн төв рүү очиж осол болсон талаар дуудлага өгөхөд эмч нар сонсчихсон дуудлага руу одоо явлаа гэж байхаар нь би буцаад осол болсон газар дээр очиход сумын цагдаа нар ирчихсэн байсан болохоор би гэр рүүгээ харсан... Саарал өнгийн Ланд-80 маркийн автомашин цаанаас ирж байсан чиглэлтэй, засмал зам дээр зүүн хойшоо эргэсэн байдалтай, машины хажуу талд мотоцикль хажуу талаар унасан байдалтай засмал зам дээр хэвтэж байсан. Талийгаач засмал замын урд захад нь түрүүлгээ харсан байдалтай хэвтэж байсан. /хх-ийн 74-75-р хуудас/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Ттай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Энэ хүн манай тамгын газарт Газрын даамал ажилтай ажилд ороод 7 дахь жилдээ ажиллаж байгаа залуу боловсон хүчин байгаа юм. Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн өдөр Гурвантэс сумын 3 дугаар /Тост/ баг руу ажлаар явж байгаад орой 21 цагийн үед ирэхэд Тийг Ланд-80 маркийн автомашинтай явж байгаад мотоцикльтой хүнтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч нь эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан талаар сонссон. Өөр мэдэх зүйл байхгүй. Зан аашны талаар бусдад их тусархуу, эвтэй найрсаг, ажилдаа сайн, хамт олон болон сумын иргэдэд нэр хүнд сайтай хүн байгаа юм. Моринд их дуртай, сүүлийн үед морь их уяж уралдуулж байгаа залуу уяач. Сумын уяачдын холбооны гишүүн. /хх-ийн 76-р хуудас/
Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Ттай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Хамт нэг байгууллагад ажилладаг. Би болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Гурвантэс сумын 4 дүгээр /Урт/ багийн нутаг болох Хөвдийн застав дээр ажилтай явж байгаад орой 20 цагийн үед сумын төв дээр ирсэн. Тэгээд би маргааш өглөө нь Тийг Ланд-80 маркийн автомашинтай явж байгаад мотоцикльтой хүнтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч нь нас барсан талаар сонссон. 09-51 ӨМЭ улсын дугаартай Ланд-80 маркийн автомашин Тийн өөрийн эзэмшлийн хөрөнгө юм. Их ноён нуруутай, эвтэй найрсаг, хамт олондоо нэр хүнд сайтай, манлайлагч залуу боловсон хүчин. Адуу малд их сонирхолтой сумын уяачдын холбооны гишүүн. Гурвантэс сумын Засаг даргын тамгын газарт Газрын даамал ажилтай ажилдаа ороод 8 дахь жилдээ ажиллаж байна. Ам бүл дөрвүүл эхнэр 2 хүүхдийн хамт сумын төвд амьдардаг. /хх-ийн 77-р хуудас/
Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Т манай нөхөр байгаа юм. Бид хоёр 2010 онд танилцаж 2011 онд албан ёсоор гэрлэж нэг гэрт орсон. Бид хоёр одоо хоёр хүүхэдтэй. Том хүү Т.М 9 настай Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр ангид сурдаг, бага хүү Т.Батсуурь 6 настай Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид одоо орно. Мөнгөн баримтууд 2020 оны 07 дугаар сарын 03-наас эхэлж талийгаач О-ын ажил явдлын үед бид нараас гарсан мөнгө төгрөг байгаа юм. Би тухайн үед дэлгүүрээс авсан эд зүйлүүд болох цагаан идээ, шашны эд зүйл, хоол хүнс, гэр ахуйн бараа зэрэг зарлагын баримт болон нэмэн өртгийн орлогын албан татварын баримтуудыг авсан. Тэгээд авсан эд зүйлүүдийн мөнгөн дүнгийг нь тооцоход нийт 1.458.500 төгрөг болж байгаа. Ер нь бол талийгаачийн ажил явдалд баримтаар тооцогдоогүй зөндөө их мөнгөн болон дэмжлэг туслалцаа байгаа тэр болгоныг бид нар нарийн сайн тооцож гаргаагүй тухайн үедээ л зарцуулаад дууссан... Үнэнч шударга, их ноён нуруутай, эвтэй найрсаг, хамт олондоо нэр хүнд сайтай, зөөлхөн сэтгэлтэй айлын сайн хань минь байгаа юм. 09.51 ӨМЭ улсын дугаартай Ланд-80 маркийн автомашин манай нөхөр Тийн өөрийн эзэмшлийн хөрөнгө байгаа юм. Манай нөхөр цалингийн зээлтэй, би ч өөрөө мөн цалингийн болон хашаа байшингийн зээлтэй. Бид хоёр одоогийн байдлаар нийт 30 гаруй сая төгрөгийн зээлтэй амьдарч байна. Би тухайн осол болсон цагаас хойш талийгаачийн ажил явдалд бүхий л талаараа боломжоороо тусалж дэмжиж, ажил явдалд нь манай гэр бүл, аав, ээж, ах, дүү, найз нөхөд, ажлын хамт олон бүгдээрээ оролцсон. Мөн талийгаачийн буяны ажилд нь зарцуулсан 1.458.500 төгрөгийг талийгаачийн гаргасан зардлаас нь хасуулмаар байна. /хх-ийн 78-79-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Талийгаач Д.О-ын толгойн оройн хуйхан дахь цус хуралт, гавлын ясны зулайн хэсгийн тахир шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх болон доорх цус хуралт, зүүн зулай, шанаа (зүүн чихний урд хэсэг), духны зүүн хэсгийн хуурч урагдсан шарх, дух, нүүр, доод эрүүний зүүн хэсэг, хүзүүний зүүн хэсэгт үүссэн олон шарх, шалбаралт, зулгаралт, баруун мөр, өвчүүний дээд хэсгийн арьс, арьсан доорхи зөөлөн эдийн няцралт, хэвлийн баруун доод хэсэгт арьс, зөөлөн эдийн няцрал, цээж хэвлийн зүүн талд үүссэн олон зулгаралт, шарх, 2 гарын урд, тохойн үений гадна тал, шуу, сарвууны ар, гадна хэсэг, бугуйн үед, зүүн мөр, шууны дээд хэсгүүдэд үүссэн олон шалбаралт, шарх, баруун хөлийн дунд чөмөгний үйрсэн ил хугарал, 2 хөлийн шилбэ, тавхай, хуруунд шарх, шалбаралт үүссэн гэмтлүүд учирсан байна. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Талийгаач Д.О-ын гавлын яс болон баруун дунд чөмөгний ясны хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.1-д зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. 5. Талийгаач нь тархины хатуу хальсны дээрх болон доорх цус хуралт, цус алдалт, тархины цусан хангамжийн хурц дутагдлын шалтгаанаар нас барсан байна. 4. Талийгаачийн биед нас баралтанд нөлөөлөхөөр өвчин болон гэмтэлгүй байсан байна. 6. Шинэ нөхцөл байдал илрээгүй. /хх-ийн 95-100-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 650 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota Landcruiser 80 маркийн тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн: 1.085.000 төгрөг гэжээ. /хх-ийн 102-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 645 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Мотоцикль Fekon маркийн тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн: 237.000 төгрөг гэжээ. /хх-ийн 107-108-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3830 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Дамдинбазар О 34н/эр Гурвантэс 3/VII” гэж хаягласан цусанд 3,5 промилли, ходоодны шингэнд 5,9 промилли спиртийн агууламж илэрч байна. 2.3. Цусанд илэрсэн 3,5 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 110-112-р хуудас/
2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №01 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: 1. 09-51 ӨМЭ улсын дугаартай Ланд-80 круйзер маркийн автомашины жолооч Баттөмөр овогтой Т нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д зааснаар “Жолооч зүүн гар тийшээ буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.8-д зааснаар “Гол зам” гэж уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 “Гол зам” ...3.3.а- 3.3в “Туслах зам нийлнэ”... 2. 36-61 ӨМЗ улсын дугаартай FEKON-150 маркийн мотоциклийн жолооч талийгаач Д.О нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в/.-д зааснаар “Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх гэсэн заалт, Мөн хуулийн 3.1 а/-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл” гэсэн үүргээ тус тус биелүүлээгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, байгалийн хүчин зүйл зэрэг бусад нөхцөл байдлаас болж гарсан гэх үндэслэлгүй гэж үзэж байна. 4. 36-61 ӨМЗ улсын дугаартай FEKON-150 маркийн мотоциклийн тоормосны гарсан мөрийг хурд хэмжих томъёонд оруулж үзэхэд 42 км цагийн хурдтай явсан гэж үзэхээр байна. 5. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Дугаар 3830 дугаартай дүгнэлтээр Талийгаач Д.О-ын цусанд илэрсэн 3.5 промилли /спиртийн агууламж/ нь хүнд зэрэгт хамаарна” гэж гаргасан дүгнэлтийг үндэслэн Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 3.1-д “Согтууруулах ундаа... бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 5.-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй... гэсэн заалтуудыг Талийгаач Д.О нь тус тус зөрчсөн байна. 6. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. /хх-ийн 114-116-р хуудас/
“Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газар Өмнөговь аймаг дахь салбарын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 1. Уг автотээврийн хэрэгслийн тоормосыг зөөврийн brakecheck багажаар хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормос, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа зэрэг нь хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил, гэрэл дохио бүрэн ажиллаж байгаа зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь дараах шинжээр илэрч байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд эвдрэл нь дараах шинжээр илэрч байна: Баруун гар талын толь сууриараа хугарч хагарсан, баруун гар талын хаалганы шил хагарсан, баруун гар талын хаалга хонхойн сэвтэж гажсан, баруун гар талын урд крыло хонхойж чихэгдэж гажсан, баруун гар талын гишгүүр байхгүй зэрэг гэмтэлтэй байна. Хариулт 2. Мотоцикль нь асахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах боломжгүй байгаа нь энэ шинжээр илэрч байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд эвдрэл нь дараах шинжээр илэрч байна: Банк цөмөрч хагарсан, хянах самбар хагарсан, өвдөгний хамгаалах төмөр хугарч гажсан, баруун гар талын хөлийн гишгүүр тахийсан, тоормосны педал нь хугарч гүйсэн (байрлал өөрчлөгдсөн) зэрэг гэмтэлтэй байна. Хариулт 3. Асуултад дурьдагдаагүй өөр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. /хх-ийн 121-126-р хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт-а. Ланд круйзер 80 маркийн 09-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх хэсэгт заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж өөдөөс чигээрээ яваа мотоциклийг өнгөрүүлээгүй байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө. Хариулт-б. Шинжээчийн 3830 дугаартай дүгнэлтээр Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай мотоциклийн жолооч Д.О-ын цусанд 3.5 промилли спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн байх тул осол болох үед Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн хайлт лавлагаа хэсгээс Д.О-ын КА86052871 регистрийн дугаараар жолооны үнэмлэхтэй эсэхийг шүүж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна. Мөн эрүүгийн 202800179 дугаартай хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон осол болох үеийн хяналтын камерын бичлэгт Д.О нь хамгаалах малгайгүй хөдөлгөөнд оролцож явсан нь харагдаж байна. Иймд Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай мотоциклийн жолооч Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ “...мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх...” гэсэн заалтуудыг туус тус зөрчсөн. Жолооч Д.О-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/-д заасныг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. Хариулт-в. Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон зам тээврийн ослын схем зурагт Ланд круйзер 80 маркийн 09-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээс тормосны мөр үүсээгүй нь харагдаж байна. Иймд уг тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Харин Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай мотоциклиос 8 метр тормозны мөр үүссэн нь зам тээврийн ослын газрын схем зургаар харагдаж байна. Дээрх мөрийг дараах томьёонд оруулахад: Томьёог тайлбарлав.
Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 42 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцсон байх магадлалтай байна.
Хариулт-г. Ланд круйзер 80 маркийн 09-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9, Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай мотоциклийн жолооч Д.О нь мөн дүрмийн 3.7.а/ дахь заалтын “...согтууруулах ундаа... ...хэрэглэсэн... ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн хэсгийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 53 дугаартай “Хүсэлтийг хангах тухай” тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт гаргах явцад өмгөөлөгч Э.Уянгаас 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн хүсэлтэд дурдагдсан асуултад хариулав.
2. Замын хөдөлгөөний дүрэм эхэлж зөрчсөн жолооч замын хөдөлгөөнд оролцоогүй бол хэрэг учрал гарах байсан уу?
3. 09-51 ӨМЭ улсын дугаартай Ланд-80 маркийн автомашиныг эргэх хөдөлгөөн эхлүүлэх үед мотоциклийн жолооч хөдөлгөөнийг зогсоох, урдаа таарсан аюул, саадыг хамрагцаа зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй юу?
4. Зам тээврийн осол гарсан газарт үзлэг, хэмжилт хийсэн зам тээврийн ослын актад хоёр тээврийн хэрэгслийн тормосны мөр байгаа эсэх, хэрэв байгаа бол тормосны мөрөөр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжтой юу?
5. 09-51 ӨМЭ улсын дугаартай Ланд-80 маркийн автомашиныг мотоцикль ирж мөргөх үед машин тодорхой хэмжээгээр түлхэгдэж байрнаасаа хөдөлсөн байдаг. Зам тээврийн ослын актад 09-51 ӨМЭ улсын дугаартай автомашин ямар хэмжээгээр түлхэгдэн хөдөлсөн болохыг хэмжилт хийн тогтоож тэмдэглэсэн үү? Хэрэв бичигдсэн бол ямар хүчний улмаас машин хөдлөх боломжтой болохыг Ланд-80 маркийн автомашины бодит жин болон хэргийн газрын хэмжилтэд дурдсан хэмжээсээр тооцоолж гаргуулах.
Хариулт-1. Шинжээч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тухайн осол, хэрэг болсон цаг хугацаа, агшинг тооцоолон оролцогч нар Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэх, зөрчсөн бол хэрхэн зөрчсөн талаар хуулийн дагуу тайлбарлаж дүгнэлтийг гаргадаг. Уг зам тээврийн ослын хувьд Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хамгаалах малгайгүй хөдөлгөөн эхэлсэн нь замын хөдөлгөөнд оролцож эхлэх үеэсээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Хариулт-2. Хөдөлгөөнд оролцогч нараас нэг нь эсхүл хоёулаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргадаг, осол, хэрэг гарах үед жолооч нарын уулзах цаг хугацаа, нөхцөл байдлаас хамаарч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлүүд өөр өөр байна. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцогч /замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг замын хөдөлгөөнд оролцогч гэнэ/ нараас хэн нь ч Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй явахад, эсхүл нэг цаг хугацаанд тааралдаагүй тохиолдолд осол, зөрчил гарахгүй байх боломжтой.
Хариулт-3. Осол, хэргийн газарт хэмжилт хийсэн схем зурагт Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай мотоциклиос 8 метр тормосны мөр үүссэнийг тэмдэглэсэн байна. Дээрх тормосны мөрийг харахад жолооч Д.О нь урдаа аюул саад үүссэнийг хараад тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан боловч тээврийн хэрэгслээ бүрэн зогсоож чадаагүй байна.
Хариулт-4. Дүгнэлтийн хариулт-в хэсэгт хариулсан.
Хариулт-5. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилт хийсэн схем зурагт автомашин ямар хэмжээгээр түлхэгдэн хөдөлснийг тэмдэглээгүй байна. Иймд тээврийн хэрэгслүүдийн мөргөлтийн хүчийг тодорхойлох боломжгүй. /хх-ийн 132-134-р хуудас/
Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны .................. ажил дээрээ ажлаа хийж байгаад үдээс хойш орой 17 цагийн үед байх би Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга Стай автомашинаар явж Засаг даргын тамгын газраас хөдлөөд замаараа Хаан банкин дээр очиж зээлийн төлөлтөө хийчихээд С бид хоёр цаашаа хөдлөөд засмал замаар ороод баруун гар тал руугаа эргээд чигээрээ явж байгаад гэрлэн дохион дээр очиход ногоон гэрэл асаж байхаар нь би зүүн гар тийшээ эргээд явахад миний өмнө талд нэг ачааны тонны сав ачсан портер маркийн автомашин явж байсан. Тэгээд би засмал замаар чигээрээ явж байгаад засмал замын хойд талд нь байдаг Оёдлын цехийн урд талаар буудаг шороон зам руу эргэх гэж зүүн гар тийшээ дохиогоо өгөөд зүүн гар тал руугаа эргэх засмал замаас буух гэж байтал хажуунаас тар няр гэх чимээ гараад миний жолоочийн талын цонхны шил хагарсан. Би тэгээд машинаас буухад нэг мотоцикль миний машины жолоочийн буруу талын хаалга руу мөргөсөн, мотоцикль машины хойд талын хаалганы харалдаа зөв талаараа зам дээр хэвтэж байсан. Мотоциклийн хүн миний машины хойд талд засмал замын урд талд түрүүлгээ харчихсан байдалтай газар хэвтэж байхаар нь би очоод “хөөе” гээд дуудсан чинь огт хөдлөхгүй байхаар нь яаралтай сумын эмнэлгийн тусламжийн дуудлагын утас руу нь дуудлага өгчихөөд дараа нь сумын цагдаагийн тасаг руу залгаж болсон ослын талаар мэдэгдсэн. Тэгээд удаагүй сумын эмнэлгийн түргэний машин ирээд эмч нараа аваад ирье гээд явсан. Удаагүй зөрөөд цагаан машинтай эмч нар ирээд талийгаачийг ямар ч байсан амьд байна, зүрх нь байна гээд эмчилгээ хийгээд сумын эмнэлэг рүү авч явсан. Удаагүй сумын цагдаагийн хүмүүс ирээд хамгаалалтын тууз татсан. Цагдаагийн алба хаагч намайг драгерь багажаар шалгаж тогтоосон. Би их удаан явж байсан, багцаагаар 20 орчим км цагийн хурдтай явж байсан. Зүүн гар тийшээ эргэх гэж байсан болохоор би их зөөлхөн явж байсан... Би хохирол төлбөрт талийгаачийн эхнэрт 1.260.000 төгрөг дансаар өгсөн. Цаашид үлдсэн хохирлыг бүрэн төлж барагдуулна. /хх-ийн 139-142-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/
Хэргийн газрын схем зураг /хх-ийн 07-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-19-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-34-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 143-146-р хуудас/
Өмнөговь аймаг Гурвантэс сумын тост багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаартай тодорхойлолт /хх-ийн 162-р хуудас/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 180-181-р хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хх-ийн 193-199, 202-211, 214-215-р хуудас/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч 2020 оны 07 дугаар сарын 02-ны орой 17 цагийн үед 0951 ӨМЭ улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Оёдлын цехийн урд талын засмал зам дээр Д.О-ын жолоодож явсан 36-61 ӨМЗ улсын дугаартай Fekon загварын мотоциклийг мөргөж зам тээврийн осол гарган Д.О-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О-ын амь нас хохирсон болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 56 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Талийгаач Д.О-ын толгойн оройн хуйхан дахь цус хуралт, гавлын ясны зулайн хэсгийн тахир шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх болон доорх цус хуралт, зүүн зулай, шанаа (зүүн чихний урд хэсэг), духны зүүн хэсгийн хуурч урагдсан шарх, дух, нүүр, доод эрүүний зүүн хэсэг, хүзүүний зүүн хэсэгт үүссэн олон шарх, шалбаралт, зулгаралт, баруун мөр, өвчүүний дээд хэсгийн арьс, арьсан доорхи зөөлөн эдийн няцралт, хэвлийн баруун доод хэсэгт арьс, зөөлөн эдийн няцрал, цээж хэвлийн зүүн талд үүссэн олон зулгаралт, шарх, 2 гарын урд, тохойн үений гадна тал, шуу, сарвууны ар, гадна хэсэг, бугуйн үед, зүүн мөр, шууны дээд хэсгүүдэд үүссэн олон шалбаралт, шарх, баруун хөлийн дунд чөмөгний үйрсэн ил хугарал, 2 хөлийн шилбэ, тавхай, хуруунд шарх, шалбаралт үүссэн гэмтлүүд учирсан байна. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байна. 2. Талийгаач Д.О-ын гавлын яс болон баруун дунд чөмөгний ясны хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.1-д зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. 5. Талийгаач нь тархины хатуу хальсны дээрх болон доорх цус хуралт, цус алдалт, тархины цусан хангамжийн хурц дутагдлын шалтгаанаар нас барсан байна. 4. Талийгаачийн биед нас баралтанд нөлөөлөхөөр өвчин болон гэмтэлгүй байсан байна. 6. Шинэ нөхцөл байдал илрээгүй. /хх-ийн 95-100-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болох нь: 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №01 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: 1. 09-51 ӨМЭ улсын дугаартай Ланд-80 круйзер маркийн автомашины жолооч Баттөмөр овогтой Т нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д зааснаар “Жолооч зүүн гар тийшээ буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.8-д зааснаар “Гол зам” гэж уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 “Гол зам” ...3.3.а- 3.3в “Туслах зам нийлнэ”... /хх-ийн 114-116-р хуудас гэснээр,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ланд круйзер 80 маркийн 09-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх хэсэгт заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж өөдөөс чигээрээ яваа мотоциклийг өнгөрүүлээгүй байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө... Хариулт-г. Ланд круйзер 80 маркийн 09-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9... гэсэн хэсгийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна... /хх-ийн 132-134-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Мөн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд уг зам тээврийн ослын улмаас нас барсан Д.О-ын буруутай үйлдэл байгаа болох нь: 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №01 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №01 дугаартай мөрдөгчийн магадлагаанд:... 36-61 ӨМЗ улсын дугаартай FEKON-150 маркийн мотоциклийн жолооч талийгаач Д.О нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в/.-д зааснаар “Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх гэсэн заалт, Мөн хуулийн 3.1 а/-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл” гэсэн үүргээ тус тус биелүүлээгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, байгалийн хүчин зүйл зэрэг бусад нөхцөл байдлаас болж гарсан гэх үндэслэлгүй гэж үзэж байна. 4. 36-61 ӨМЗ улсын дугаартай FEKON-150 маркийн мотоциклийн тоормосны гарсан мөрийг хурд хэмжих томъёонд оруулж үзэхэд 42 км цагийн хурдтай явсан гэж үзэхээр байна. 5. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Дугаар 3830 дугаартай дүгнэлтээр Талийгаач Д.О-ын цусанд илэрсэн 3.5 промилли /спиртийн агууламж/ нь хүнд зэрэгт хамаарна” гэж гаргасан дүгнэлтийг үндэслэн Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 3.1-д “Согтууруулах ундаа... бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 5.-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй... гэсэн заалтуудыг Талийгаач Д.О нь тус тус зөрчсөн байна... /хх-ийн 114-116-р хуудас гэснээр,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Шинжээчийн 3830 дугаартай дүгнэлтээр Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай мотоциклийн жолооч Д.О-ын цусанд 3.5 промилли спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн байх тул осол болох үед Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн хайлт лавлагаа хэсгээс Д.О-ын КА86052871 регистрийн дугаараар жолооны үнэмлэхтэй эсэхийг шүүж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна. Мөн эрүүгийн 202800179 дугаартай хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон осол болох үеийн хяналтын камерын бичлэгт Д.О нь хамгаалах малгайгүй хөдөлгөөнд оролцож явсан нь харагдаж байна. Иймд Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай мотоциклийн жолооч Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ “...мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх...” гэсэн заалтуудыг туус тус зөрчсөн. Жолооч Д.О-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/-д заасныг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. Хариулт-в. Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон зам тээврийн ослын схем зурагт Ланд круйзер 80 маркийн 09-51 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээс тормосны мөр үүсээгүй нь харагдаж байна. Иймд уг тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Харин Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай мотоциклиос 8 метр тормозны мөр үүссэн нь зам тээврийн ослын газрын схем зургаар харагдаж байна. Дээрх мөрийг дараах томьёонд оруулахад
Томьёог тайлбарлав.
Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 42 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцсон байх магадлалтай байна... Шинжээч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тухайн осол, хэрэг болсон цаг хугацаа, агшинг тооцоолон оролцогч нар Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэх, зөрчсөн бол хэрхэн зөрчсөн талаар хуулийн дагуу тайлбарлаж дүгнэлтийг гаргадаг. Уг зам тээврийн ослын хувьд Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хамгаалах малгайгүй хөдөлгөөн эхэлсэн нь замын хөдөлгөөнд оролцож эхлэх үеэсээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хөдөлгөөнд оролцогч нараас нэг нь эсхүл хоёулаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргадаг, осол, хэрэг гарах үед жолооч нарын уулзах цаг хугацаа, нөхцөл байдлаас хамаарч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлүүд өөр өөр байна. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцогч /замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг замын хөдөлгөөнд оролцогч гэнэ/ нараас хэн нь ч Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй явахад, эсхүл нэг цаг хугацаанд тааралдаагүй тохиолдолд осол, зөрчил гарахгүй байх боломжтой. Осол, хэргийн газарт хэмжилт хийсэн схем зурагт Fekon 150 маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай мотоциклиос 8 метр тормосны мөр үүссэнийг тэмдэглэсэн байна. Дээрх тормосны мөрийг харахад жолооч Д.О нь урдаа аюул саад үүссэнийг хараад тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан боловч тээврийн хэрэгслээ бүрэн зогсоож чадаагүй байна. Дүгнэлтийн хариулт-в хэсэгт хариулсан... /хх-ийн 132-134-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Гурвансайхан хорооллын 14-39 тоотод орших 750 мкв өмчлөлийн газар болон 20.000.000 төгрөгийн гэм хорын хохирол төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн талаарх баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Б.Тийн тээврийн хэрэгсэлд 1.085.000 төгрөгийн техникийн эвдрэл, хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 650 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota Landcruiser 80 маркийн тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн: 1.085.000 төгрөг гэжээ. /хх-ийн 102-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Талийгаачийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь иргэний нэхэмжлэгч Ц.Н болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба тус тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Н нэхэмжлэх эрхтэй болох нь түүний мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.
Иймд хохирогч Д.О-ын жолоодож явсан Fekon маркийн 36-61 ӨМЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 237.000 төгрөгийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ гарсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 645 дугаартай үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон /хх-ийн 107-108-р хуудас/ ба иргэний нэхэмжлэгч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд “...Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал алга байна...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Тийг эд хөрөнгөд учруулсан хохирол төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. “ гэж заасан байх ба шүүгдэгч Б.Тийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Гурвансайхан хорооллын 14-39 тоотод орших 750 мкв өмчлөлийн газар болон 20.000.000 төгрөг хүлээн авсан ба одоо гомдол саналгүй гэсэн хүсэлтүүдээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Тийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан байх тул шүүх шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КГ90070611 регистрийн дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгосон №584315 дугаартай B ангилал бүхий жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Нд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Гурвансайхан хорооллын 14-39 тоотод орших 750 мкв өмчлөлийн газар болон 20.000.000 төгрөгийн гэм хорын хохирол төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р овгийн Б-ийн Тийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Нд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Гурвансайхан хорооллын 14-39 тоотод орших 750 мкв өмчлөлийн газар болон 20.000.000 төгрөгийн гэм хорын хохирол төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КГ90070611 регистрийн дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгосон №584315 дугаартай B ангилал бүхий шүүгдэгч Б.Тийн жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА