Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1112

 

 

 

 

     2020      06       15                              2020/ШЦТ/1112

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: Д.Агар,

иргэний нэхэмжлэгч: “Бодь даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн,

шүүгдэгч: Д.З, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Барга овогт Долгоржавын Зоригтбаатарт холбогдох эрүүгийн 2006 01607 0172 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Барга овогт Долгоржавын Зоригтбаатар,1991  оны 4 дүгээр сарын 17-ны  өдөр Дархан-Уул  аймгийн Дархан суманд  төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,   ам бүл 3 , эхнэр,хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар баг,одоо хотод Баянгол дүүргийн 7 дугаар хороо Голден паркийн 106-71 тоотод оршин суудаг гэх, , улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

            Холбогдсон хэргийн талаар:

            Д.З нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 01,30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн  баруун талын замд 93-89 УНВ улсын дугаартай  Хонда СR-V маркийн тээврийн хэрэгслийг жолоодо:ж замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно:, а/д ...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:, мөн дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэснийг зөрчсөний улмаас иргэн Б.Даваанямын жолоодож явсан Форд Раптор маркийн 06-06 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойноос мөргөж бусдад 107.252.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт Б.Зоригтбаатар мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг 30 минутын үед Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо 9389 УНВ улсын дугаартай “Хонда Си Ар-Ви” маркийн автомашины араас мөргөсөн. Нийт 107.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Уг хохирлыг ажил хийж, мөнгөө цуглуулж байгаад төлж барагдуулна гэв.

          Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12, 17-19/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-н 16/, Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 51 дугаар тогтоол / хх-н 9-10/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 11/

          Хохирогч Б.Давааням мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 08-ны  шөнө 01 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун замд FORD маркийн 06-06 УБД улсын  дугаартай машиныг жолоодон надтай хамт манай ах Б.Нямдаваа суугаад гэр лүүгээ уулзвар дээр ертөнцийн зүгээс хойноос урд зүгт улаан гэрэл дээр зогсож байтал гэнэт хүчтэй хойд талаас машин мөргөсөн хэсэг шоконд ороод хартал машин уулзварын гол хэсэгт орсон байсан хэсэг машиндаа сууж байгаад машинаас буугаад хартал хойд хэсэг нилээд эвдрэлтэй болсон нөгөө машины урд хэсэг авах юм байхгүй  эвдэрсэн харагдсан уг мөргөсөн машины жолооч согтуу байсан. Би машиндаа “ Гэрэгэ Эстимэйт” ХХК-наар үнэлгээ хийлгэсэн шууд зардал 107.252.900 төгрөг, шууд бус зардал 15.780.000 төгрөг нийлээд 123.032.900 төгрөг болсон...гэх мэдүүлэг /хх-н 20-22/,

          “Бодь даатгал” ХХК-д тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн тухай / хх-н 27/, Бодь даатгал ХХК-д Б.Даваанямын гаргасан хүсэлт/ хх-н 28-32/

        Иргэний хариуцагч М.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүэхдээ: “... Би хохирол төлж барагдуулахгүй. Би өөрөө хохирогч миний машиныг зөвшөөрөлгүй авч явсан тэрнээс биш машин унах зөвшөөрөл өгөөгүй даарвал халаагаад байж бай гэсэн. Ослын улмаас манай машины урд хэсгээрээ эдвэрсэн үнэлгээгээр 8.747.500 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-н 45-46/,

         Иргэний нэхэмжлэгч М.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би CRV маркийн 93-89 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зззмшигч нь мөн би энэ машиныг хадам ах Баяраагаас 2020 оны 01 дүгээр сарын ВО-ний өдөр 19.000.000 төгрөгөөр худалдан авч нэр дээрээ шилжүүлсэн 17 цагийн үед ажлаас тараад манай гэрийн гадаа Зоригтбаатарын хамт ирээд бид хоёр 2 том пиво уусан тэгээд манай хоёр найз Төрбат, Энхманлай нар ирээд хамт пиво ууж дуусгаад Энхманлай 30 минут сууж байгаад яваад өгсөн Төрбат 5 ширхэг лааз пиво аваад ирсэн бид гурав ууж байгаад нэлээд орой болсон 23 цаг болж байсан байх тэгээд гэртээ орох гэхэд Зоригтбаатар би гэр лүү харих мөнгө байхгүй машинд хоноод өглөө цугтаа ажилдаа явна гээд байхаар нь даарчих байх гэж бодоод даарвал машинаа асаагаарай гэж хэлээд машины түлхүүрээ үлдээгээд гэртээ орж амраад өглөө 09 цагийн үед гарч ирээд машин байхгүй байсан. Харин 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн замын цагдаа дээр хүрээд ир гэсэн тэгээд осол болсон талаар мэдсэн тэр өдөр өдөржингөө Зоригтбаатарын 99312003 дугаарын утас руу 40-50 удаа залгасан боловч хариу өгөөгүй тэгсэн осол гаргаад эрүүлжүүлэх байранд хоносон гэсэн. Зоригтбаатар нь надтай цуг барилга ажил хийж байгаа манай ээжийн дүүгийн хүүхэд бид хоёр хамаатан...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-50/,

        Гэрч Б.Нямдаваа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 01 цаг 25 минутын үед дүү Давааням бид хоёр Ford маркийн автомашин 06-06 УБД улсын дугаартай автомашинтай манай дүү жолоодон би жолоочийн хажуу талын зорчигчийн суудаг дээр суугаад дүүгийн гэрт очих гээд ертөнцийн зүгээр хойноос урд зүгт Дүнжингаравийн баруун талын уулзвар дээр зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр яваад улаан гэрэл дээр зогсож байтал хойд талаас тас гээд явсан манай машин уулзварын голд баруун урагшаа хараад зогссон хойд талаас мөргөсөн машин хойд талд баруун урагшаа хараад зогсож байсан урд хэсэг нь нэлээд эвдрэлтэй харагдсан бид хоёр машиндаа хэсэг суугаад буугаад машинаа тойрч хараад нөгөө машин дээр очиход буруу талаасаа нэг эрэгтэй согтуу үс нь арзайсан доогуураа цэнхэр жинсэн өмд дээгүүрээ хар өнгийн куртик тас хар нүдний шил зүүсэн өөрөөс нь архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 55-56/,

          Гэрч Н.Саруул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Д.З нь 5 хүүхэдтэй айлын том хүүхэд юм. Д.З нь тодорхой ажилгүй, ихэнхдээ барилга дээр барилгын туслах хийдэг. Зан байдлын хувьд төлөв даруу, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, гэр бүлдээ халамжтай. Хааяа архи уудаг, тамхи татдаг...” гэх мэдүүлэг /хх-н 104/

           Гэрч Ц.Баасандэлгэр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.. Д.З нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хүүхэд нь 2 насиай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, хувиараа, зан байдлын хувьд төлөв даруу, хүнтэй найрсаг, гэр бүлдээ халамжтай..” гэх мэдүүлэг / хх-н 105/,

          Гэрч Д.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...МСМ Групп ХХК-ны инженерүүдийн хийсэн үзлэг оношлогооны 2020 оны 03-р сарын 09-ны өдрийн тайлан болон 2020 оны 03-р сарын 09-ны өдрийн Засвар үйлчилгээний үнийн саналыг үндэслэж Форд маркийн 06-06 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг гаргасан.МСМ Групп ХХК-ны үзлэг оношлогооны тайланд үндсэн рамны зүүн хойд талын хэсэг гулзайсан, солих, хойд ачааны тэвш гулзайсан шал хөндийрсөн, солих гэж оношлосон байсныг үндэслэж, үнэлгээний тайланд солих гэж гаргасан…” гэсэн мэдүүлэг /хх-н 107/

       Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол/ хх-н 59/

          Засвар үйлчилгээний үнийн санал/ хх-н 60/, үзлэг оношлогооны тайлан /хх-н 61/, Гэрэгэ Эстимэйт ХХК автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 62-64/,

Хураан авсан битүүмжилсэн хөрөнгө эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол/ хх-н 65/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ны автомашин мехникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлангийн хавсралт / хх-н 66-67/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 68-69,75-76/, Мөрдөгчийн магадлагаа / хх-н 116/, Д.Зын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт/ хх-н 122/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 61 дугаартай прокурорын тогтоол /хх-н 123/, Д.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 80 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 79/, жолоочийн лавлагаа/ хх-н 81-82/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 111/, Д.Зт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н /, прокурорын тогтоол /хх-н 87-88/,

Яллагдагч Д.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээс 17 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Ганзоригийн хамтаар цуг гэр лүү нь явсан гадна талд нь очоод машин дотроо пиво уусан удаагүй манай хоёр найз ирээд бид 4 ууж байгаад Манлай гэрлүүгээ явсан 23 цагийн үед Ганзориг гэртээ орсон орох үедээ даарвал машинаа нармайлдаад унтаарай гээд машины түлхүүрээ үлдээгээд орсон Төрөө гэх найз хамт үлдээд пиво ууж байгаад бас яваад өгсөн хэсэг байж байгаад 10 дугаар хороолол орох гээд Ганзоригийн машиныг унаад явсан уулийн замаар ороод явбал цагдаа байхгүй гэж бодоод Дүнжингаравийн уулзвараар чигээрээ 50-60 км цагийн хурдтай ямар нэгэн зорчигчгүй явж байтал улаан гэрэл дохио ассан нэг машин ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд зогсож байсан би тоормос гишгэхэд болохгүй дутуу гишгээд байхаар нь хартал ундааны сав машины тоормосны гишгүүр доогуур орсон байсан авах гээд тонгойтол зогсож байсан машиныг мөргөсөн машинаас буугаад ирсэн чинь мөргүүлсэн машин дотроос 2 хүн гарч ирсэн тэгээд тэд цагдаа дуудсан удаагүй замын цагдаа ирсзн намайг драйвер багаж үлээлгээд эрүүлжүүлэх байранд машиныг журмын хашаанд хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 89/,

          Д.Зт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  83-84,91/, нөхөн зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-н99/, зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 100-101/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 102-103/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Тээврийн прокурорын газраас Д.Зыг  согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 01,30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн  баруун талын замд 93-89 УНВ улсын дугаартай  Хонда СR-V маркийн тээврийн хэрэгслийг жолоодо:ж замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно:, а/д ...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:, мөн дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэснийг зөрчсөний улмаас иргэн Б.Даваанямын жолоодож явсан Форд Раптор маркийн 06-06 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойноос мөргөж бусдад 107.252.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

          Шүүгдэгч Д.З нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 01,30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн  баруун талын замд 93-89 УНВ улсын дугаартай  Хонда СR-V маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно:, а/д ...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:, мөн дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэснийг зөрчсөний улмаас иргэн Б.Даваанямын жолоодож явсан Форд Раптор маркийн 06-06 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойноос мөргөж бусдад 107.252.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт Б.Зоригтбаатарын өгсөн ....Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо 9389 УНВ улсын дугаартай “Хонда Си Ар-Ви” маркийн автомашины араас мөргөсөн. Нийт 107.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Уг хохирлыг ажил хийж, мөнгөө цуглуулж байгаад төлж барагдуулна гэх мэдүүлэг

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Даваанямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Форд маркийн 06-06 УБД улсын дугаартай жолоодон надтай хамт манай ах Б.Нямдаваа суугаад гсрлүүгээ уулзвар дээр ертөнцийн зүгээр хойноос урд зүгт улаан гэрэл дээр зогсож байтал гэнэт хүчтэй хойд талаас машин мөргөсөн хэсэг шоконд ороод хартал машин уулзварын гол хэсэгт орсон байсан. Хэсэг машиндаа сууж байгаад машинаас буугаад хартал хойд тал нэлээн эвдрэлтэй болсон нөгөө машины урд тал авах юм байхгүй эвдэрсэн харагдсан. Уг машины жолооч согтуу байсан. Надад одоо жолооч Д.Зт санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

              Гэрч Н.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Дүнжингарав худалдааны төвийн баруун талын уулзвар дээр зорчих хэсгийн 2 дугаар э: нээгээр яваад улаан гэрэл дээр зогсож байтал хойд талаас тас гээд явчихсан. манай машин уулзварын голд баруун урагшаа хараад зогссон. Хойд талаас мөргөсөн машин хойд талд баруун урагш хараад зогссон баруун урд тал нь нэлээн эвдрэлтэй харагдсан. Бид 2 машиндаа хэсэг суугаад буугаад машинаа тойрч гараад нөгөө машин дээр ирэхэд машинаас согтуу үс нь арзайсан доогуураа цэнхэр жинсэн өмдтэй дээгүүрээ хар куртиктэй, хар нүдний шилтэй өөрөөс нь архи үнэртэж байсан... " гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.. Ганзориг гэртээ орсон орох үедээ даарвал машинаа нармаалдаад унтаарай гээд машины түлхүүрээ үлдээгээд орсон Төрөө гэх найз хамт үлдээд пиво ууж байгаад бас яваад өгсөн хэсэг байж байгаад 10 дугаар хороолол орох гээд Ганзоригийн машиныг унаад явсан уулийн замаар ороод явбал цагдаа байхгүй гэж бодоод Дүнжингаравийн уулзвараар чигээрээ 50-60 км цагийн хурдтай ямар нэгэн зорчигчгүй явж байтал улаан гэрэл дохио ассан нэг машин ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд зогсож байсан би тоормос гишгэхэд болохгүй дутуу гишгээд байхаар нь хартал ундааны сав машины тоормосны гишгүүр доогуур орсон байсан авах гээд тонгойтол зогсож байсан машиныг мөргөсөн машинаас буугаад ирсэн чинь мөргүүлсэн машин дотроос 2 хүн гарч ирсэн тэгээд тэд цагдаа дуудсан удаагүй замын цагдаа ирсэн намайг драйгер багаж үлээлгээд эрүүлжүүлэх байранд машиныг журмын хашаанд хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 89/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай  нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөчсөний улмаас их хэмээний хохирол учруулсан гэмт хэргийг  согтуурсан үедээ  үйлдсэн  гэм буруутай  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцэв.

Д.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөчсөний улмаас их хэмээний хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ  үйлдсэн гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Зт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 117/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байна..

 Иргэний нэхэмжлэгч “Бодь-даатгал” ХХК нь хохирогч Б.Даваанямд учирсан хохиролд 122.294.703 төгрөгийг олгосон байна.

Иймд “Бодь даатгал” ХХК нь хохирол болох 122.294.703 төгрөгийг шүүгдэгч Д.Заас нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Л.Зоригтбаатар нь 122.294.703 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүнээс гаргуулж “Бодь даатгал” ХХК-д олгохооор шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Барга  овогт Долгоржавын Зоригтбаатарыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  согтуурсан үедээ  үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.4-д  зааснаар Д.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүх эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг нэг жилийн хугацаанд хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1 /нэг/ жилийн хугацаанд хориглох гэж заасан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

5. Д.З нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

         6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болохыг тус тус дурьдсугай.

        7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар  Баянгол дүүргийн 7 дугаар хороо Голден паркийн 106-71 тоотод оршин суудаг хаягтай, /РД:ТЕ91041756/, Д.З-с 122.294.703 төгрөгийн хохирол гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-д олгосугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН