Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2017/00190

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47, өөрийн байр 2-т байрлах “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 19 байр 34 тоотод оршин суух Сүрэн овогт Нацагдоржийн Бадрал /НЭ91100535/-д холбогдох,

 

худалдах, худалдан авах гэрээний төлбөр 403.307 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20067320 тоот гэрээ байгуулан 99064204 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн iPhone 6128 GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөглөөгүй байна. Харуцагчийн төлбөрөөс барьцаа 60.000 төгрөгийг болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 403.307 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Бадрал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Мобиком корпораци” ХХК-тай 20067320 тоот гэрээ байгуулан 99064204 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн iPhone гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 128GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Одоо нэхэмжилж байгаа дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 403.307 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Н.Бадралаас худалдах, худалдан авах гэрээний төлбөр 403.307 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.Бадрал нь нэхэмжлэлийн шаардлага 403.307 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Бадрал нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 403.307 төгрөгийг хариуцагч Н.Бадрал нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.749 төгрөгийн 6375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,  “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 6375 төгрөгийг,  хариуцагч Н.Бадралаас 6375 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-нд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ