Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1113

 

   2020       06       15                                  2020/ШЦТ/1113

 

                                            

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг

улсын яллагч: Я.Сансар

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Лувсанцэрэн овогт Лхагвадоржийн Ганбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1380 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Г, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний  өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,   ам бүл 3 , эхнэр, хүүхэд нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 9а-29  тоотод оршин суудаг гэх, , улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Яллагдагч Л.Г нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 9а-29 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Бадамцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Хохирогч Б.Бадамцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний едөр нөхөр Ганбаяр болон 2 сартай хүүгийн хамт байсан. Манай хүнс дуусчихсан байсан тул Ганбаяр 15 цагийн үед хүнсэндээ явсан. Ингээд нөхрийгөө ирэхийг хүлээгээд байхад ирэхгүй байж байгаад 23-н цагийн орчим архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хүнс цуглуулаад ирсэн. Тэгэхээр нь би нялх хүүхэдтэй идэх зүйл байхгүй өлсөөд байхад өдөржингөө алга болчихлоо гэж уурласан. Мөн Ганбаяр нь тухайн үед өөр эмэгтэй хүнтэй уулзаж байсан гэдгээ өөрөө дараа нь надад хэлсэн. Ингээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн бөгөөд би гэрт авч ирсэн мах, гурил хоёрыг нь цонхоор шидсэн. Шидэхдээ цонхоор харж байгаад хүнгүй хоосон газар руу шидсэн. Тэгтэл Ганбаяр гэрээс гарч мах гурил хоёрыг гэрт оруулж ирсэн тул бид хоёрын хэрүүл үргэлжилсэн. Хэрүүл үргэлжлээд байж байхад Ганбаяр над руу уурлаад намайг зайл гэж хэлэхээр нь би түүнд хандан "Би хүүгээ аваад ариун цэврийн өреө ороод унтчихъя" гэж хэлсэн. Тэгтэл Ганбаяр надад улам их уурлаад би хүүгээ тэгж хэлэх хүн биш гэж хэлэн гараараа миний толгойны зулай хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнд хандан "Чи хүү бид хоёрыгоо зайл гэж хэллээ шүү дээ" гэж хэлтэл дахин уурлаад миний толгой хэсэг рүү 10-12 удаа гараа атгаж байгаад цохиж эхэлсэн. Цохиж байхдаа "Саажилтай бол чи" гэх мэтзэр доромжлож байсан. Мөн "Чиний бие хэсэг рүү цохихоор хөхөрдөг юм байна лээ. Одоо толгой руу чинь цохъё" гзж хэлэн толгой хэсэг рүү цохиж байсан. Учир нь тухайн үйл явдлаас 7 хоногийн өмнө бид хоёр мөн адил хэрэлдсэн бөгөөд Ганбаяр нь миний баруун гарын бугалага, баруун гуя хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн цохилтоос нь болж гуя бугалага хоёр хөхөрсөн байсан бөгөөд сүүлд хэрүүл маргаан болсон гэх өдөр хүртэл хөхөлбер өнгөтэй хэвээрээ байсан. Ингээд би толгойн тус газраа цохиулчихаад шалан дээр суугаад уйлаад сууж байтал Ганбаяр дахин миний нуруу хэсэгт гараараа нэг удаа цохисон. Мөн гарын сарвуу хэсэгт нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Миний утас эвдэрчихсэн байгаа тул би цагдаагийн байгууллагад хандаж чадахгүй байсан. Ингээд хэсэг хугацааны дараа Ганбаярын архи гараад эрүүл болоод унтахаар хэвтэх үед нь би зөрж гэрээс гараад гэрийн гадна явж байсан үл таних хүний дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг / хх-н 29-34/,  Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 16/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6028 дугаартай:

1. Б.Бадамцэцэгийн биед баруун бугалга, баруун дал, зүүн гуя, баруун шилбэ, баруун гарын сарвуу, зүүн гарын сарвуунд цус хуралт, дагз, баруун зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт / хх-н 17-18/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 19-20/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /21-22/,

Яллагдагч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тухайн өдөр хүнсээ цуглуулж байгаад Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ 22 цагийн орчим ирсэн. Тэгээд гэрийн хаалгаар ортол эхнэр Бадамцэцэг над дээр ирээд "Хаагуур явж байгаад ирж байгаа юм" гэж хэлэн шууд миний баруун хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би "Яаж байгаа юм" гэж хэлээд буцаагаад баруун гараараа эхнэрийнхзэ зүүн хацар руу нь алгадсан. Тухайн үйл явдал гэрийн хаалганы үүдэнд болсон бөгөөд намайг алгадсаны дараа хүүхэд уйлсан тул эхнэр хүүхэд рүү явсан. Ингээд би гутлаа тайлаад том өрөөндөө ороод цуглуулсан хүнсээ ширээн дээр тавьтал манай эхнэр уурлаад "Наад хүнсээр чинь яадаг юм" гэж хэлээд ширээн дээр байсан 5 кг гурилыг 3-н давхарын цонхоор гаргаад шидсэн. Тэгэхээр нь би уурлаад буцаад гэрээсээ гарсан бөгөөд байрны гадна гартал манай эхнэрийн шидсэн гурил задраагүй ямар нэгэн эд зүйл дээр унаагүй газарт хэвтэж байсан. Ингээд би гурилаа аваад буцаад гэрт ортол манай эхнэр хэрүүл хийж эхэлсэн. Учир нь манай эхнэр маш их хартай бөгөөд өөрөө ургуулан бодож хардаад байдаг. Тэгтэл манай эхнэр цуглуулсан байсан хүнснээс дахин 4 кг мах цонхоор гаргаад шидсэн тул би тухайн махыг дахин гадагшаа гарч авсан бөгөөд ямар нэгэн эд зүйл дээр унаагүй газар шороон дээр унасан байсан. Ингээд гэртээ эргээд ортол ариун цэврийн өрөөний урд манай эхнэр толгойгоо хоёр гараараа барьчихсан "Би ямар азгүй хүн бэ" гээд уйлаад сууж байснаа босч ирэн над дээр ирээд миний дагз хэсэг рүү гараараа цохисон. Ингээд би эргэж хараад хэрүүл хийж эхэлсэн. Тэгтэл над руу манай эхнэр дайрч эхэлсэн тул би нэг удаа хоёр мөр хэсэг рүү нь гараараа түлхээд орон дээр унагаасан.Тэгтэл орноос босч ирээд миний толгой хэсэг рүү нэг удаа цохихоор нь би буцаагаад нэг удаа цохисон. Миний цохилт хаана оносон эсэхийг би мэдэхгүй байна.Ингээд би гэрээсээ гарсан ба байрныхаа гадна тамхи татаад зогсож байтал эхнэр цонхноосоо над руу тоглоом шидсэн. Тэр тоглоом нь намайг оноогүй тул би буцаад гэртээ орсон. Гэрт ороод эхнэртэйгээ эвлэрэх оролдлого хийтэл манай эхнэр дахин хэрүүл хийгээд байсан ба намайг газарт сууж байтал намайг үсдэж эхэлсэн. Ингээд би буцаагаад зүүн гараараа эхнэрийгээ үсдсэн мөн тухайн үйл явдал болж байхад манай эхнэр бид хоёр маш олон удаа ноцолдож бие биенийхээ гараас атгаж базах үйлдлүүд хийж байсан тул манай эхнэр цагдаагийн байгууллагад хандсан... гэсэн мэдүүлэг /25-27/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, Л.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 38-39/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл /хх-н 46/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналууд /хх-н 47-48/, 410 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол / хх-н 50/, Яллагдагч Л.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  27-28/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч  Л.Гыг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 9а-29 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Бадамцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 9а-29 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Бадамцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

        

Хохирогч Б.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ганбаяр надад улам их уурлаад би хүүгээ тэгж хэлэх хүн биш гэж хэлэн гараараа миний толгойны зулай хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнд хандан "Чи хүү бид хоёрыгоо зайл гэж хэллээ шүү дээ" гэж хэлтэл дахин уурлаад миний толгой хэсэг рүү 10-12 удаа гараа атгаж байгаад цохиж эхэлсэн. Цохиж байхдаа "Саажилтай бол чи" гэх мэтзэр доромжлож байсан. Мөн "Чиний бие хэсэг рүү цохихоор хөхөрдөг юм байна лээ. Одоо толгой руу чинь цохъё" гзж хэлэн толгой хэсэг рүү цохиж байсан. Учир нь тухайн үйл явдлаас 7 хоногийн өмнө бид хоёр мөн адил хэрэлдсэн бөгөөд Ганбаяр нь миний баруун гарын бугалага, баруун гуя хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн цохилтоос нь болж гуя бугалага хоёр хөхөрсөн байсан бөгөөд сүүлд хэрүүл маргаан болсон гэх өдөр хүртэл хөхөлбер өнгөтэй хэвээрээ байсан.... гэсэн мэдүүлэг / хх-н 29-34/,  Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 16/

   Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6028 дугаартай дүгнэлтээр  Б.Бадамцэцэгийн биед баруун бугалга, баруун дал, зүүн гуя, баруун шилбэ, баруун гарын сарвуу, зүүн гарын сарвуунд цус хуралт, дагз, баруун зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж тогтоогджээ.

Шүүгдэгч  Л.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гэртээ эргээд ортол ариун цэврийн өрөөний урд манай эхнэр толгойгоо хоёр гараараа барьчихсан "Би ямар азгүй хүн бэ" гээд уйлаад сууж байснаа босч ирэн над дээр ирээд миний дагз хэсэг рүү гараараа цохисон. Ингээд би эргэж хараад хэрүүл хийж эхэлсэн. Тэгтэл над руу манай эхнэр дайрч эхэлсэн тул би нэг удаа хоёр мөр хэсэг рүү нь гараараа түлхээд орон дээр унагаасан.Тэгтэл орноос босч ирээд миний толгой хэсэг рүү нэг удаа цохихоор нь би буцаагаад нэг удаа цохисон. Миний цохилт хаана оносон эсэхийг би мэдэхгүй байна.Ингээд би гэрээсээ гарсан ба байрныхаа гадна тамхи татаад зогсож байтал эхнэр цонхноосоо над руу тоглоом шидсэн. Тэр тоглоом нь намайг оноогүй тул би буцаад гэртээ орсон. .. гэсэн мэдүүлэг мэдүүлэг / хх-н 29-34/,  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцээд Л.Гыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Л.Гт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг  харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Лувсанцэрэн овогт Лхагвадоржийн Ганбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  зааснаар Л.Гыг  700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Г  нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Л.Г нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэлгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

         5. Л.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.Г  нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Гт    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН