| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01096/И |
| Дугаар | 192 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 192
|
2017 оны 02 сарын 20 өдөр |
Дугаар 151/ШШ2017/00192 |
Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Солонгос улс, Кенгам муж, Ихуа 20-804 тоотод оршин суух Ботогара Нура овогт Мадемийн Сайран /УД90051103/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Туулын 5-9 тоотод бүртгэлтэй боловч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорих 417 дугаар ангид ял эдэлж байгаа Базархул Жахын овогт Махабылын Жанат /БЙ83090811/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Сайран нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Жанаттай 2008 онд танилцаж улмаар 2009 онд гэр бүлээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүү Ж.Темур төрсөн. М.Жанат нь 2010 онд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1д заасан гэмт хэргт холбогдож шүүхээс 11 жилийн хорих ялаар шийтгүүлж одоо Мөнгөнморьтын хорих ангид ял эдэлж байгаа. М.Сайран би 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНС улсруу ажиллахаар явсан. Одоог хүртэл БНС улсад байгаа ба энэ хугацаанд өөр хүнтэй гэр бүл болж хамтран амьдарч байгаа цаашид М.Жанаттай хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдал бий болсон учир М.Жанаттай гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа болно. 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж.Темурыг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байгаа болно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Сайран нь хариуцагч М.Жанатад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. /хх 1/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол нь М.Сайраны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол миний бие М.Жанатад холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь хорих ангид ял эдэлж байгаа, магадлангаар гарахад гэр бүлийн тогтвортой байх нь хариуцагчид зайлшгүй шаардлагатай байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлээ татан авч байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлжээ. /хх 37/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхоролын шүүхэд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 35.100 төгрөгийг, хариуцагч М.Жанатаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Сайранд буцаан олгох нь хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. М.Сайраны нэхэмжлэлтэй, М.Жанатад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс, 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 35.100 төгрөгийг, хариуцагч М.Жанатаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Сайранд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ